| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/07593/И |
| Дугаар | 192/ШШ2026/06304 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/06304
2026 06 03 192/ШШ2026/06304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 385,885,460.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “******* ******* *******” ХХК-тай ЗГ2024011801 дугаартай зээлийн гэрээ байгуулсан ба гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Гэвч зээлдэгч ******* нь тус зээлийн гэрээний гүйцэтгэлд 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5,720,548 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 6,115,068 төгрөг төлсөн бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөөр байна. Харин зээлдэгч *******ыг гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд утсаар ярих бүрд удахгүй өгнө, уулзана гэх мэт хариу өгдөг байсан. Манай байгууллагын зүгээс зээлдэгч *******т 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 25/005 дугаартай албан бичгээр шүүхийн журмаар өөрт хохирсон хохирлоо нөхөн төлүүлнэ гэдгээ мэдэгдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйл. 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан байдаг. Зээлдэгч ******* нь зээл төлөлтийн хуваарь/ЗГ2024011801 гэрээний хавсралт/-ийн дагуу зээлээ төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчиж байна. Тус зээлийн гэрээний төлөх зээл 200,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 118,620,215.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,425,600 төгрөг, нийт 336,045,815.05 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 336,045,815.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Тус шүүх “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж байгаа билээ. Хариуцагч *******аас 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тооцооллоор гаргасан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 336,045,815.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. Зээлдэгч ******* болон “******* ******* *******” ХХК-ийн хооронд ЗГ2024011801 зээлийн гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Гэвч зээлдэгч ******* нь гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөөр өнөөдрийг хүрч байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Зээлдэгч мөнгийг ашиглаж байгаа хугацаанд зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөх үүрэгтэй. Иймд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг 49,839,646 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 385,885,460.64 төгрөгийг хариуцагчаар гаргуулж өгнө үү гэв.
2. Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага/ХХ 1-2, 73 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 3, 75 тал/, “******* ******* *******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар/ХХ 4-11 тал/, “Худалдаа хөгжлийн банк” ХК дахь “******* ******* *******” ХХК-ийн депозит дансны хуулга/ХХ 12 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн № ЗГ2024011801 дугаартай зээлийн гэрээний хуулбар/ХХ 14-16 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн № ЗБ2024011801 дугаартай зээлийн барьцааны гэрээний хуулбар/ХХ 17-18 тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 19-21 тал/, “Монгол Глобал” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24/72 дугаартай хүсэлтийн хуулбар/ХХ 22-23 тал/, “******* ******* *******” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 25/005 дугаартай албан бичгийн хуулбар/ХХ 25 тал/, зээлийн гэрээний тооцоо/ХХ 26-27, 74 тал/, итгэмжлэл/ХХ 28 тал/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн,
Хариуцагч талаас: Итгэмжлэл/ХХ 30-31 тал/-ээс өөр нотлох баримт, хариу тайлбар гарган өгөөгүй.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан банк бус байгууллагаас олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 336,045,815.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 49,839,646 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 385,885,460.64 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
4. *** нар шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул хянан шийдвэрлэх ажиллагааг түүний эзгүйд үргэлжлүүлж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, мэтгэлцэх боломж хангалттай олгосон болно.
5.Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар ирүүлэн мэтгэлцэн маргаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
6.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч талтай 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ2024011801 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 200,000,000, үндсэн хүүгийн төлбөрт 166,620,215.05, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,265,245.58 төгрөг, нийт 385,885,460.64 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог.
7.Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
8.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК болон хариуцагч ******* нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ2024011801 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, тус зээлийн гэрээгээр зээлдэгч ******* 200,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар, бизнесийн зээлийн зориулалтаар, сарын 0,5 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна.
8.2.Зохигч талуудын хооронд байгуулсан хэрэгт авагдсан гэрээ нь зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8.3.Зохигч талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, зээлийн гэрээний үүрэгт 200,000,000 төгрөг зээлдэж авсан гэх үйл баримтын талаар хариуцагч ******* маргасан тайлбар ирүүлээгүй.
8.4.Зээлдэгч нь зээлийн төлбөрт 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5,720,548 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 6,115,068 төгрөг төлсөн бөгөөд нийт 11,835,616 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн боловч эхний 5 сард хүүгийн төлбөр, сүүлийн 6 дах сард хүү болон үндсэн зээлийн хамт төлөхөөр тохиролцсон тул дээрх төлбөр зээлийн хүүгийн төлбөрт тооцогдсон, үндсэн зээлийн үлдэгдлээс хасагдаагүй болох нь тогтоогддог.
8.5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг хүлээсний сацуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ашигласан хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж заасан, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дууссан боловч хариуцагч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн графикийн дагуу зээлийн эргэн төлөлт хийгдээгүй зөрчигдөж эхэлсэн өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч шаардах эрхтэй тул зээлдэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар заажээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч зээлээ буцаан төлөөгүй 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаа буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан 699 хоногийн хугацаагаар ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээс зээлдэгч чөлөөлөгдөхгүй юм.
8.6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн шаардсан хугацаа буюу зээлийг ашигласан 699 хоногоор тооцсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг ханган гаргуулах үндэслэлтэй, нэхэмжлэгч талын хариуцагч *******аас 385,885,460.64 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд шаардсан нь хуульд нийцээгүй байна. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зээлийн хүү тооцоолол үндэслэлтэй эсэхээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
8.7.Тиймээс зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч зээлийн гэрээний үүргийг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон ч зээлийн хүүгийн тооцоололоор хоногийн тоо тодорхой бус, зээлийн хүүг хэзээнээс эхлэн тооцсон тооцоолол тодорхой бус байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэтрүүлсэн хугацаа тоолсон гэх 699 хоног гэх тайлбарын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
8.8.Хариуцагч *******ыг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй тул нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдаснаар хүүгийн тооцооллыг багасган үндсэн зээлийн үлдэгдэлд 200,000,000 төгрөг, 699 хоногийн үндсэн хүүгийн төлбөрт 149,119,999.99//200,000,000*3,2/:100=6,400,000 сарын хүү, /6,400,000:30=213,333.33 төгрөгийн өдрийн хүү, 699*213,333.33=149,119,999.99// төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн хэмжээгээр 19,265,245.58 төгрөг, нийт 368,385,245.57/200,000,000+149,119,999.99+19,265,245.58/ төгрөгийг *******аас гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,500,215.07 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талыг зээлийн үндсэн хүүгийн тооцооллоо үндэслэл бүхий нотлоогүй үндэслэлээр үндсэн хүүгийн төлбөрөөс заримыг хасан шийдвэрлэсэн болохыг дурдав.
9.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банкнаас олгох зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******аас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан ЗГ2024011801 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэлд 200,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 149,119,999.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,265,245.58 төгрөг, нийт 368,385,245.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ид олгон шийдвэрлэв.
10.Нэхэмжлэгч ”******* ******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,245,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,999,891 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
11.Зохигч талуудын хооронд зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч тал уг гэрээний үүргийг шаардаагүй болохыг дурдан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан банк бус байгууллагаас зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******аас 368,385,245.57 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,500,215.07 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,245,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 1,999,891 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах болон эсхүл хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан болон хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***