Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/172

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Х.Хайрол, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хохирогч Х.Дөрвөдхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ы Хайролд холбогдох эрүүгийн 1836000000165 дугаартай, 178/2018/0169/Э/ индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* оны 03 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймаг дахь Хөгжил Политехник коллежид суралцдаг, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ам бүл 5 ээж. ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, ******* дугаарын регистртэй ******* овогт *******ы Хайрол.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Х.Хайрол нь ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Буянт Их бага голын дунд бэлчээрлэж байсан иргэн И.Дөрвөдханы малнаас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэг тооны цагаан зүсмийн сэрх хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Х.Хайрол нь ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Буянт Их бага голын дунд бэлчээрлэж байсан иргэн Х.Дөрвөдханы малнаас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэг тооны цагаан зүсмийн сэрх хулгайлан авсан үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов.

Үүнд: Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оролханы гэрчээр өгсөн... 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Рашааны доод талд Т.Серикбай гэдэг хүний өвсний талбай дээр өвс хадаж байсан. Тэр үед Х.Хайрол хамт байсан. Т.Серикбай гэдэг залуугийн гэр нь өвсний талбай дээр байдаг юм. Т.Серикбай гэх залуугаас К.Саяхат өвс худалдаж авч байгаа гээд намайг очоод өвс хадаад дуусахаараа хэлээрэй гэсэн. Би 3 хоног өвс хадаж 2018 оны 10 дугаар сарын 08-ны дууссан, К.Саяхатын дүү Х.Хайрол надтай хамт байсан Т.Серикбайгийн ногооны талбай дээр Х.Хайрол төмс тарьсан юм, тэрийг хурааж байсан. Тэгээд би X Хайролд би өвс хадаж дууслаа ах К.Саяхатыг дуудчих гэсэн. К.Саяхат өвс ачих машинтай ирсэн. Тэгээд өвс зарсан Т.Серикбайгийн эхнэр өвс зарсан өртөгт ямаагаа одоо өг тэгэхгүй бол өвс өгөхгүй гэсэн. Тэгээд өвсний өртөгт нэг сэрх өгөхөөр Х.Хайролын ах К.Саяхат тохиролцсон юм. Тэгээд К.Саяхат дүү X.Хайрол Серикболын хамт миний мотоциклыг унаад малаас нэг ямаа авчирхаар мал руу явсан. X.Хайрол, Серикбол хоёр ямаа ачаад ирэхэд цаг 18 цаг өнгөрч байсан. Тэгээд Т.Серикбай авчирсан ямааг энэ танай ямаа мөн үү гэж асуусан, би мөн байна гэсэн. Т.Серикбай энэ Хайрол малаа танихгүй хүний мал надад зааж өгөөд эзэн нь ирээд бөөн асуудал боллоо, наймаа хийхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хэд өвсөө ачаад явсан. Баруун эвэр нь шар будагтай цагаан зүсмийн,сэрх авчирсан. Би К.Саяханын малыг 2018 оны 05 дугаар сараас хариулж байна. К.Саяхатын ямаа нь баруун эвэр нь шар будагтай. Х.Хайролын мал 2018 оны 10 дугаар сарын 08- ны өдөр 2 голын дунд байсан. Би Х.Хайролд ямаа авчирахаар явахад мал байгаа газрыг зааж өгсөн. Манай мал 2 голын дунд гэрт ойрхон байгаа, мал дээр дүү Жарбол байгаа гэж хэлсэн. Би хэд хоног өвс хад гэсэн болохоор манай дүү Жарбол 10 гаруй хоног Х.Хайролын малыг хариулж байна. Х.Хайрол өөрийн малаа танина. Тухайн үед ямааг Т.Серикбай, Х.Хайрол хоёр авчирхад Т.Серикбай “ Х.Хайрол малаа танихгүй хүний ямаа бариад эзэн нь ирээгүй байсан бол би хүний мал алах байсан байна “ наймаа хийхгүй гэсэн. Тэр үед ямаа авчирахад би, К.Саяхат, Т.Серикбайгийн эхнэр бид хэд байсан. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Х.Хайрол надруу залгаад би хүний мал андуурчихлаа манай мал хаана байгаа юм бэ гэж асуугаад утсаа Х.Хурметханд өгсөн. Х.Хурметхан надад Х.Хайрол, Т.Серикбай гэх хоёр манай малаас нэг ямаа хулгайлах гэж байхад барилаа гэж хэлэхэд би хариуд нь би Х.Хайрол, Т.Серикбай хоёрт малаа зааж өгөөд явуулсан гэж хэлсэн. Тэгээд Х.Хурметхан цагдаад хэлнэ гэж хэлээд утсаа салгасан. Малаас холдохгүй манай жижиг гэр малын бэлчээртэй ойрхон. Мал хариулж байхад малчин малаа хариулаад хараад байж байдаг юм.Тэр хоёр унаагүй болохоор миний мотоцикльтой явсан. Х.Хайрол. Т.Серикбай хоёр буцаж ирж асуугаагүй. Харин утсаар Х.Хайрол малаа олсонгүй, мал хаана байна гээд Х.Хурметханд утсаа өгсөн. Тэгээд Х.Хурметхан манай ямаа гэгээн цагаан өдөр хулгайлах гэж байлаа гэж ярьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн10-11 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд X.Саяхатын гэрчээр өгсөн... 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Оролхантай хамт дүү Х.Хайрол Дөрвийн газар ногооны талбай дээр Т.Серикбайгийн гэрт очсон. Б.Оролхан өвс хадахаар, дүү Х.Хайрол ногоо хураахаар очсон. 2 цагийн үед манай дүү Х.Хайрол надруу залгаад өвс бэлэн болчихлоо гэсэн. Тэгээд би зах орж 40.000 төгрөгөөр нэг машин хөлслөөд ногоо ачихаар Дөрвийн газар ногооны талбайд жолоочийн хамт очсон. Манай дүү Б.Оролхан хамт байсан. Тухай үед өвс худалдаж авсан өртөгт Т.Серикбайд нэг сэрх өгөхөөр тохиролцсон юм. Тэгээд Т.Серикбай, Х.Хайрол хоёрыг мал руу явуулаад, нэг сэрх бариад өгчих гээд явуулсан. Би өвс ачаад байж байхад Серкбол,Х. Хайрол хоёр нэг сэрх ачаад аваад ирсэн. Т.Серикбайд ямааг өгөөд бид хэд гэртээ харисан юм. Т.Серикбай “танай дүү малаа танихгүй хүний ямаа андуураад барьсан, эзэн нь ирээд бөөн юм боллоо” гэж хэлсэн. Х.Хайрол тэр хүний мал байсан газрын дээд талд манай мал байсан байна лээ гэж хэлсэн. Тэр ямааг Т.Серикбайд өвс авсаны өртөгт өгсөн. Тухайн үед машин өвс ачих газар очих боломжгүй намагтай байсан болохоор Х.Хайролыг өвс зөөж чадахгүй байх гэж бодоод би өөрөө өвсөө зөөгөөд дүүгээ ямаа авах хүнтэй хамт явуулсан юм. Би дүү Х.Хайролыг малд явуулахдаа мал дээр малчин Б.Оролханы дүү байгаа гэж хэлсэн. Манай дүү Х.Хайрол мал дээр байж байгаагүй болохоор малаа танихгүй хүний ямаа барьсан байна лээ. Тэр өдөр Т.Серикбай надад “ танай дүү малаа танихгүй хүний мал бариад тэгээд бөөн юм боллоо та малын эзэнд хэлээрэй” гэсэн. Тэгээд авчирсан ямааг “энэ танай ямаа мөн үү гэж асуусан, би мөн байна” гэсэн. Т.Серикбайгийн эхнэр “авчирсан ямаагаа аваад яв, наймаа хийхгүй, ачсан өвсөө буцаагаад буулга” гэсэн. Би Х.Хайролоос “яагаад өөрийнхөө малыг танихгүй хүний мал барьсан юм” гэхэд Х.Хайрол “харин андуураад, нэг хүнээс асуугаад малаа олоод нэг цагаан сэрх бариад ирлээ” гэсэн... гэх мэдүүлэг/ хх-ийн 12-13-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд X.Хурметханы гэрчээр өгсөн“...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын Буянт Их бага голын дунд манай мал бэлчээрлэж байсан. Тэр үед би ******* аймгийн төвөөс илүү Монгол гэрээ ачаад лагер луу аваачих зорилгоор машин хөлслөөд жолоочтой мөн гэр бүлийн хүмүүстэй явж байтал мал дээр хоёр хүн явганаар мал хөөж байсан. Тэгээд ямар хүмүүс юм бол гээд яваад очтол манай малаас нэг цагаан сэрхийг бариад хөлийн баглаад боосон байсан. Бид хэд яваад очсон. Тэгэхэд мотоцикльтой залуу Т.Серикбай ямааг урдуур аваад өгчих гэж хэлсэн. Тэгээд би надаар тоглоод өөрсдийнх нь мал манай болов уу гэж бодоод очоод тэр цагаан ямааг хартал манай ямаа байсан. Тэгээд юу яриад байгаа юм манай ямаа байна гэж хэлсэн. Тэд нар дуугүй байж байсан аа Х.Хайрол гэдэг залуу “манай ямаа болов уу” гэж бодсон юм. Би тэр Х.Хайролд танай ямаа малчинтай биз дээ тэгсэн ч танай ямаа нэг эвэр дээрээ шар будагтай, харин манай ямааны хоёр эвэр нь ногоон будагтай байгаа биз дээ чи санаатай гэгээн цагаан өдөр хулгай хийж баригдчихаад юу яриад байгаа нь гэж би хэлсэн. Эхнэр К.Жансаяд гар утсаа аваад ир зургийн дараад авчих гэхэд Х.Хайрол ямааны хүлээсийг тайлах гэж байхад эхнэр ямааны эврээс бариад зургийг нь би дарсан юм. Тэгээд Х.Хайролын ээжрүү нь би залгаж яриад “танай хүү Х.Хайрол ямаа хулгайлж байгаад баригдчихлаа одоо яах вэ?” гэж хэлсэн. Тэгтэл хариуд нь наадах чинь доор “Дөрвийн газар” өвс ачиж байгаа гэсэн. Тэгэхээр нь “үгүй ээ хүүхэд чинь манай ямааг хүлээд хулгайлах” гэж байхад би барилаа Т.Серикбай гэх залуутай хамт мотоцикльтой явж байна гэсэн. Манай хүүхэд хулгай хийхгүй яаж байгаа нь болдоо гэж ээж нь хэлсэн. Би цагдаад хэлэх үү? гэж ээжээс нь асуухад ээж нь “чи өөрөө мэдээ” гэж хэлсэн. Тэгээд би утсаа салгаад гэрээ ачаад явж байсан болохоор жолооч яараад гэр ачсан машинтай жолооч түрүүлээд явсан би тухайн үед ажилтай байсан болохоор Цагдаад дуудлага өгөөгүй юм. Би Х.Хайрол. Т.Серикбай хоёрт Цагдаад хэлнэ гэхэд Т.Серикбай мотоциклоо асаагаад X.Хайрол ардуур нь суугаад цагдаад хэлээ, хэл гэж хэлээд тэр хоёр яваад өгсөн. Тэгээд би ажилтай болохоор явсан юм...Би Х.Хайрол бол нэг нутгийн хүн би таньдаг. Харин Т.Серикбайг бол зүс таних залуу байгаа юм...Манай гэр ачсан жолооч Уатхан утас:95616382. түүний эхнэр Жанаргүл. мөн Күнтуган гээд гэр ачилцсан залуу хамт явсан утас:85150212. Жайлаубек гээд манай хөрш утас:95704131, миний эхнэр Жансая утас:95448533 энэ хэд хамт байсан. Тухайн болсон үйл явдал болоход манай эхнэр К.Жансая. Жайлаубек бид гурав байсан, ямааг тавиад дараа Уатхан эхнэртэйгээ бас Күнтуган нар ирсэн байж мэднэ. Х.Хайролын мал тухайн хэрэг болоход манай малаас хөх самбар гэх газрын цаад талын хонхорт 3 километрийн зайд байсан. Х.Хайрол малаа хараад танина, Х.Хайрол 2018 оны хавар мөн жил болгон ахтайгаа хамт мал төллөх үед ирж төлүүлдэг. Малчин хүүхэд болохоор малаа таних нь тодорхой. Малд нүдтэй хөдөө байсан хүүхэд юм. Т.Серикбай тухайн үед үг дуугараагүй. Гайхаад хараад байсан. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Х.Хайролын малыг Жарбол гэдэг хүн хөдөө “Хатуу хөтөл’ гэх газар хариулж байсан. Тухай үед Х.Хайролын малчин Жарбол намайг лагер дээр гэр ачиж байхад ирж ачилцсан, би Жарболоос танай мал хаана байгаа нь гэхэд Хатуу хөтөл гэх газар байгаа би Жарболд чиний хариулж байгаа малын эзэн болох Х.Хайрол сая манай малаас нэг ямаа хулгайлж байхад нь барилаа гэж хэлсэн. Тэгээд Х.Хайрол малаасаа очиж ямаа авсан уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. Х.Хайрол мал хариулдаг байсан хүний мал андуурахаар хүн биш. Миний ямаа биш манай төрсөн ах Дөрвөдханы ямаа байгаа юм. Бид хоёрын мал нэг хотонд байдаг. Би өмнө нь 2018 оны 09 сарын 07-ны шөнө 4 сэрх, 3 ямаа нийт 7 тооны ямаа алдсан. Бас 2018 оны 07 сарын 04-нд 1 хонь алдсан Тэгээд Х.Хайролыг авсан байж магагүй гээд өргөдөл дээр хамт бичсэн. Тухайн үед алдсан малаа хайгаад олоогүй болохоор Цагдаад хандаагүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн- 16-17-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Серикбайгийн гэрчээр өгсөн '...Х.Хайрол энэ ногоон будагтай мал манай мал гэсэн. Тэгээд би нэг цагаан сэрх болно гээд бариад. Х.Хайрол ямааны хөлийг хүлсэн. Тэгээд бид хоёр мотоцикль руу чирч аваачаад мотоцикль дээр ачих гээд байж байтал нэг цагаан машин аймгаас ирсэн . Бид хоёр ямаагаа даахгүй болохоор машинтай хүмүүс ирэхээр нь сэрхийг өргүүлье гэж бодоод машинаас 3 хүн миний таньдаг Жайлаубек бууж ирсэн. Тэгээд би тэр гурван хүнийг ямааг ачилцаад өг гэсэн. Тэгтэл инээж байснаа ямааг хараад “манай ямаа байна” гэж гэнэт уурласан. Тэр хэдийг машинтай ирэхэд Х.Хайрол буруу хараад суусан. Хайролыг тэр машины эзэн загнасан “чи миний ямааг хулгайллаа” гэхэд Х.Хайрол юм дуугарахгүй байж байснаа ямааны зураг дарна гэхэд Х.Хайрол ямааны хүлээг тайлах гэж байхад нөгөө эмэгтэй эвэрнээс нь бариад бай гэхэд Х.Хайрол болиоч болиоч гэж хэлж байсан. Би хараад энэ Х.Хайрол хүний мал хулгайлж надад өгөх гэж байсан байна гэж бодоод инээгээд байж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд К.Жансаягийн гэрчээр өгсөн... 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын Буянт Их бага голын дунд илүү жижиг гэрээ аваачихаар ******* аймгийн төв орох гээд нөхөр, Жайлаубек хамт машинтайгаа явсан юм. Тэгээд Их бага голын дунд малаа эргүүлж орхиод аймгийн төв орж жижиг гэрээ ачаад 25 минут болсон байх гэрээ ачаад Их бага голын дунд бэлчээрт байх мал дээр ирэхэд хоёр хүн малын дундаас гарч ирээд нэг цагаан ямааг барьсан мотоцикль руу чирээд аваачсан. Тэгээд бид нар яваад очсон чинь ямааны хөлийг боогоод мотоцикль дээр ачих гэж байсан. Машинаас нөхөр Х.Хурметхан, би. Жайлаубек бид гурав очсон. Т.Серикбай залуу энэ ямааг урдуур аваад өгчих гэсэн . Нөхөр Х.Хурметхан ямааг хартал манай ямаа байсан. манай ямаа байна шүү дээ юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Х.. Хайрол гэх залуу ямааны хөлийг боосон уяаг тайлах гэж байхад нөхөр Х.Хурметхан утсаа аваад ир зургийн дарчих гэсэн. Би ямааны эвэрнээс барьж байгаад зургийг нь дарсан. Х.Хайрол би малаа андуурсан байна гэж хэлсэн, манай нөхөр Х.Хурметхан Х.Хайролын ээжийх нь утасны дугаарыг мэддэг. Тэгээд Х.Хайролын ээж, мөн ахтай нь утсаар залгаад хэлсэн. Тэгээд цагдаад хэлнэ гэж нөхөр маань тэр хоёрт хэлсэн. Х.Хайрол мотоцикль дээр суугаад цагдаад хэлээд надаас ямар юм олж иддэг бэ гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд бид хэд гэрээ нүүлгэж байсан болохоор Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Би Х.Хайролыг бол сайн танидаг, харин Т.Серикбай нэг нутгийн хүн. Манай гэр ачсан жолооч Уатхан утас:95616382, түүний эхнэр Жанаргүл, мөн Күнтуган /утас:85150212/ гэр ачсан залуу хамт байсан, манай хөрш Жайлаубек утас:95704131. манай нөхөр Х.Хурметхан бид хэд хамт байсан. Х.Хайрол, Серикбай хоёр дээр очиход манай нөхөр Хурметхан, Жайлаубек бид гурав, ямааг тавьсаны дараа Уатхан эхнэртэйгээ бас Күнтуган нар ирсэн байх....Х.Хайролын мал тухайн хэрэг болоход манай малнаас хөх самбар гэх газрын цаад талын “Хатуу хөтлийн" хонхорт байсан. Харин манай мал тухайн үед хэрэг болоход гэрийн хажуу Их бага голын дунд байсан. Гэр буулгаж байхад Х.Хайролын малчин Жарбол ирсэн. Манай нөхөр Х.Хурметхан танай малын эзэн Х.Хайрол манай малаас нэг сэрх хулгайлах гэж байгаад баригдчаад андуураад авчихлаа гэж хэллээ. Х.Хайрол өөрийнхөө малаас очиж мал авсан уу гэж асуусан гэхэд Жарбол үгүй Х.Хайрол ирж мал аваагүй гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Х.Хайролын малыг Жарбол гэдэг хүн 10 хэдэн хоног хариулж байгаа. Харин жинхэнэ хариулдаг хүн нь Жарболын ах Б.Оролхан юм. Хэрэг болдог өдөр Жарбол малын нь хариулж байсан. Х.Хайрол мал хариулдаг байсан, хүний мал андуурахаар хүн биш. Одоо 20 нас хүрч байгаа Хөдөө аж ахуй их сургуульд сурдаг оюутан малаа танихгүй байна...гэж байхгүй. Жил болгон ахтайгаа хамт Х.Хайрол малаа төллүүлдэг.. гэх мэдүүлэг/ хх-ийн 26-27-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт /******* аймгийн Жаргалант сумын Наран багийн 8-7 тоотод оршин суух ПД61090170 дугаарын регистртэй. 95439415, 88439415 дугаарын утастай,/ Жантекей ботахора овогт Хавдалийн Дөрвөдханы хохирогчоор өгсөн..2018 оны 10 сарын 09-ний өдөр манай дүү Х.Хурметхан над руу залгаад өчигдөр таны малыг Х.Хайрол гэх залуу хулгайлах гэж байна лээ эхнэрийн хамт бас гэр ачилцаж байсан хүмүүстэй явж байгаад мал дээр хоёр хүн байхаар нь яваад очтол Х.Хайрол, Т.Серикбай хоёр манай малаас нэг цагаан эр ямааны хөлийг боогоод мотоцикльтой аваад явах гэж байхад нь үйлдэл дээр нь барьсан гэж хэлсэн.Тэгээд ажилтай болохоор ямааг буцааж тавиулж зургийг нь дарсан байгаа гэж хэлсэн. Тухайн үед би ******* аймгийн төв дээр ажилтай байсан юм. Манай дүү Хурметхан бид 2-ын мал нэг хотонд байдаг. Тэгээд би дүүгээс ийм зүйл болсныг сонсоод цагдаагийн байгууллагад хандсан юм..."Х.Хайролоос 2 удаагийн үйлдлээр алга болсон 8 тооны малаа төлүүлнэ. Би цагдаад энэ талаар өргөдөл гаргаагүй. Ял шийтгэлийн хувьд хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/ хх-ийн-45 дугаар хуудас/ Эд зүйлийн үнэлгээчний 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн эр ямааг 80000 төгрөгөөр үнэлсэн ...тухай үнэлгээний тайлан /хх-ийн 50 дугаар хуудас/ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /69-70-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Хайролын яллагдагчаар өгсөн...Би энэ зүйл ангийг зөвшөөрч байна. Би урьд нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээр бүх зүйлийг дэлгэрэнгүй ярьсан байгаа болохоор нэмж ярих зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй ...гэх мэдүүлэг / хэргийн 54-55 дугаар хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамаралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Гэмт хэргийн улмаар учирсан хохирол, хор уршиг Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.Дөрвөдханы өгсөн... Х.Хайрол нь тухайн өдөр хулгайлсан ямаагаа буцаан тавьсан. Манай малнаас өнөө зун хоёр удаагийн үйлдлээр 8 тооны мал алга болсон түүнийг Х.Хайролыг авсан гэж үзэж байгаа. Хохирлыг төлүүлж өгнө үү...? гэх мэдүүлэгээс үзэхэд шүүгдэгч Х.Хайрол нь Х.Дөрвөдханы малнаас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэг тооны цагаан зүсмийн сэрх хулгайлж түүнийг буцааж өгсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Хайрол нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй...гэж үзлээ. Харин хохирогч Х.Дөрвөдхан нь өөрийн малнаас 2 удаагийн үйлдлээр 8 тооны мал алдагдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт, гомдол гаргаагүй байх тул хохиролыг Х.Хайролоос гаргуулах боломжгүй байна. Хохирогч Х.Дөрвөдхан нь гомдлоо цагдаагийн байгууллагад гаргах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Х.Хайрол нь ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Буянт Их бага голын дунд бэлчээрлэж байсан иргэн И.Дөрвөдханы малнаас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэг тооны цагаан зүсмийн сэрх хулгайлан авсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын мал хулгайлсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Х.Хайрол нь бусдын мал хулгайлсан нь төгссөн гэмт хэрэг байна гэж дүгнэв. Гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал болон гэмт хэрэгт хамтран оролцогч байгаа эсэх нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. ******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Хайролыг ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Буянт Их бага голын дунд бэлчээрлэж байсан. Иргэн И.Дөрвөдханы малнаас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэг тооны цагаан зүсмийн сэрх хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгч Х.Хайролыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Хэргийн 92 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар ******* овогт *******ы Хайрол нь ял шийтгэгдээгүй гэх баримтаар шүүгдэгч Х.Хайролыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Хайрол нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Х.Хайрол нь бусдын мал буюу 1 тооны сэрх ямаа хулгайлсанд гэм буруугийн талаар маргаагүй тул гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 06 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно. Шүүгдэгч Х.Хайролд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авах саналтай байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Х.Хайрол нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, бусдад төлөх хохирлыг төлсөн. Гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийг 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэж өгнө үү...гэв. Шүүхээс шүүгдэгч Х.Хайролыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.Хайрол нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэв. Шүүгдэгч Х.Хайролд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээв. Эрүүгийн 1836000000165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 5.Шүүгдэгч Х.Хайролын Төрийн банкны ******* аймаг дахь салбарын 111800600534 дугаартай дансыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 5/121 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1.2.4, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ы Хайролыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Хайролыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Хайролыг оршин сугаа газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн 1836000000165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5.Шүүгдэгч Х.Хайролын Төрийн банкны ******* аймаг дахь салбарын 111800600534 дугаартай дансыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 5/121 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч Х.Хайролд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэсүгэй. 76. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэрэсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА