| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0552/Э |
| Дугаар | 568 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 568
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Дарьганга овогт Ганхуягийн Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811008050621 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Цэвэр ундарга" ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоот 8-294 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Дарьганга овогт Ганхуягийн Г.Г/ /,
Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Г.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Гнь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Лхагвадоржтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, биед нь дээд уруулын зүүн хэсэгт гадна талд болон дотор салстад шарх, амны зүүн дээд хэсэгт шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Г.Г.Гн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Лхагвадорж намайг дахиад пиво аваад өг дээрэнгүй харьцаад байхаар нь чадахгүй гэж хэлсэн чинь миний нүүрэн тус газар нэг удаа цохичихоор нь зөрүүлээд түүний нүүрэн тус газар баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон, юм хумаар бол цохиогүй. ..."Цагаан зул" шүдний эмнэлэг дээр очиход 2 шүд нл булгарсан /хөдөлсөн/ байна, эмчилгээ хийлгэхэд 185.000 төгрөг, 7 хоногийн эм тариа бичүүлэхэд 100.000 төгрөг болж байсан, тэгээд Лхагвадоржоос уучлалт гуйгаад 300.000 төгрөг өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, одоо ч үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,
хохирогч Г.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2-лаа ийшээ юм яриадхая гээд баруун эргээд явж байтал гэнэт хойшоо саваад, оч манараад газар унасан, нэг мэдээд сэрэхэд Тодо нөгөө 2 найзтайгаа хамт хөөе андаа зүгээр үү гээд юм хум яриад, явъя гээд байсан миний амнаас цус гоожоод байхаар нь хэлээрээ шүдээ оролдтол 2 үүдэн шүд тагнаандаа наалдсан байсан. ...би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гомдол, санал байхгүй. Г.Гтухайн үед надад эмчилгээний 300.000 төгрөг өгсөн, би тэр мөнгөөр шүдээ янзлуулсан, одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, миний шүд бүрэн эдгэсэн. Би Г.Гг дахиад пиво аваад өг гэж хэлснээс болж намайг Г.Ггараараа цохиж энэ гэмтлийг учруулсан, өөр хүн оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 10х/,
гэрч Б.Бат-Өрнөхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Лхагвадорж нь Г.Гг цохиж авсан Г.Гнь зөрүүлээд цохиж авсан чинь нүүрнээс нь цус гарсан тэгээд тэд нар эмнэлэг рүү явцгаасан би гэртээ үлдсэн. ...Тэр өдөр Лхагвадорж, Дамбаа хоёр согтуу ирсэн тэгээд Г.Гг пиво авч өг гээд байсан согтуурхаад дээрэлхүү зан гаргаж муудалцаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №3663 тоот дүгнэлт /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Гантогтохыг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусадтай маргалдан, улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Лхагвадорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гомдол, санал байхгүй. Г.Гтухайн үед надад эмчилгээний 300.000 төгрөг өгсөн, би тэр мөнгөөр шүдээ янзлуулсан, одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, миний шүд бүрэн эдгэсэн, …” гэж мэдүүлсэн байх тул Г.Гантогтохыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Гантогтоход ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дарьганга овогт Ганхуягийн Г.Гг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г.Гг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Г.Гг торгуулийн ялыг төлөх хугацааг 4 /дөрөв/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г-ыг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ