| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03299/И |
| Дугаар | 192/ШШ2026/03039 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2026/03039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, , байр, тоот хаягт оршин суух овогт Ө******* /РД: /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлах******* ХХК /РД: /,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, өргөн чөлөө гудамж, Үйлдвэрийн гудамж, дугаар байр, тоот хаягт оршин суух Амгаа овогт Ганболдын******* /РД: / нарт холбогдох
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 47 411 070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ө.Алтангадас нь хариуцагч******* ХХК, Г.Эрхэмболор нарт холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 47 411 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Амгаа Овогт Ганболдын******* /РД:/, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд "Амгаа овогт Ганболдын******* /РД:/, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадас нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Г.Эрхэмболорын 102 дугаартай утас руу өгсөн дуудлагаар тухайн асуудлыг шалгаж эхэлсэн байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст явагдаж байгаа ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож, Амгаа овогт Ганболдын*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх болно" гэж заасан агуулгын хүрээнд өмгөөллийн үйл ажиллагааг явуулж, Амгаа овогт Ганболдын******* /РД:/-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан болно. Дээр дурдагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр "... Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний агуулгад Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Г.Дамдинжав нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Амгаа овогт Ганболдын*******т Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 211000070487 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчийн мэдүүлгийг өмгөөлөгчгүйгээр авсан байна. Дээр дурдагдсан эрүүгийн 2110000070487 дугаартай хэрэгт явагдаж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож, яллагдагч Амгаа овогт Ганболдын******* /РД:/-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бусад нөхцөлийг хэвээр хамгаалан, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх болно" гэж нэмэн, үлдээсэн болно. Энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлтийг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан үеэс хүчин төгөлдөрт тооцож мөрдөнө” гэсэн нэмэлтийг оруулсан болно. Өмгөөлөгч Ө.Алтангадас би үйлчлүүлэгч Ганболдын*******ын 99090675 дугаарын үүрэн утас, түүний нөхөр Боржигон овогт Банзрагчийн Мөнхбаатар /РД:/-ын дугаарын үүрэн утаснаас тус тус ирүүлсэн зурвасуудад тусгагдсан мэдэгдэл, хүсэлт, Банзрагчийн Мөнхбаатарын гүйцэтгэх удирдлагыг нь хэрэгжүүлдэг******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22/245 дугаартай албан бичигт тусгагдсан үндэслэлээр Амгаа овогт Ганболдын******* /РД:ЧМ85011060/, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан өмгөөллийн үйл ажиллагааг дуусгавар болгож, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б-1/22-125 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр өмгөөллийн үйл ажиллагаа дууссан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт хамаарах өмгөөллийн хөлс, нөхөн төлөх зардлуудыг төлж, хоорондын төлбөр тооцоог эцэслэх талаарх мэдэгдлийг үйлчлүүлэгч Г.Эрхэмболорт хүргүүлсэн. Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-1/23-023 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг Г.Эрхэмболороос шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсаар байна. Өмгөөлөгч Ө.Алтангадас би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор, хангалттай гүйцэтгэсэн болно. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтад "Улаанбаатар хот, Хан- Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 416 дугаар байрны 1102 дугаартай хаягт оршин суудаг, Амгаа овогт Ганболдын******* /РД:/, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Өлзийхутагийн*******ын хооронд 2020 гэрээний Ерөнхий нөхцөлийн 5.1-т заасан үйлчлүүлэгчийн төлөх хөлс нь 10.000.000 төгрөг байна. Үйлчлүүлэгч нь өмгөөлөгчид төлөх нийт хөлсийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлж дуусган, хоорондын тооцоог эцэслэнэ. Энэхүү хавсралт нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний салшгүй хэсэг мөн" гэсэн болно. Дээр дурдагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтад 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр "... үйлчлүүлэгчийн төлөх хөлс нь 10000 000 төгрөг байна" гэснийг "... үйлчлүүлэгчийн төлөх хөлс нь 20,000,000.00 /хорин сая/ төгрөг байна" гэж өөрчлөн, "... өмгөөлөгчид төлөх нийт хөлсийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлж дуусган, хоорондын тооцоог эцэслэнэ..." гэснийг "... өмгөөллийн хөлсний 10,000,000.00 /арван сая/ төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөрт багтаан, үлдэгдэл хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэгдсэний дараа нэн даруй төлж дуусган, хоорондын тооцоог эцэслэнэ" гэж өөрчлөн, бусад нөхцөлийг хэвээр үлдээсэн болно. Энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлтийг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан үеэс хүчин төгөлдөрт тооцож мөрдөнө" гэсэн өөрчлөлтийг оруулсан болно. Г.Эрхэмболор нь Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний "1. ерөнхий нөхцөл"-ийн 5-ын 5.1-т заасан өмгөөллийн хөлсний үлдэгдэл 10,000,000.00 /арван сая/ төгрөг, түүний алданги 5,000,000.00 /таван сая/ төгрөг, нийт 15,000,000.00 /арван таван сая/ төгрөг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний "1. ерөнхий нөхцөл"-ийн 5-ын 5.2-т заасан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг буюу нийт 3,360,000.00 /гурван сая гурван зуун жаран мянган/ төгрөг, түүний алданги 1,680,000.00 /нэг сая зургаан зуун наян мянган/ төгрөг, нийт 5,040,000.00 /таван сая дөчин мянган/ төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний "ерөнхий нөхцөл"-ийн 5-ын 5.5-т заасан нөхөн төлөх холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.*******ын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зардлын 20.190.00 /хорин мянга нэг зуун ерэн/ төгрөг, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б-1/22-125 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-1/23-023 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүдийг Монгол шуудан ТӨХК-ийн шуудан илгээмжийн үйлчилгээгээр Г.Эрхэмболорт хүргүүлэхэд зарцуулсан 4 400 төгрөг, бүгд /15,000,000.00+5,040,000.00+20,190.00+4,400.00/=20,064,590 төгрөгийг хариуцан төлөх ёстой.******* ХХК /РД:5949734/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд "Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны Алтаргана 446 дугаар байрны 301, 302, 303 тус тус дугаарын хаягт байрших******* ХХК-ийн өмчлөлийн ажлын байр руу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ач-Очир ХХК-ийн ажилтнууд гэх этгээдүүд бүлэглэн халдаж,******* ХХК- ийн эд хөрөнгийг эвдэж гэмтээн, нэр бүхий 2 ажилтны эрүүл мэндэд хохирол учруулж, улмаар Алтаргана 446 дугаар байрны 302, 303 дугаартай орон сууц буюу ажлын байруудын гаднах хаалгануудыг хүч хэрэглэн, урьдчилан бэлтгэсэн хаалгануудаар сольж, цоожлох зэргээр******* ХХК-ийн хууль ёсны өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан зэрэг гэмт хэргүүдийг зохион байгуулалттайгаар үйлджээ. Мөн Ач-Очир ХХК-ийн ажилтнууд гэх этгээдүүд нь гэмт халдлага үйлдэх явцдаа өөрсдөдөө учирсан байж болох хохирол гэгчдээ******* ХХК-ийн ажилтнуудыг гүтгэх байдлаар гэмт хэрэгт холбогдуулсан үйлдлийг нэр бүхий этгээдүүдийн тусламж, оролцоотойгоор өдүүлж байж болзошгүй байна. Дээр дурдагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож,******* ХХК, түүний ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх болно" гэж заасан агуулгын хүрээнд өмгөөллийн үйл ажиллагааг явуулж,******* ХХК /РД: 5949734/, уг компанийн Хүний нөөцийн менежер Амгаа овогт Ганболдын Тэгшжаргал /РД: ЧМ88012960/, цахилгааны инженер Хөх овогт Батсайханы Төмөр-Очир /РД: ЗЕ92112414/-ын тус тус эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан болно.******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22/245 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлж, тухайн албан бичигт тусгагдсан үндэслэлээр******* ХХК /РД:5949734/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан өмгөөллийн үйл ажиллагааг дуусгавар болгож, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-1/22-121 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр өмгөөллийн үйл ажиллагаа дууссан, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт хамаарах өмгөөллийн хөлс, нөхөн төлөх зардлуудыг төлж, хоорондын төлбөр тооцоог эцэслэх талаарх мэдэгдлийг үйлчлүүлэгч******* ХХК-д хүргүүлсэн. Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-1/23-024 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг******* ХХК-иас шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсаар байна. Өмгөөлөгч Ө.Алтангадас би Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор, хангалттай гүйцэтгэсэн болно.******* ХХК /РД:5949734/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний "І. ерөнхий нөхцөл"-ийн 1-ийн 1.7-д "Гэрээний үнэ гэж энэхүү гэрээний ерөнхий нөхцөлийн 5.1, 5.2, 5.3-т заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлсний төлөө өмгөөлөгчид төлөх хөлс болон олгох урамшууллын нийлбэрийг", 1.8-д "Нөхөн төлөх зардал гэж өмгөөлөгчийн хөлс болон урамшууллаас бусад хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарах энэхүү гэрээний ерөнхий нөхцөлийн 5.5-д заасан бүх зардлыг", 1.9-д "Хоног гэж хуанлийн хоногийг", 2-ын 2.1-т "Энэхүү гэрээний үндсэн эхийг адил хүчинтэй хоёр хувь үйлдэж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээнд заасан хөлс төлөгдсөн үеэс эхлэн гэрээгээр харилцан тохиролцсон хууль зүйн туслалцааг үзүүлж эхэлнэ", 2.2-т "Талууд нь хүндэтгэн үзэх шалтгаанаар эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болбол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах болон гэрээг цуцлах санал гаргаж болно", 2.3-т "Гагцхүү бичгээр үйлдэн, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан тохиолдолд гэрээний нөхцөл болон хууль зүйн туслалцааны төрөл, агуулгыг засварлах, эсхүл өөрчилнө", 3-ын 3.1-т "Өмгөөлөгч нь гэрээнд заасан хууль зүйн туслалцааны агуулгад хамаарагдах асуудлаар үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүхий л арга хэрэгслийг ашиглан бүрэн тууштай хамгаална", 3.3-т "Өмгөөлөгч нь аливаа амлалтыг урьдчилан өгөхгүй", 4-ийн 4.4-т "Үйлчлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд хөлсийг төлж, урамшууллыг олгож, нөхөн төлөх зардлыг тухай бүр нь барагдуулна", 5-ын 5.1-т "Өмгөөлөгч гэрээнд тусгагдсан хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт үйлчлүүлэгч харилцан тохиролцсон хөлсийг төлнө. Үйлчлүүлэгч нь төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны*******ын нэрийн харилцах дансанд шилжүүлнэ", 5.2-т "Эрүүгийн хэрэг хянан 409023872 дугаартай өмгөөлөгч Өлзийхутагийн шийдвэрлэх ажиллагаа 12 сар буюу 1 жилээс дээш хугацаагаар үргэлжилбэл 13 дахь сараас эхлэн, Монгол Улсын Засгийн газраас тухайн жилд тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх нэмэлт хөлсийг сар бүрийн 4 дэх 7 хоногт багтаан төлнө", 5.3-т "Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээний дагуу өмгөөлөгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно", 5.4-т "Үйлчлүүлэгч нь хөлс төлөх, урамшуулал олгох хугацааг хэтрүүлбэл Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлнө", "ІІ.тусгай нөхцөл"-ийн 3-т "Гэрээнд холбогдох ач холбогдолтой гэж үзсэн асуудлаар талууд албан бичгээр харилцах бөгөөд уг албан бичиг биечлэн хүргэгдсэн эсхүл гэрээнд заагдсан оршин суух болон гэрээнд тусгагдсан цахим хаягаар илгээгдсэнээр олгогдсонд тооцогдоно", 5-т "Гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргааныг талууд харилцан ойлголцож бие биеэ хүндэтгэх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зайлшгүй тохиолдолд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлнэ" гэж заасан.******* ХХК нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний "І. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ"-ийн 5-ын 5.2-т заасан 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420.000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган төгрөг, 20229 дүгээр сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган төгрөг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр багтаан төлөх 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөг, түүний алданги 2,100,000.00 /хоёр сая нэг зуун/ багтаан төлөх 420,000.00 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг буюу нийт 4,200,000.00 төгрөг, нийт 6,300,000.00 /зургаан сая гурван зуун/ төгрөг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний “І.ерөнхий нөхцөл”-ийн 5-ын 5.5-д заасан нөхөн төлөх зардлын 29,240.00 /хорин есөн мянга хоёр зуун дөчин/ төгрөг, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-1/22-121 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-1/23-024 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүдийг Монгол шуудан ТӨХК-ийн шуудан илгээмжийн үйлчилгээгээр******* ХХК-д хүргүүлэхэд зарцуулсан зуун/ 4,400.00 /дөрвөн мянга Дөрвөн төгрөг, бүгд 16,300,000.00+29,240.00+4,400.00/=6,333,640.00 /зургаан сая гурван зуун гучин гурван мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг хариуцан төлөх ёстой. 3. Өмгөөлөгч Ө.Алтангадас би******* ХХК /РД:5949734/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд “Ач- Очир ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны Алтаргана 44, 44а, 446, 44в дугаарын хаягтай худалдаа, үйлчилгээ, ажлын байр, автомашины зогсоол, агуулах, орон сууцны тус тус зориулалт бүхий барилга байгууламжийг барьж, байнгын ашиглалтад оруулсан байна. Ач-Очир ХХК /төлөөлж захирал Х.Цогнойжамц/,******* ХХК /төлөөлж захирал Б.Мөнхбаатар/-ын хооронд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан "44а, 446, 44в байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, Дулааныг дамжуулан түгээх шугам сүлжээ болон Цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ"- гээр Ач-Очир ХХК нь Алтаргана 44, 44а, 446, 44в дугаартай барилгын худалдагдаагүй, бусдын өмчлөлд шилжээгүй худалдаа, үйлчилгээ, ажлын байр, автомашины зогсоол, агуулах, орон сууцны тус тус "... ус, дулаан, бохирын... " төлбөрийг бүрэн хариуцан,******* ХХК-д зохих үнэ, тарифаар тогтоосон хугацаанд төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг хариуцах зэрэг үүргийг хүлээсэн. Гэтэл Ач-Очир ХХК нь "44а, 446, 44в байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, Дулааныг дамжуулан түгээх шугам сүлжээ болон Цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ"-ний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс******* ХХК- д 300,000,000.00 /гурван зуун сая/ гаруй төгрөгийн шууд хохирлыг учруулжээ.******* ХХК нь Ач-Очир ХХК-д холбогдуулан 400,000,000.00 /дөрвөн иргэний журмаар шүүхэд гаргахаар бэлтгэж байна" гэж заасан агуулгын хүрээнд өмгөөллийн үйл ажиллагааг явуулсан болно. зуун сая/ гаруй төгрөгийн төлбөрүүдийн үлдэгдэл болон алданги тооцсон нэхэмжлэлийг******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22/245 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлж, тухайн албан бичигт тусгагдсан үндэслэлээр******* ХХК /РД: 5949734/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан өмгөөллийн үйл ажиллагааг дуусгавар болгож, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-1/22-120 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр өмгөөллийн үйл ажиллагаа дууссан, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт хамаарах өмгөөллийн хөлс, нөхөн төлөх зардлуудыг төлж, хоорондын төлбөр тооцоог эцэслэх талаарх мэдэгдлийг үйлчлүүлэгч******* ХХК-д хүргүүлсэн. Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-1/23-025 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг******* ХХК-иас шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсаар байна. Энэхүү нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд 18,500.00 /арван найман мянга таван зуун/ төгрөгийг зарцуулсан болно. Иймд Амгаа овогт Ганболдын******* /РД:/-оос Амгаа овогт Ганболдын******* /РД:/, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт хамаарах 20,064,590.00 хорин сая жаран дөрвөн мянга таван зуун ерэн/ төгрөг,******* ХХК /РД:5949734/-иас******* ХХК /РД:5949734/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт хамаарах 6,333,640.00 /зургаан сая гурван зуун гучин гурван мянга зургаан зуун дөчин/ төгрөг,******* ХХК /РД:5949734/, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Алтангадасын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт хамаарах 20,152,790.00 /хорин сая нэг зуун тавин хоёр мянга долоон зуун ерэн/ төгрөг, Амгаа овогт Ганболдын******* /РД:/,******* ХХК /РД:5949734/-иас нэхэмжлэл гаргахад зарцуулсан зардлын 18,500.00 /арван найман мянга таван зуун/ төгрөг, нийт 46,569,520.00 /дөчин зургаан сая таван зуун жаран есөн мянга таван зуун хорин/ төгрөгийг гаргуулж,******* надад олгох шийдвэрийг гаргуулах үндэслэлтэй. Өнгөрсөн хугацаанд явагдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шуудан илгээмжийн зардалд (4,950.00+3.300.00)=8,250.00 (найман мянга хоёр зуун тавин) төгрөг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын архив. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архив, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архиваас тус тус нотлох баримтуудыг гаргуулахад (8,700.00+497,000.00+19,600.00)=525,300.00 (таван зуун хорин таван мянга гурван зуун) төгрөг, архиваас гаргуулсан баримтат мэдээллүүдийн хуулбарыг нотариатчаар баталгаажуулан, нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангуулахад (25,000.00+38,000.00+245,000.00)=308,000.00 (гурван зуун найман мянган) төгрөг, нийт (8,250.00+525,300.00+308,000.00)=841,550.00 (найман зуун дөчин нэгэн мянга таван зуун тавин) төгрөгийг зарцуулсан байна. Дээр дурдагдсан нэмэлт төлбөрүүдийг хариуцагч******* ХХК, хариуцагч Г.Эрхэмболор (хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам) нь хариуцан төлөх ёстой. 1 Иймд нэхэмжлэгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг Тойнтайж овогт Өлзийхутагийн******* (РД:) миний 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 46,569,520 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 841,550 төгрөгөөр ихэсгэж, нийт 47,411,070.00 төгрөгийг хариуцагч Баатар дулаан Амгаа Овогт Ганболдын******* XXK хан (РД:5949734), хариуцагч (РД:)-оос гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч******* ХХК, Г.Эрхэмболор нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тус шүүхэд Ө.Алтангадас нь хариуцагч "Баатар дулаан хан” ХХК, Г.Эрхэмболор нарт холбогдуулан хууль зүйг туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт Г.Эрхэмболороос 20.073.840 төгрөг, “Баатар дулаан хан" ХХК-иас 26.495,680 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд өмгөөлөгч гэх Ө.Алтангадас нь хууль зүйн туслалцаагаа бүрэн гүйцэд хийгээгүй төдийгүй гэрээнд заасан төлбөрөөсөө хэд дахин их мөнгийг нэхэмжлэн авсан атлаа өөрийн хийгээгүй үйлдлийнхээ төлөө төлбөр нэхэж байгаа нь хуульчийн үйлдлийг хууль бусаар хэрэгжүүлсэнтэй адил байна. Г.Эрхэмболор миний бие "Баатар дулаан хан" ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд энэхүү компаниас олсон орлогоос тооцон Ө.Алтангадасын өмгөөлөгчийн төлбөрт төлж байсан төдийгүй 2020.03.15-4 сая 409023872 Ө.Алтангадасын ХХБ-ны эзэмшдэг данс 2020.03.30-3 сая, 2020.04.10-3 сая үлдэгдэл, 2021.03.03-5 сая 2021.03.03-5 сая, 2021.04.09-10 сая, 2021.05.07-4 сая 2021.05.11-10 сая, 2021.07.03-10 сая, 2021.09.28-2520000 2021.12.28-1680000, 2021.12.28-1680000, 2022.04.18-840000 2022.04.18-1680000 нийт 62,400.000 төгрөгийг 10 10 сая төгрөгөөр тооцсон гэрээний үүрэгт төлсөн байна. Мөн нэхэмжлэл нь ойлгомжгүй, яг хаанаас энэ их хэмжээний мөнгөн төлбөрийг гаргаж ирсэн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу эцэслэн шийдвэрлэсэн болон тууштай явж дуусгасан ямар хэрэг маргаан байгаа эсэх талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй байх бөгөөд өмнө нь авсан эдгээр төлбөрүүдийг айлган сүрдүүлэх, хууран мэхлэх замаар хэрэг маргааныг мэдэж байгаа гэх үндэслэлээр авсаар гэрээнд зааснаас их хэмжээний мөнгөн төлбөр авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. "Баатар дулаан хан" Г.Эрхэмболор нар нь нэг ашиг сонирхолтой нэг л тайлбар өгөх боломжтой төдийгүй нэг л эх сурвалжаас төлбөрөө төлсөн тул хариу тайлбар нь хариуцагч нарын аль алиных нь гэж ойлгож болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгчийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт, Ө.Алтангадасын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б-1/22-125 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-1/23-023 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар,******* ХХК, Ө.Алтангадасын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, уг гэрээний хавсралтын хуулбар, Г.Тэгшжаргалын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт, Ө.Алтангадасын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-1/22-121 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-1/23-024 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2022.12.22-ны өдрийн Монгол шуудангийн төлбөрийн баримт, 2023.03.03-ны өдрийн Монгол шуудангийн төлбөрийн баримт,******* ХХК, Ө.Алтангадас нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт, Ө.Алтангадасын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-1/22-120 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-1/23-025 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2022.12.22-ны өдрийн Монгол шуудангийн төлбөрийн баримт, 2023.03.06-ны өдрийн Монгол шуудангийн төлбөрийн баримт, Монголын нотариатчидын танхимын 0000404 дугаартай мөнгөний тасалбар, Ө.Алтангадасын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1/25-25 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг, Ө.Алтангадасын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1/25-27 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Ө.Алтангадасын Altangadas.******* цахим хаягаас хуулбарласан цахим шуудангуудын хуулбар, цахим зурвас,******* ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2022/07667 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Ач-Очир ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хариу тайлбар,******* ХХК, Ө.Алтангадас нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ө.Алтангадасын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б-1/22-046 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, уг албан бичгийн хавсралт, Ө.Алтангадасын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б-1/22-049 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, Ө.Алтангадасын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б-1/22-048 дугаартай нотлох баримт гаргах тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний 183/ТМ2022/05939 дугаартай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21- ний 183/Ш32022/19893 дугаартай захирамж, Ө.Алтангадасын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б-1/25-033 дугаартай албан бичиг, Ө.Алтангадасын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б-1/25-034 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.10-ны өдрийн 183/ШЗ2021/13786 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжтай******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ач-Очир ХХК-д холбогдох хэргээс гаргуулсан хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21- ний 183/Ш32022/19893 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжтай******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ач-Очир ХХК-д холбогдох хэргээс гаргуулсан хуулбар, Г.Эрхэмболор нарт холбогдох Эрүүгийн 2110000070487 дугаартай хэргээс гаргуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол шуудангийн 2025.03.21-ний өдрийн төлбөрийн баримт, Монгол шуудангийн 2024.06.13-ны өдрийн төлбөрийн баримт, архивын үйлчилгээний төлбөрийн баримтууд, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нөхөн төлөх зардлын баримтууд, Ө.Алтангадасын 2022.12.21-ний өдрийн Б-1/22-121 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт хавсаргасан нөхөн төлөх зардлын баримтууд, Ө.Алтангадасын 2022.12.21-ний өдрийн Б-1/22-120 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт хавсаргасан нөхөн төлөх зардлын баримтууд, Ө.Алтангадасын 2022.12.27-ны өдрийн Б-1/22-125 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт хавсаргасан нөхөн төлөх зардлын баримтууд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. / 1 хх 8-45, 119-250, 2 хх 1-67, 74-92, 111-250, 3 хх 1-168, 171-180, 4 хх 116-170 тал/
4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын Ерөнхий прокурорын Эрүүгийн хэргийн тусгай архиваас шүүгдэгч Г.Эрхэмболор нарт холбогдох эрүүгийн 2110000070487 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхийн шийдвэрийн хуулбарыг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /3 хх 204-241 тал/
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.
2. Нэхэмжлэгч Ө.Алтангадас нь хариуцагч******* ХХК, Г.Эрхэмболор нарт холбогдуулан Г.Эрхэмболортой байгуулсан 2020.03.15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 20 064 590 төгрөгийг хариуцагч Г.Эрхэмболороос, хариуцагч******* ХХК-тай 2021.03.01-ний өдөр байгуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 6 333 640 төгрөгийг, 2021.03.01-ний өдрийн Баатар дулаан хан ХХК-тай байгуулсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 20 152 790 төгрөгийг тус тус хариуцагч******* ХХК-иас гаргуулахаар, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 841 550 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар тус тус шаардаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2020.03.15-ны өдөр иргэн Г.Эрхэмболортой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст явагдаж байгаа ажиллагаанд өмгөөлөгчөөр 10 000 000 төгрөгийн хөлстэйгөөр ажиллахаар тохиролцсон. 2021.06.21-ний өдрийн дээр дурдсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүгийн 2110000070487 дугаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох, хөлсийг 10 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн үйл ажиллагааг хангалттай хэрэгжүүлж, үйлчилгээ үзүүлсэн. Үйлчлүүлэгч Г.Эрхэмболор нь өмгөөллийн хөлсөнд 10 000 000 төгрөг төлсөн боловч үлдэх төлбөрийг төлөөгүй. Иймд 2020.03.15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөл хэсгийн 5.1-т заасны дагуу төлөгдөөгүй хөлс 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, 5.2-т заасны дагуу 2022.05.27-ны өдрөөс 2022.12.27-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх 420 000 төгрөгийг сар бүр тооцоход 3 360 000 төгрөг, алданги 1 680 000 төгрөг, гэрээний нөхөн төлөх зардал 20 190 төгрөг, шуудан харилцаа холбооны зардал 4 400 төгрөг, нийт 20 064 590 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Г.Эрхэмболороос шаардах эрхтэй. Мөн 2021.03.01-ний өдөр******* ХХК-тай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр 10 000 000 төгрөгийн хөлстэйгөөр оролцохоор тохиролцсон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор хангалттай биелүүлсэн бөгөөд 10 000 000 төгрөгийг төлсөн боловч гэрээний гэрээний 5.2-т заасан нэмэлт хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй тул 2022.03.27-ны өдрөөс 2022.12.27-ны өдөр хүртэл сар бүр 420 000 төгрөгөөр нийт 10 сарын хугацаанд 4 200 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд 4 200 000 төгрөгийн нэмэлт хөлс, алданги 2 100 000 төгрөг, гэрээний 5.5-д заасны дагуу нөхөн төлөх зардал 29 240 төгрөг, шуудангийн зардал 4 400 төгрөг, нийт 6 333 640 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. 2021.03.01-ний өдөр Баатар дулаан Хан ХХК-тай******* ХХК-ний нэхэмжлэлтэй Ач Очир ХХК-д холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллах хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг мөн байгуулж, өмгөөллийн хөлсийг 10 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Уг гэрээний дагуу өмгөөллийн үйл ажиллагааг эрхэлж, нэхэмжлэгч******* ХХК-ний эрх ашгийг хамгаалж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд гэрээний 5.1-д заасны дагуу өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, 5.2-т заасан 2022.05.27-ны өдрөөс 2022.12.27-ны өдөр хүртэл хугацааны сар бүрийн 420 000 төгрөгийн нэмэлт хөлс 3 360 000 төгрөг, алданги 1 680 000 төгрөг, гэрээний 5.6-д заасан нөхөн төлөх зардлын үнэ 108 390 төгрөг, шуудангийн зардал 4 400 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах зардал 18 500 төгрөг, нийт 20 152 790 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шуудан илгээмжийн зардалд 8 250 төгрөг, нотлох баримт хуулбарлах зардал 525 300 төгрөг, нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангахад гарсан зардал 308 000 төгрөг, нийт 841 550 төгрөгийг хариуцагч нар хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 47 411 070 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч******* ХХК, Г.Эрхэмболор нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ө.Алтангадасын өмгөөлөгчийн төлбөрт 2020.03.15-ны өдөр 4 000 000 төгрөг, 2020.03.30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2020.04.10—ны өдөр 3 000 000 төгрөг, 2021.03.03—ны өдөр 5 000 000 төгрөг, 2021.03.03-ны өдөр 5 000 0000 төгрөг, 2021.04.09-ний өдөр 10 000 000 төгрөг, 2021.05.07-ны өдөр 4 000 000 төгрөг, 2021.05.11-ний өдөр 10 000 000 төгрөг, 2021.07.03-ны өдөр 10 000 000 төгрөг, 2021.09.28-ны өдөр 2 520 000 төгрөг, 2021.12.28—ны өдөр 1 680 000, 2021.12.28-ны өдөр 1 680 000 төгрөг, 2022.04.18-ны өдөр 840 000 төгрөг, 2022.04.18-ны өдөр 1 680 000 төгрөг, нийт 62 400 000 төгрөгийг 10 000 000 төгрөгөөр хөлс тохиролцсон гэрээнүүдийн төлбөрт төлсөн. Ө.Алтангадас нь хууль зүйн туслалцаагаа үзүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, гэрээний дагуу эцэслэн шийдвэрлэсэн болон тууштай явж дуусгасан ямар хэрэг маргаан байхгүй. Нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ижил байх суурьтай оролцож байгаа бөгөөд төлбөрийг нэг эх сурвалжаас төлж байсан тул нэгтгэн тайлбар гаргасан гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Ө.Алтангадас, Г.Эрхэмболор нарын хооронд 2020.03.15-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст явагдаж байгаа ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөг байхаар, 2021.06.21-ний өдөр 2020.03.15-ны өдөр байгуулагдсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2110000070487 дугаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох, төлбөрийг 10 000 000 төгрөг байхаар тохиролцсон, /1хх 12-14, 15 тал/
4.2 2021.03.01-ний өдөр Ө.Алтангадас,******* ХХК нарын хооронд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцохоор тохиролцсон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлөхөөр, үлдэх 5 000 000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлөхөөр тохиролцсон, /1хх 23-25 тал/
4.3 2021.03.01-ний өдөр Ө.Алтангадас,******* ХХК нарын хооронд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож тохиролцсон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлөхөөр, үлдэх 5 000 000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр тохиролцсон, /1хх 35-37 тал/
4.4 Ө.Алтангадас нь 2022.12.17-ны өдөр Г.Эрхэмболорт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 13 380 190 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтаан төлөх талаар, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Г.Эрхэмболорт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 20 060 190 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр багтаан төлөх талаар шаардлага хүргүүлсэн /хх 16-18, 19-20 тал/
4.5 Ө.Алтангадас нь 2022.12.21-ний өдөр******* ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 4 229 240 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр багтаан төлөх талаар, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр******* ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 6 329 240 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр багтаан төлөх талаар, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр******* ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 20 148 390 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр багтаан төлөх талаар, шаардлага хүргүүлсэн, /1 хх 29-30, 31-32, 40-41 тал/,
4.6 Ө.Алтангадасын эзэмшлийн*******,******* хаягаас [email protected] хаягтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд иргэн, захиргаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргаж буй гомдол хүсэлт, нэхэмжлэл зэргийг хавсралтаар илгээж байсан, /1хх 121-242, 2хх 93-96 тал/
4.7 2022.04.26-ны өдөр******* ХХК нь Ач-Очир ХХК-д холбогдуулан 787 836 894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.04-ний өдрийн 183/ШЗ2022/07667 дугаар шүүгчийн захирамжаар******* ХХК-ийн нэхэмжлэлтэй 787 836 894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2022.11.21-ний өдрийн 183/ШЗ2022/19893 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд тус ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Ө.Алтангадас оролцсон, /2хх 45, 64-67 тал/
4.8 2021.03.24-ний өдөр******* ХХК нь Ач-Очир ХХК-д холбогдуулан 669 514 453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2021.04.01-ний өдрийн 183/ШЗ2021/04238 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад 2021.11.10-ны өдрийн өдрийн 183/ШЗ2021/13786 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд тус ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Ө.Алтангадас оролцсон, /2хх 115-150 тал/
4.9 Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020.03.27-ны өдрийн 201000620 дугаар тогтоолоор ...иргэн .. нь бусдад зодуулж хөнгөн гэмтэл учирсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Хан-Уул дүүргийн Прокурорын 2020.12.09-ний өдрийн 20100062011065 дугаар тогтоолоор, 2021.05.28-ны өдрийн 2110000070487 дугаар тогтоолоор Г.Эрхэмболорыг яллагдагчаар татаж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.24-ний өдрийн 2022/ШЗ/403 дугаар захирамжаар, 2022.10.21-ний өдрийн 2022/ШЗ/1804 дугаар захирамжаар тус тус Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг Прокурорт буцаахаар шийдвэрлэсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Эрхэмболорын өмгөөлөгчөөр Ө.Алтангадас оролцсон, /2хх 174-250, 3хх 1-168 тал/
4.10 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.22-ны өдрийн 2024/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.29-ний өдрийн 2024/ДШМ/625 дугаар магадлалаар Г.Эрхэмболорыг гэм буруутайд тооцсон бөгөөд уг ажиллагаанд Ө.Алтангадас өмгөөлөгчөөр оролцоогүй, /3хх 205-230, 231-241 тал/
4.11 хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хугацаанд тодорхой хэмжээний шуудан, захидал харилцааны зардлууд бий болсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /1хх 44-45, 4хх 69-87, 90-99, 106-114 тал/
5. Зохигч тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, Г.Эрхэмболор гэрээний төлбөрт 10 000 000 төгрөг,******* ХХК гэрээний төлбөрт 10 000 000 төгрөгийг төлсөн зэрэгт маргаангүй, харин нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, улмаар хариуцагч нар гэрээний дагуу үндсэн төлбөр, нэмэлт хөлс, алданги зэргийг төлөх үндэслэлтэй эсэхэд маргаантай.
6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж заасан.
Нэхэмжлэгч Ө.Алтангадас, хариуцагч Г.Эрхэмболор нарын хооронд 2020.03.15-ны өдөр /2021.06.21-ний өдрийн нэмэлт өөрчлөлт/ байгуулагдсан 20 000 000 төгрөгийн үнэ бүхий эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Эрхэмболорын өмгөөлөгчөөр оролцохоор тохиролцсон гэрээ, 2021.03.01-ний өдрийн нэхэмжлэгч Ө.Алтангадас, хариуцагч******* ХХК нарын хооронд байгуулагдсан 10 000 000 төгрөгийн үнэ бүхий эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд******* ХХК нарын өмгөөлөгчөөр оролцохоор тохиролцсон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021.03.01-ний өдрийн нэхэмжлэгч Ө.Алтангадас,******* ХХК нарын хооронд байгуулагдсан 10 000 000 төгрөгийн үнэ бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд******* ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцохоор тус тус тохиролцсон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд нь эрх зүйн төрлийн хувьд дээрх хуулийн зохицуулалтад хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна.
7. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д “Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй” гэж заасан байна.
Хэрэгт авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.6-д …гэрээний хугацаа гэж энэхүү гэрээний агуулгад тусгагдсан хууль зүйн туслалцаа нь холбогдох хууль тогтоомжийн үндэслэлээр эцэслэгдэх хүртэл үргэлжлэхийг…, 2.2-т …талууд нь хүнэдтгэн үзэх шалтгаанаар эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болбол гэрээнд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл гэрээг цуцлах санал гаргаж болно… гэж тохиролцсон байхаас гадна нэхэмжлэгч хариуцагч нартай байгуулсан эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гурван гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Хэдийгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь эрх харилцааны төрлийн хувьд хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт хамаарах боловч тусгай зөвшөөрөлтэйгээр, мэргэжлийн үндсэн дээр бусдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой мэргэшсэн үйлчилгээ үзүүлдэг онцлогтой тул хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээний үр дүнг харгалзан үзэх нь гэрээний хөлсийг тодорхойлоход зохимжтой.
Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.21-ний өдрийн 183/ШЗ2022/19893 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021.11.10-ны өдрийн өдрийн 183/ШЗ2021/13786 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.24-ний өдрийн 2022/ШЗ/403 дугаар захирамжаар, 2022.10.21-ний өдрийн 2022/ШЗ/1804 дугаар захирамжаар тус тус Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг Прокурорт буцаахаар шийдвэрлэсэн зэргийг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг бүхэлд нь ажиллуулагч талаас шаардах эрх үүссэн гэж үзэхээргүй байхаас гадна ийнхүү ажлын хөлсийг бүхэлд нь шаардах эрхтэй болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ө.Алтангадас, хариуцагч Г.Эрхэмболор нарын хооронд 2020.03.15-ны өдөр гэрээний үүрэгт 10 000 000 төгрөгийг болон гэрээний 5.2-т ...эрүүгийн /иргэний/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 12 сар буюу нэг жилээс дээш хугацаагаар үргэлжилбэл 13 дахь сараас эхлэн Монгол улсын Засгийн газраас тухайн жид тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хөлсийг сар бүрийн 4 дэх 7 хоногт багтаан төлнө... гэж заасны дагуу шаардсан 3 360 000 төгрөгийг, 2021.03.01-ний өдрийн нэхэмжлэгч Ө.Алтангадас,******* ХХК нарын хооронд байгуулагдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд******* ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцохоор тохиролцсон гэрээний үүрэгт******* ХХК-иас 10 000 000 төгрөгийг, мөн гэрээний 5.2-т заасны дагуу шаардсан нэмэлт хөлс 3 360 000 төгрөгийг, 2021.03.01-ний өдөр Ө.Алтангадас,******* ХХК нарын хооронд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцохоор тохиролцсон гэрээний үүрэгт шаардсан нэмэлт хөлс 4 200 000 төгрөгийг тус тус хариуцагч Г.Эрхэмболор болон******* ХХК-иас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байна.
Хуульд заасан алдангийн зохицуулалт нь хүлээсэн үүргээ хугацаа хожимдуулан гүйцэтгэсэн хариуцлагын зохицуулалт бөгөөд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч алданги шаардах эрхгүй.
Иймд хариуцагч Г.Эрхэмболороос алданги 6 680 000 /5 000 000+1 680 000/, хариуцагч Баатардулаан хан ХХК-иас 8 780 000 /5 000 000+2 100 000+ 1 680 000/ төгрөгийн алданги гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.
9. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.
Нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд гарсан зардал нийт 841 550 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан бөгөөд тухайн зардал нь талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан, улмаар гэрээ үргэлжилсэн хугацааны төлбөл зохих хөлстэй холбоотой талуудын хооронд маргаан гарсны улмаас нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардал байх тул хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй үндэслэлээр хангахгүй орхив.
10. Маргаан бүхий гэрээнүүдийн 5.5-д …хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарах аливаа зардал /гадаадын болон дтооодын албан томилолт, харилцаа холбоо шуудан илгээмж, тэмдэгтийн хураамж, нотариатын төлбөр, орчуулга зэрэг/-ыг үйлчлүүлэгч бүрэн хариуцаж тухайн бүр нь нөхөн төлөхөөр тохиролцсон байна.
Иймд нөхөн төлбөрийн зардлыг 4 дүгээр хавтасны 69-87, 90-99 дүгээр талд авагдса бичгийн баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр буюу давхцсан болон Отгонцэцэг гэх хүлээн авагчтай баримтаас бусад баримтыг үнэлж, хариуцагч Г.Эрхэмболороос 20 300 төгрөг, хариуцагч Баатардулаан хан ХХК-иас иргэний болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал 117 249 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Алтангадаст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47 273 521 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангасан үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Амгаа овогт Ганболдын******* /РД:/-оос 20 300 төгрөг, хариуцагч*******-иас 117 249 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тойнтайж овогт Өлзийхутагийн******* /РД:/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47 273 521 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Алтангадасын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415 544 /390 797+24 747/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эрхэмболор,******* ХХК нараас 4 776 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Алтангадаст олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ