Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2026/03022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,*******од оршин суух, Олхонууд овогт *******гийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,өөрийн байранд байрлах т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дахин үнэлгээ гаргахыг даалгах, албадан дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч т холбогдуулан дахин үнэлгээ гаргахыг даалгах, албадан дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/03475 дугаар захирамжаар Б.*******, Э. нараас 32,909,327 төгрөгийг гаргуулж, Инвескор ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.******* миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан үнэлгээчнээр 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үнэлүүлсэн байдаг. Төлбөр төлөгч миний бие дахин шинжээч томилуулан үнэлүүлэхээр хүсэлт гаргасан боловч 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тогтоол, мэдэгдлийг надад гардуулсан. Дахин үнэлүүлэх миний гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаад 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4/998 дугаар хариу мэдэгдэх хуудсаар хангахгүй гэж мэдэгдсэн. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44-д заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн аваагүй. Хариуцагч нь миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг шинжээч томилж, 136,235,925 төгрөгөөр үнэлсэн байдаг. Одоо үнэлүүлснээс хойш 1 жил 3 сар өнгөрч үнэ цэнэ өссөн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасанд нийцээгүй. Б.******* би үнэлгээнд гомдол гаргасны дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04552 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 969 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Уг магадлал гарч иргэний шийдвэр гүйцэтгэх түдгэлзүүлсэн ажиллагааг сэргээж, 2025 оны 07 дугаар сарын 05-наас 10-ны өдрийн хооронд албадан дуудлага худалдааг явуулах тогтоол гарч, 2025 оны 07 дугаар сарын 22-25-ны хооронд дуудлага худалдаа зохион байгуулах байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д заасанд нийцээгүй 1 сарын дараа 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хоёр дахь дуудлага худалдааг товлон зарлаад байна. Иймд Б.******* миний өмчлөлийн 2 өрөө орон сууцанд дахин шинжээч томилж, үнэлүүлэхийг даалгаж, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. дахин шинжээч томилж, үнэлүүлэхийг даалгах шаардлагаас татгалзаж байна гэв.

3. Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/03475 дугаар захирамжаар Б.*******, Э. нараас 32,909,327.52 төгрөг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, *******, *******лол, *******, *******, ******* хаягт байрлах, 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/177 дугаар шинжээч томилох тогтоолоор Хаан үнэлгээ ХХК-ийг томилж, 136,235,925 төгрөгөөр үнэлснийг талуудад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр мэдэгдсэн. Тус газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт худалдан борлуулахыг мэдэгдсэн. Төлбөр авагч Инвескор ББСБ ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр албадан дуудлага худалдааг 3 сарын хугацагаар хойшлуулах хүсэлт ирүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан. Төлбөр төлөгч гэрээгээ зөрчсөн тул төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлт ирүүлсэн тул 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хууль зөрчөөгүй талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04552 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2025/00969 дугаар магадлалаар хянаж шийдвэрлэсэн. 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/6 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар иргэн А.Амгаланбаатар 100,000,000 төгрөгөөр худалдан авч ялагч болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2023/03475 дугаар захирамжаар хариуцагч Б.*******, Э. нараас 32,713,468.52 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Инвескор ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.*******, Э. нарын өмчлөлийн Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх 45-48/

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24280139 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /1хх 49/

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 24280139/185-2 дугаар тогтоолоор Б.*******, Э. нарын өмчлөлийн Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байна. /1хх 50-52/

4.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24280139/185-4 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураасан байна. /1хх 58-59/

4.5. Төлбөр төлөгч Б.*******, Э., төлбөр авагч Инвескор ББСБ ХХК нар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналд харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/177 дугаар тогтоолоор шинжээч Хаан үнэлгээ ХХК-г томилсон байна. /1хх 66/

4.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/11 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, талуудад мэдэгдсэн байна. /1хх 102-105/

4.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 24280139/185-04 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 90 хоногийн хугацаатай хойшлуулсан байна. /1хх 108/

4.8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/6 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, талуудад мэдэгдсэн байна. /1хх 13-14/

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл байна.

5.1. Нэхэмжлэгч Б.******* нь дахин үнэлгээ гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул шүүх хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. /1хх 120/

5.2. Нэхэмжлэгч Б.******* нь хоёр дахь албадан дуудлага худалдааг үндэслэлгүй талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасантай нийцнэ. /1хх 6-8, 15-19/

5.3. Зохигч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Б.*******, Э. нарын өмчлөлийн Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, шинжээч томилсон, үнэлгээ тогтоосон, анхны албадан дуудлага худалдаа явуулсан үйл баримтад зохигч маргаагүй.

5.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/6 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-д заасанд нийцнэ./1хх 14/

5.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 04-227/17192 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Б.*******, Э. нарт хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасанд нийцнэ.

5.6. Дээрхээс дүгнэвэл хоёр дахь албадан дуудлага худалдаа нэхэмжлэгч Б.*******ийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

6.1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн нэг шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1,2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан т холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАТМӨНХ