Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 587

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ж.Батхуяг,

шүүгдэгч Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/  түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа /№0980/,

шүүгдэгч Житару Лаурентү /Jitaru Laurentiu/, түүний өмгөөлөгч С.Санжаажамц /№1788/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наран /ХААН банк/,

орчуулагч М.Бямбасүрэн

нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар  Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1702000980022 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Египт улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Египт улсын Александр хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Бүгд Найрамдах Вьетнам улсын ТАМ агентлагт англи хэлний багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бүгд Найрамдах Вьетнам улсын Ханой хот Бадин дүүрэг Хуанг Хоа Там гудамж 577 тоотод оршин суух хаягтай, Монгол улсад тодорхой оршин суух хаяггүй, байнга оршин суух үнэмлэхгүй, урьд ял шийтгэлгүй, Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, гадаад паспортын дугаар А20515239,

Шүүгдэгч: Румын улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Румын улсын Бухарест хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Румын улсын Сату-Мэри хот Булъяард гудамж Лалелей Р16 тоотод оршин суух хаягтай, Монгол улсад тодорхой оршин суух хаяггүй, байнга оршин суух үнэмлэхгүй, урьд ял шийтгэлгүй, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/, гадаад паспортын дугаар РЕ055023527,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/ нар нь бүлэглэн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг суулгасан хуурамч төлбөрийн картуудыг ашиглан “Голомт”, “Богд” болон “ХААН” банкны автомат теллер машинаас их хэмжээний мөнгө авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Египет улсын иргэн Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Румын улсын иргэн Житару Лаурентү /Jitaru Laurentiu/  нар нь бүлэглэн Монгол Улсын нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны хооронд Гадаад улсын иргэдийн Арилжааны банкны төлбөрийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж аван, уг хууль бусаар олж авсан мэдээллээ хуурамч төлбөрийн картуудад суулган ашиглаж "Богд" банкны автомат машинаас /ATM/ 4 удаагийн амжилттай гүйлгээгээр нийт 1.600.000 төгрөг, “Голомт" банкны автомат машинаас /ATM/ 75 удаагийн амжилттай гүйлгээгээр нийт 49.150.000 төгрөг, "Хаан" банкны автомат машинаас /ATM/ 7 удаагийн амжилттай гүйлгээгээр нийт 3.400.000 төгрөг тус тус авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Очирлаагийн /Богд банкны Үйл ажиллагааны газрын хуульч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай "Богд" банк нь 2014 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдсан. Нийслэлийн хэмжээнд 4 салбар нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна, хөдөө орон нутагт салбар нэгж байхгүй. 4659220292048147 дугаартай картаар 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 21 минутаас 13 цаг 25 минутын хооронд хийгдсэн 5 удаагийн оролдлогоос 13 цаг 21 минут, 13 цаг 23 минутанд тус бүр 400,000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээ амжилттай хийгдэж нийт 800,000 төгрөг АТМ-аас гаргаж авсан байсан. Мөн ЭЦГ-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ирүүлсэн дээрх 158 ширхэг картын мэдээллээс гадна 4543132444782723 дугаартай картаар 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дээрх АТМ-д 13 цаг 26 минутаас 13 цаг 29 минутын хооронд хийгдсэн 5 удаагийн оролдлогоос 13 цаг 27 минут, 13 цаг 26 минутанд тус бүр 400,000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээ амжилттай хийгдэж нийт 800,000 төгрөг АТМ-аас гаргаж авсан байсан. Тухайн үед дээрх хоёр гадаадын иргэн 3 ширхэг виза картаар нийт 11 удаагийн оролдлого хийж 4 /даагийн оролдлого нь амжилттай болж тус бүр 400,000 төгрөг буюу нийт 1,600,000 төгрөгийг манай АТМ-аас гаргаж авсан байгаа юм" гэх мэдүүлэг /1хх-ийн 213-220х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбаярын /Голомт банкны Хуулийн хэлтсийн зөвлөх/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай “Голомт" банкны 21 газарт байрлах АТМ-уудаар гадаадын банкны виза картаар гүйлгээ хийсэн байгаа юм. Үүнээс амжиллттай болсон гүйлгээ нь 5733360175846634016 дугаарын картаар 2017.09.21-ний өдөр 22 цаг 38 минутаас 22 цаг 40 минутын хооронд “Моннис” салбарын АТМ-аар 100,000 төгрөгөөр 3 удаа, 23 цаг 29 минутаас 23 цаг 31 минутын хооронд “Сэлбэ” плаза төвийн гадна байрлах АТМ-аар 20,000 төгрөгний гүйлгээгээр 2 удаа, 2017.09.22-ны өдөр 10 цаг 14 минутанд “Голомт” банкны 120 дахь салбарын гадна байрлах АТМ-аар 10,000 төгрөгний 1 удаа нийт 6 удаагийн гүйлгээ амжилттай хийсэн. /үнийн дүн-350,000 төгрөг/, 5459584640941678 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 13 цаг 39 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа, 13 цаг 41 минутанд 200,000 төгрөгөөр 1 удаа, 13 цаг 42 минутанд 200,000 төгрөгөөр 1 удаа “Сэлбэ” плаза төвийн гадна байрлах АТМ-аар 3 удаа, 2017.09.23-ны өдөр 20 цаг 13 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаагийн нийт 4 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-2,000,000 төгрөг/, 5341026728198146 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 14 цаг 05 минутанд 500,000 төгрөгөөр 1 удаа “UBH building” төвийн дотор байрлах ATM дээр, 2017.09.22-ны өдөр 23 цаг 04 минутанд 120 дахь “Голомт” банкны ATM дээр 800,000 төгрөгөөр 1 удаа нийт 2 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-1,300,000 төгрөг/, 6737030005075940019 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 14 цаг 05 минут 44 секунтэнд 500,000 төгрөгөөр 1 удаа “UBH Building” төвийн дотор байрлах ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-500,000 төгрөг/, 5168154975359573 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 14 цаг 07 минут 02 секунтэнд 800,000 төгрөгөөр 1 удаа “UBH Building” төвд байрлах ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-800,000 төгрөг/, 6725679900630424718 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 14 цаг 13 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа Багшийн дээдийн автобусны буудлын хойд талд байрлах ATM дээр, 2017.09.23-ны өдөр 20 цаг 14 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа “Алтай центерийн” ATM дээр нийт 2 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-1,600,000 төгрөг/, 4539796197197317 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 14 цаг 45 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа Багшийн дээдийн автобусны буудлын хойд талд байрлах ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-800,000 төгрөг/, 5594050339000073 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 14 цаг 48 минутаас 14 цаг 50 минут 51 секунтын хооронд 800,000 төгрөгөөр 3 удаа, 14 цаг 52 минутанд 200,000 төгрөгөөр 1 удаа Багшийн дээдийн хойд талын автобусны буудлын ATM дээр, 2017.09.23-ны өдөр 20 цаг 15 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа нийт 5 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-3,400,000 төгрөг/, 4173111100888989 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 17 цаг 32 минутаас 17 цаг 33 минутын хооронд 400,000 төгрөгөөр 2 удаа “Цэцэг” төвийн дотор байрлах ATM дээр 2 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-800,000 төгрөг/, 5542671000578197 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 17 цаг 59 минутаас 18 цаг 01 минутын хооронд 800,000 төгрөгөөр 2 удаа “Алтай” Центер дотор байрлах ATM дээр, 2017.09.23-ны өдөр 20 цаг 15 минутаас 20 цаг 16 минутын хооронд 800,000 төгрөгөөр 2 удаа “Алтай” центер төвийн ATM дээр нийт 4 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-3,200,000 төгрөг/, 5386390006807455 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 18 цаг 19 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа, “UB Store” төвийн дотор байрлах ATM дээр, 2017.09.23-ны өдөр 20 цаг 38 минутанд 100,000 төгрөгөөр 1 удаа Нэгдүгээр сургуулийн урд талын ATM дээр нийт 2 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-900,000 төгрөг/, 4546176433949030 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 19 цаг 30 минутаас 19 цаг 31 минутын хооронд 800,000 төгрөгөөр 2 удаа “Богд Ар” хотхонд байрлах ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-1,600,000 төгрөг/, 5602512373627228 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 23 цаг 03 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа, “Голомт” банкны 120 дахь салбарын ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-800,000 төгрөг/, 5539490752261208 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 23 цаг 04 минутаас 23 цаг 05 минутын хооронд 800,000 төгрөгөөр 2 удаа “Голомт” банкны 120 дахь салбарын ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-1,600,000 төгрөг/, 5888502347890258784 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 23 цаг 05 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа “Голомт” банкны 120 дахь салбарын ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-800,000 төгрөг/, 4154812003909243 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 23 цаг 06 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа “Голомт” банкны 120 дахь салбарын ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-800,000 төгрөг/, 4061050454267074 дугаарын картаар 2017.09.22-ны өдөр 23 цаг 44 минутаас 23 цаг 51 минутын хооронд 800,000 төгрөгөөр 6 удаа, 23 цаг 52 минутанд 200,000 төгрөгөөр 1 удаа Нэгдүгээр сургуулийн урд талд байрлах ATM дээр нийт 7 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-5,000,000 төгрөг/, 5466551079114631 дугаарын картаар 2017.09.23-ны өдөр 11 цаг 53 минутаас 12 цаг 03 минутын хооронд 800,000 төгрөгөөр 10 удаа “Голомт” банкны “Шангрила” тооцооны төвийн ATM дээр, 2017.09.23-ны өдөр 18 цаг 36 минутаас 18 цаг 45 минутын хооронд 800,000 төгрөгөөр 10 удаа Налайх дүүргийн Оргил худалдааны төвийн гадна байрлах ATM дээр нийт 20 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-16,000,000 төгрөг/, 4539795846944418 дугаарын картаар 2017.09.23-ны өдөр 12 цаг 49 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа “UB mart” худалдаан төвийн дотор байрлах ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-800,000 төгрөг/, 6700601043320163605 дугаарын картаар 2017.09.23-ны өдөр 12 цаг 53 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа “UB mart” худалдааны төвийн дотор байрлах ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-800,000 төгрөг/, 5299530810012927 дугаарын картаар 2017.09.23-ны өдөр 12 цаг 54 минутаас 12 цаг 55 минутын хооронд 800,000 төгрөгөөр 1 удаа, 200,000 төгрөгөөр 1 удаа “UB mart” худалдааны төвийн дотор байрлах ATM дээр нийт 2 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-1,000,000 төгрөг/, 6700092049393871905 дугаарын картаар 2017.09.23-ны өдөр 14 цаг 41 минутаас 14 цаг 43 минутын хооронд 100,000 төгрөгөөр 1 удаа, 200,000 төгрөгөөр 1 удаа, 800,000 төгрөгөөр 1 удаа “Голомт” банкны Сансар бизнес төвийн ATM дээр нийт 3 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-1,100,000 төгрөг/, 5108050115086212 дугаарын картаар 2017.09.23-ны өдөр 14 цаг 46 минутаас 14 цаг 47 минутын хооронд 800,000 төгрөгөөр 3 удаа Сансар бизнес төвийн ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-2,400,000 төгрөг/, 4659220292048147 дугаарын картаар 2017.09.23-ны өдөр 20 цаг 13 минутанд 800,000 төгрөгөөр 1 удаа “Алтай” центерийн дотор байрлах ATM дээр амжилттай гүйлгээ хийсэн. /үнийн дүн-800,000 төгрөг/, нийт 24 дугаарын картаар 2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 23-ны хооронд 75 удаагийн амжилттай гүйлгээгээр 49,150,000 төгрөгийг манай “Голомт" банкны АТМ-аас гаргуулж аван манай банкинд хохирол учруулсан байгаа юм" гэх мэдүүлэг /1хх-ийн 222-230х/,

хохирогч Д.Нарангийн /Хаан банкны Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх/ шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн мэдээлэл гаргуулан авах мөрдөгчийн тогтоолд дурдсан гадаадын арилжааны банкуудын 158 ширхэг картын мэдээллээр манай "Хаан" банкны АТМ-уудад гүйлгээ хийгдсэн талаарх асуудлыг шүүж үзэхэд 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-ны өдрийн хооронд манай "Хаан" банкны Ард тооцооны төв, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Жетро" супермаркетын АТМ-уудаар АНУ, Австрали, ХБНГУ, Украйн улсын банкуудын хуурамч олон улсын виза болон мастер төлбөрийн картуудаар 7 удаагийн үйлдлээр 3,400,000 төгрөгийн амжилттай гүйлгээ хийж мөнгө гаргаж авсан банкийг хохироосон байгаа юм. Үүнд: "5512920002059268 дугаартай АНУ-ын банкны мастер картаар 2017.09.22-ны өдөр 12 цаг 14 минутанд “Ард” тооцооны төвийн АТМ-аар 200,000 төгрөгөөр 1 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн, 5512920002059268 дугаартай АНУ-ын банкны мастер картаар 2017.09.22-ны өдөр 12 цаг 12 минутанд “Ард” тооцооны төвийн АТМ-аар 800,000 төгрөгөөр 1 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн, 5512920002059268 дугаартай АНУ-ын банкны мастер картаар 2017.09.22-ны өдөр 12 цаг 15 минутанд “Ард” тооцооны төвийн АТМ-аар 200,000 төгрөгөөр 1 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн, 557012012471169 дугаартай Австрали улсын банкны виза картаар 2017.09.22-ны өдөр 12 цаг 18 минутанд Ард тооцооны төвийн АТМ-аар 800,000 төгрөгөөр 1 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн, 4557012012471169 дугаартай Австрали улсын банкны виза картаар 2017.09.22-ны өдөр 12 цаг 19 минутанд “Ард” тооцооны төвийн АТМ-аар 800,000 төгрөгөөр 1 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн, 4748430006979296 дугаартай ХБНГУ-ын банкны зиза картаар 2017.09.21-ний өдөр 23 цаг 15 минутанд “Ард” тооцооны төвийн АТМ-аар 200,000 төгрөгөөр 1 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн, 4390230500728749 дугаартай Украйн улсын банкны виза картаар 2017.09.21 -ний өдөр 21 цаг 34 минутанд "Жетро супер" маркетын АТМ-аар 400,000 төгрөгөөр 1 удаагийн амжилттай гүйлгээ хийсэн, нийт 3.400,000 төгрөгийн амжилттай гүйлгээ хийсэн байгаа юм" гэх мэдүүлэг /1хх-ийн 232-238х/,

гэрч Д.Уянга /1хх-ийн 239-241х/, У.Дашням /1хх-ийн 242-246х/, Б.Эрхэмбаяр /1хх-ийн 247-249х/, Ч.Халиун /1-ийнхх 250х, 2хх-ийн 1-3х/, С.Сайхан /2хх-ийн 4-5х/, Б.Мөнх-Оюун  /2хх-ийн 6-9х/, Г.Батбаяр /2хх-ийн 11-14х/,

Голомт банкны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/49 дугаартай албан бичиг /2хх-ийн 102-120х/ тус банкны АТМ-аар 81 картаар уншуулж, 24 картаар амжиллтай гүйлгээ хийн нийт 49.150.000 төгрөг авсан тухай,

Хаан банкны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 29/11470 дугаартай албан бичиг /2хх-ийн 121-127х/ тус банкны АТМ-аар 3.400.000 төгрөг авсан тухай,

Богд банкны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаартай албан

Бичиг /2хх-ийн 145-147х/ тус банкны АТМ-аар 1.600.000 төгрөг авсан тухай,

Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3-

1/7025 дугаартай албан бичиг /2хх-ийн 169х/ Jitaru Laurentiu /Житару Лаурентү/, Nabil Mohamed Nabil Ali Ragab /Набил Мохамед Набил Али Рагаб/ нар нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сөүл-УБ чиглэлийн Ом-302 дугаарын аялалын онгоцоор улсын хилээр орсон тухай,

Монгол банкны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А-7/1072 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "..."Deftun MSR Х6", "DEFTUN MiniDX4B" гэсэн хоёр төрлийн төхөөрөмж нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, соронзон туузтай картын мэдээлэл уншуулах, суулгах зориулалттай төхөөрөмж юм. Блютүүтээр бусад төхөөрмжүүдтэй холбогдож зайнаас ажиллахыг дэмждэг. Дээрх төхөөрөмж нь зөвхөн соронзон туузат картын мэдээллийг харах боломжтой, соронзон туузат картын бэлдэц дээр датаг суулгадаг, чиптэй картын мэдээлэлд хандаж чадахгүй. Датаг суулгахын тулд уг төхөөрөмжийг дэмжиж ажиллах программ хангамжийг интернэтээс олох боломжтой. "Deftun MSR Х6" төхөөрөмж нь санах ойгүй, ажиллаж байгаа, "DEFTUN MiniDX4B" төхөөрөмж нь санах ойтой бөгөөд 2 mb хүртлэх мэдээллийг хадгална, блютүүт холбогдож байна, харин ажиллаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй. Соронзон туузат карт 196, чиптэй карт 1, соронзон тууз, чиптэй хосолсон карт 6 байна. Үүнээс соронзон туузат датагүй 39 карт, картын дата агуулаагүй тодорхойлох боломжгүй 5 карт, хандах боломжгүй чиптэй 1 карт, картын дата агуулсан 158 карт байна. Картны дасны дугаар, эзэмшигчийн талаарх мэдээлэл, картны үлдэгдэл нь картан дээрх мэдээлэлд байдаггүй. Дээрх картууд дотороос 199/4585 1400 1000 1260/, 203/4751 2901 1865 8327/, 200/4286 0900 1102 8188/, '67/4893 4700 2127 9317/, 166/5353 1652 8830 6106/, 201/5371 5900 1093 5468/ жинхэнэ карт, 202/7781 6800 0000 8432/ чип карт нь төлбөрийн карт биш, бусад карт нь байгууллагын гишүүнчлэлийн картан дээр картын датаг суулгасан байна. Картны дата мэдээллийг Т-К-МАХХ дэлгүүрийн пластик соронзон туузат карт, "Sant Andreas C&L Vip Sold Membership" соронзон туузат картад тус тус суулгасан байна. Чиптэй картны мэдээллийг хуулбарлаж, өөр чиптэй картанд суулгах боломжгүй" гэжээ /2хх-ийн 29-44х/,

2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх-ийн 33-43х/,

ХУД-ийн 2 дугаар хороо "UB City hotel" зочид буудлын 803 тоот өрөөнд 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Румын улсын иргэн Jitaru Laurentiu /Житару Лаурентү/-ийн гэх саарал өнгийн чемоданд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх-ийн 44-50х/, 

2017 оны 10 дугаар сарын 02-нд хэргийн газрын үзлэгээр хураагдсан эд зүйлд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх-ийн 51-61х/,

2017 оны 11 дүгээр сарын 03-нд "Богд" банкнаас ирүүлсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 64-66х/, 2017 оны 11 дүгээр сарын 28-нд "Хаан" банкнаас ирүүлсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 67-70х/,

2017 оны 10 дугаар сарын 19-нд эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-ийн 202х/

-"Sant Andreas C&L Vip Gold Membership" гэсэн бичиглэлтэй, шаргал өнгийн 188 ширхэг карт,

-"ВТВ24" Mariia Zriutina 4898 4700 2127 9317 дугаартай виза карт 1 ширхэг,

-MR Ryamond К Dyke 5353 1652 8830 6106 дугаартай мастер карт 1 ширхэг,

-"Т*К*mахх" гэсэн бичиглэлтэй 8 ширхэг карт,

-"Deftun MSR Х6" гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн 2 ширхэг виза карт уншигч төхөөрмж,

-Ямар нэгэн бичиглэлгүй, 8,5 см*3,7 см-ын хэмжээтэй, USP оролттой хар өнгийн төхөөрөмж, "DEFTUN MiniDX4B",

-54К8А5НВ сериал дугаар бүхий хатуу дисктэй "Acer Aspire5349" маркийн зөөврийн компютер,

-"Apple А1778" маркийн 359206075248369 IMEI код бүхий ухаалаг гар утас,

-"Apple А1688" маркийн FK4R5R8XGRYS сериал код бүхий ухаалаг гар утас,

-"Samsung SM-G935FD" маркийн R58H40P3BGN сериал код бүхий ухаалаг гар утас,

-2 GB багтаамж бүхий "micro SD" гэсэн бичиглэлтэй мемори картууд

-Богд банкнаас ирүүлсэн "Wonderful" гэсэн бичиглэлтэй хар өнгийн диск 1 ширхэг,

-Хаан банкнаас ирүүлсэн "Sony" гэсэн бичиглэлтэй саарал өнгийн диск 1 ширхэг,

-Капитрон банкнаас ирүүлсэн "Number" гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн диск 1 иирхэг, “Голомт” банкнаас ирүүлсэн "DL" гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн диск 1 ширхэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/ нарыг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бүлэглэн, хуурамч цахим картыг ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 54.150.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба уг хохиролыг хохирогч нарт бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгч нараас хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар хураан авсан бэлэн мөнгийг Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 тоот дансанд байршуулан хохирогч нарын хохиролыг барагдуулсан байх ба үүнээс 1.692.000 төгрөг илүү гарч үлдсэнийг, мөн шүүгдэгч нараас хураан авсан “Apple”, “Samsung” загварын ухаалаг гар утас 3 ширхэг зэргийг гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилгоор хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/ нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг нь харгалзан үзэж тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон 54K8A5HB сериал дугаар бүхий хатуу дисктэй “Acer Aspire5349” загварын зөөврийн компютер 1 ширхэг цаашид ашиглагдаж болох эд зүйл байх тул улсын орлого болгож,,

 мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашгилсан “Sant Andreas C&L Gold Membership” гэсэн бичлэгтэй, шаргал өнгийн карт 188 ширхэг, “BTB24” Mariia Zriutina 4898470021279317 дугаартай виза карт 1 ширхэг, MR Ryamond K Dyke 5353165288306106 дугаартай мастер карт 1 ширхэг, “T*K*maxx” гэсэн бичлэгтэй карт 8 ширхэг, “Deftun MSR X6” гэсэн бичлэгтэй хар саарал өнгийн виза карт уншигч төхөөрөмж 2 ширхэг, ямар нэгэн бичлэггүй, 8,5 см*3,7 см-ын хэмжээтэй, USP оролттой хар өнгийн төхөөрөмж 1 ширхэг, 2 GB багтаамж бүхий “micro SD” гэсэн бичиглэлтэй мемори картууд зэргийг цаашид ашиглагдах боломжгүй эд зүйл байх тул устгуулахаар тус дүүргийн эд зүйл устгах комисст шилжүүлж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Богд” банкнаас ирүүлсэн “Wonderful” гэсэн бичиглэлтэй хар өнгийн диск 1 ширхэг, “ХААН” банкнаас ирүүлсэн “Sony” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн диск 1 ширхэг, “Капитрон” банкнаас ирүүлсэн “Number” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн диск 1 ширхэг, “Голомт”  банкнаас ирүүлсэн “DL” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн диск 1 ширхэг зэрэг нь хэргийн үйл баримтын нотлох ач хобогдол бүхий баримт байх тул хэрэгт үлдээхээр тус тус шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/ нарыг бүлэглэн, хуурамч цахим картыг ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/ нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 тоот дансанд Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/ нараас байршуулсан нийт 1.692.000 /нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга/ төгрөг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/ нарын эзэмшлийн “Apple A1778” загварын 359206075248369 IMEI код бүхий ухаалаг гар утас 1 ширхэг, “Apple A1688” загварын FK4R5R8XGRYS  сериал код бүхий ухаалаг гар утас 1 ширхэг, “Samsung SM-G935FD” загварын R58H40P3BGN серал код бүхий ухаалаг гар утас 1 ширхэг зэрэг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/ нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 54K8A5HB сериал дугаар бүхий хатуу дисктэй “Acer Aspire5349” загварын зөөврийн компютер 1 ширхэгийг улсын орлого болгож,

мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Sant Andreas C&L Gold Membership” гэсэн бичлэгтэй, шаргал өнгийн карт 188 ширхэг, “BTB24” Mariia Zriutina 4898470021279317 дугаартай виза карт 1 ширхэг, MR Ryamond K Dyke 5353165288306106 дугаартай мастер карт 1 ширхэг, “T*K*maxx” гэсэн бичлэгтэй карт 8 ширхэг, “Deftun MSR X6” гэсэн бичлэгтэй хар саарал өнгийн виза карт уншигч төхөөрөмж 2 ширхэг, ямар нэгэн бичлэггүй, 8,5 см*3,7 см-ын хэмжээтэй, USP оролттой хар өнгийн төхөөрөмж 1 ширхэг, 2 GB багтаамж бүхий “micro SD” гэсэн бичиглэлтэй мемори картууд зэргийг устгуулахаар тус дүүргийн эд зүйл устгах комисст шилжүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Богд” банкнаас ирүүлсэн “Wonderful” гэсэн бичиглэлтэй хар өнгийн диск 1 ширхэг, “ХААН” банкнаас ирүүлсэн “Sony” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн диск 1 ширхэг, “Капитрон” банкнаас ирүүлсэн “Number” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн диск 1 ширхэг, “Голомт”  банкнаас ирүүлсэн “DL” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн диск 1 ширхэг зэргийг хэрэгт нь үлдээсүгэй.    

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Набил Мохамед Набил Али Рагаб /Nabil Mohamed Nabil Ali Ragab/, Житару Лаурентү /Jitaru Laurentiu/ нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ