Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2026/07169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* байрлах /РД: /-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч т холбогдуулан дуудлага худалдааг хүчингүй болгуулахтай холбоотой гомдлын шаардлага гаргаж, хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг албадан дуудлага худалдаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.2 дугаар зүйлийн 751.2,1-т зааснаар хариуцагч т холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

4. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдолтой холбогдон гарсан давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах 14 хоногийн хугацаа дуусаагүй байхад хоёр дахь албадан дуудлага худалдааг зарласан нь хууль бус гэж тайлбарлаж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж оролцсон тул шүүх шаардлагын хүрээн дэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль заасны дагуу явагдсан эсэхийг хянаж үзсэн.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00194 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Жижиг дунд үйлдвэрийн газар” ХК-аас нэхэмжилсэн 1,288,426,630.9 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны хөрөнгүүдийг дурдсан байна. /хх-25-29/

Уг шийдвэрт 2023 оны 05 сарын 12-ны өдөр 08441 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу 00560 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-23-24/

Ийнхүү нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч ******* ХХК-ийн барьцааны хөрөнгө болох Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү-, Ү- улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгүүдийг  2023 оны 11 сарын 09-нөөс 2023 оны 12 сарын 01-ний  өдрийн хооронд битүүмжлэн, 2024 оны 01 сарын 02-ны өдөр хураан авсан байх бөгөөд 2024 он 01 сарын 30-ны өдөр уг эд хөрөнгүүдийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, “Ган гурван од үнэлгээ” ХХК, “Буфа үнэлгээ” ХХК, “Сүлд үнэлгээ” гэх үнэлгээний газруудаар үнэлүүлэн хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байна. /хх-30-64/

Нэхэмжлэгч ******* ХХК нь уг тайлангаар гаргасан эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг шүүхийн 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/04493 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба 2025 оны 06 сарын 20-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/01059 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

Иймд ******* ХХК нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд хуульд заасан гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад хоёр дахь албадан дуудлага худалдааг зарласан нь хууль бус, мөн хөрөнгийн үнэлгээг 50 хувь бууруулсан нь үндэслэлгүй талаар нэхэмжлэл гаргасан нь хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болсон байна.

7. Нэхэмжлэлийн шаардлага болох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох гомдлын тухайд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.”  гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болохыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул 2025 оны 06 сарын 20-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/01059 дугаар магадлал нь уг хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааны эцсийн шийдвэр мөн бөгөөд уг магадлалд гомдол гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэсэн тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад албадан дуудлага худалдааг зарласан гэх шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг бууруулсан гомдлын тухайд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.”  гэж заасны дагуу дуудлага худалдааны үнийг тогтоосон нь хуульд нийцсэн байна.

8. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдааг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дугаар зүйлийн 759.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч т холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.БАТМАНДАХ