| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/16621/И |
| Дугаар | 197/ШШ2026/01291 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 197/ШШ2026/01291
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,, хаягт оршин суух, Ожбарга овогтой гийн /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол төлбөрт 1,902,805 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Хариуцагч Ш., хариуцагчийн өмгөөлөгч Б. нар цахимаар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Завхан аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.д холбогдох 1,902,805 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “... Соёл урлагийн их сургуулийн ******* дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар ажиллаж байсан Ш. нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/72 дугаартай тушаалаар Хөгжим бүжгийн коллежийн сургалтын албаны дарга Ц. г үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ц. уг шийдвэрийг эс зөвшөөрч “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 403 дугаартай шийдвэрээр Ц. г Соёл урлагийн их сургуулийн ******* дахь Х.ын нэрэмжит хөгжим бүжгийн коллежийн сургалтын албаны даргаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 1,902,805 төгрөгийг олгож, 190,280 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн Ц.д ажилгүй байсан хугацааны цалин 1,902,805 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосноор ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шүүхийн шийдвэр биелэгдсэн. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 27-ны едрийн 02/596 дугаартай албан бичигт “Төрийн албаны зөвлөлд харьяалагдахгүй төрд учирсан хохиролтой холбогдох шүүхийн шийдвэрт ажиллагаа явуулж, төрийг хохиролгүй болгож хамтран ажиллахыг хүсье”, Хөгжим бүжгийн коллежийн захирлын 1/223 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд: “Тухайн мөнгө нь байгууллагын дансанд эргэн ороогүй учир буруутай хүнээс уг мөнгийг байгууллагад төлүүлэхэд хамтран ажиллаж, шүүхэд нэхэмжлэл гарган, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож өгнө үү” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт тус тус зааснаар “Төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т тус тус зааснаар Соёл урлагийн их сургуулийн ******* дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар ажиллаж байсан Ш.аас шүүхийн шийдвэрийн дагуу Ц.д олгосон нөхөн олговрыг гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд Ц.г ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан Ш.аас 1,902,805 төгрөгийг гаргуулж, Монгол Улсын Консерваторын харьяа ******* дахь Х.ын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид олгож өгнө үү.” гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Сургалтын албаны даргаар мэргэжлийн хүн ажиллана гэж тогтоосны дагуу ажлаас чөлөөлсөн. Миний бие тухай буруутай албан тушаалтанд хамааралгүй учраас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
4. Зохигч нь шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлав,
5. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/72 дугаартай тушаалаар Хөгжим бүжгийн коллежийн сургалтын албаны дарга Ц.г үүрэгт ажлаас чөлөөлж ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 403 дугаартай шийдвэрээр Ц.г Соёл урлагийн их сургуулийн ******* дахь Х.ын нэрэмжит хөгжим бүжгийн коллежийн сургалтын албаны даргаар эгүүлэн томилж, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажилгүй байсан хугацааны олговор олгосноор ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар Завхан аймаг дахь Х.ын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байна.
2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Баяннол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.2.4 заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна. Мөн тус хугацаанд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өнгө үү гэх хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан бөгөөд хариуцагч Ш. нь 1,902,805 төгрөгний хохирол учируулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ш.аас 1,902,805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол Улсын Консерваторын харьяа ******* дахь Х.ын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид олгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 45,394.88 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гийн /РД:/-аас 1,902,805 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Консерваторын харьяа ******* дахь Х.ын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 45,394.88 төгрөг гаргуулж, улсын орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ