Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 570

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Н.Булганчимэг ,

шүүгдэгч Х.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Баяжих овогт Хишигсүрэнгийн Хосбаганад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811017700649 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эмээ, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх Уулын 7 дугаар гудамжны 683 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баяжих овогт Хишигсүрэнгийн Х.Х/РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Х.Хнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Хнь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сургуулийн” 13 дугаар гудамжны 312/а тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч насанд хүрээгүй хохирогч С.Ангирмааг зодож, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дух, баруун шанаанд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээн өгсөн мэдүүлгүүд,

насанд хүрээгүй хохирогч С.Ангирмаагийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...2018 оны  6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын 7-683 тоотод манай хамтран амьдрагч Х.Хосбаганы гэрт өглөө очоод байж байтал Х.Хнь намайг мах шараад өг гэж хэлсэн. Тэгээд би махыг нь шарахдаа давсыг нь ихдүүлчихсэн байна гэж хэлсэн. Х.Хнь давс нь их байна гэхээр нь би өөрөө амсаж үзэхэд Хосоо их байна гээд байхаар нь өөрөө шараад идэхгүй яасан юм гэж би хэлсэн чинь манай хүүхэд уйлсан тэгээд би хүүхдээ чи бас яах гээд уйлаад байгаа юм бэ? гэж хэлэхэд Х.Хнь намайг чи яагаад хүүхдэд уураа гаргаад байгаа юм бэ гэж хэлээд алгадсан. Тэгэхээр нь чи дандаа хүн алгаддаг юу юм бэ гэж хэлээд баруун гарынхаа ар талын хэсгээр Х.Хосбаганы нүүр рүү цохичихсон чинь чи надад гар хүрдэг хэн юм бэ гээд намайг дахиж алгадаж унагаад унасны дараа дээрээс хоёр гурван удаа алгадахаар нь би уйлаад охиноо аваад гэрээс нь гараад явлаа гэж хэлэхэд чи хаачих гээд байгаа юм гээд явуулахгүй байсан тэгэхээр нь би гэртээ харья гэж хэлсэн чинь машинд суу би гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд намайг манай гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

гэрч С.Сүрэнхорлоогийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: Ангирмаа мах шараад өгтөл Х.Хдавс нь ихэдсэн байна ийм юм хийгээд байхдаа яадаг юм аятайхан юм хийхэд яадаг юм бэ гэж хэлсэн. Үүнээс болоод тэр хоёрын маргаан эхэлсэн. Тэгээд Ангирмаа Хосбаганыг эхлээд алгадсан тэгэхээр нь би яагаад хүүхэд алгадаж байгаа юм бэ гэж хэлсэн тэгээд Х.Хзөрүүлээд Ангирмааг алгадсан чинь хувцасны шүүгээ мөргөсөн. Тэгээд хоорондоо зууралдаад эхэлсэн чинь хүүхэд нь уйлсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан чинь Ангирмаа хүүхдээ тэвэрч аваад гэрээс гараад явна гэсэн чинь Х.Хявуулахгүй гээд хориод байсан арын айлаас Хосбаганы эгч Даваадулам гарч ирээд тэр хоёрыг хүүхэд айлгалаа боль гэж хэлсэн тэгээд Х.ХАнгирмааг хүүхэдтэй нь аваад машиндаа суулгаад явсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7392 дүгнэлт /хх-ийн 27х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Х.Хосбаганыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Хосбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Баяжих овогт Хишигсүрэнгийн Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Х-ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Х.Х-ыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Хторгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Хд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ