| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Насанжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10493/И |
| Дугаар | 192/ШШ2026/06395 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/06395
2026 06 05 192/ШШ2026/06395
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлтэй, Д.******* холбогдох гэм хорын хохиролд 18,434,230 төгрөг гаргуулах үндсэн, 1,080,000 төгрөг сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч О.Ичинхорлоо нэхэмжлэлийн шаардлага 18,434,230 төгрөгийг 3,500,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Д.Энхтунгалаг сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,080,000 төгрөгөөс бүхэлд нь татгалзаж, хариуцагч багассан шаардлага болох 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөрийг захирамж албажиж гарсны дараа ажлын 3 хоногт багтаан нэхэмжлэгч О.Ичинхорлоод төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,121 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,470 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхтунгалагаас 70,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ичинхорлоод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД