| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0707/Э |
| Дугаар | 739 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 739
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Гэрэл овогт Жамсранжавын Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811021450813 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр УлаанЖ.Бхотод төрсөн, 55 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер багш мэргэжилтэй, "Ти Эл Би" ХХК-д захирал ажилтай, ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 5-23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гэрэл овогт Жамсранжавын Ж.Б/РД: /,
Холбогдсон хэгийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ж.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Бнь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Матерушка" төвийн биллярдны газарт үйлчлүүлж байсан хохирогч М.Ганхуягтай тооцоогоо хий хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч М.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Тооцооны мөнгө төлөхгүй байна гэснээс болж л намайг зодсон. ...Биллярдны эзэн гэх залуу 3 зөөгч залуугаар бариулж байгаад гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохисон бөгөөд тэр үед баруун талын нүд хавдаж хөхрөн, хамраас цус гарсан. Би хэн нэгнийг цохиж зодоогүй бөгөөд намайг уурлаад босч ирэх үед мөргөчихлөө гээд цохисон юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,
гэрч С.Лхадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ж.Бзахирал харих гээд "чи хурдан мөнгөө өг л дөө" гээд яаруулсан чинь нөгөө согтуу "төлөх гэж байна" гэж босч ирээд Ж.Бзахирлын өмнөөс тулж, Ж.Бзахирлыг мөргөсөн бөгөөд Ж.Бзахирал "чи яагаад намайг мөргөж байгаа юм гэж хэлээд гараараа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,
Шүүх эмнэлгийн шинжилгээний №8412 тоот "М.Ганхуягийн зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун буглага, шуу, зүүн шуу, өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөриин чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 27х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Ж.Б-ыг хуувийн таарамгүй харьцааны улмаас хохирогч М.Ганхуягийг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.Ганхуяг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжилсэн ямар нэг баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ж.Баатарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ж.Б-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэрэл овогт Жамсранжавын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Быг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ