Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 413

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Т.Солонго,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /№0690/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын С.Дт холбогдох эрүүгийн 1708021600199 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Баруун Сайханы 19-14 тоот, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 2 дугаар баг, Баянхошуунд оршин суух хаягтай гэх боловч одоогоор оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь:

2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 87 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар,

2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 725 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,

2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 714 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, урд өмнө нь шийтгэгдсэн буюу 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 725 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 395 тоот захирамжаар “Өршөөлийн тухай” хуульд зааснаар ялтан С.Дын нийт эдлэх 7 жилийн хорих ялаас зарим хэсэг буюу 2 жилийн хорих ялыг өршөөж байсан,

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн “Ял дүйцүүлэн хасах тухай” 14 тоот захирамжаар хорих ангиас суллагдсан, Боржигон овогт Сүхбаатарын С.Д /РД: КД96071215/

                                                                                                                                 

Холбогдсон хэргийн талаар: С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Д нь

1. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 5-39 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэхүүгийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, мөнгөн аяга, мөнгөн бөгж, ээмэг, мөнгөн шигтгээтэй ээмэг, ЛЖ маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Б.Эрдэнэхүүд 183.000 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 1708021600199 дугаартай хэрэг, 1хх-ийн 114х/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хамбын 5-39 тоотод байдаг миний байнга амьдрах Монгол гэрт 07 цагаас 14 цагийн хооронд эзэнгүй гэр цоожтой байхад хулгай орсон байсан, манай гэрийн амбаарын хаалганы цоожийг төмрөөр хөшиж орсон байсан. Тэгээд гэрээс мөнгөн аяга, гар утас, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 100х/,

гэрч Б.Цогбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би хорооныхоо оршин суугч Алтанхуягтай иргэдийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд өдөр 14 цагийн үед бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт далангийн орчмоор эргүүл хийгээд явж байсан чинь өөдөөс харагдах нэг айлын хашаа руу сэжиг бүхий нэг залуу явж ороод монгол гэрийн хаалганых нь урд суучихаад гэрийнх нь хаалганы цоожийг эвдэх маягтай юмаар оролдоод байхаар нь Алтанхуяг бид хоёр “энэ яг хулгай хийх гэж байна гэж бодоод хоёр талаар нь очоод хулгай хийх гэж байсан залууг барьж авахад тэр сэжиг бүхий залуу зугтаах гээд байхаар нь Алтанхуяг бид хоёр хоёр талаас нь чирсээр байгаад хорооны хэсгийн байцаагч С.Баатарт хүлээлгэж өгсөн. Тэр залууг хорооны хэсгийн байцаагч руу авч явах үед “намайг явуулчих л даа, тохирчихье гээд гуйгаад байхаар нь бид хоёр чамайг ямарч байсан хэсгийн байцаагчид аваачиж өгч шалгуулна гэсээр байгаад хорооныхоо байцаагчид хүлээлгэж өгсөн. Баатар хэсгийн байцаагч тэр сэжиг бүхий залууг хорооны байран дээрээ шалгахад үүрч явсан хар өнгийн цүнхэн дотроос нь мөнгөн аяга, хар өнгийн гар утас, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлс гарч ирж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72х/,

гэрч П.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цогбаярын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Гэтэл 14 цагийн орчим бид хоёр үерийн далангаар эргүүл хийгээд явж байтал өөдөөс харсан буюу Хамбын 1-14 тоот хашаа руу хар бараан өнгийн хувцастай, цүнх үүрсэн залуу яваад орсон. Бид хоёр тэр залууг сэжигтэй байна гээд ажиглаад байж байтал нөгөө залуу тэр айлын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэх маягтай нэг юмаар оролдоод байхаар нь энэ яг хулгай хийх гэж байгаа юм байна гэж бодоод Цогбаяр бид хоёр шууд тэр хашаа руу явж очоод тэр сэжиг бүхий этгээдийг барьж авсан. Тэр залуу зугтаах оролдлого хийх гээд байхаар нь Цогбаяр бид хоёр хорооны хэсгийн байцаагчид аваачиж шалгуулъя гээд чирж явсаар хэсгийн байцаагч Баатарт хүлээлгэн өгсөн....” гэх мэдүүлэг /1хх-ийн 74-75х/,

гэрч Б.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12-13 цагийн үед санагдаж байна. Хорооны байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Баатарын хамт хорооныхоо байранд байж байтал манай 30 дугаар хорооны урамшуулалт эргүүл болох Цогбаяр, Алтанхуяг нар нэг залууг дагуулж орж ирээд “бид хоёр энэ залууг айлаас хулгай хийх гэж байхад нь бариад ирлээ” гээд ороод ирсэн. Тэгээд Баатар байцаагч, бид хоёр биед нь үзлэг хийхэд гар утас, мөнгөн аяга, мөнгөн гинж, бөгж зэрэг эд зүйлс байсан. Тэгээд тэр этгээдийг хэсгийн байцаагч Баатар нь АСАП сангаар шүүж үзэхэд Сүхбаатарын С.Д гэж этгээд байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 76х/,

Хулгайд алдагдсан гэх хохирогч Б.Эрдэнэхүүгийн өмчлөлийн “дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, ЛЖ маркийн гар утас, шигтгээтэй 1 өрөөсөн ээмэг, цэцгэн хэлбэртэй мөнгөн бөгж 1 ширхэг, цэцэгэн хэлбэртэй мөнгөн хос ээмэг 1 хос” зэрэг эд зүйлсийг 183.000 /зуун наян гурван мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний СХ3-221 тоот тайлан /1хх-ийн 105-107х/

Яллагдагч С.Дын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би өдрийг нь санахгүй байна. 1 дүгээр хорооллын Хархорин захаас хойшоо арын дэнж рүү гарч нэг айлын гэрийн хаалганы зүүдэг цоожийг отверкаар эвдэж ороод шүүгээнээс нь жижиг мөнгөн аяга, мөнгөн бөгж, ээмэг зэрэг зүйлсийг авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 118-119х/,

Яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/, Иргэн Б.Эрдэнэхүүгээс Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 61-62х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 63-68х/, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.Даас эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 88х/, Хулгайд алдагдсан гэх эд зүйлсд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 89-91х/, Хохирогч Б.Эрдэнхүүд хулгайд алдагдсан гэх “дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, ЛЖ маркийн гар утас, шигтгээтэй 1 өрөөсөн ээмэг, цэцгэн хэлбэртэй мөнгөн бөгж 1 ширхэг, цэцгэн хэлбэртэй мөнгөн хос ээмэг 1 хос” зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 92х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

2. 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 1-5 тоотод оршин суух иргэн Л.Лувсангүнжавын байнга амьдрах өвлийн байшинд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын зэс аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Г.Лувсангүнжавд 275.000 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 1708011590210 дугаартай хэрэг, 1хх-ийн 207х/  гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Лувсангүнжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би 13 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд гэрийнхээ түлхүүрийг таамбар дотор байдаг хүрэн өнгийн гутлын тавиур дээр байсан цэнхэр өнгийн төмбөн дотор хийгээд Хархорин зах орж хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдсэн юм. Тэгээд буцаад 16 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай таамбарын хаалга онгорхой байхаар нь очоод хартал гэр рүү ордог хаалга дэлгээтэй түлхүүр нь зоолттой байсан тэгэхээр нь би гэр рүүгээ ортол гэрийн хамаг эд зүйл хөглөрсөн байдалтай байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзтэл гал тогооны өрөөнд байсан аяга, таваг хийдэг түмпүүшиг дотор байсан дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга байхгүй байсан тул цагдаад мэдэгдсэн юм...”, “...Дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын зэс аяга тус тус алдагдсан. Мөнгөн хоёр ширхэг аягыг манай лам багшаас 2016 оны 08 дугаар сард бэлэглэж байсан юм....Би гэрийнхээ түлхүүрийг хоёр газар нууж тавьдаг. Нэг газар нь болохоор үүдний таамбар дотор гутлын тавиур дээр байдаг цэнхэр өнгийн төмпөн доогуур, заримдаа үүдний модон довжоон доогуур хийчихдэг юм....” гэх мэдүүлэг /1хх-ийн 188-189х, 190х/,

Хулгайд алдагдсан гэх хохирогч Г.Лувсангүнжавын өмчлөлийн “дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг” зэрэг эд зүйлсийг 275.000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний СХ3-220 тоот тайлан /1хх-ийн 198-200х/

Яллагдагч С.Дын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, одоо хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямарч байсан цэнхэр өнгийн төмрөн хашаатай айлын хашаанд ороход улаан өнгийн тоосгон байшин байсан. Тэгээд хаалган дээр яваад очиход хаалганы доор байсан гишгүүр доор түлхүүр байсан. Тэгэхээр нь түлхүүрийг нь аваад хаалгыг нь онгойлгон ороод үнэ хүрчих эд зүйлс хайгаад гал тогооны өрөөний түмпүүшиг дотор байсан хоёр ширхэг мөнгөн аягыг авсан. тэгээд хажуу өрөөнд ороход бөөгийн эдлэлтэй өрөө байсан ба уг өрөөнөөс 1 ширхэг зэс аяга авсан. Тэгээд тэр айлаас гараад Хархорин зах дээр зүс танихгүй нэг ахад нийлүүлээд 45.000 төгрөгөнд зарсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 210-211х/,

Яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/, Иргэн Г.Лувсангүнжаваас Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 169-170х/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 171-175х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

3. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын задгай тоотод оршин суух иргэн С.Отгонсүрэнгийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, гуулин нуухтай, шүрэн толгойтой халтар манан хөөрөг, ЛЖ маркийн гар утас, Самсунг нөт-2 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч С.Отгонсүрэнд 576.000 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 1708016090251 дугаартай хэрэг, 2хх-ийн 5-6х/ гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн орчимд өөрийн байнгын амьдрах Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын задгай тоотод байрлах гэрээсээ хадам эгч болох Дэнсмаагийн гэр лүү явахаар гарсан. Тухайн үед манайх хашаандаа гүйдэг хаалга хийх зорилгоор хашааны хаалгаггүй байсан. Хадам эгчийнх маань Улиастайд байдаг ба би тэднийд ойролцоогоор 13 цагийн орчимд очсон. Эгчтэй хэдэн юм яриж суугаад хоол цай идчихээд 15 цагийн орчимд тэдний гэрээс буцахаар гарсан. Машинтайгаа нэг цаг гаран явж байгаад би гэртээ ирэхэд бүх зүйл хэвийн байх шиг байсан. Хаалгаа нээх гэтэл цоож нь зүгээр байх шиг байсан, сайн харсан чинь хаалганы цүүг мушгиж эвдээд эвлүүлээд орхичихсон байсан. Би яаран гэртээ ороход манай гэрийн эд зүйлсийг бүгдийг нь онгичиж, сандаачсан, шүүгээ авдруудыг нээж ухсан байдалтай байсан.....Нийт манай гэрээс 1 ширхэг шинэ цагийн бага гарын болон 1 ширхэг хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга, зэс халбагтай, гуулин нуухтай, шүрэн толгойтой, ямар нэгэн мөргүй халтар мана хөөрөг, хар өнгийн ЛЖ маркийн 3Д дэлгэцтэй гар утас, цагаан өнгийн Самсунг нөт-2 маркийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 228-229х/,

гэрч Х.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед би эхнэр Отгонсүрэн болон 3 хүүхдийн хамт Улиастайд байдаг өөрийн төрсөн эгч Дэнсмаагийн гэр лүү явсан бөгөөд гэрээсээ гарахдаа хаалгаа түгжээд гарсан. Тэгээд Улиастайд эгчийн гэрт оччихоод орой 18 цагийн үед гэртээ ирээд гэрийнхээ хаалганы цоожийг онгойлгох гэхэд цоож хөшигдсөн, цүүг нь цоожтой цуг мушгиад эвдлээд хулгай орсон байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод хартал гэр дотор байсан эд хогшлийг маань бүгдийг нь ундуй, сундуй болгочихсон байсан бөгөөд эд зүйлсээ бүртгэж үзтэл чемодан дотор байсан бага гарын шүрэн толгойтой, халтар манан, шинэ цагийн хөөрөг, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, хар өнгийн ЛЖ гар утас, цагаан өнгийн Самсунг Нөт-2 гар утас тус тус алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 232х/,

Хулгайд алдагдсан гэх хохирогч С.Отгонсүрэнгийн өмчлөлийн “Шинэ цагийн жижиг болон дунд гарын мөнгөн аяга, гуулин нуухтай, шүрэн толготой, халтар манан хөөрөг, ЛЖ маркийн гар утас, Самсунг Нөт-2 маркийн гар утас” зэрэг эд зүйлсийг 576.000 /таван зуун далан зургаан мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний СХ3-222 тоот тайлан /1хх-ийн 246-248х/

Яллагдагч С.Дын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нарийн санахгүй байна. Хулгай хийж мөнгө олох зорилгоор нэгдүгээр хорооллын арын дэнж рүү гарч хашаандаа монгол гэртэй айлыг харсан чинь гэрийнх нь хаалга ил цоожоор цоожилсон байхаар нь өөрт байсан отверкаар гэрийнх нь хаалганы цоожны цүүг хөшиж гэрт нь ороод 2 ширхэг мөнгөн аяга, дэлгэц нь хагархай нэг ширхэг хар өнгийн андройд гар утсыг хулгайлан авч гараад Хархорин зах руу очоод зам дагуу явж байсан хүнд 2 ширхэг мөнгөн аягыг 80.000 төгрөгөнд, харин гар утсыг нь замын нэг хүнд 25.000 төгрөгөнд зарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 9-10х/,

Яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/, Иргэн С.Отгонсүрэнгээс Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 216-217х/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 218-220х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

4. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 37-05 тоотод оршин суух иргэн Д.Энхцэцэгийн хүн байнга амьдрах өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, хуучны мөнгөн бөгж, алтлаг өнгийн төмрөн гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.Энхцэцэгт 75.000 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 1708015570211 дугаартай хэрэг, 2хх-ийн 50х/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө гэрээсээ гадуур ажил хөөцөлдөхөөр гарсан. Гэрээс гараад том охиноо би аавын гэрээс очиж авчихаад буцаад гэртээ ирсэн. Ойролцоогоор 14 цагийн орчимд гэртээ ирэхэд хашааны үүдний хаалга түгжээгүй учраас хагас онгорхой байдалтай байж байсан. Гэрийнхээ төмөр хаалгыг нээхээс өмнө хаалганы зүүн талд байдаг вакум цонх маань бүрэн дэлгээтэй байж байсан. Тиймээс сандраад гэртээ ороход гэрийн эд хогшлууд болон хувцасны шүүгээ зэргийг онгичсон байдалтай байж байсан. 1 дүгээр давхарт байсан эд хогшлуудыг сандаачаад зурагтны залгуурыг хугалаад орхисон, хажууд нь миний нөтбүкийг өөр газар ил гаргаад орхисон, тольний урд тавиур дээр байдаг үнэт эдлэл, гоёл чимэглэл хийдэг савыг онгичин доторхи эд зүйлсийг гаргаад орхисон байсан. Дээд давхартаа гарахад харин эд зүйлүүдэд гар хүрээгүй, үнэт зүйлүүдээ хийдэг сейфэнд гар хүрээгүй байж байсан. Эд зүйлсдээ гар хүрэлгүй байж байгаад би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхэд нь би хамт ороод алга болсон эд зүйлээ бүртгэж үзсэн. Бүртгэхэд тольний өмнө байсан үнэт эдлэлийн саванд байсан монотен юм шиг гинж болон шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 35-36х/,

Хулгайд алдагдсан гэх хохирогч Д.Энхцэцэгийн өмчлөлийн “хуучны мөнгөн бөгж, алтлаг өнгийн төмрөн гинж” зэрэг эд зүйлсийг 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний СХ3-156 тоот тайлан /2хх-ийн 39-40х/

            Яллагдагч С.Дын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “....2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 дүгээр хорооллын арын дэнж рүү хулгай хийх зорилготой гараад саарал өнгийн хашаатай, хашаандаа нэг байшинтай айлын вакум цонхыг түлхэж ороод том өрөөнд байсан тольны өмнө хайрцаган дотор байсан мөнгөн бөгж, алтлаг өнгөтэй юм шиг гинжийг хулгайлсан, Хархорин зах дээр явуулын ченжид 30.000 төгрөгөнд зарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 53-54х/,

            Яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/, Иргэн Д.Энхцэцэгээс Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 13-14х/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх-ийн 15-18х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

5. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 49-30 тоотод оршин суух иргэн Б.Мөнхбатын байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хуучин цагийн бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг, биет 2.600.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Б.Мөнхбатад 3.895.000 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 1708019140256 дугаартай хэрэг, 2хх-ийн 111-112х/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим би өөрийн эхнэрийн хамт гэрээсээ гарсан ба гэрээ цоожлоод гарсан. Тэгээд орой 17 цагийн орчим эхнэрийн хамт гэртээ иртэл манай монгол гэрийн хаалга онгорхой байсан, тэгээд дотогшоо ортол гэрийн эд зүйл, эмх замбараагүй байсан. Тэгээд хулгай орсон байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс хуучин цагийн бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг, авдаранд бэлэн байсан 2.600.000 төгрөг тус тус алдагдсан...Манай хаалганы цүүг татаж онгойлгосон байсан цүүг буцаагаад хийсэн эвдрэл гэмтэл байхгүй...”, “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Б.Оюунтуяа бид хоёрын хуримаар манай ах, дүү, хамаатан садангийн хүмүүсээс бэлгэнд өгсөн мөнгөнүүд байсан юм. Яг 2 сая 600 мянган төгрөг бэлнээр байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 91-92х, 93-95х/,

гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би нөхөр Мөнхбатын хамт 15 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд 17 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожны цүүг хулгайч эвдэн ороод хулгай орсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар ирсэний дараа эд зүйлсээ бүртгэж үзтэл манай нөхөр Мөнхбатын ааваас уламжлагдаж ирсэн хуучин цагийн бага гарын 2 ширхэг мөнгөн аяга, мөн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нөхөр бид хоёрын хуримаар ах дүү нараас бэлгэнд өгсөн 3 ширхэг мөнгөн агяа, 1 ширхэг дунд гарын зэс аяга, мөн авдран дотор дугтуйнд хийгээд тавьчихсан байсан нөхөр бид хоёрын хуримаар ах, дүү, найз нөхдөөс бэлгэнд өгсөн нийт 2 сая 600 төгрөг тус тус алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 96-97х/,

            Хулгайд алдагдсан гэх хохирогч Б.Мөнхбатын өмчлөлийн “хуучин цагийн бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг” зэрэг эд зүйлсийг 1.295.000 /сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний СХ3-218 тоот тайлан /2хх-ийн 103-105х/

            Яллагдагч С.Дын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд хулгай хийх зорилготой 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны арын дэнж рүү гараад хашааных нь хаалга ногоон өнгийн хашаандаа монгол гэртээ, нэг байшинтай айлын хашааны завсараар харахад гэрийнх нь хаалга цоожтой байсан. Тэгээд хашааных нь хаалгаар ороод монгол гэрийн хаалганы цоожийг хашаанд нь байсан нарийн төмрөөр цоожны цүүг нь хөшиж онгойлгоод гэрт нь ороод авдар дотроос нь бэлэн 2 сая 350 орчим төгрөг, авдран дээр байсан дээр, дээрээсээ давхарлаад тавьчихсан байсан их гарын 1 ширхэг, дунд гарын 1 ширхэг, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлан аваад уг айлаас гарсан....” гэх мэдүүлэг /2хх-ийн 115-116х/,

Иргэн Б.Мөнхбатаас Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 67-68х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх-ийн 69-74х/, Яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

6. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 47-30 тоотод оршин суух иргэн Г.Гэрэлмаагийн байнга амьдрах вакум цонхоор нэвтэрч, делл маркийн 14 инчийн зөөврийн компьютер, зүрхэн хэлбэртэй анар шигтгээтэй 18 кратын монетан бөгж, циркон шигтгээтэй монетан 2 ширхэг бөгж, циркон шигтгээтэй монетан ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Г.Гэрэлмаад 834.000 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 17080203900212 дугаартай хэрэг, 2хх-ийн 154х/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

            шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

            хохирогч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд би нөхөр охины хамт гэрээсээ гарсан. Тэгээд орой 20 цаг өнгөрөөгөөд би нөхөр хүүхдийн хамт гэртээ ирэхэд манай байшингийн том өрөөний вакум цонхын салхивч онгорхой байсан тэгээд байшин руугаа бид 3 ороход гэрийн хамаг эд зүйл эмх замбараагүй байхаар хулгай орсон гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар ирээд үзлэг хийсэн бөгөөд гэрийг шалгатал Делл маркийн хар өнгийн 14 инчийн нөүтбүк 2015 онд худалдаж авч байсан, одоо 700.000 төгрөгөөр үнэлнэ. Зүрхэн хэлбэртэй Анар шигтгээтэй 18 кратын 3 граммын бөгж 1 ширхэг 2006 онд худалдаж авч байсан одоо 240.000 төгрөгөөр үнэлж байна. Циркон шигтгээтэй 1 граммын монетан бөгж 1 ширхэг 2006 онд худалдаж авч байсан одоо 60.000 төгрөгөөр үнэлж байна. Циркон шигтгээтэй 1 граммын монетан бөгж 1 ширхэг 2006 онд худалдаж авч байсан одоо 60.000 төгрөгөөр үнэлж байна. Циркон шигтгээтэй 3 граммын монетон 1 хос ээмэг /585 соьцтой/ 2006 онд худалдаж авч байсан одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 74-75х/,

            гэрч Ц.Доржпаламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө би өөрийн эхнэр хүүхдүүдийн хамт 07 цаг 30 минутын үед ажил сургуульдаа гарсан. Тэгээд бид нар орой 20 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн баруун талын вакум цонхыг хулгайч түлхэж онгойлгоод гэр лүү ороод том өрөөнд байсан тольтой шүүгээнд байсан эхнэрийн 3 ширхэг монетан бөгж, нэг хос монетан ээмэг, зурагтны шүүгээний доор байсан Делл брендийн зөөврийн комьютер байсанг хулгайлаад аваад явсан байсан....”, “...Хулгай орсны дараа дахиж хулгай орж магадгүй гэж бодоод хаалт төмөр хийлгэсэн юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 135-136х, 143х/,

            Хулгайд алдагдсан гэх хохирогч Г.Гэрэлмаагийн өмчлөлийн “делл маркийн 14 инчийн зөөврийн компьютер, зүрхэн хэлбэртэй анар шигтгээтэй 18 кратын монетан бөгж, циркон шигтгээтэй монетан 2 ширхэг бөгж, циркон шигтгээтэй монетан ээмэг 1 хос” зэрэг эд зүйлсийг 834.000 /найман зуун гучин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний СХ3-223 тоот тайлан /2хх-ийн 148-150х/,

яллагдагч С.Дын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна яг хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй байна. Тухайн өдөр 13 цагийн үед би хулгай хийх зорилготой 1 дүгээр хорооллын 34-ийн арагшаа дэнж рүү гараад явж байгаад хашааны хаалга нь ногоон өнгийн хашаандаа байшинтай айлын хаалгаар ороход хүн байхгүй бололтой байсан. Тэгэхээр нь байшингийнх нь цонхны салхивчийг түлхэж ороод том өрөөнд нь байсан шүүгээн дээр байсан цаасанд хайрцаган дотор байсан эмэгтэй монетан ээмэг, бөгж зэргийг аваад орсон цонхоороо буцаж гарсан....” гэх мэдүүлэг /2хх-ийн 158-160х/,

яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/, Иргэн Г.Гэрэлмаагаас Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 119-120х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 121-126х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

7. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60-09 тоотод оршин суух иргэн С.Болоржаргалын байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожтой цүүг эвдэн нэвтэрч, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын эртний шүрэн толгойтой, алтан нуухтай хаш хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч С.Болоржаргалд 1.620.000 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 1708020900201 дугаартай хэрэг, 2хх-ийн 196х/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Болоржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өглөө ажилдаа явсан ба 24 цагийн ажил хийчихээд 19-ний өглөө ажлаа тараад дуусгасан. Ажлаа дуусгаад би өөрийн хамаатны дүү болох Эрхэмбаатарын гэрт очин амарсан шууд гэртээ хариагүй. Би тэнд өдөржин байсан ба манай сургуульд сурдаг охин маань бага охиныг маань надад авчирч өгчихөөд явсан. Эхнэр ажилдаа 18 цагийн орчим тараад шууд мөн адил миний байгаа газар ирсэн. Бид тэнд байж байгаад оройны 23 цагийн орчимд дүүгийнхээ гэрээс гараад шууд гэртээ ирсэн, тэгтэл манай гэрийн цоож эвдэрчихсэн, цүүг нь мултлаад орчихсон байсан, гэртээ ороод үзэхэд эд хогшил болон эд зүйлүүдийг онгичиж газраар тараачихсан байдалтай байсан, авдар доторх эд зүйлээ бүртгэж үзэхэд шинэ цагийн дунд гарын болон бага гарын нийт 4 ширхэг мөнгөн аяга болон алтан нуухтай, шүрэн толгойтой мөнгөн халбагатай ногоон өнгийн хаш хөөрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан, тиймээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай авдрын түлхүүрийг хүүхэд маань бурханы гүнгэрваан дээр ил тавиад орчихсон байсан гэж сүүлд нь өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 180-181х/,

гэрч Ж.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар 19-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан бөгөөд гэрт маань хоёр охин үлдсэн. Нөхөр Болоржаргал урд өдөр нь буюу 10 дугаар сарын 18-ны өглөө ажлаасаа буугаад хамаатныхаа дүү Эрхэмбаатарын гэрт очиж амарсан байсан. Манай хоёр охин сургуулаа тараад Эрхэмбаатарын гэрт очсон байсан. Тэгээд би орой 22 цагийн үед ажлаа тараад нөхөр хоёр охины хамт гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байсан ба гэртээ ороод эд зүйлсээ бүртгэж үзтэл бурханы авдрын тагийг газар тавьчихсан, хамаг эд хогшил, эд зүйлс, гудас, хөнжлийг эмх цэгцгүй болгоод хаячихсан байхаар нь шууд цагдаад дуулага өгсөн. Цагдаа нар ирэхээс өмнө эд зүйлсээ бүртгэж авдар дотор байсан шинэ цагийн бага гарын 2 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, нийт 4 ширэг мөнгөн аяга, манай нөхрийн ааваас нөхөрт маань уламжлагдан ирсэн алтан нуухтай, шүрэн толготой, мөнгөн халбагтай ногоон өнгийн хаш хөөрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 183х/,

            хулгайд алдагдсан гэх хохирогч С.Болоржаргалын өмчлөлийн “шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын эртний шүрэн толгойтой, алтан нуухтай хаш хөөрөг 1 ширхэг” зэрэг эд зүйлсийг 1.620.000 /нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний СХ3-217 тоот тайлан /2хх-ийн 187-189х/,

            яллагдагч С.Дын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын дундуур гадуур дэмий тэнэж яваад хулгай хиймээр санагдаад 1 дүгээр хорооллын арын дэнж рүү гараад нэг гудамж руу ороод цэнхэр өнгийн төмөр хашаатай айлын хашааны завсараар харсан чинь хашаандаа монгол гэртэй айл байсан ба уг айлын хаалгыг ил цоожоор цоожилсон байхаар нь хүн байхгүй юм байна гэж бодсон. Тэгээд хашааны хаалгаар ороод өөрт байсан отверкаар хөшиж эвдэж ороод гэрт ороход хойморт нь авдар байсан. Уг авдарны таг нь цоожтой байхаар отверкаар хөшиж эвдээд авдарны тагийг нээж үзэхэд дотор нь байсан 4 ширхэг дунд гарын мөнгөн аягыг авсан. тэгээд уг айлаас гараад Хархорин зах дээр очоод явуудын нэг ченжид 4 ширхэг мөнгөн аяга 160.000 төгрөгөнд зарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 199-200х/,

            Яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/, Иргэн С.Болоржаргалаас Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 163-164х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 165-167х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

8. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 5-34 тоотод оршин суух иргэн Ё.Мягмардоржийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, 2 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ё.Мягмардоржид 42.000 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 1708021550235 дугаартай хэрэг, 2хх-ийн 246х/ гэмт хэрэг үйлдсэн болох нь,

            хохирогч Ё.Мягмардоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хамбын 5-34 тоотод байдаг миний байнга амьдрах Монгол гэрт 11 цагаас 14 цагийн хооронд эзэнгүй, цоожтой байхад хулгай орсон байсан, манай гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшөөд орсон байсан тэгээд гэрээс мөнгөн бөгж, мөнгөн ээмэг алдагдсан....” гэх мэдүүлэг /2хх-ийн 221х/,

            шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

            хулгайд алдагдсан гэх хохирогч Ё.Мягмардоржийн өмчлөлийн “2 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн ээмэг” зэрэг эд зүйлсийг 42.000 /дөчин хоёр мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний СХ3-219 тоот тайлан /2хх-ийн 228-230х/,

            яллагдагч С.Дын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...1 дүгээр хорооллын арын дэнж рүү гараад цэнхэр өнгийн хашаатай, хашаандаа нэг монгол гэртээ айлын хаалганы цоожийг хашаанд нь байсан төмрөөр хөшиж онгойлгоод гэрт нь ороод хойморт байсан шүүгээн дээр байсан эмэгтэй хүний гоёл чимэглэл хийдэг саван дотор байсан ээмэг, бөгж хоёрыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 248-249х/,

            яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/, Иргэн Ё.Мягмардоржоос Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 203-204х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 205-209х/, Яллагдагч С.Даас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 214-215х/, Хохирогч Ё.Мягмардоржид эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 216х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

9. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 19-340 тоотод оршин суух иргэн Э.Ууганбаярын байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, жордан-2012 загварын пүүз, ясан соёо унжсан кулонтой 0.5 см өргөнтөй мөнгөн гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Э.Ууганбаярт 189.000 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 1711012070333 дугаартай хэрэг, 3хх-ийн 70х/,

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Э.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би гэрээ цоожлоод 10 цаг 40 минутын үед гарсан юм. Тэгтэл гадуур ажлын сургалтанд суугаад байж байхад ээж утсаар яриад гэрт чинь хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы далд цоожны хэлний харалдаа модыг сэтлээд хаалга онгойлгочихсон, гэрийн хойморт байдаг шүүгээнүүдийг онгойлгочихсон, гэр доторх эд зүйлсийг онгичоод орхисон байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзэхэд гэрийн баруун хана дагуу байсан гутлын тавиур дээрээс Жордан 2012 нэртэй пүүз алдагдсан байсан. Мөн хувцасны шүүгээнд байсан мөнгөн гинж алдагдсан. Тухайн үедээ мөнгөн гинж алдагдсанаа мэдээгүй байсан юм. Тэгээд цагдаад бүртгүүлчихээд байж байхад орой 19 цагийн үед манай гэрээс хулгай хийсэн хулгайчийг барьсан, эд зүйлийг олсон гэж хэлсэн. Алдагдсан эд зүйлээсээ пүүзээ буцаан авсан. Мөнгөн гинжээ олж аваагүй. Алдагдсан гинж нь яасан соёо унжсан кулонтой, 0.5 см өргөнтэй мөнгөн гинж байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 38х/,

Хулгайд алдагдсан гэх хохирогч Э.Ууганбаярын өмчлөлийн Жордан 2012 загварын пүүзийг 144.000 /нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний ЧД2-244 тоот тайлан /3хх-ийн 54-55х/,

            Хулгайд алдагдсан гэх хохирогч Э.Ууганбаярын өмчлөлийн ясан соёо унжсан кулонтой 0.5 см өргөнтэй мөнгөн гинжийг 45.000 /дөчин таван мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний СХ3-18-51 тоот тайлан /3хх-ийн 64-66х/, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2 дугаар хорооны цагдаа, цагдаагийн ахлагч Ж.Гантөмөр нь С.Даас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 35х/, Хохирогч Э.Ууганбаярт эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 36х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

10. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 19-340 тоотод оршин суух иргэн Ж.Оюунцэцэгийн байнга амьдрах өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, хар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ж.Оюунцэцэгт 37.500 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 1708021600199 дугаартай хэрэг, 4хх-ийн 66-67х/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь   

            шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

            хохирогч Ж.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн орчим гэрээ цоожлоод гарсан. Тэгээд гадуур ажил хөөцөлдөж байгаад 14 цаг өнгөрч байхад ирсэн чинь байшингийн цонхны салхивч онгойчихсон байхаар нь хулгай орчихож гэж бодоод хаалга онгойлгоод яваад ортол гэрийн хамаг эд зүйлсийг газраар гаргаад тавьчихсан байсан. Тэгээд нэг хашаанд цуг байдаг хүү Ууганбаярын гэр лүү явж ороход гэрийн хаалганы цоожийг нь эвдлээд хулгай орчихсон байсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаа нар ирж үзсэний дараа эд зүйлсээ бүртгэж үзтэл авдар дотор байсан ээмэг, бөгж хийдэг саван дотор байсан миний хар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг /өрөөсөн/, мөнгөн бөгж /голоорой хугархай/ алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 41-42х/,            

            Хулгайд алдагдсан гэх хохирогч Ж.Оюунцэцэгийн өмчлөлийн өвлөгдөн ирсэн дээр үеийн цулгуй мөнгөн бөгж, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсийг 37.500 /гучин долоон мянга таван зуу/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний СХ3-18-54 тоот тайлан /3хх-ийн 58-60х/,

Яллагдагч С.Дын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр надад мөнгөний хэрэг гараад гадуур айл хайгаад явсан юм. Тухайн үед би нагац эгч Нэргүйн гэрт буюу Чингэлтэй дүүргийн Хайлаастад амьдардаг байсан юм. Тэгээд гадуур эзэнгүй айл хараад явж байгаад урд талдаа нарийн гудамжтай гудамжаар ороод явж байхад энэ айлын хашаанд байгаа байшин бол гэр эзэнгүй байгаа харагдсан. Тэр үед цаг 15:00 цаг болж байсан байх. Мөн энэ айлын хажуу талын айл нь цоожтой байгаа харагдсан. Тэгээд би энэ айлын зүүн талын айлын хашаа руу ороод энэ айлын хашаа руу зүүн талаас нь давж орсон. Тэгээд хашаанд нь ороод байшингийнх нь гадаа яваад очоход урагш харсан зүүн талын цонхны салхивч нь цоожгүй, цаад талаас нь ширээн дээр сандал тавиад дарчихсан байсан. Тэгээд тэр салхивчийг нь түлхэж ороод байшин доторх эд зүйлсийг нь уудлаад алт, мөнгөн эдлэл байгаа эсэхийг хайсан. Тухайн үед байшингаас нь авчихаар зүйл олдоогүй. Тэгээд орсон цонхоор буцаж гараад монгол гэрийнх нь гадаа очиход хаалга нь далд цоожтой байсан. Тэгээд тэр гэрийн цоожны харалдаах хаалганы хүрээ модыг нь байшингаас авсан отверкаар хөшиж байгаад сэтлээд онгойлгосон. Тэгээд гэрт нь ороод эд зүйлсийг нь уудлаад алт мөнгөн эдлэл хайсан. Тэр гэрийн хойморьт байсан шүүгээн дээрээс мөнгөн бөгж, 2 ширхэг, өрөөсөн мөнгөн ээмэг авсан. Тэгээд гутлын тавиур дээрээс нь цагаан өнгийн пүүз авсан. Тэр айлаас авсан гутлаа шар өнгийн гялгар тор байхаар нь хийгээд гарсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 71-72х/,

            Яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/, Иргэн Ж.Оюунцэцэгээс Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 23х/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх-ийн 24-29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

11. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 10-143 тоотод оршин суух иргэн Ц.Норжмаагийн байнга амьдрах өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, мөнгөн хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, алтан бөгж, монетан бөгж, мөнгөн бөгж, ээмэгний хос, сувдан шигтгээтэй алтан ээмэг 1 хос, ягаан өнгийн шигтгээтэй монетон ээмэг 1 хос, монетан гинж, дусал хэлбэрийн мөнгөн кулон, сар хэлбэрийн цуварсан шигтгээ бүхий монетан ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, ЛЖ Оптимус-Е610 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Норжмаад 3.662.600 төгрөгний хохирол учруулсан, /эрүүгийн 1711012060341 дугаартай хэрэг, 3хх-ийн 118-119х/ гэмт хэрэг үйлдсэн болох нь,

            шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

            хохирогч Ц.Норжмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би гэрээ цоожлоод 12 цагийн үед гарсан юм. Тэгээд гадуур ажилтай явж байхад 17-18 цагийн үед манай бэр Оюунчимэг утсаар яриад манай гэрт хүн орчирсон байна, гэхдээ алдагдсан юм байхгүй байна, танай байшингийн цонх онгорхой харагдаж байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы хажуу талын цонх онгорхой байсан. Тэгээд байшиндаа ороод харахад доторх эд зүйлс эмх замбараагүй болчихсон, авдрын таг онгорхой доторх эд зүйлсийг нь гаргаад тавьсан байсан...”, “....Алдагдсан эд зүйлээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан чир гомдолгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 97х, 98-99х/,

            гэрч Ө.Ганпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөөдөр ажлаа хийгээд Оргил хашаан сувилалд явж байхад манай бэр эгч Ш.Оюунчимэг эгч миний утас руу залгаад ээжийн гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь ажлаасаа гарад шууд яваад ирэхэд цагдаа болон гэрийнхэн ирсэн байсан. Тэгээд манай бэр эгчийг анх ирээд харахад том өрөөний цонхны салхивч онгорхой байхаар нь хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай гэрийн хойморт байх авдран дотор байсан ааваас минь үлдсэн байсан мөнгөн хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, ээжийн зүүж эдэлдэг байсан алтан бөгж, монетон бөгж, алтан ээмэг, монетон ээмэг, гинж, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 87-88х/,

            гэрч Ж.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр, яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ямарч байсан халаас нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хархорин захын орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Гэтэл өдөр 15 цагийн орчим байх нэг сэжигтэй залуу уутан дотор пүүз хийгээд барьчихсан явж байхаар нь саатуулаад сэжигтэй санагдахаар нь жижүүр лүү утсаар яриад тэр С.Д гэж залуугийн овог, нэрээр хайлт хийлгэж үзэхэд эрэн сурвалжлагдаж байсан залуу байсан. Тэгэхээр нь тэр залууг хэлтэс рүү авч яваад шалгасан чинь хулгай хийж олсон юмаа гэж хэлсэн. Тэгээд би С.Даас авч явсан пүүзийг түр хураан авч тэмдэглэл үйлдэж хураан аваад Мөрдөн шалгах газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мөнхсайханд С.Дыг хүлээлгэн өгсөн. Тэгээд би орой нь Мөрдөн шалгах газар дээр Сонор нэгдсэн арга хэмжээнд явах байсан болохоор Мөрдөн шалгах газар дээр ирээд байж байсан. Тэгсэн чинь эрүүгийн мөрдөгч Мөнхнасан хүрч ирээд би С.Дыг зам шалгалтаар авч яваад ирлээ, энийг авч хоноорой гэж хэлээд явсан. Тэгээд би тэр орой сэжигтэй этгээд болох Дарвхарбаярыг харж хонохоор болоод юмыг яаж мэдэхэв гээд /учир нь өөрийгөө егүүтгэх, зугтах/ зэргээс сэргийлэх зорилгоор биед нь үзлэг хийсэн чинь өмдний шуумагаас нь шөр өнгийн металлан гинж, шар өнгийн өнгийн металлан ээмэг, бөгж, цагаан өнгийн өрөөсөн ээмэг, бандаашнаас нь цагаан өнгийн мөнгөн хөөрөг, аяга зэрэг эд зүйлс гарч ирсэн. Миний санаж байгаагаар эдгээр зүйл гарч ирсэн санагдаж байна. Тэгээд би түр хураан авах тэмдэглэл үйлдээд тус газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Бат-Эрдэнэ гэж алба хаагчид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 95х/,

            Хулгайд алдагдсан гэх хохирогч Ц.Норжмаагийн өмчлөлийн “Шинэ  цагийн мөнгөн толгой, мөнгөн халбагатай, дунд гарын эргэн тойрон хээн сийлбэртэй мөнгөн хөөрөг, дунд гарын хэмжээтэй шинэ цагийн ёроолдоо луун хээтэй, ирмэг нь үүлэн хээтэй мөнгөн аяга, хээгүй 1 см өргөнтэй цулгуй хийцтэй сорьцгүй алтан бөгж, дээрээ дөрвөлжин хэлбэрийн ягаан өнгийн шигтгээтэй монетан бөгж, 4 ширхэг ногоон өнийн дугариг хэлбэрийн цуварсан шигтгээтэй 925 сорьцтой бөгж, ээмэгний хослол, сувдан шигтгээтэй алтан ээмэг 1 хос, ягаан өнгийн шигтгээтэй монетан ээмэг 1 хос, 5 ширхэг бөөрөнхий цагираг орсон хийцтэй монетан гинж, дусал хэлбэрийн мөнгөн хийцтэй кулон, сар хэлбэрийн цуварсан шигтгээ бүхий хийцтэй монетан ээмэг 1 хос, хар өнгийн дугарираг хэлбэрийн шигтгээтэй дугуй хэлбэрийн мөнгөн ээмэг 1 хос, ЛЖ маркийн Оптимус Е610 маркийн гар утас 1 ширхэг” зэрэг эд зүйлсийг 3.662.600 /гурван сая зургаан зуун жаран хоёр мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний ЧД2-394 тоот тайлан /3хх-ийн 113-114х/,

 

            Яллагдагч С.Дын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Энэ өдөр би Хайлаастад нэг айлаас хулгай хийчихээд Хархорин зах руу явах гээд Хайлаастын Дэнжийн 1000 руу алхаж байгаад энэ айл эзэнгүй байгааг харсан. Тэгээд энэ айлын хашааны хаалгаар орсон. Тухайн хашаанд хоёр байшин байсан. Тэгээд цагаан өнгийн байшин руу нь очоод цонхоор нь харахад хүн байгаагүй. Тэр байшингийн хаалганы хажуу талын цонхыг түлхээд онгойлгосон. Тэгээд байшинд ороод авчихаар эд зүйл байна уу гээд хайгаад, эд зүйлийг нь уудлаад явж байгаад бурханы хажуу талын тавиур дээрээс нь дунд гарын мөнгөн аяга авсан. Тэгээд модон авдар байхаар нь зүүдэг цоожийг нь татаад онгойлгосон. Тэгээд авдар дотроос нь даалинтай хөөрөг байхаар нь үзэхэд мөнгөн хөөрөг байсан. Тэгээд хөөргийг нь аваад даалинг үлдээсэн. Мөн авдар дотор байсан төмөр хайрцагнаас алтан бөгж, монетон бөгж, дураймал бүрсэн бөгж, ээмэгнүүд авсан. Тухайн үед 5-6 ширхэг эдлэл авсан. Мөн орны дээд хэсэгт хар өнгийн мэдрэгчтэй гар утас байхаар нь авсан. Тэгээд тэр айлаас гарч яваад Хархорин зах руу явсан. Тэгээд Хархорин зах руу орох гэж явж байгаад цагдаад шалгуулаад баригдсан. Хулгайлсан эд зүйлсээ хураалгасан, мөн хулгай хийсэн айлуудаа зааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 120-121х/,

            Яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/, Иргэн Ш.Оюунчимэгээс Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 81х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3хх-ийн 82-86х/, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2 дугаар хорооны цагдаа, цагдаагийн ахлагч Ж.Гантөмөр нь С.Даас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 93х/, Хохирогчид эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 94х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

12. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-210А тоотод оршин суух иргэн Г.Нарантуяагийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, биет 160.000 төгрөг, цагаан өнгийн марк нь тодорхойгүй гар утас, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, кулон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Г.Нарантуяад 251.000 төгрөгний хохирол учруулсан /эрүүгийн 1711010410348 дугаартай хэрэг, 3хх-ийн 162х/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

1. Иргэн Г.Нарантуяагаас Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар ХХ-ийн 126-127 дугаар хуудас/,

            шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

            хохирогч Г.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би гэртээ охинтойгоо хамт амьдардаг юм. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 06 цаг 50 миунтын үед ажилдаа явах гээд гэрээсээ гарсан. Манай гэрт манай охин Хандсүрэн үлдсэн. Охин намайг явсаны дараа 09 цаг 30 миунтын үед хичээлдээ явсан гэж байсан. Тэгээд би орой 19 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын хаалганы цоож байхгүй, хаалга онгорхой байсан дотогш ороход гэрийн хаалганы цоожийг эвдээд үүдэнд газар тавьсан байсан. Гэртээ ороход гэрийн баруун зүүн талд байдаг хоёр цоохор авдарны тагийг онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг газар гаргаад хаясан байсан мөн миний орны гудасбг сөхөөд хаясан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Манай гэрээс авдар дотор гялгар уутанд байсан ломбарднаас эд зүйлээ авах гээд хурааж байсан 160.000 төгрөг, орны гудсан доор байсан 2 сим ордог маркийн нь мэдэхгүй цагаан өнгийн том гар утас, манай хүүхдийн ээмэг, бөгж хийдэг саван дотор байсан мөнгөн ээмэг, мөнгөн гинж, кулон алга болсон...” гэх мэдүүлэг /3хх-ийн 141-142х/,

            Хулгайд алдагдсан гэх хохирогч Г.Нарантуяагийн өмчлөлийн “Марк нь тодоохойгүй гар утас, бэлэн 160.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол” зэрэг эд зүйлсийг 251.000 төгрөг /хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний ЧД2-192, ЧД2-18-32 тоот тайлан /3хх-ийн 153-154х, 157-158х/,

            Яллагдагч С.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 73-81х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 128-132х/,

Яллагдагч С.Дын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хайлаастад явж байхдаа ер нь хулгай хийж мөнгө олье гэж бодоод урд талаараа үерийн далантай, ертөнцийн зүгээр баруун тийш харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай айлын хашааны завсараар харахад уг хашаан дотор нэг байшин, нэг монгол гэр байхаар нь эхлээд байшингийн цонхны салхивчийг гараараа түлхэж ороод авдар дотроос мөнгөн бөгж, мөнгөн өрөөсөн ээмэг хулгайлан авч гараад байшингийн урд талд байрлах монгол гэрийн хаалганы цүүг хөшиж эвдэж ороод үүдэнд нь гутлын тавиур дээр байсан цагаан өнгийн Жордан пүүз, гэрийн хойморт байсан тавиур дээрээс ясан унжлагатай мөнгөн гинжийг хулгайлан авч гараад урагшаа гудамж руу алхаад Дэнжийн мянгын тэндээс ногоон өнгийн төмөр халгатай айлын хашааны завсараар харахад байшингийн хаалганд цоож зүүгээстэй байхаар нь хүнгүй юм байна гэж бодоод хашааны хаалгаар ороход байшингийн цонх нь вакум байсан. Тэгэхээр нь цонхны салхивчийг гараараа түлхэж ороод авдар дотроос нь мөнгөн хөөрөг, алтан бөгж, монетон ээмэг, бөгж, дураймал алтлаг өнгөтэй бөгжнүүд, дунд гарын мөнгөн аяга, гар утас зэргийг хулгайлан аваад тэндээсээ шууд хархорин зах дээр зарах гээд явж байсан чинь энгийн хувцастай цагдаа хүрч ирээд намайг шалгасан. Тэгээд надаас хулгайн эд зүйлсүүдийг хурааж авсан.” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Д нь нийт 12 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт үйлдэлд нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Д нь хулгайн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоос зарим хэсгийг нь биет байдлаар хохирогч нарт буцаан өгсөн болох нь тогтоогдож байх ба одоо түүнээс 7.620.500 төгрөгийг гаргуулан, хохирогч Г.Лувсангүнжав, С.Отгонсүрэн, Д.Энхцэцэг, Б.Мөнхбат, Г.Гэрэлмаа,  С.Болоржаргал, Ё.Мягмардорж, Э.Ууганбаяр, Ж.Оюунцэцэг, Г.Нарантуяа нарт оногдох хувиар нь олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Дт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, удаа дараагийн хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын С.Дыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Дт 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Дт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Дын цагдан хоригдсон нийт 196 /нэг зуун ерэн зургаа/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даас нийт 7.620.500 /долоон сая зургаан зуун хорин мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Лувсангүнжав /РД:ЗЕ90092415/-д 275.000 /хоёр зуун далан таван мянган/ төгрөгийг,

хохирогч С.Отгонсүрэн /РД:ХВ87060803/-д 576.000 /таван зуун далан зургаан мянган/ төгрөгийг,

хохирогч Д.Энхцэцэг /РД:ЖЙ68111067/-д 75.000 /далан таван мянган төгрөгийг,

хохирогч Б.Мөнхбат /РД:ОЕ84111612/-д 3.895.000 /гурван сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгийг,

хохирогч Г.Гэрэлмаа /РД:ЛЛ82121061/-д 834.000 /найман зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг,

хохирогч С.Болоржаргал /РД:ЙЙ74071919/-д 1.620.000 /нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг,

хохирогч Ё.Мягмардорж /РД:НИ95082916/-д 12.000 /арван хоёр мянга/ төгрөгийг,

хохирогч Э.Ууганбаяр /РД:РХ88050818/-д 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийг,

хохирогч Ж.Оюунцэцэг /РД:РХ95032808/-д 37.500 /гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг,

хохирогч Г.Нарантуяа /РД:УВ96031001/-д учруулсан 251.000 /хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4

дэх энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн С.Даас хурааж авсан 24 см-н урттай, цэцгэн хэлбэр бүхий цагаан өнгийн металлан гинж 1 ширхэг, 42 см-н урттай, хоёр үзүүр хэсгээрээ хар өнгөтэй, гол хэсгээрээ бор өнгийн 21 см-н урттай  отверка зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн комисст шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цулгуй, металлан гинжийг улсын орлого болгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч С.Дын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ