| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01550/И |
| Дугаар | 192/ШШ2026/02725 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2026/02725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хэсэг,******* хотхон,******* байр,*******Б тоот хаягт оршин суух/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг,******* дугаар хороо, Оргил стар зайсан гудамж,******* байр,******* тоот хаягт оршин суух-д холбогдох
Гуравдагч этгээд: ******* дүүрэг,******* дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух/,
2016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрийн0 000 000 төгрөгийн үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ,*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрийн 450 000 000 төгрөгийн үл хөдлөх худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 698 73130 төгрөг гаргуулах тухай үндсэн, орон сууцны түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 52 760*******00 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Ануусүрэн нь Б.Адъяасүрэнд холбогдуулан*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулсан улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, ******* дүүргийн*******-р хороо, Зайсангийн гудамж байрны тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг0 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулсан улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, ******* дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн гудамж байрны тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 450 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд 450 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн авсан улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэд 698 73130 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Г.Ануусүрэн нь Улаанбаатар хот,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байрны тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай 400 метр квадрат талбайтай хувийн орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Цогттулга трейд" ХХК-тай гэрээ байгуулан өмчлөлдөө шилжүүлэн авсан ба анхны өмчлөгчөөр нь улсын бүртгэлд бүртгүүлэн, нөхөр хоёр хүүхдийн хамт амьдарч байсан.*******015 оны хавар бид амьдарч байсан хувийн орон сууцаа худалдахаар шийдвэрлэжн худалдах зар тавьсан, ганьдаг ойр дотны хүмүүстээ энэ тухайгаа хэлсэн. Манай дүүгийн найз Шинэхүү нь Д. гэдэг хүнд биднийг орон сууцаа худалдах гэж байгаа талаар хэлсэн байдаг, тухайн үед Д. өөрийн эхнэрийн хамт манай орон сууцыг үзэж хараад, 720 000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1,4 тэрбум төгрөгөөр худалдаж авъя гэсэн санал хэлснийг нөхөр бид хоёр зөвшөөрсөн. Д.Мэндбаяр нь өөрийгөө угаасан нүүрс БНХАУ-д экспортолдог "Монгол металл бирж ХХК-ийг эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, энэ бизнесийн үйл ажиллагааны орлогоороо орон сууц худалдаж авах гэрээний төлбөрийг төлнө гэж бидэнд итгүүлж. Г.Ануусүрэн би*******015 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Д.тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дараа нь 12 сард дахин гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Орон сууцны үнийг төлөх болоход Д." БНХАУ уруу нүүрсээ гаргах гэсэн чинь бага тэрэг мөнгө дутчихлаа, энэ нүүрсийг гаргаад зарчихвал танай байрны мөнгийг шууд бэлнээр нь огох гээд байна. Танай байрыг барьцаалаад зээл аваад энэ дутаад байгаад монгийг олж нүүрсээ гаргаад, танай байрны хэлэлцэн тохирсон үнэ төлбөрийг ямар ч асуудалгүй төлнө" гээд бидэнд нүүрс худалдах гэж байгаа гэрээ, хийж байгаа ажил гээд бичиг баримтаа үзүүлсэн. Үүнд бид итгээд өөрсдийн орон сууцаа барьцаанд тавьж, зээл авахад нь туслая, гэхдээ манай байр одоо Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа, үлдэгдэл зээлийн төлбөр*******30 орчим сая төгрөг байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхэд Д.Мэндбаяр "ах нь найдвартай зээл гаргах Банк бус санхүүгийн байгууллага олчихлоо, та хоёр Худалдаа хогжлийн банкны*******30 орчим сая төгрөгийн зээлээ түр хүнээс мөнгө олоод хаачих, тэгвэл одоо авах зээлийн монгоноос наад мөнгийг шууд төлнө, үлдсэн зээлийн төлбөрийг нүүрсээ хятад уруу гаргаж зарсан мөнгөнөөс даруйхан төлөөд бас та хоёрын орон сууцны үнэ төлбөрийг төлнө" гэж хэлсэн. Ингээд Зоригоо гэдэг хувь хүнээс өдрийн******* хувийн хүүтэй, богино хугацаатай мөнгө*******016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлээд Худалдаа хөгжлийн банкны*******30 937 797 төгрөгийн зээлийн үлдэгдлийг тэр өдрөө төлж, орон сууцаа Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлсөн. Гэтэл Д.ын ярьсан гэх банк бус санхүүгийн байгууллага зээл түүнд олгохгүй гэсэн тул өөр банк бус санхүүгийн байгууллага хайж байна гээд нэг сар гаруй хугацаа өнгөрсөн. Ингээд "Эко капитал ББСБ ХХК-тай холбогдсон. Д. өөрөө хийж байгаа нүүрсний бизнесээ танилцуулсан, тус банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн хасагч Ёндон 450 000 000 төгрөгийн зээлийг Г.Ануусүрэн миний нэр дээрх хувийн орон сууцыг барьцаанд тавих нөхцөлтэйгээр олгохоор шийдвэрлэлээ гэж танилцуулсан. "ББСБ" ХХК-тай зээл, барьцааны гэрээ хийхээр Д.тай хамт очиход тус компанийн захирал Б. Лхагвасүрэн уулзаад яг одоо зээл гаргах мөнгө байхгүй байна, өөрийн төрсөн ах Б. Адьяасүрэнд зээлэх 450 000 000 төгрөг бэлэн байна, түүний нэр Г.Ануусүрэнгийн нэр дээрх орон сууцаа худалдах худалдан авах гэрээгээр түр шилжүүлбэл энэ зээлийг олгоно гэсэн. Би орон сууцаа зөвхөн барьцаалахыг зөвшөөрсөн, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ хийнэ гэхэд тэгвэл энэ 450 000 000 төгрөгийн зээлийг олгох боломжгүй гэсэн. Нөхөр бид хоёр Худалдаа хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл төлөх гээд өндөр хүүтэй, богино хугацаатай зээл акегжлгарцаагүй хүнд байдалд байсан, мөн Д.Мэндбаяр нь "нүүрсээ урагшаа гаргачсан гэнэ зээлийг би даруйхан төлчихно, асуудалгүй, зээлээ төлөөд л танай орон сууцыг буцаагаад нэрийг нь шилжүүлэхээр энэ хүмүүстэй тохирчихлоо" гэсэн, "Эко капискийн эдийн засагч болон Б.Адьяасүрэн нар зээлээ төлчихвөл буцаагаад орон сууцны нэрийг шилжүүлдэг гэсэн. "Эко капитал ББСБ" ХХК-ийн захирал, эдийн засагчийн хэлсэн үг, үйлдэл мөн Д.Мэндбаярт итгээд 450 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавих зорилгоор Г.Ануусүрэн би*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Б.Адъяасүрэнтэй Үл хөдлөх эд хоронго худалдах худалдан авах гэрээ хийсэн. Ингэхдээ татвар бага төлдөг гээд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ давхар бас0 000 000 төгрөгөөр хийж, энэ гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар өгч, орон сууцны өмчлөх эрхийг Б.Адъяасүрэнд түр шилжүүлсэн. Зээлээр авсан 450 000 000 төгрөгөөс дээр дурдсан өндөр хүүтэй, богино хугацаатай*******30 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлөөд үлдсэн бүх мөнгийг Д.Мэндбаяр авсан. Д.Мэндбаяр нь зээлийн хүүгийн төлбөрийг "Эко капитал ББСБ" ХХК-д төлж байгаа, удахгүй энэ зээлийн төлбөрийг бүрэн төлөх гэж байна гэж бидэнд хэлж, бид өөрсдийн байрандаа амьдарсан хэвээр байсан боловч сүүлдээ Д.Мэндбаяр утсаар холбогдохоо больсон. Гэнэт "Эко капитал ББСБ" ХХК-ийн эдийн засагч Э. Ёндон гэрт ирж уулзаад Д.Мэндбаяр зээл, зээлийн хүүгээ төлбөрөө төлөөгүй, байр хурааж авна гэсэн. Ингээд нөхөр бид хоёр байраа Д., Б.Адъяасүрэн, "Эко капитал ББСБ" ХХК-ийн Б. Лхагвасүрэн нарт залиулж, алдах гээд байна гэж*******017 оны 5 дугаар сарын*******9- ны өдөр ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, гомдлын дагуу хэрэг үүсгэсэн гэх боловч ямар ч ажиллагаа хийхгүй, зөвхөн Д.ыг шалгаж асууж байгаа гэдэг зүйлийг бидэнд хэлдэг байсан. Б. Адъяасүрэнгээс өөрсдийн амьдарч байсан орон сууцаа буцааж авахаар*******019 оны 6 дугаар сарын*******-ны өдөр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Адьяасүрэнтэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Б.Адъяасүрэн, "Эко капитал ББСБ" ХХК-д холбогдуулан гаргаж, иргэний хэрэг үүсгүүлсэн боловч эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байхад иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг*******020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу*******019 оны 7 дугаар сард Б. Адъяасүрэн орон сууцыг албадан чөлөөлүүлэх захирамжийг гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж,******* дүгээр сард буюу ид хүйтэн өвлийн улиралд намайг босож чадахгүй өвчтэй байхад цагдаа, шийдвэр гүйцэтгэгч нарын хүчээр манай гэр бүлийг орон гэрээс минь хөөж гаргасан. Бид аргагүйн эрхэнд хөөгдөн гарч, ээжийн гэртээ ирсэн боловч түүнээс хойш миний бие огцом муудаж, босож чадахгүй байнгын эмчилгээнд явах болсон. Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас цагдаагийн хэлтэст дахин гомдол дугаар сарын 01-ны өдрийн7 тоот Прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй гаргаж, биднийг хохиролгүй болгох арга хэмжээ авахыг хүссэн боловч мөн*******022 оны 08 болгосон. Иймд өөрийн орон сууцаа буцаан олж авах, зөрчигдсөн эрхээ сэргээж хамгаалахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар: Иргэний хуулийн9 дүгээр зүйлийн9.1-д "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ", 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь ногоо тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно", 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна", 41.2-д "Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана" гэж тус тус заасан байна. Хариуцагч Б.Адъяасүрэнтэй холбон уулзуулж, хэлцэл байгуулах нөхцөлд хүргэсэн этгээд нь түүний төрсөн дүү Б.Лхагвасүрэнгийн ББСБ ХХК байсан. Д.Мэндбаяр болон Г.Ануусүрэн би "Эко капитал ББСБ ХХК-д анх хандахдаа зээл авах хүсэл зоригоо маш тодорхой илэрхийлсэн, тус ББСБ зээл авах хүсэлтийг судлаад зээл олгох шийдвэрийг танилцуулсан боловч зээлийн мөнгийг олгохдоо Б.Адъяасүрэнтэй холбож түүнээс гаргуулах болсон. Б.Адъяасүрэн зээлээр мөнгө өгч байгааг мэдэж байсан, хувийн орон сууцны өмчлөх эрхийг түүний нэр дээр түр шилжүүлж, зээл өгнө гэдгээ Г.Ануусүрэнд илэрхийлсэн. Дээр дурдсан үйл баримтаар Г.Ануусүрэн, Д.Мэндбаяр нар зээл авах хүсэл зориг тодорхой, уг хүсэл зоригийг Б. Адъяасүрэн хүлээн авч, 450 000 000 төгрөгийг Г.Ануусүрэнд шилжүүлсэн ба энэ нь зээл байсан. Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд зээлийн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд Б.Ануусүрэн өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцыг Б.Адъяасүрэнд түр шилжүүлсэн болохоос 450 000 000 төгрөгөөр эсхүл0,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг байгаагүй, ийм хүсэл зоригийг ямар ч байдлаар илэрхийлээгүй. Тухайн үед "Эко капитал ББСБ ХХК-ийн эдийн засагч 1.164.240.000 төгрөгөөр үнэлж байсан үл хөдлөх эд хөрөнгийг ийм үнээр худалдах хүсэл зориг байхгуй нь хэнд ч ойлгомжтой. тодорхой байна. Б.Адъяасүрэн нь тухайн үед зайлшгүй мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага тулгамдсан нөхцөл байдал байгааг ашиглан, 450 000 000 төгрөгийн зээлийн барьцаандаа орон сууцыг тавьж байгаа хэлцлийг халхавчилж, дүр үзүүлэн Г.Ануусүрэнг хууран мэхлэж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулан, Г. Ануусүрэнгийн хувийн орон сууцны өмчлөх эрхийг бүр мөсөн шилжүүлэн авсан нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д "Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна" 56.1.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцэл;" 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл;" гэж заасан байна. "Дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж. "Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэж Улсын дээд шүүхийн тайлбар-т тодорхойлсон. Эдгээр хэлцлийн гол шинж нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэл байхгүй зөвхөн гадаад илэрхийлэл бий болгосон үйлдэл байна. Г.Ануусүрэн нь Б. Адъяасүрэнд өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, илэрхийлээгүй, худалдах худалдан авах гэрээ байгуулах зорилго байгаагүй. Г. Ануусүрэнгийн Б.Адъяасүрэнд илэрхийлсэн хүсэл зориг нь 450 000 000 төгрөг зээлийн барьцаанд орон сууцаа тавих байсан, энэ хүсэл зоригийг маш тодорхой илэрхийлсэн, гэрчийн мэдүүлэг болоод холбогдох баримтууд үүнийг нотолж байна. Тийм ч учраас тухайн үед 1,2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан өөрийн өмчлөлийн орон сууцаа 450 000 000 төгрөгийн барьцаанд тавих агуулгаар өмчлөх эрхийг Б.Адьяасүрэнд түр шилжүүлсэн. Г.Ануусүрэнгийн хувьд зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй "Эко капитал ББСБ" ХХК нь зээлийн хүсэлт судалсан, 450 000 000 төгрөгийн зээлийг өөрийн хамаарал бүхий этгээд буюу Б.Адъяасүрэнгээр дамжуулан олгож байгаа гэдэгт итгэж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцыг түр шилжүүлж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ, түүний хамаарал бүхий этгээд зээлийн төлбөрийг буцааж төлж дуусмагц хувийн орон сууцны өмчлөх эрхийг буцаан өөрт нь шилжүүлнэ гэсэн тэдний хэлсэн амлалтад итгэсэн. Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний харилцаанд Б.Мэндбаяр бас оролцож байсныг нотлох баримт нь Б.Мэндбаяраас хоёр удаа тухайн 450 000 000 төгрөгийн зээлийн хүү гэдэг утгаар Б.Адъяасүрэнд мөнгө буцаан шилжүүлж байсан баримт байна. Түүнээс гадна Б.Адъяасүрэнгийн хэлсний дагуу татвар бага төлөх зорилгоор Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнийг0,000,000 төгрөг гэж бичсэн гэрээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг шилжүүлсэн нь татварын хууль тогтоомж зөрчсөн байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:", 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зовшоорсон зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох хэлцэл байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу Б.Адъяасүрэнгээс улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцаа буцаан шилжүүлэхийг шаардаж, уг хувийн орон сууцны өмчлөгчөөр Г.Ануусүрэнг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нь*******016.02.23-ны өдөр Б.Адьяасүрэнтэй байгуулсан улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн*******-р хороо, Зайсангийн гудамж, 65-7 байрны тоот хувийн орон сууцыг худалдах худалдан авах гэрээг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлэн авсан орон сууцыг буцаан өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагаас дэлгэрэнгүй лавлагаа авах хүсэлтийг гаргаж, түүний хариу шүүхэд ирсэн байна. Маргааны зүйл болсон амины орон сууц нь Б.Адъяасүрэнгийн өмчлөлөөс шилжиж, одоо Б.Энхчимэг гэдэг хүн өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна: 1.*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулсан улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, ******* дүүргийн*******-р хороо, Зайсангийн гудамж байрны тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг0 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах*******.*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулсан улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, ******* дүүргийн*******-р хороо, Зайсангийн гудамж байрны тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 450 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах. Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд 450 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох 4. Хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн авсан улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэд 698,731,330 төгрөгийг хариуцагч Б.Адъяасүрэнгээс гаргуулах Өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд хэвээрээ, түүнийгээ дэмжиж байгаа болно. Харин хариуцагч Б.Адъяасүрэн нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан Ү-*******206022721 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Баттүшигт шилжүүлж, Ц.Баттүшиг нь Б.Жавхланд худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлж, Харин Б.Жавхлан нь мөн худалдах худалдан авах гэрээний дагуу Б. Энхчимэгт шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу Б. Адьяасүрэн нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн авсан үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шилжүүлэх боломжгүй бол уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс*******029.11.12-ны өдөр Файн эстимэйт ХХК-ийн хийсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг хөрөнгийн үнэлгээний тайлангаар -2206022721 улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн*******-р хороо, Зайсангийн гудамж, 65-7 байрны тоот хувийн орон сууцны үнийг 1,148,731,330 төгрөг гэж гаргасан байдаг. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн үнээс хариуцагч Б.Адъяасүрэнд төлөх ёстой зээл 450,000,000 төгрөгийг хасч тооцон, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 698,731,330 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн авсан улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг Г.Ануусүрэнд буцаан өгөхийг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн авсан улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэд 698,731,330 төгрөгийг хариуцагч Б.Адъяасүрэнгээс гаргуулах" гэж өөрчилж байна. Шүүхэд гаргасан бусад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэвээр байгаа болно. Нэхэмжлэгч Г.Ануусүрэн нь өөрийн 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцыг зээлийн барьцаанд тавьж алдсандаа гомдолтой байна. Анх зээл авахаар ББСБ ХХК-д хандахад 450 000 000 төгрөгийн зээл гаргах боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд зээл авахаар очиход бидэнд 450 000 000 төгрөг бэлнээр алга байна. Харин Б.Адъяасүрэн гэдэг хүнээс авах боломжтой гэсний дагуу зээл авахаар очиход зээлийн гэрээ байгуулахгүй, харин худалдах худалдан авах гэрээ байгуулна гэсэн. анх энэ байрыг худалдаж авахдаа мөнгө байхгүй гээд бизнесийн орлогоор худалдаж авъя гэсэн юу ч гэсэн өөрийн нэр дээр зээл гаргаад авчих гэсэн. Ингээд хүү нь өдрөөр тооцогддог зээл авах шаардлага үүссэн. Ингэж явахдаа ББСБ ХХК-д хандсан. Нэхэмжлэгчийн хувьд 1-т Б.Адъяасүрэнгээс авсан зээлийг төлөөд үлдэгдэл мөнгийг Д.Мэндбаяр авсан бөгөөд зээлийг төлөөд явж байгаа гэж хэлж байсан учир тайван байсан. Б.Адъяасүрэнгээс авсан зээл 450 000 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй. Хэрэв Д.Мэндбаяр зээлийг төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаар худалдаад Д.Мэндбаярын мөнгийг төлөөд, үлдэгдэл төлбөрийг өөрөө олж авах боломжтой байсан. Б.Адъяасүрэнгийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээдэд худалдсан байгаа юм. Нэхэмжлэгч*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрийн Г.Ануусүрэн, Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулагдсан0 000 000 төгрөг, 450 000 000 төгрөгийн үнэ бүхий******* гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. 450 000 000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн болохыг тогтоох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар 698 73130 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчилсан хэлцэл юм. Бодит хүсэл зориг байгаагүй. Өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэлгүй, харин зээл авах хүсэлтэй байсан. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтаар тогтоогдож байна. Д.Мэндбаяр гэдэг хүн нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авна гэж байсан. Д.Мэндбаяртай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг*******022 онд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хаагдсан. Д.Мэндбаяр энэ хэрэгт мэдүүлэг өгсөн.*******022 онд ******* дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байхад мөн мэдүүлэг өгсөн. ББСБ ХХК-ийн ажилтан н.Ёндон мөн мэдүүлэг өгсөн. Анхнаасаа зээл авах харилцаа байсан. 450 000 000 төгрөгийн зээл авахаар хандсан. н.Ёндонгийн гарын үсэгтэй 450 000 000 төгрөгийн зээл олгох боломжтой гээд нэхэмжлэгч Г.Ануусүрэнгийн үл хөдлөх эд хөрөнгө нь 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө байна гэж дурдсан бөгөөд тухайн баримтаар 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй эд хөрөнгө юм. Б.Адъяасүрэн зээл олгохдоо барьцаа хэлбэрээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан юм. Хүсэл зоригийн агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Тухайн үед Г.Ануусүрэн гарцаагүй байдалд орсон. Д.Мэндбаяр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авна гээд Худалдаа хөгжлийн банкнаас зээлийг өдрөөр тооцох өндөр хүүтэй зээл авахуулсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авч чадахгүй боллоо гэж нэхэмжлэгчийг гарцаагүй байдалд оруулсан. Тухайн үеийн шаардлагаас хамаараад зээл авах л шаардлагатай байсан болох нь нотлогдоно. Мөн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоож ББСБ ХХК-ийн н.Ёндонгийн дансны хуулга байгаа. Энэ баримтад Д.Мэндбаяраас зээлийн хүү гэж шилжүүлсэн гүйлгээ байгаа. Эдгээрээс үзэхэд*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрийн0 000 000 төгрөгийн үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ,*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрийн 450 000 000 төгрөгийн үл хөдлөх худалдах худалдан авах гэрээнүүд нь дүр үзүүлсэн халхавчилсан хэлцэл гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нэгэнт өөр этгээдүүдэд шилжээд явсан байгаа тул одоогийн өмчлөлийн эрх ашгийг хөндөхгүй нөгөө талаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүднээс*******019 онд үүссэн иргэний хэргийн явцад хийгдсэн үнэлгээ 450 000 000 төгрөгөө хасаад 698 73139 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.
2. Хариуцагч Б.Адъяасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар тайлбар гаргасан. Үүнд: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Ануусүрэнгийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар Д.Мэндбаяртай анх хэлэлцсэн гэж тохиролцсон. Коксжих үйлдвэрт нь хэрэгтэй мөнгийг өгөхөөр өндөр хүүтэй зээл аваад, тухайн зээлээ төлөхөөр үл хөдлөх эд хөрөнгөө худалдахаар тохиролцсон. Д.Мэндбаяр, Адъяасүрэн нартай уулзаж худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл тухайн байрыг зарах болсон шалтгаан нь зөвхөн Д.Мэндбаяртай холбоотой бөгөөд Д.Мэндбаяр нь Г.Ануусүрэнг хууран мэхэлж үл хөдлөх эд хөрөнгийг зарсан болох нь прокурорын тогтоолоор тогтоогдож байна.*******022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн7 дугаартай Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын тогтоолоор Д.Мэндбаяр нь ******* дүүргийн******* дүгээр хороо, Зайсан гудамж дугаар байрны тоот хаягт байрлах 400м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай хохирогч Г.Ануусүрэнгийн зарын дагуу түүнтэй холбогдож, "Хонг Лу" ХХК-ийн захиралтай*******015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Коксжих нүүрс худалдах, худалдан авах гэрээг хохирогч Г.Ануусүрэнд үзүүлж итгэл төрүүлэн, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг*******016 оны 02 дугаар сарын*******3- ны өдөр "Эко капитал" ББСБ-д барьцаанд тавьж авсан 450,000,000 төгрөгийн зээлээс*******30,000,000 төгрөгийг залилан авч хохирогч Г.Ануусүрэнд хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр*******013 оны 09 дүгээр сарын*******-ны өдрөөс*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр хүртэлх хугацаанд бусдыг залилж нийт 1,147,379,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Гэтэл энэ баримт олдоогүй. Эндээс үзэхэд Г.Ануусүрэнг Д.Мэндбаяр нь залилсан бөгөөд хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Д.Мэндбаяраас мөнгөө шаардах нь зүйтэй. Б.Адъяасүрэн нь хариуцвал зохих этгээд биш, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Зээлийн гэрээ байгуулсан болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байна. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Шинжээчийн дүгнэлт*******019 оны дүгнэлт байх бөгөөд гэрээ байгуулагдах үд*******016 он байсан харин шинжээчийн дүгнэлт*******019 онд гарсан байгааг харгалзан үзнэ үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхчимэгээс ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.
4. Хариуцагч Б.Адъяасүрэн нь нэхэмжлэгч Г.Ануусүрэнд холбогдуулан орон сууцны түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 52 760*******00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.Адъяасүрэн нь Г.Ануусүрэнтэй сайн дурын үндсэн дээр*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Г.Ануусүрэнгийн өмчлөлийн Хан-уул дүүргийн******* дүгээр хороо, зайсангийн гудамж, байрны тоот хаягт байрлах 400 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч гэрээний үнийг төлж, өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Улмаар өөрийн өмчлөлд шилжүүлж авсан дээрх орон сууцыг Г.Ануусүрэн нь тухайн байрандаа амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний үндсэн дээр*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээг талууд 6 сарын хугацаатайгаар байгуулсан бөгөөд 1 сарын төлбөр*******,100,000 төгрөгөөр харилцан тохиролцсон болно. Гэвч түрээслэгч Г.Ануусүрэн нь түрээсийн гэрээнд заасан үнийн дүнг цаг тухайд нь төлж барагдуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн төлбөр бүрэн төлөгдөөгүй байгаа болно. Тухайн гэрээний 1.2-т зааснаар*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрөөс*******016 оны 08 дугаар сарын*******3-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаатайгаар гэрээ байгуулагдсан бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрийг гэрээний 1.3-т зааснаар*******,100,000 төгрөгөөр тооцож нийт 102,600,000 төгрөг болж байна. Түрээсийн төлбөрийг Г.Ануусүрэнгийн өмнөөс Б.Мэндбаяр нь тушааж байсан. Тухайн үнийн дүнгээс Б.Мэндбаярын тушаасан түрээсийн төлбөр болох*******016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн*******8,025,000 төгрөг болон*******026 оны 05 дугаар сарын*******5-ны өдрийн*******1,814,800 төгрөг буюу нийт 49,839,800 төгрөгийг хасаж тооцон 52,760,200 төгрөгийг түрээсийн төлбөрт гаргуулах хүсэлттэй байна. Иймд Г.Ануусүрэнгээс орон сууцны түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 52,760,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч Г.Ануусүрэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд: Хариуцагчийн зүгээс "Б.Адъяасүрэн болон Г.Ануусүрэн нарын хооронд*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр байгуулагдсан "Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний дагуу түрээсийн үлдэгдэл болох 52,760,200 төгрөгийг Г.Ануусүрэнгээс гаргуулах тухай" сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Ануусүрэн нь Б.Адъяасүрэнд өөрийн өмчлөлийн амины орон сууцаа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, худалдах худалдах авах гэрээг бодитоор байгуулаагүй, зөвхөн зайлшгүй хэрэгцээ шаардлагын улмаас зээл авах хүсэл зоригоо илэрхийлж, 450 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд орон сууцаа тавих зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг Б.Адъяасүрэнгийн шаардсаны дагуу шилжүүлсэн. Тийм ч учраас Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Худалдах худалдан авах гэрээний харилцаа бодитоор үүсээгүй учраас Б.Адъяасүрэн орон сууцны эзэмшлийг шилжүүлэх ямар ч үйл явдал болоогүй, Б.Ануусүрэн өөрийн гэр бүлийн хамтаар өөрийн байрандаа үргэлжүүлэн амьдарч байсан. Б.Ануусүрэн өөрөө өөрийнхөө байрыг түрээслэж, тэр тусмаа хаана ч байхгүй өндөр төлбөр буюу сард*******,100,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлнө гэж ямар ч эрүүл саруул ухаан, бодит байдалд нийцэхгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, түрээсийн гэрээний ямар ч харилцаа үүсээгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан сард*******,100,000 төгрөгөөр, 6 сард 102,600,000 төгрөгөөр түрээслэсэн гэх үйл баримт үнэхээр бодит байдалд нийцсэн бол ийм их ашиг орлого олдог орон сууцыг хожим*******019 онд Ц.Баттүшигт 100,000,000 төгрөгөөр худалдах уу?. Ийнхүү хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөр гэж шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүх, хуулийн өмнө шударга байх, бодит байдалд нийцсэн үнэн зөв тайлбар өгөх, хууль ёсны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх зэрэг зарчмыг үл хэрэгсэж байгааг харуулахын зэрэгцээ анхнаасаа талуудын хооронд үүссэн зээлийн гэрээг халхавчилж дүр үзүүлэн хэлцэл хийж, бусдын гарцаагүй байдлыг далимдуулан ашиг хонжоо олох зорилготой байснаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхчимэг бичгээр шүүхэд тайлбар гаргаагүй.
7. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах дугаартай бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,*******016.02.23-ны өдрийн*******-620421 дугаартай эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг,*******026.02.23-ны өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөрийн баримтын хуулбар,*******016.02.23-ны өдрийн0 000 000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ,*******016.02.23-ны өдрийн 450 000 000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ,*******022.08.01-ний өдрийн7 дугаартай прокурорын тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/06954 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гэрч Д.Мэндбаярыг асуусан тэмдэглэл, Хаан банк ХК-ийн 5003588071 тоот Д.Мэндбаярын дансны хуулга,*******012.11.07-ны өдрийн 1576358 дугаартай эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Файн эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,*******016.01.19-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн төлбөрийн баримтын хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******016.02.17-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл,*******015.08.14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар,*******015.12.21-ний өдрийн 01 дугаартай орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээний хуулбар,*******015.12.02-ны өдрийн*******015/12/01 дугаартай коксжих нүүрс худалдах худалдан авах гэрээ,*******015.12.16-ны өдрийн 15/19 дугаартай нүүрс худалдах худалдан авах гэрээ, итгэмжлэл, Г.Ануусүрэнгийн гомдолтой Д.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэргийн*******014260002222 тоот хавтаст хэргийн Г.Ануусүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Д.Мэндбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Г.Ануусүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл,*******017.06.09-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримт ирүүлсэн байна. /хх 7-144, 161-177,*******хх 73, 93 тал/
8. Хариуцагчаас: Итгэмжлэл, Шүүхийн тусгай архивын*******025.12.05-ны өдрийн 05/8338 дугаартай албан бичиг,*******016.02.23-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримт ирүүлсэн байна. / 1хх 147, 153,*******9 тал,******* хх-140-142, 166 тал/
9. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй, ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах 400 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материалыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* дүүргийн Прокурорын газраас*******022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн7 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Д.Мэндбаярт холбогдох*******014260002222 дугаар эрүүгийн хэрэгт*******016.02.23-ны өдрийн Г.Ануусүрэн, ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нотлох баримтаар авагдсан эсэх тухай лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулж хэрэгт бүрдүүлсэн байна. / 1хх 190-250,*******хх 1-72, 136-138 тал/
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Г.Ануусүрэн нь хариуцагч Б.Адъяасүрэнд холбогдуулан*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрийн Г.Ануусүрэн, Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулагдсан улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот гэрчилгээтэй, ******* дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн гудамж байрны тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг0 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулсан улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, ******* дүүргийн*******-р хороо, Зайсангийн гудамж байрны тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 450 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд 450 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн авсан улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг Г.Ануусүрэнд буцаан өгөхийг хариуцагч Б.Адъяасүрэнд даалгах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхийг даалгах шаардлагаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 698 73130 төгрөгийг гаргуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Г.Ануусүрэн нь Д.Мэндбаярт өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө 720 000 ам.доллараар худалдахаар тохиролцсон, Д.Мэндбаяр нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авч өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулж, олсон ашгаараа үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнийг төлнө гэж итгүүлсэн тул ББСБ ХХК-иас зээл авах хүсэлт гаргасан, ББСБ зээл олгох боломжтой гэх хариуг өгсөн боловч бэлэн мөнгө байхгүй байгаа тул тус компаний захирлын ах Б.Адъяасүрэнгээс зээл авах боломжтой гэж санал болгосноор түүнтэй уулзаж, 450 000 000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Бодит байдалд 1 тэрбум гаран төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөө 450 000 000 төгрөгөөр худалдах хүсэл зориг байгаагүй бөгөөд зээлийн төлбөрийг төлж дуусгаад үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхөөр тохиролцсон. Иймд Г.Ануусүрэн, Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулагдсан*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрийн ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг0 000 000 төгрөгөөр худалдах худалдах худалдан авахаар тохиролцсон гэрээ болон 450 000 000 төгрөгийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Г.Ануусүрэн болон Б.Адъяасүрэн нарын хооронд 450 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгож,*******029.11.12-ны өдрийн Файн эстимэйт ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээгээр орон сууцны үнийг 1 148 73130 төгрөгөөөр үнэлснийг үндэслэн хариуцагч Б.Адъяасүрэнд төлөх ёстой зээл 450 000 000 төгрөгийг хасч тооцон, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 698 73130 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Б.Адъяасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: Д.Мэндбаяр, Г.Ануусүрэн нартай уулзаж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Г.Ануусүрэнг Д.Мэндбаяр нь хууран мэхэлж үл хөдлөх эд хөрөнгийг зарсан болох нь*******022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн7 дугаартай Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын тогтоолоор нотлогдоно. Өөрөөр хэлбэл Б.Адъяасүрэн хариуцагч биш бөгөөд нэхэмжлэгч Д.Мэндбаяраас мөнгөө шаардах нь зүйтэй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй, харин хүчин төгөлдөр хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Хөрөнгийн нэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийн хувьд*******019 оны дүгнэлт байх бөгөөд гэрээ байгуулагдах үд*******016 он байсан байх тул үнэлгээг эс зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч Б.Адъяасүрэн нь нэхэмжлэгч Г.Ануусүрэнд холбогдуулан орон сууцны түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 52 760*******00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Б.Адъяасүрэн, Г.Ануусүрэн нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Г.Ануусүрэнгийн өмчлөлийн Хан-уул дүүргийн******* дүгээр хороо, зайсангийн гудамж, байрны тоот хаягт байрлах 400 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч гэрээний үнийг төлж, өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Улмаар өөрийн өмчлөлд шилжүүлж авсан дээрх орон сууцыг Г.Ануусүрэн нь тухайн байрандаа амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний үндсэн дээр*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээг талууд 6 сарын хугацаатайгаар байгуулсан бөгөөд 1 сарын төлбөр******* 100 000 төгрөгөөр харилцан тохиролцсон боловч түрээслэгч Г.Ануусүрэн нь түрээсийн гэрээнд заасан үнийн дүнг цаг тухайд нь төлж барагдуулаагүй. Гэрээний 1.2-т зааснаар*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрөөс*******016 оны 08 дугаар сарын*******3-ны өдрийг хүртэлх 6 сарын нийт 102 600 000 төгрөг төлөхөөс Г.Ануусүрэнгийн өмнөөс Б.Мэндбаяр нь*******016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр*******8 025 000 төгрөг,*******026 оны 05 дугаар сарын*******5-ны өдөр 21 814 800 төгрөг, нийт 49 839 800 төгрөгийг төлсөн. Иймд төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 52 760*******00 төгрөгийг түрээсийн төлбөрт гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
5. Нэхэмжлэгч Г.Ануусүрэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлын үндэслэлээ Г.Ануусүрэн нь Б.Адъяасүрэнд өөрийн өмчлөлийн амины орон сууцаа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, худалдах худалдах авах гэрээг бодитоор байгуулаагүй, зөвхөн зайлшгүй хэрэгцээ шаардлагын улмаас зээл авах хүсэл зоригоо илэрхийлж, 450 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд орон сууцаа тавих зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг Б.Адъяасүрэнгийн шаардсаны дагуу шилжүүлсэн. Б.Ануусүрэн өөрөө өөрийнхөө байрыг түрээслэж, бодит байдалд нийцэхгүй өнөдөр төлбөр болох******* 100 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх боломжгүй.******* 100 000 төгрөг нь 450 000 000 төгрөгний нэг сарын.8 хувийн хүүгийн дүнтэй тэнцэж байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
6. Гуравдагч этгээд Б.Энхчимэгээс ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.
7. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 7-9-т дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1 ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах дугаарт бүртгэлтэй, 400 мкв талбай бүхий, хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Ануусүрэн нь*******010.11.15-ны өдрийн 03/67 дугаар орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу*******012.11.07-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн, Б.Адъяасүрэн нь Г.Ануусүрэнтэй байгуулсан 450 000 000 төгрөгийн үнэ бүхий*******016.02.23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг үндэслэн*******016.02.23-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн, Ц.Баттүшиг нь Б.Адъяасүрэнтэй байгуулсан*******019.05.01-ний өдрийн 100 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг үндэслэн*******019.05.10-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн, Б.Жавхлан нь Ц.Баттүшигтэй байгуулсан*******020.07.07-ны өдрийн 500 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээг үндэслэн*******020.07.09-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн, Б.Энхчимэг нь Б.Жавхлантай байгуулсан*******022.05.03-ны өдрийн 830 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг үндэслэн*******022.05.26-ны өдөр өмчлөгчөөр тус тус бүртгүүлсэн, /1хх 194-204,*******41,*******42,*******хх 5-8,*******1-23,5-37/
7.2*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Г.Ануусүрэн, Б.Адъяасүрэн нар нь ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг0 000 000 төгрөгөөр худалдах худалдах худалдан авах гэрээг байгуулж гарын үсгээр баталгаажуулсан,/хх 15 тал/
7.3*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Г.Ануусүрэн, Б.Адъяасүрэн нар нь ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 450 000 000 төгрөгөөр худалдах худалдах худалдан авах гэрээг байгуулж гарын үсгээр баталгаажуулсан, /хх******* тал/
7.4*******019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Адъяасүрэн, Ц.Баттүшиг нар нь ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр худалдах худалдах худалдан авах гэрээг байгуулж гарын үсгээр баталгаажуулсан, /*******хх 5 тал/
7.5*******022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Жавхлан, Б.Энхчимэг нар нь ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 830 000 000 төгрөгөөр худалдах худалдах худалдан авах гэрээг байгуулж гарын үсгээр баталгаажуулсан, /*******хх5 тал/
7.6 Б.Адъяасүрэн, Г.Ануусүрэн нар нь ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрөөс*******016 оны 08 дугаар сарын*******3-ны өдрийг дуустал буюу 6 сарын хугацаанд сарын******* 100 000 төгрөгөөр түрээслэхээр орон сууц түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулж гарын үсгээр баталгаажуулсан, /2хх 141-142 тал/
7.7 Файн эстимэйт ХХК нь ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг*******019.11.13-ны өдөр 1 148 73130 төгрөгөөр үнэлсэн, /1хх 93-112 тал/
7.8 ******* дүүргийн Прокурорын газрын*******022.08.01-ний өдрийн7 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.3 дугаар зүйлийн******* дах хэсгийн*******.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Д.Мэндбаярт холбогдох*******014260002222 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дах заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тухайн тогтоолд ...хохирогч Г.Ануусүрэнгийн зарын дагуу түүнтэй холбогдож, Хонг лу ХХк-ийн захиралтай*******015.12.02-ны өдөр байгуулсан коксжих нүүрс худалдах худалдан авах гэрээг хохирогч Г.Ануусүрэнд үзүүлж итгэл төрүүлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг*******016.02.23-ны өдөр ББСБ-д барьцаанд тавьж авсан 450 000 000 төгрөгийн зээлээс*******30 000 000 төгрөгийг залилан авч хохирогч Г.Ануусүрэнд хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр*******013.09.17-ны өдрөөс*******016.02.23-ны өдөр хүртэл хугацаанд бусдыг залилж нийт... төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдсон байна гэж дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад*******017.05.30-ны өдөр Г.Ануусүрэнгээс,*******017.05.29-ний өдөр Д.Мэндбаяраас тус тус тайлбар,*******017.09.27-ны өдөр Г.Ануусүрэнгээс хохирогчийн мэдүүлэг авч, ******* дүүргийн Прокурорын*******020.08.14-ний өдрийн дугаар тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, /хх*******-38,6, 161-162, 163-165, 166-168,*******хх*******4тал/
7.9 ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******020.05.13-ны өдрийн 183/ШЗ2020/06954 дугаар шүүгчийн захирамжаар Г.Ануусүрэнгийн нэхэмжлэлтэй, Б.Адъяасүрэн, А.Баттүшиг нарт холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд тус иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Мэндбаярын [email protected]ом хаягнаас yondon enkhtaivan [email protected] гэх хаягтай харилцсан цахим шууданд үзлэг хийж, Д.Мэндбаяр, Э.Ёндон нар гэрчийн мэдүүлэг өгсөн, /1хх9-47, 48-53, 54-58,*******5,118 тал/
7.10*******016.02.24-ний өдөр Д.Мэндбаярын Хаан банк ХК-ийн 5003588071 тоот данс руу Ануу-с гэх гүйлгээний утгаар*******03 000 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, /хх 59 тал/
7.11 Э.Ёндонгийн эзэмшлийн Төрийн банкин дахь60000171359 дугаарын данс руу*******016.04.16-ны өдөр ББСб*******6 саяын хүү Ануусүрэнгээс гэх утгатай 28 025 000 төгрөгийн орлогын гүйлгээ,*******016.05.25-ны өдөр Ануусүрэнгээс зээлийн хүү гэх утгатай*******1 814 800 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн ба гүйлгээг Д.Мэндбаярын эзэмшлийн дансаас хийсэн, /1хх 69-70 тал/
7.12 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас*******019.11.01-ний өдөр 4/24136 дугаартай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх шүүхийн шийдвэрийг биелүүлэх агуулга бүхий мэдэгдлийг Г.Ануусүрэнд хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /2хх*******7 тал/
8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан.
Дүр үзүүлсэн хэлцэл гэдэгт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг ойлгодог.
Хэрэгт авагдсан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн*******020.05.13-ны өдрийн 183/ШЗ2020/06954 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн Д.Мэндбаярын [email protected]ом хаягнаас yondon enkhtaivan [email protected] гэх хаягтай*******016.02.17-ны өдөр харилцсан цахим шууданд хийсэн үзлэгээр баталгаажуулсан баримтаар Д.Мэндбаяр, Г.Ануусүрэн нар нь ББСБ ХХК-иас 500 000 000 төгрөгийн зээл хүсч, зээлийн судалгаа хийсэн эдийн засагч 450 000 000 төгрөгийн зээл олгох саналыг гаргаж, барьцаа хөрөнгийг 1 164*******40 000 төгрөгөөр үнэлсэн, мөн 2016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр Г.Ануусүрэн, Б.Адъяасүрэн нарын хооронд ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг0 000 000 төгрөгөөр болон 450 000 0000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон******* ширхэг гэрээ байгуулагдсан, ББСБ ХХК-ийн эдийн засагч ажилтай Э.Ёндонгийн эзэмшлийн Төрийн банкин дахь60000171359 дугаарын данс руу*******016.04.16-ны өдөр ББСБ*******6 саяын хүү Ануусүрэнгээс гэх утгатай 28 025 000 төгрөгийн орлогын гүйлгээ,*******016.05.25-ны өдөр Ануусүрэнгээс зээлийн хүү гэх утгатай*******1 814 800 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн ба гүйлгээг Д.Мэндбаярын эзэмшлийн дансаас шилжүүлж, уг мөнгөн хөрөнгийг Э.Ёндонгоор дамжуулан хариуцагч Б.Адъяасүрэн хүлээн авсан болох нь тус тус тогтоогдсон.
Түүнчлэн, ******* дүүргийн Прокурорын газрын*******022.08.01-ний өдрийн7 дугаартай Прокурорын тогтоолд .... хохирогч Г.Ануусүрэнд .... итгэл төрүүлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг*******016.02.23-ны өдөр ББСБ-д барьцаанд тавьж авсан 450 000 000 төгрөгийн зээлээс*******30 000 000 төгрөгийг залилан авч хохирогч Г.Ануусүрэнд хохирол учруулсан.... гэж дурдсан байх ба*******019.11.13-ны өдрийн байдлаар ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 1 148 73130 төгрөгөөр Файн эстимэйт ХХК үнэлсэн байна.
Дээр дурдсан үйл баримтыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн 1.1 тэрбумын үнэлгээ бүхий орон сууцаа 450 000 000 төгрөгөөр үнэлж худалдах хүсэл зориг байгаагүй, харин зээлийн барьцаанд бариулах зорилгоор маргаан бүхий худалдах худалдан авах гэрээнүүдийг байгуулж, өмчлөх эрхийг Б.Адъяасүрэнд шилжүүлсэн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
Харин хариуцагчийн, гэрээний үнийг хэрхэн тохиролцох нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд хамаарна гэх татгалзал нь хэрэгт авагдсан ******* дүүргийн Прокурорын газрын*******022.08.01-ний өдрийн7 дугаартай Прокурорын тогтоолд 450 000 000 төгрөгийн зээл гэж дурдагдсан байдлаар, мөн ББСБ-ын эдийн засагч Э.Ёндонгоор дамжуулан зээлийн хүү гэх утгатай орлогыг хариуцагч хүлээн авч байсан үйл баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.
Иймд Г.Ануусүрэн, Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулагдсан ******* дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, байр, тоот хаягт байрлах 400 метр талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг0 000 000 төгрөгөөр худалдах худалдах худалдан авахаар тохиролцсон*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг, мөн өдөр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахаар тохиролцсон 450 000 000 төгрөгийн үнэ бүхий Г.Ануусүрэн, Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.
9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч маргаан бүхий гэрээний дагуу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байх тул Файн эстимэйт ХХК-ний*******019.11.13-ны өдрийн 1 148 73130 төгрөгөөр хөрөнгийн зах зээлийн ханшийг тодорхойлсон үнэлгээг үндэслэн зээлийн төлбөрт авсан 450 000 000 төгрөгийг хасч үлдэх 698 73130 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчихгүй.
Иймд хариуцагч Б.Адъясүрэнгээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт гэрээний талууд өгсөн авснаа буцаах зарчмын хүрээнд 698 73130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ануусүрэнд олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч маргаан бүхий гэрээ*******016 онд байгуулагдсан, үнэлгээ*******019 онд хийгдсэн байх тул үнэлгээг эс зөвшөөрнө гэж тайлбарласан хэдий ч*******016-2019 оны хоорондох үл хөдөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өөрчлөгдсөн байдлыг бичгийн баримтаар нотлоогүй тул үндэслэлгүй гэж үзсэн болно.
10. Нэхэмжлэгчийн гаргасан, зохигчдын хооронд 450 000 000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхээргүй, харин хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул тухайн шаардлагыг шийдвэрлэх шаардлагагүй.
11. Хариуцагчийн гаргасан орон сууцны түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 52 760*******00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Тухайн шаардлагын хууль зүйн үндэслэл Иргэний хуулийн02 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан харилцаанд хамаарах боловч сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь:
Зохигчдын хооронд*******016.02.23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж заасан тул сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгооор, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.1,*******6,*******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн*******43 дугаар зүйлийн*******43.1, 56.1.2, 56.5,02 дугаар зүйлийн02.1, 56.1.10-т заасныг тус тус баримтлан Г.Ануусүрэн, Б.Адъяасүрэн нарын хооронд*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр байгуулагдсан0 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах худалдан авах гэрээ, Г.Ануусүрэн, Б.Адъяасүрэн нарын хооронд*******016 оны 02 дугаар сарын*******3-ны өдөр байгуулагдсан 450 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагч Б.Адъяасүрэнгээс 698 73130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ануусүрэнд олгож, хариуцагч Б.Адъяасүрэнгийн гаргасан нэхэмжлэгчээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 52 760*******00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ануусүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 667 507 /2 407 950+307 950+ 651 607/ төгрөг, хариуцагч Б.Адъяасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421 751 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Адъяасүрэнгээс 667 507 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ануусүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ