| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/07938/И |
| Дугаар | 192/ШШ2026/03082 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2026/03082
| 2026 03 19 | 192/ШШ2026/03082 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын **** мэдэгдэх хуудас, 2****дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө болон автомашины захиран зарцуулах эрхийг сэргээх, *** эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дансанд эргүүлэн хийлгэж, дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид ******нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Хүүхдийн тэтгэмжтэй холбоотой, тэтгэмжийг буцаан дансанд байршуулах, дансны зарлагын хөдөлгөөний сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлд даалгах шаардлагаасаа татгалзаж байгаа. Учир нь барилт хийсэн байсан мөнгөн дүнг нэхэмжлэгчид буцаан олгоод, одоо хэвийн тэтгэмжээ авах боломжтой болсон учраас энэ шаардлагаас татгалзаж байгаа.
Харин бусад шаардлагаа дэмжинэ. 2 байр болон автомашины машины шаардлагыг яагаад гаргасан бэ гэхээр 2021 онд шийдвэрлэгдсэн 3 хариуцагчтай, **** нэг хариуцагчаар оролцож байсан иргэний хэрэг байгаа. Тус хэргийн шийдвэр дээр аж ахуйн нэгжээс төлбөрийг гаргуулаад, 3 хариуцагчаас гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн. Гүйцэтгэх захирлаар тухайн үед **** байсан. **** гэдэг хүн дээр шийдвэр гараагүй. Гүйцэтгэх захирал дээр шийдвэр гараад, 2021 онд шийдвэрлэсэн хэрэг дээр тухайн орон сууц, автомашины захиран зарцуулах эрхийн битүүмж нь тухайн үедээ тавигдаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж байх явцдаа 69-ийн хүсэлтийн дагуу гаргасан битүүмж нь тавигдаагүй үргэлжлээд явчихсан.
Улмаар 2025 оны 03 дугаар сард “****” ХХК-ийг өөрийнхөө ээж *** гэдэг хүн рүү шилжүүлээд, ***** нь “****” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш болчихсон байгаа. **** гэдэг төлбөр төлөгч биш учраас энэ хүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлчихсэн байгаа нь хууль бус гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын **** мэдэгдэх хуудас, ****дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө болон автомашины захиран зарцуулах эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн ******дугаартай хөрөнгө хамгаалах захирамжтай холбоотой маргаан үүссэн. Энэ захирамж дээр юуг шийдвэрлэсэн бэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 буюу хариуцагч ****, **** нарын эд хөрөнгө буюу мөнгийг 300,000,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийн дараагаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2****** дугаар шийдвэрээр “****” ХХК-иас 120,757,950 төгрөг гаргуулж ***** олгохоор шийдвэрлэсэн, улмаар гүйцэтгэх хуудас бичигдээд, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23410319 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ****д шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ****аас төлбөр гаргуулж болно гэсэн хуулийн заалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, тухайн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийг нь түдгэлзүүлсэн. **** нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “****” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ээж болох *****компанийнхаа өмчлөлийг 100 хувь шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн асуудлаас үл хамаараад **** өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоно, итгэмжилнэ гээд эрх үүрэгтэйгээ танилцаад явсан учраас манай ажиллагаа хуульд нийцсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ****** шийдвэр, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, монгол шуудангийн баримт, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******өлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, итгэмжлэл.
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн баримт - ****** тоот итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргын ***** өдрийн төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*****шийдвэр, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2**** өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *****гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналын тухай албан бичиг, ******дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч **** нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын **** мэдэгдэх хуудас, 2****дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө болон автомашины захиран зарцуулах эрхийг сэргээх, *** эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дансанд эргүүлэн хийлгэж, дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **** нь ...Хүүхдийн тэтгэмжтэй холбоотой, тэтгэмжийг буцаан дансанд байршуулах, дансны зарлагын хөдөлгөөний сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлд даалгах шаардлагаасаа татгалзаж байгаа. Учир нь барилт хийсэн байсан мөнгөн дүнг нэхэмжлэгчид буцаан олгоод, одоо хэвийн тэтгэмжээ авах боломжтой болсон учраас энэ шаардлагаас татгалзаж байгаа” гэх агуулга бүхий тайлбар гаргасныг шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзлээ.
1.2. Тиймээс нэхэмжлэгч ****аас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан **** мэдэгдэх хуудас, 2****дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө болон автомашины захиран зарцуулах эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал шаардлага үндэслэлээ “...Миний бие **** ХХК-тай ямар нэг хамааралгүй, гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч биш байхад **** миний өмчлөлийн орон сууц болон тоёота кроун автомашины захиран зарцуулах эрхийг хаасан, мөн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хууль бус” гэж тодорхойлсныг хариуцагч тал эс зөвшөөрч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан маргадаг.
3. Үйл баримт болон нотлох баримтын талаар:
3.1. ***** нь “****” ХХК, ***** нарт холбогдуулан барилгаас олсон хөрөнгө оруулалтын гэрээнээс олсон ашиг 300,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2***** дугаар шийдвэрээр ...“М*****” ХХК-иас компанид оруулсан хөрөнгө болох 120,000,000 төгрөгийг гаргуулан ***** олгож, компанийн хариуцлагыг үүсгэн байгуулагчид болон гэр бүлийн гишүүдэд ногдуулах үндэслэлгүй гээд ****, ***** нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2******шийдвэр, ***** гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар ***** шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байна.
3.3. Ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2*****дугаартай мэдэгдэх хуудсаар ****ы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн,
2****дугаартай тогтоолоор ...“****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****ы мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож, нийт 121,957,950 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*****захирамжаар ***** нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 300,000,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн байдаг.
3.4. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “...төлбөр 120,757,950 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны дотор Голомт банкин дахь дансанд шилжүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд мэдэгдлийг биелүүлээгүй бол ...хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулаах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах болохыг анхааруулая” гэх мэдэгдлийг “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****д хүргүүлж байсан байна.
Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч нь гадаадад зорчих эрхийг хязгаарласан, үл хөдлөх хөрөнгө болон автомашин, данс битүүмжилсэн шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээх, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх агуулгаар гомдол гаргасан.
4. Хууль хэрэглээ болон дүгнэлтийн талаар:
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “Гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгч гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэнэ”, 159.4-т “Шүүх аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно” гэж зааснаас үзэхэд энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг шүүх гомдлоор хүлээн авч хянан хэлэлцэх бөгөөд нэхэмжлэгчийн гомдол нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан гомдол хамаарч байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус гэж үзвэл эрх зөрчигдсэн этгээд эрхээ сэргээлгэхээр шаардлага, гомдол гаргах эрхтэй.
4.2. Хариуцагч талаас ...**** ХХК-ийг хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал **** нь компанийн тухай хуульд заасны дагуу хохирол, төлбөрийг хариуцах үүрэгтэй, шүүхийн шийдвэр гарах үед, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад компанийг төлөөлөх эрхтэй этгээд байсан, бусдад шилжүүлсэн нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.
4.2.1. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж зохицуулсан тул шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа тухайн компанийн мөнгөн хөрөнгө, эзэмшиж байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тогтоох үүрэгтэй.
4.2.2. Улмаар төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөхөд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хэний эзэмшилд байгаагаас үл хамааран мөнгөн хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд хэрэглэгдэхгүй бусад материал үнэт зүйл, хөрөнгийн эрх, үл хөдлөх эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамаарал бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бараа материал бусад түүхий эд, техник, тоног төхөөрөмж, үнэт цаасыг дээрх дарааллын дагуу хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлд тус тус заасан.
4.2.3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна. Тодруулбал, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхээр хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зохицуулсан.
Энэ хүрээнд шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.1, 94-т заасан ажиллагааг нэг бүрчлэн явуулсны эцэст төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгө баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болохыг холбогдох баримтаар нотлох юм.
4.2.4. Нэгэнт төлбөр төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон нь тогтоогдсон бол тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэхийг холбогдох хуулийн хүрээнд шалгасны дараа холбогдох ажиллагааг хийх учиртай.
Гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч **** ХХК-ийн арилжааны банкнууд дахь дансны хөрөнгийн мэдээлэл тодорхойгүй, тухайн хуулийн этгээд дансандаа хөрөнгөгүй гэх үйл баримт нотлогдоогүй, энэ талаарх хуульд заасан ажиллагааг явуулсан болохоо нотлоогүй.
4.2.5. Иймээс хариуцагч нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй гэсэн үндэслэлээр тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа явуулах эрх үүсээгүй тул ****ы хөрөнгө, мөнгийг битүүмжлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр хуулийн үндэслэлгүй болно.
4.2.6. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна”, 30 дугаар зүйлийн 30.2, 30.5-д “компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд тухайн компанийн нийт хөрөнгөөс хувьцаа эзэмшигч компанид ямар хөрөнгө оруулсан, тухайн оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг шалган тогтоож, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө компанийн хөрөнгөөс тодорхой зааглагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулахаар заажээ.
4.2.7. Дээрх үйл баримт, дүгнэлтээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй болохыг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй атлаа тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч ****ы эрх, эд хөрөнгөд халдсан ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй.
Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын **** мэдэгдэх хуудас, 2****дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор төлбөр төлөгч “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****ы мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг төлбөрийн шаардлагын хэмжээгээр зогсоож, битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тухайн дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээх нь зүйтэй.
4.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж тунхагласан.
4.3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “...гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэж заасан.
4.3.2. Хэрэгт авагдсан баримтаар, шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ****д төлбөр төлөгч-хуулийн этгээдийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нь түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл үүссэн болохыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг даруй биелүүлээгүй тохиолдолд түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг шийдвэрлүүлж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулахыг мэдэгдсэн хэдий ч төлбөр төлөх үүргийг тогтоосон хугацаа өнгөрсөн эсэхээс үл хамаарч 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эрхийг хязгаарлах саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлжээ.
4.3.3. Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч гэж үзсэн ****ы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналдаа бичсэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэх үндэслэл нь түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байхад тухайн саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн, улмаар саналыг хүлээн авч тухайн иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.
Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйл, түүнчлэн хуульд заасан үндэслэлгүйгээр бусдын гадаадад зорчих эрхийг хязгаарлаж болохгүй талаарх Үндсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.
4.4. ****** нэхэмжлэлтэй “****” ХХК нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн шатанд шүүгчийн захирамжаар ****ы орон сууц болон автомашиныг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авсан.
4.4.1. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын****** тоот албан бичгээр ****ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***** тоот хаягт байрлах, орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.
4.4.2. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байна” гэж заасан зохицуулалтын хүрээнд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгоогүй байна.
Зүй нь дээрх хуулийн зохицуулалтаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагчийн эд хөрөнгө, мөнгийг битүүмжилсэн арга хэмжээ дуусгавар болох тул энэ талаарх нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй болно.
5. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд Нийслэлиййн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан шийдвэрүүд хууль бус гэх нэхэмжлэгч талын шаардлагыг үндэслэл бүхий гэж үзээд **** мэдэгдэх хуудас, 2****дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө болон автомашины захиран зарцуулах эрхийг сэргээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын **** мэдэгдэх хуудас болон 2****дугаар төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, тухайн дансны зарлагын хөдөлгөөнийг болон үл хөдлөх хөрөнгө, автомашины захиран зарцуулах эрхийг тус тус сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ****ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ