Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 688

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

Улсын яллагч З.Энхжаргал,

            Шүүгдэгч А.Анарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигон овогт Алтансүхийн Ат холбогдох эрүүгийн 1809029640712 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Ань 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 82-110 тоотоос иргэн С.Наранбаатарын эзэмшлийн 23-66 УНК улсын дугаартай хөх өнгийн Тоёото приус 11 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ

гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Улсын яллагчаас: “...хохирогч С.Наранбаатарын мэдүүлэг /хх-20-21/, шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-25/, шинжээчийн дүгнэлт /хх-27/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-38-50/ гэх баримтуудыг шинжлэн судлуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч А.Ань “шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах баримтгүй” гэснийг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Ань 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 82-110 тоотоос иргэн С.Наранбаатарын эзэмшлийн 23-66 УНК улсын дугаартай хөх өнгийн Тоёото приус 11 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч С.Наранбаатарын “...манай эхнэрийг зурагт үзээд сууж байхад толины урд байсан машины түлхүүр аваад согтуугаар миний Тоёото приус 11 маркийн 23-66 УНК улсын дугаартай машиныг унаад явсан” гэх мэдүүлэг /хх-20-21/, А.Аяллагдагчаар мэдүүлэхдээ “...Наранбаатар ахын машинтай дэлгүүр явсан, би машиныг барьсан, хашаанд нь машиныг оруулсан бөгөөд би машинд үлдсэн, Шүрэнцэцэг эгч гэр рүүгээ орсон, ...нэг мэдсэн чинь би машиныг гэрээс нь аваад гарчихсан байсан.” гэх /хх-24-25/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-9/, хулгайлагдсан тээврийн хэрэгсэл зарлах /хх-11-12/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч А.Ань бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч А.Ань улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч С.Наранбаатар нь “автотээврийн хэрэгслээ буцааж авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч А.Ань бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч А.Аэнэ талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч А.Аял шийтгэл оногдуулахад улсын яллагч, шүүгдэгч нарын гаргасан саналыг харгалзан “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Ат ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1809029640712 угаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ань цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Алтансүхийн Аыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аыг 500 нэгж буюу, 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ань 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацааны дотор төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ань 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.Ань цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай 

хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР