| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0539/Э |
| Дугаар | 555 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 555
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шуудай овогт Бямбабаатарын Б.Бд холбогдох 1811017610600 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, тусгай дунд боловсролтой, радио локацын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум 15-р баг Мангирт 3-р хэсэг Цэргийн ангийн гудамж 322 тоотод оршин суух хаягтай, урьд гавъяа шагналгүй, Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Шуудай овогт Бямбабаатарын Б.Б, Регистрийн дугаар: / /.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Согоотын” 69-943 тоот хаягт оршин суух хохирогч Ц.Болдхүүгийн гэрээс “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Б.Б.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө зурагтаар хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзээд хэвтэж байгаад Ц.Болдхүүг чат мессенжирт байхаар нь хоорондоо захидлаар харьцаж байгаад Ц.Болдхүү намайг гэртээ хүрээд ир гэж дуудсан. Ц.Болдхүүгийн гэрт байсан тал пивийг уугаад худалдаж авсан архиа хувааж уугаад би тухайн үед урд өдөр нь нойр муутай хоносон учир амархан согтсон. Тэгээд хэвтэж байгаад босоод харахад Ц.Болдхүүгийн хажууд байсан гар утсыг үзэж байгад авч гараад Монтел худалдааны төв дээр очоод тэнд явж байсан явуулын хүнд 100.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23х/,
хохирогч Ц.Болдхүүгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2018 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 05 цагийн үед фейсбүүкт орж байгаад Б.Бн хаягийг олж холбогдсон. Тэгээд хоорондоо харилцаж байгаад би Б.Б.Бг манайд хүрээд ир гэсэн. Тэгтэл удалгүй Б.Б манайд хүрээд ирсэн. Б.Б.Бг ирэхээр нь пивоороо дайлсан. Тэгээд уг пивийг ууж дуусаад би өөртөө байсан 2000 төгрөгийг Б.Бд өгөөд Б.Б өөрөө мөнгө нэмээд дэлгүүр яваад 1 шил 0,5 литрийн хэмжээтэй архи, улаан вест тамхи 1 хайрцагийг авч ирсэн. Тэгээд архи дуусахаар нь би хоёулаа унтья сэрээд хоол хийж идье би ганц юм авч өгье гэж хэлээд хоёулаа унтацгаасан. Тэгээд 14 цагийн үед сэрэхэд Б.Б алга байсан. Тэгээд утсаар ярих гэтэл утас маань байхгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-11х/,
“Дамно ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16х/, хохирогчид хохирол төлсөн баримт /хх-ийн 53х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Б.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,
нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Болдхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. О.Ганхуягаас хар өнгийн гадаргуутай Самсунг J7 Прайм маркийн гар утсыг хүлээн авсан гэх мэдүүлэг хх-11х...” мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтэээ гэмшиж, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шуудай овогт Бямбабаатарын Б.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Б.Бг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ