Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 757

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Н.В нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Нямдоржийн Н.Вд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811017730892 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Их Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Их Уул сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон Овогт Нямдоржийн Н.В /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Н.В нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.В нь 2918 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 4 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд О.Ууганбаярыг өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Н.Вгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би буудал руу орчихоод гарч тамхи татчихаад дотогшоо өрөө рүү ортол нөгөө Ууганбаяр гэсэн залуу Батболдын эхнэр Баярмаа руу дайраад байсан бөгөөд Баярмаа уг залууг чи одоо болиоч гэхэд уг залуу хуванцар сандал түүн рүү шидсэн боловч оноогүй бөгөөд Батболдын ах Ууганбаатарын хамраас нь цус гоожсон байсан ба Баярмаа нөхөр Батболдыгоо сэрээж найз чинь агсам согтуу тавиад байна гэхэд Батболд Ууганбаяр дээр очоод болиулах гэтэл Ууганбаяр дахиад сандал аваад шидтэл эхнэр Баярмаагийнх нь зүүн хацар хавьцаа нь оносон бөгөөд би болиулах гээд чи яагаад эмэгтэй хүн зоддог юм бэ гээд баруун гараараа эрүү, амных нь орчим нэг л удаа цохисон. Энэ үед л шүд нь унасан. Уг залууг өөрөөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46х/,

хохирогч О.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ууганаа гэгч намайг байхад агсраад чи хэн юм бэ гээд хэл амаар доромжлоод байсан. Намайг сууж байтал Н.В гэгч нь өрөөнд орж ирэнгүүтээ үгийн зөрүүгүй миний ам руу нэг удаа өшиглөж үүдэн дээд шүдийг маань хугалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

гэрч Б.Ууганбаатарын мөрдөн шалган ажиллагааны үед өгсөн: “...Н.В гээд залуугийн хамтаар дөрвүүлээ 1-2 шил архи уучихсаэ байх үед гаднаас Ууганбаяр гэгч орж ирсэн. Ингээд уг залуу өөрөө согтуу байсан ба намайг чи одоо яв, бид нар хамтдаа нэг ширээнд сууж байна гэснээс болж маргалдсан. Гэтэл намайг барьж аваад О.Ууганбаяр гэгч толгой руу цохих үед манай дүү Батболд намайг салгаж авсан. Энэ үед л хажуунаас Н.В түүнийг цохисон уу өшиглөсөн үү сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25х/,

гэрч Н.Баярмаагийн мөрдөн шалган ажиллагааны үед өгсөн: “...чи яахаараа эмэгтэй хүн зоддог юм бэ гээд заамдаж аваад хана руу шахтал Н.Вгийн өөдөөс цохиод байхаар нь Н.В уурлаад нүүр рүү нь нэг л цохисон. Гэтэл О.Ууганбаяр Н.Вг зодно гэж өөрөө дайраад түүнийг цохиж өшиглөөд байсан тул Н.Вг өөрийгөө хамгаалах явцдаа түүнийг өшиглөсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №7801 тоод дүгнэлтэд: О.Ууганбаярын биед дээд үүдэн 1 шүд хагас хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй. Дээрх шүдний хугарал хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 38х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгйин нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Н.Вг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүх түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Н.Вг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Вг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Вд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ