| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2026/00004/И |
| Дугаар | 197/ШШ2026/09873 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2026/09873
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******од байрлах, “*******” СӨХ /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,, хаягт оршин суух, гийн /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 15,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ц. нар танхимд хүрэлцэн ирсэн. Хариуцагч Л. цахимаар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт төлбөр шаардаж байгаа. Хариуцагчтай 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 5 тоот түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн төлбөр 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 12 сар хүртэлх хугацааг хамрах нийт 10,800,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 750,000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 10,050,000 төгрөг. 5,025,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасны дагуу 50 хувиар тооцож, 5,025,000 төгрөг, нийт 15,075,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Манай СӨХ *******, *******, 65 байр, *******, *******ыг хариуцагч Л.д сарын 300,000 төгрөгөөр гэрээ хийж түрээслүүлсэн. Уг гэрээг дуусах хугацааг тодорхой заагаагүй. Түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлж яваад зарим саруудад нь төлөөгүй. Төлбөрөө төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хариуцагч хурааж үлдээсэн эд зүйлс өнөөдрийг хүртэл чөлөөлөгдөөгүй, хураалттай хэвээр байгаа.” гэж тодорхойлжээ.
3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: түрээсийн гэрээ,
4. Иргэний хуулийн 318 дуаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд түрээслэгч тал болох Л. нь өнөөдрийг хүртэл тухайн байрыг сулалж өгөөгүй байгаа нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байх тул түрээсийн төлбөрт 9,350,000 төгрөгний төлөлт үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. нэхэмжлэлийн шаардлагаас 5,750,000 төгрөгний нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Иймд “*******” СӨХ-ийн гаргасан хариуцагч Л.д холбогдох 15,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн зарим шаардлага 9,350,000 төгрөгийг хангаж, үлдэх 5,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 166,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дуаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гийн /РД:/-аас 9,350,000 төгрөгийг гаргуулж, “*******” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 166,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ