| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01416/И |
| Дугаар | 312/ШШ2026/00840 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/00840
2026 03 09 312/ШШ2026/00840
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, ***** хороолол /13312/ ******* гудамж, ******-р байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:*********, утас:***************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11-р баг, *****-р хороолол, ******т байрлах ******* ******* ******* ХХК /РД:*******, утас:*********/-д холбогдох
******* Эрдэнийн Хувь ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дугаар сарын 12-ний өдрийн ****** дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тогтоолын Э.*******т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн ***** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Э.*******т холбогдуулан өөрийн хариуцаж байсан ажил үүргээ хүлээлгэн өгөхийг даалгах, тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: ...*******ы ******* нь ******* ******* ******* ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний дагуу болон тус компанийн гүйцэтгэх захирлын ажилд томилох тухай тушаалын дагуу 2021 оноос компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар ******* ******* ******* ХХК өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хайнга хандсан, нэгдмэл сонирхолтой этгээдтэй сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулсан, компанийг хууран мэхэлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 04 сарын 21-ний өдрөөр дуусгавар болгож шийдвэрлэсэн. Тус тушаалыг 2025 оны 04 сарын 25-ны өдөр шуудангаар хүлээн авч анх танилцсан. Улмаар Баян-Өндөр сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 25/15 дугаартай хуралдааны тэмдэглэлээр эвлэрэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд тушаалд дурдсанчлан ******* ******* ******* ХХК өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хайнга хандсан, нэгдмэл сонирхолтой этгээдтэй сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулсан, компанийг хууран мэхэлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Харин ч томилогдсон цагаасаа Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан компанийн дүрэм, хөдөлмөрийн бусад хэм хэмжээг даган мөрдөж, шударгаар ажлаа гүйцэтгэдэг байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа аливаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг байсан. Э.******* нь хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсоноосоо хойш ******* ******* ******* гэдэг компанийн хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийг босгох, хоосон талбайгаас нь өнөөдрийн 10,000 тонн катодын зэс үйлдвэрлэдэг компанийг үүсгэн байгуулах, бүтээн байгуулалт бий болгоход гар бие оролцож хөрөнгө оруулалтыг нь гардаж ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар ******* ******* ******* компани нийтдээ 100,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт татчихсан, 300,000,000,000 гаруй төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн. Нэг жилд дунджаар 350,000,000,000 төгрөгийн борлуулалт хийдэг ийм хэмжээний компани болоход өөрийн ******* нэмрээ оруулсан. Э.*******ын *******д ХХК-аас ******* ******* *******д ХХК-ын анхны санхүүжилт болох 15,900,000 ам.долларын авч байсан. Энэ санхүүжилтээр ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрийн бүтээн байгуулалтууд, тоног төхөөрөмж, 100%-ийн хүчин чадлаар ажиллах энэ нөхцөл хөгжсөн байдаг. 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол байгаа. Энэ тогтоол дээр бол хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хэрхэн босгох талаар бол Э.******* Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан бөгөөд НАӨТ-ын тухай хуульд ямар хууль зүйн зохицуулалттай вэ? ******* ******* ******* ХХК борлуулалтаа хэрхэн хийх вэ? санхүүжилт хийж байгаа компани ямар байдлаар санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх боломжтой вэ? гэдгийг танилцуулсан. 15,900,000 ам.доллар буюу одоо тухайн үеийн ханшаар 60,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг гэдэг компани хийж байсан. ХХК-ийн *******д хоосон цагаан цаасанд итгэж 60,000,000,000 төгрөгөөр ******* ******* ******* ХХК-г санхүүжүүлж байсан. Өнөөдрийн байдлаар компани 12,000 тонн кадотын зэсийн ******* ******* ******* компаниас худалдан авсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад хэрэгждэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар Монгол Улсад борлуулагдаж байгаа бараа ажил үйлчилгээний *******д нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байх ёстой. Энэ зохицуулалтыг тухайн үед төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж байсан. Түүнчлэн гэдэг компаниа одоо манай эхнэрийн үүсгэн байгуулсан ийм компани учраас энэд би саналын эрхгүй оролцъё оо гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарахад санал өгөөгүй. Гэтэл компанийн удирдлагуудын зүгээс компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн, өөр бусад компаниудын маргаантай асуудал бий болсонтой холбоотойгоор хувийн ашиг сонирхлын үүднээс ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд тус тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хуульд нийцэхгүй байх бөгөөд тушаал гарснаар Э.*******ын хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж байгаа тул ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тогтоолын Э.*******т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгож, ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд Э.*******ыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлж зохих журмын дагуу баталгаажуулалт хийлгүүлж өгнө үү. Цалингийн *******д 2025 оны 04 сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 сарын 09-ний өдрийн хүртэл 218 хоног, нэг өдрийн цалин 1,212,000 төгрөг нийт 264,216,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: ...Э.*******ын ******* Эрдэнийн ******* ХХК-ийн ТУЗ-ийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын Э.*******т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, "******* ******* ******* ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд Э.*******ыг эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болоп эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Э.*******ын эхнэр Э.Энхмаа нь ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай хүн байдаг. Энэхүү гэрээнээс үүдэлтэй Э.******* нь ******* ******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсны дараагаар хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дотоодод борлуулах бол худалдан авагчид түүний НӨАТ ачаалал шилждэг, компанийн *******д бүтээгдэхүүнээ шууд экспорт хийсэн, дотоодод борлуулсан аль ч тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын дарамт үүрэхгүй, ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн *******д өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй байгаа. Партнерс ХХК-тай дээрх асуудлаар ярихад тус компанийн зүгээс бүхий л талаар дэмжихээ мэдэгдэж, дээрх шаардлагыг зөвшөөрч гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тус компанийн зүгээс бүтээгдэхүүн борлуулах болон баталгааны дагуу шаардах эрхээ баталгаажуулсны үндсэн дээр санхүүжилтийн гэрээнд оролцохоо мэдэгдээд байна гэж үйлдвэрээс гарах бүтээгдээхүүнээ дотоодын компанид худалдан борлуулах нь компанийн *******д аливаа алдагдал, эсрдэлд орохгүй гэх өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэрийнхээ компани болох Партнерс" ХХК-тай гэрээ байгуулах нь Үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх хувилбар болж байгаа талаарх мэдээллийг хүргэж, эй ти девелопмент ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХХАГ-22/134 дугаартай Катодын зэс худалдах, худалдан авах гэрээ-г байгуулах шийдвэрийг гаргуулсан боловч тус гэрээний дагуу манай компани НӨАТ-ын их хэмжээний өрөнд орсон. Хавтаст хэрэгт авагдсан татварын газраас ирсэн албан бичигээр нотлогддог. Харин эсрэгээрээ компанийн *******д манай компанийн байгуулсан гэрээний дагуу манай компаниас авсан бүтээгдэхүүнээ Мицү гэх компанид 0 хувийн нэмэгдсэн өртгийн албан татварын ******* хэмжээ болон бүтээгдэхүүний 200 ам.долларын үнийн хөнгөлөлтийн ашигтайгаар ажилласан байдаг. Манай зүгээс Э.*******ыг 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 04 дугаартай тогтоолоор ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг үйлдлүүдийг тусгаж, үндэслэлээ болгож ажлаас чөлөөлсөн. Төлөөлөн удирдах зөвлөлийн 4 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд компанийн *******д бүтээгдэхүүний шууд экспорт хийсэн, дотоодод борлуулсан аль ч тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын дарамт үүсэхгүй. ******* ******* ******* ХХК экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч, үүрэгт ажилдаа хайнга хандсан, хариуцлагагүй хандсан гээд эхний итгэл эвдсэн үйлдэл. Мөн өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээд болох компанитай ашиг сонирхлын зөрчил бүхий гэрээ байгуулах шийдвэр гаргуулсан нь хоёрдох итгэл эвдсэн үйлдэл юм. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 22/134 тоот катодын зэс худалдах, худалдан авах гэрээг байгуулан ******* ******* ******* ХХК-д их хэмжээний хохирол учруулсан нь гурав дахь итгэл эвдсэн үйлдэл. Дөрөв дахь итгэл эвдсэн үйлдэл нь тодорхой төрлийн үйл ажиллагаагаар компанийн мөнгөн хөрөнгийг хууран мэхлэх аргаар өөрийн ашиг сонирхол бүхий компаниар дамжуулан завшсан буюу компанийн манай компанитай байгуулсан катодын зэс худалдах, худалдан авах гэрээний дагуу манай бараа бүтээгдэхүүнийг одоо бусдад буюу гуравдагч этгээд худалдан борлуулж, ашиг олсон учраас Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Э.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг гүйцэтгэх захирал Мөнхбаатарт үүрэг болгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор үүрэг болгосны дагуу Мөнхбаатар захирал Э.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Э.******* нь өөрийн Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яаманд Худалдаа эдийн засгийн консул, Монгол Улсын сангийн яам орлогын газрын дарга, Монгол Улсын хөрөнгийн биржид санхүү эрхэлсэн захирал, Монгол Улсын сангийн яаманд татварын мэргэжилтэн, Санхүү эдийн засгийн сургуульд багшаар тус тус ажиллаж байсан гэх зэрэг олон жил санхүүгийн чиглэлээр ажилласан туршлага, санхүүгийн мэргэшсэн байдлаа ашиглан ТУЗ-ийн хуралд компанийг аливаа алдагдалд оруулахгүй мэтээр НӨАТ-ын талаарх мэдээллийг танилцуулж, ТУЗ-ийн гишүүдэд итгэл төрүүлэн, холбогдох шийдвэрийг гаргуулаагүй байсан бол манай компани НӨАТ-ын төлбөр төлөгдсөн хэмжээгээр ашиг олж олон мянган *******цаа эзэмшигчдэд ноогдол ашиг болгон хүртээх эсхүл үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах замаар үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг бусад байдлаар зарцуулах боломжтой байсан. Үүний учир манай компанийн ТУЗ 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж Э.*******ыг өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулж, өөрийн эхнэрийн компани болох Партнерс ХХК-иар дамжуулан компанид их хэмжээний хохирол учруулж ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэн Э.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. Улмаар ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ТУЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай тушаалаар Э.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэл бүхий болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Э.******* нь ******* ******* ******* компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байхдаа өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор хэрэглэж байсан 2,535,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг нөүтбүүк, 9,000,000 төгрөгийн үнэ бүхий Корелл маркийн зөөврийн компьютер болон эдгээр нөүтбүүк зөөврийн компьютерт агуулагдаж байгаа компанийн цахим мэдээллийг хүлээлгэн өгөх үүргийг одоо хүртэл биелүүлээгүй ажлаа хаяж явсан үйлдэл гаргасан. Э.******* нь өнөөдрийг хүртэл өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой баримтуудыг ******* ******* ******* ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Э.*******ыг өөрийн хариуцаж байсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү... Э.******* нь ******* ******* ******* ХХК-д 10,200,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд компанийн тушаал шийдвэргүйгээр 2023 оны 12-р сараас 2025 оны 04-р cap хүртэл хугацаанд нийт 258,640,572.69 төгрөгийг нэмэгдүүлэн тооцож, шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан. Дээрх үйл баримт нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан Э.*******т олгосон цалин хөлсний дэлгэрэнгүй, Э.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус нотлогдоно. Иймд Э.*******ыг өөрийн хариуцаж байсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж, Э.*******аас тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулж өгнө үү... гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Э.******* нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, буцаад ажилдаа томилогдоё гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учраас ажилтай холбоотой авсан эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй, ажилдаа буцаад орсны дараа тухайн эд хөрөнгүүдээр ажил төрлөө буцаагаад хийнэ гэдэг байр суурьтай байгаа. Үндэслэлгүйгээр цалин хөлс авсан гэдэг зүйлийг нэхэмжлээд байна. Э.*******ын нийт ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа байгаа. Энэ лавлагаагаар энэ хүн тухайн компанид хэдэн оноос хэдэн он хүртэл хэдэн төгрөгийн цалинтай ажилласан юм, түүнийхээ дагуу нийгмийн даатгал шимтгэлд хэдэн төгрөг төлсөн нь харагддаг бөгөөд ажил олгогч өөрөө эрх бүхий байгууллага буюу нийгмийн даатгалын байгууллагадаа тайлагнадаг. Өөрөөр хэлбэл энэ хүн үндэслэлгүй илүү цалин аваад байна, тушаал байхгүй, бид мэдээгүй гэх асуудал байж болохгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь байна, бүтэц нь байна, цалингийн шатлал зэрэглэл нь байна. Үүний дагуу гүйцэтгэх захирлын гаргасан 10,000,000 төгрөг байж байгаад 10,200,000 төгрөг, 2023 оны 7 сараас 21,040,000 төгрөг болсон. Тухайн үед санхүү нягтлан бодогчоор ажиллаж байсан гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн ба Э.******* захирлын цалинг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар нэмсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдэл цалин олгож байсан нийтдээ 10,840,000 төгрөгөөр нэмсэн. Гүйцэтгэх захирал Мөнхбаатар руу тухайн тушаалын төсөв, цалингийн тооцоо зэргийг вайбераар явуулаад үүнийг захирал зөвшөөрөөд цалин нэмсэн талаараа мэдүүлдэг. Нийт цалин дээр 10,840,000 төгрөгийн нэмэгдэл цалин нэмэгдээд, 21,040,000 төгрөг болсон бөгөөд цалингийн тооцоог хянаж зөвшөөрсөн дээр нь гүйцэтгэх захирал Мөнхбаатар гарын үсэг зураад компанийн тамга дарсан байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж 1,000,00 төгрөгний цалин нийт 22,040,000 төгрөгний цалинтай байсан. Ийм учраас үндэслэлгүй, тушаал шийдвэргүй цалин авсан гэх асуудал байхгүй. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тул эд хөрөнгө хүлээлгэж өгөх эсэх асуудал мөн яригдахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн №ТУЗТ-25/04 дугаартай хурлын тогтоол, 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, нэхэмжлэгч Э.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, нэхэмжлэгч Э.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Засгийн газрын 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 100 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 25/15 дугаартай Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл, 2021 оны 01 сарын 23-ны өдрийн ХЭГ-21/01 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, 2021 оны 01 сарын 23-ны өдрийн СГ21/01 дугаартай санхүүжилтийн гэрээ, 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Хувь нийлүүлэгчийн зээлийн гэрээ, 2022 оны 10 сарын 27-ны өдрийн ХХАГ-22/134 дугаартай Катодын зэс худалдах худалдан авах гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн 2020-2023 онуудын санхүүгийн тайлан, 2025 оны 04 сарын 21-ний өдрийн 25/56 тоот албан бичиг, 2023 оны 06 сарын 30-ны өдрийн ХХК, ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан урьдчилгаа төлбөрийн гэрээ, 2025 оны 11 сарын 11-ний өдрийн 25/278 дугаартай албан бичиг, 2023 оны 04 сарын 26-ны өдрийн ХЭХТ-23/001 тоот *******цаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2024 оны 04 сарын 30-ны өдрийн ХЭХТ-24/01 тоот *******цаа эзэмшигчдийн хурлын тогтоол, ******* ******* ******* ХХК-ийн 2025 оны 02 сарын 28-ны өдрийн А-25/078 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг,
хариуцагчаас Монголын татварын албанд татвар төлсөн талаарх баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүхээс хэргийн оролцогчдын хүсэлтээр ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 05 дугаартай Ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 01-ний өдрийн А/58 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, ******* ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ******* ******* ******* ХХК-ийн дүрэм, ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2025 оны 04 сарын 09-ний өдрийн ТУЗДТ-25/07 дугаартай тушаал, 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗХТ-25/01 дугаартай ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2022 оны 10 сарын 07-ны өдрийн А-22/390 дугаартай ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулах тухай албан бичиг, 2022 оны 10 сарын 07-ны өдрийн ТУЗДТ-22/019 дугаартай ******* ******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын тушаал, уг тушаалын хавсралт, 2022 оны 10 сарын 10-ны өдрийн ТУЗТ-22/019 дугаартай ******* ******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, уг тогтоолын хавсралт, 2022 оны 10 сарын 10-ны өдрийн ТУЗХТ-22/019 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тэмдэглэл, уг тэмдэглэлийн хавсралт, 2022 оны 10 сарын 10-ны өдрийн Төслийн бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар танилцуулга, 2025 оны 09 сарын 14-ний өдрийн 252500747 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Нийслэлийн татварын газрын 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 03/878 дугаартай албан бичиг, татвар төлөгчийн гэрчилгээ, татварын өрийн задаргаа зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дугаар сарын 12-ний өдрийн ТУЗТ-25/04 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тогтоолын Э.*******т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг,
хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Э.*******т холбогдуулан өөрийн хариуцаж байсан ажил үүргээ хүлээлгэн өгөхийг даалгах, тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э.******* нь ******* ******* ******* ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний дагуу болон тус компанийн гүйцэтгэх захирлын ажилд томилох тухай тушаалын дагуу 2021 оноос компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар ******* ******* ******* ХХК өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хайнга хандсан, нэгдмэл сонирхолтой этгээдтэй сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулсан, компанийг хууран мэхэлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 04 сарын 21-ний өдрөөр дуусгавар болгосон. Тушаалд дурдсанчлан ******* ******* ******* ХХК өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хайнга хандсан, нэгдмэл сонирхолтой этгээдтэй сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулсан, компанийг хууран мэхэлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Харин ч томилогдсон цагаасаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан компанийн дүрэм, хөдөлмөрийн бусад хэм хэмжээг даган мөрдөж, шударгаар ажлаа гүйцэтгэдэг байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа аливаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг байсан. Э.******* нь хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсоноосоо хойш ******* ******* ******* гэдэг компанийн хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийг босгох, хоосон талбайгаас нь өнөөдрийн 10,000 тонн катодын зэс үйлдвэрлэдэг компанийг үүсгэн байгуулах, бүтээн байгуулалт бий болгоход гар бие оролцож хөрөнгө оруулалтыг нь гардаж ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар ******* ******* ******* компани нийтдээ 100,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт татчихсан, 300,000,000,000 гаруй төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн. Нэг жилд дунджаар 350,000,000,000 төгрөгийн борлуулалт хийдэг ийм хэмжээний компани болоход өөрийн ******* нэмрээ оруулсан. Э.*******ын *******д ХХК-иас ******* ******* ******* ХХК-ийн анхны санхүүжилт болох 15,900,000 ам.долларыг авч байсан. Энэ санхүүжилтээр ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрийн бүтээн байгуулалтууд, тоног төхөөрөмж, 100%-ийн хүчин чадлаар ажиллах энэ нөхцөл хөгжсөн байдаг. 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол байгаа. Энэ тогтоол дээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хэрхэн босгох талаар Э.******* Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан бөгөөд НАӨТ-ын тухай хуульд ямар хууль зүйн зохицуулалттай вэ?, ******* ******* ******* ХХК борлуулалтаа хэрхэн хийх вэ?, санхүүжилт хийж байгаа компани ямар байдлаар санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх боломжтой вэ? гэдгийг танилцуулсан. 15,900,000 ам.доллар буюу одоо тухайн үеийн ханшаар 60,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг гэдэг компани хийж байсан. ХХК-ийн *******д хоосон цагаан цаасанд итгэж 60,000,000,000 төгрөгөөр ******* ******* ******* ХХК-г санхүүжүүлж байсан. Өнөөдрийн байдлаар компани 12,000 тонн кадотын зэсийн ******* ******* ******* компаниас худалдан авсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад хэрэгждэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар Монгол Улсад борлуулагдаж байгаа бараа ажил үйлчилгээний *******д нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байх ёстой. Энэ зохицуулалтыг тухайн үед төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж байсан. Түүнчлэн гэдэг компаниа одоо манай эхнэрийн үүсгэн байгуулсан ийм компани учраас энэд би саналын эрхгүй оролцъё оо гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарахад санал өгөөгүй. Гэтэл компанийн удирдлагуудын зүгээс компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн, өөр бусад компаниудын маргаантай асуудал бий болсонтой холбоотойгоор хувийн ашиг сонирхлын үүднээс ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд тус тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хуульд нийцэхгүй байх бөгөөд тушаал гарснаар Э.*******ын хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж байгаа тул ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тогтоолын Э.*******т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгож, ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд Э.*******ыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлж зохих журмын дагуу баталгаажуулалт хийлгүүлж өгнө үү. Цалингийн *******д 2025 оны 04 сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 сарын 09-ний өдрийн хүртэл 218 хоног, нэг өдрийн цалин 1,212,000 төгрөг нийт 264,216,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Нэхэмжлэгч Э.*******ын эхнэр Э.Энхмаа нь ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай хүн байдаг. Энэхүү гэрээнээс үүдэлтэй Э.******* нь ******* ******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсны дараагаар хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дотоодод борлуулах бол худалдан авагчид түүний НӨАТ ачаалал шилждэг, компанийн *******д бүтээгдэхүүнээ шууд экспорт хийсэн, дотоодод борлуулсан аль ч тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын дарамт үүрэхгүй, ******* Эрдэнийн Хувь ХХК-ийн *******д өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй байгаа. Партнерс ХХК-тай дээрх асуудлаар ярихад тус компанийн зүгээс бүхий л талаар дэмжихээ мэдэгдэж, дээрх шаардлагыг зөвшөөрч гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тус компанийн зүгээс бүтээгдэхүүн борлуулах болон баталгааны дагуу шаардах эрхээ баталгаажуулсны үндсэн дээр санхүүжилтийн гэрээнд оролцохоо мэдэгдээд байна гэж үйлдвэрээс гарах бүтээгдээхүүнээ дотоодын компанид худалдан борлуулах нь компанийн *******д аливаа алдагдал, эсрдэлд орохгүй гэх өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэрийнхээ компани болох Партнерс" ХХК-тай гэрээ байгуулах нь үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх хувилбар болж байгаа талаарх мэдээллийг хүргэж, эй ти девелопмент ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХХАГ-22/134 дугаартай Катодын зэс худалдах, худалдан авах гэрээ-г байгуулах шийдвэрийг гаргуулсан боловч тус гэрээний дагуу манай компани НӨАТ-ын их хэмжээний өрөнд орсон. Э.*******ыг 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 04 дугаартай тогтоолоор ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг үйлдлүүдийг тусгаж, үндэслэлээ болгож ажлаас чөлөөлсөн. Төлөөлөн удирдах зөвлөлийн 4 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд компанийн *******д бүтээгдэхүүний шууд экспорт хийсэн, дотоодод борлуулсан аль ч тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын дарамт үүсэхгүй. ******* ******* ******* ХХК экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч, үүрэгт ажилдаа хайнга хандсан, хариуцлагагүй хандсан гээд эхний итгэл эвдсэн үйлдэл. Мөн өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээд болох компанитай ашиг сонирхлын зөрчил бүхий гэрээ байгуулах шийдвэр гаргуулсан нь хоёрдох итгэл эвдсэн үйлдэл юм. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 22/134 тоот катодын зэс худалдах, худалдан авах гэрээг байгуулан ******* ******* ******* ХХК-д их хэмжээний хохирол учруулсан нь гурав дахь итгэл эвдсэн үйлдэл. Дөрөв дахь итгэл эвдсэн үйлдэл нь тодорхой төрлийн үйл ажиллагаагаар компанийн мөнгөн хөрөнгийг хууран мэхлэх аргаар өөрийн ашиг сонирхол бүхий компаниар дамжуулан завшсан буюу компанийн манай компанитай байгуулсан катодын зэс худалдах, худалдан авах гэрээний дагуу манай бараа бүтээгдэхүүнийг одоо бусдад буюу гуравдагч этгээд худалдан борлуулж, ашиг олсон учраас компанийн ТУЗ 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж Э.*******ыг өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулж, өөрийн эхнэрийн компани болох Партнерс ХХК-иар дамжуулан компанид их хэмжээний хохирол учруулж ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэн Э.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. Улмаар ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ТУЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай тушаалаар Э.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэл бүхий болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... ажил үүрэгтэй холбоотойгоор хэрэглэж байсан 2,535,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг нөүтбүүк, 9,000,000 төгрөгийн үнэ бүхий Корелл маркийн зөөврийн компьютер болон эдгээр нөүтбүүк зөөврийн компьютерт агуулагдаж байгаа компанийн цахим мэдээллийг хүлээлгэн өгөх үүргийг одоо хүртэл биелүүлээгүй ажлаа хаяж явсан үйлдэл гаргасан. Э.******* нь өнөөдрийг хүртэл өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой баримтуудыг ******* ******* ******* ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Э.*******ыг өөрийн хариуцаж байсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, ******* ******* ******* ХХК-д 10,200,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд компанийн тушаал шийдвэргүйгээр 2023 оны 12-р сараас 2025 оны 04-р cap хүртэлх хугацаанд нийт 258,640,572.69 төгрөгийг нэмэгдүүлэн тооцож, шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулж өгнө үү. Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.тай найз нөхдийн холбоотой учраас үндэслэлгүй цалинг нэмж олгосон... гэж тайлбарлаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Э.******* нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учраас ажилтай холбоотой авсан эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй, ажилдаа буцаад орсны дараа тухайн эд хөрөнгүүдээр ажил төрлөө буцаагаад хийнэ гэдэг байр суурьтай байгаа...ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа байгаа. Энэ лавлагаагаар тухайн компанид хэдэн оноос хэдэн он хүртэл хэдэн төгрөгийн цалинтай ажилласан юм, түүнийхээ дагуу нийгмийн даатгал шимтгэлд хэдэн төгрөг төлсөн нь харагддаг бөгөөд ажил олгогч өөрөө эрх бүхий байгууллага буюу нийгмийн даатгалын байгууллагадаа тайлагнадаг, 10,000,000 төгрөг байж байгаад 10,200,000 төгрөг, 2023 оны 7 сараас 21,040,000 төгрөг болсон, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.
5. Шүүх нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* Эрдэнийн ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч Э.******* нь ******* Эрдэнийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалаар тус компаний Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ******* Эрдэнийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлын ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан тушаалууд, зохигчийн тайлбараар нотлогдож байна.
8. Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.
9. Нэхэмжлэгч Э.******* нь ******* Эрдэнийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг 2025 оны 04 сарын 25-ны өдөр шуудангаар хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.5-д заасны дагуу сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба тус хорооны 2025 оны 05 сарын 26-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн маргааны талууд харилцан тохиролцоогүй гэснээр дуусгавар болж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш,... ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу тус шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцсэн гэж үзнэ.
10. ******* Эрдэнийн ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн дугаартай хурлын тогтоолоор 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд ...компаний *******д бүтээгдэхүүнээ шууд экспорт хийсэн, дотоодод борлуулсан аль ч тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын дарамт үүрэхгүй, ******* Эрдэнийн ******* ХХК нь өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй... гэх хуурамч мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан, мөн өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээд эй ти девелопмент ХХК-тай сонирхлын зөрчил бүхий гэрээг байгуулах шийдвэрийг гаргуулж, улмаар 2022 оны 10 сарын 27-ны өдөр ХХАГ-22/134 тоот катодын зэс худалдах, худалдан авах гэрээг байгуулан ******* Эрдэнийн ******* ХХК-д их хэмжээний хохирол учруулсан, тодорхой төрлийн үйл ажиллагаагаар компаний мөнгөн хөрөнгийг хууран мэхлэх аргаар өөрийн ашиг сонирхол бүхий компаниар дамжуулан завшсан Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Э.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гүйцэтгэх захиралд даалгаж шийдвэрлэж, ******* Эрдэнийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 тоот тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ******* Эрдэнийн ******* ХХК нь өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэсэн хуурамч мэдээллийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд өгч үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан, мөн өөрийн нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд компанитай сонирхлын зөрчил бүхий гэрээг байгуулах шийдвэрийг гаргуулж компанид их хэмжээний хохирол учруулсан, тодорхой төрлийн үйл ажиллагаагаар компаний мөнгөн хөрөнгийг хууран мэхлэх аргаар өөрийн ашиг сонирхол бүхий компаниар дамжуулан завшиж ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 04 сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон цуцалжээ.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар,
Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ... гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл оногдуулахад ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх, тухайн шийтгэлийг оногдуулахаас өмнө ажил олгогч нь ажилтанд заавал мэдэгдэх ажиллагаа хийх, түүнээс тайлбар мэдүүлэг авах, улмаар түүнд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээлгэх ёстой.
12. Хэрэгт авагдсан ******* ******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн дугаартай хурлын тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2021 оны 01 сарын 23-ны өдрийн *******цаа эзэмшигчдийн гэрээ, санхүүжилтийн гэрээ, 2021 оны 05 сарын 31-ний өдрийн ******* нийлүүлэгчийн зээлийн гэрээ, 2022 оны 10 сарын 27-ны өдрийн катодын зэс худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.******* нь 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс ажил олгогч компаний Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлаар томилогдон ажилласан байх ба нэхэмжлэгчийг ажилд орохоос өмнө ажил олгогч нь Партнерс ХХК-иас санхүүжилт авч ажиллаж байсан, Э.*******ын эхнэр Партнерс ХХК-ийн захирал гэдгийг мэдэж байсан, Э.******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд миний хамаарал бүхий компаний оролцоо байх тул сонирхлын зөрчилтэй хэлцэл байхаар байна...саналын эрхгүй оролцоно гэж энэ талаараа мэдэгдэж байсан байна.
13. Ажил олгогч ******* ******* ******* ХХК нь Э.*******т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэл хүлээлгэж буйгаа мэдэгдээгүй, түүнээс тайлбар аваагүй, хуурамч мэдээллийг өгч үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан, өөрийн нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд компанитай сонирхлын зөрчил бүхий гэрээг байгуулах шийдвэрийг гаргуулж компанид их хэмжээний хохирол учруулсан, тодорхой төрлийн үйл ажиллагаагаар компаний мөнгөн хөрөнгийг хууран мэхлэх аргаар өөрийн ашиг сонирхол бүхий компаниар дамжуулан завшиж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэх боловч энэ үйл баримтын талаар тогтоогоогүй, хэрэгт энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
14. Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхгүйг тогтоогоогүй атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд нийцэхгүй байх тул ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын Э.*******т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгуулж, Э.*******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
15. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2025 оны 04 сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 сарын 09-ний өдрийг хүртэл 218 хоног, нэг өдрийн цалин 1,212,000 төгрөг нийт 264,216,000 төгрөг нэхэмжилсэн.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж зааснаар нэхэмжлэгч Э.******* нь ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
17. Нэхэмжлэгчээс ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 04 сарын 21-ний өдрөөр дуусгавар болгосон 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/091 дугаартай тушаалыг үндэслэн 2025 оны 04 сарын 21-ний өдрөөс 2026 оны 03 сарын 09-ний өдрийг хүртэл 218 хоног, сүүлийн 3 сарын цалин хөлс 22,540,000 төгрөг, 36,171,437.71 төгрөг, 17,644,545.45 төгрөг нийт 76,355,983.16 төгрөг үүнээс тооцож, 258,071,384.42 төгрөгийг /76,355,983.16 : 3 = 25,451,994.38 : 21,5 хоног = 1,183,813.69 х 218/ хариуцагч ******* Эрдэний ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,144,615.6 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгов.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан. Иймээс нэхэмжлэгчийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан ******* хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, бичилт хийхийг хариуцагч ******* ******* ******* ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.
19. Сөрөг нэхэмжлэлийн *******д:
Хариуцагчаас Э.*******ыг өөрийн хариуцаж байсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, 10,200,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд компанийн тушаал шийдвэргүйгээр 2023 оны 12-р сараас 2025 оны 04-р cap хүртэл хугацаанд нийт 258,640,572.69 төгрөгийг нэмэгдүүлэн тооцож, шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...10,200,000 төгрөгийн цалинтай байсан. 2023 оны 7 сараас 10,840,000 төгрөг нэмэгдэж 21,040,000 төгрөг болсон...Гүйцэтгэх захирал Мөнхбаатар нь цалингийн тооцоог хянаж зөвшөөрөөд гарын үсэг зураад компанийн тамга дарсан байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж 1,000,000 төгрөгийн цалин нийт 22,040,000 төгрөгийн цалинтай байсан, тушаал шийдвэргүй цалинг нэмэгдүүлж авсан гэсэн нь үндэслэлгүй... гэж маргасан.
21. Нэхэмжлэгч Э.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд 2024 оны 01 сараас 22,040,000 төгрөгийг цалин хөлс авч байсан байна.
22. Ниймгийн даатгалын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-т Ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор цахим, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж, харьяалагдах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, эсхүл нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана. гэж,
мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1.-т хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах; 32.2.2.-т орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон ******* хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх; 32.2.3.-т нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, мэдээг гарган энэ хуулийн 25.1-д заасан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх; гэж ажил олгогчийн үүргийг хуульчлан заасан байх бөгөөд ажилтаны цалин хөлс нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тодорхойлогдохоор байна.
23. Түүнчлэн нэхэмжлэгч Э.******* нь ажилтны цалин хөлсийг бодож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тайлагнадаг этгээд биш байх бөгөөд түүнийг тушаал шийдвэргүй 258,640,572.69 төгрөгийг нэмэгдүүлэн тооцож, шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
24. Иймд хариуцагчийн 258,640,572.69 төгрөгийг гаргуулах, мөн шүүх нэхэмжлэгч Э.*******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул өөрийн хариуцаж байсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
25. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* Эрдэний ******* ХХК-иас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн цалин хөлс болох 258,071,384.42 төгрөгөд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 1,448,306 төгрөгийг гаргуулан улсын орлогод, сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 1,451,153 төгрөг, 70,200 төгрөг нийт 1,521,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай хурлын тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.*******ыг хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалт эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 258,071,384.42 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч ******* ******* ******* ХХК-д даалгаж, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн Э.*******ыг өөрийн хариуцаж байсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхийг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,521,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийт 1,448,306 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.