| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/41858/И |
| Дугаар | 197/ШШ2026/05406 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2026/05406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,******* хаягт байрлах, ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,, өөрийн байранд байрлах, т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ болон албадан дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч т холбогдуулан үнэлгээ болон албадан дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК нь *******,*******,*******,*******,3******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 8,140.7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, мөн тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх 1,230 м.кв талбай бүхий газрын эзэмшигч билээ. дээрх хөрөнгийг газрын хамт нийт 34,106,515,839 төгрөгөөр үнэлсэн тухай 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тайланг танилцуулсан бөгөөд бидний зүгээс уг тайланг бодит байдалд нийцэхгүй, үндэслэл бүхий биш, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхлыг илтэд зөрчсөн. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээ хийлгэж 42,733,700,000 төгрөг болсон. Энэ үнэлгээг инфляцийн ойролцоо түвшинтэй харьцуулахад нэмэгдэх учиртай. Гэтэл төв зам дагуу байрлалтай, бие даасан үйлчилгээний зориулалттай барилгыг орон сууцны үнэд хүрэхгүй үнэлсэнд гомдолтой байна. Улмаар үнэлгээтэй холбоотой гомдолтой байгааг мэдсээр байж, анхны албадан дуудлага худалдаа явуулсанд гомдолтой байна. Иймд 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 8-1/13 дугар тогтоолоор явагдсан 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж өгнө үү гэж тодорхойлсон. /1хх 3-9/
3. Хариуцагч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01773 дугаар магадлалаар ******* ХХК, Д. нараас 17,437,537,148 төгрөгийг гаргуулж, Хас банк ХК-д олгох, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******, *******, *******, *******, 3******* хаягт байрлах, 8,140.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус хаягт байрлах 1,230 м.кв талбайтай газрын хамт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, нэхэмжлэлийн үнийн дүнг хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ******* ХХК, Д. нарт төлбөрөө сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй, дуудсан цагт ирдэггүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байсан тул 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 25064 дугаар тогтоолоор Д.ыг эрэн сурвалжилсан. Эрэн сурвалжлах албанаас 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олж тогтоосон. Д. нь төлбөр төлөх хугацаа хүссэний дагуу хугацаа олгосон боловч төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, 07 дугаар сарын 04-ний өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу шинжээч томилсон. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 34,106,515,839 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу талуудад мэдэгдсэн. 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. /1хх 111-112/
4. Гуравдагч этгээд Хас банк ХК хариуцагчийн зүгээс барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилох, үнэлгээ танилцуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн авч хэрэгжүүлсэн. Мөн хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагад нийцсэн. Анхны дуудлага худалдаа зохион байгуулах үед шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх талаар аливаа шийдвэр гараагүй байсан тул үүнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Дээрх байдлаар нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хариуцагчийн татгалзлыг дэмжсэн. /1хх 42/
5. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02912 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2024/01773 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2024/01578 дугаар тогтоолоор ******* ХХК, Д. нараас 17,350,554,227 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 86,982,921 төгрөгийн хамт гаргуулж, Хас банк ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******, *******, *******, *******, 3******* хаягт байрлах, 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 1,230 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхээр хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх 43-81/
5.2. Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25360206 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /1хх 89/
5.3. Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25360206/01 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнийг битүүмжилж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 25360206/02 дугаар тогтоолоор хураасан байна. /1хх 237-245/
5.4. Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7/44 дугаар тогтоолоор шинжээчээр Г.Отгонбаярыг томилсон байна /2хх 1-2, 6-9/
5.5. Шинжээч Г.Отгонбаяр нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг т хүлээлгэн өгсөн байна. /2хх 10-40/
5.6. Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3-7/3864, 3-7/3865 дугаар албан бичгээр хөрөнгийн үнэлгээг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өмчлөгч, төлбөр төлөгч ******* ХХК, Д. нарт мэдэгдсэн байна. /2хх 42-43/
5.7. Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 8-1/13 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, талуудад мэдэгдсэн байна. /2хх 44-50/
5.8. Банкны төлбөр барагдуулах газраас 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан байна. /2хх 54-57/
6. Хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл байна.
7. Хөрөнгийн үнэлгээний тухайд:
7.1. Банкны төлбөр барагдуулах газраас хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч ******* ХХК-д мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд нийцнэ. /1хх 42-43, 59-60, 62-67/
7.2. Төлбөр төлөгч ******* ХХК, Д. нар нь төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тул өмчлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Банкны төлбөр барагдуулах газраас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хураасан байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 237-245/
7.3. Төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар хураасан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасанд нийцэх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /2хх 1-2, 6-9/
7.4. Шинжээч Г.Отгонбаяр нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******, *******, *******, *******, 3******* хаягт байрлах, 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 154/0104 дугаартай, дээрх хаягт байрлах, 1,230 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнийг 34,106,515,839 төгрөг болохыг тогтоосон байна. Тус хөрөнгийн үнэлгээний тайланд шинжээч Г.Отгонбаяр гарын үсэг зурж, тэмдэг дарсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасанд нийцнэ. /2хх 37/
7.5. Үнэлгээчин Г.Отгонбаяр нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар үнэлгээ хийх эрхтэй болох нь гэрчилгээгээр тогтоогдож байна. /2хх 39/
7.6. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөдлөх эд хөрөнгийг өртгийн, зах зээлийн, орлогын хандлагын аргаар үнэлж, ач холбогдлын хувийн жингээр тооцоолсон нь хууль зөрчөөгүй байна.
7.7. Тиймээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн биечилсэн үзлэг хийгээгүй, ашигтай талбайг буруу тооцсон, харьцуулсан хөрөнгүүдийн мэдээлэл байхгүй, мэргэшсэн, тэргүүлэх зэргийн шинжээч дүгнэлт гаргаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг тогтоосон хугацаанд гаргаагүй нь ноцтой зөрчилд хамаарахгүй.
8. Анхны албадан дуудлага худалдааны тухайд:
8.1. Банкны төлбөр барагдуулах газраас 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 8-1/13 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасанд нийцнэ. /2хх 44/
8.2. Банкны төлбөр барагдуулах газраас албадан дуудлага худалдаа явуулахаар нийтэд мэдээлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасанд нийцнэ. /2хх 50/
8.3. Банкны төлбөр барагдуулах газраас 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.17-д заасанд нийцнэ. /2хх 54-57/
8.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, 44.4-д ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан үйл баримт тогтоогдсонгүй.
8.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаарх хуульд заасан журмыг зөрчсөн байна. Тиймээс нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
9. Дээрхээс дүгнэвэл хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан т холбогдох үнэлгээ болон албадан дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ