| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0672/Э |
| Дугаар | 687 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,
Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.Снарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ашхай овогт Доржбатын Д.Сд холбогдох эрүүгийн 1809026230683 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Снь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10402а тоот хашааны гадна иргэн Г.Бямбадоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүр, хүзүү орчимд гарын хумсаар маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Улсын яллагчаас: “...хохирогч Г.Бямбадоржийн мэдүүлэг /хх-19/, шинжээчийн дүгнэлт /хх-23/, шүүгдэгч Д.Д.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-5/, хохирогч Г.Бямбадоржийн “хохирол болох 300.000 төгрөгийг хүлээн авсан” тухай
бичгийн нотлох баримт /хх-31/ гэх баримтуудыг шинжлэн судлуулах саналыг,
Шүүгдэгч Д.Д.С: “Шинжлэн судлуулах баримтгүй” гэснийг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Снь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10402а тоот хашааны гадна иргэн Г.Бямбадоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүр, хүзүү орчимд гарын хумсаар маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,
хохирогч Г.Бямбадоржийн “...Д.Снь хашаа шатаалаа, гэр дээр чинь гал хаячихвал яах уу гээд байсан. Тэгээд би юу ч болоогүй байна шүү дээ, нэг удаа өнгөрөөчих гэсэн чинь өөдөөс үг нь ойлгогдохгүй орилоод байхаар нь “зайл” гээд хэлсэн чинь наанаа байж бай гээд буугаад яваад өгсөн. ...Д.С ирээд миний нүүр, ам, хүзүү маажсан” гэх мэдүүлэг /хх-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №6762 дугаартай шинжээчийн дүгнэлт “Г.Бямбадоржийн биед хацар, уруул, хүзүүнд зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-23/, шүүгдэгч Д.Сяллагдагчаар мэдүүлэхдээ “...би Г.Бямбадоржийн нүүр, хүзүү хэсэгт гараараа маажсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх /хх-4-5/, хохирол төлсөн талаарх баримт /хх-31/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Д.Снь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Сулсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 31, 34 дүгээр талд “Ганхуяг овогтой Бямбадорж би иргэн Д.Д.Сгаас хохирлын мөнгө болох 300.000 төгрөг авсан болно.”, “...надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч Д.Снь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Сэнэ талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Д.Сд ял шийтгэл оногдуулахад улсын яллагч, шүүгдэгч нарын гаргасан саналыг харгалзан “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Д.Сд ял шийтгэл оногдуулахад “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Бусад асуудлаар
Эрүүгийн 1809026230683 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Снь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашхай овогт Доржбатын Д.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д.Сг 450 нэгж буюу, 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Снь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацааны дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Снь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР