Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2026/00375

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч:  “******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******ийн *******т холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,199,212,6 (зургаан сая нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун арван хоёр төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад       

                                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Лэндмн ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Зээлдэгч ******* овогтой ******* нь “******* ББСБ” ХК-ийн Lend MN аппликейшнийг ашиглаж 2025 оны 05-р сарын 16-ны өдөр “Lend зээлийн шугам буюу зээлжих эрх нээх” цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрт гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг “Ашиглаж буй зээлийн нөхцөл”-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг.

Үүний дагуу зээлдэгч Б.******* нь 2025 оны 08-р сарын 08-ны өдөр нийт 2 удаагийн хүсэлтээр 4,200,000 төгрөгийн зээлийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр авсан.

Зээлдэгч Б.******* нь зээл авсанаас хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд 2025 оны 05-р сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4,200,000 төгрөг, зээлийн хүүд 1,983,412.6 төгрөг, шимтгэлийн үлдэгдэл 5,800 төгрөг нийт 6,189,212.6 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

Зээлийн гэрээний 3.5.3-д “Зээлдэгч нь Зээлийн үйлчилгээний хураамжийг Зээлдүүлэгчид төлнө. Зээлдэгчийн тухайн зээлд төлөх хураамж нь Зээлийг ашигласан хугацаанаас үл хамаарна” 3.5.5-д “Зээлдэгчийг Зээл авах бүрд Аппликейшнд тухайн Зээлд төлөх хүү, хураамжийн хэмжээтэй танилцуулна. Зээлдэгч нь Цахим зээлийн хүсэлт илгээн Зээл авснаар түүнд ногдох хүү, хураамжийг өөрийн баталгаажуулсан Зээлийн хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг Зээлдүүлэгчтэй үүгээр тохиролцож, зөвшөөрсөн болно” 3.8.6-д “Зээлдүүлэгч Зээлийн төлбөрийг хураамж, нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана” тус тус гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй.

Иймд хариуцагч ******* овогтой *******тэй байгуулсан “Lend зээлийн шугам буюу зээлжих эрх нээх” гэрээний үүрэгт 6,189,212.6 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг, нийт 6,199,212.6 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие ******* овогтой ******* нь *******-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. *******-с нэхэмжилсэн 6,199,212 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би энэ мөнгийг 3 сарын дотор төлж барагдуулна.” гэжээ.

 

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,199,212,6 (зургаан сая нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун арван хоёр төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК,  хариуцагч Б.******* нарын хооронд   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,199,212,6 (зургаан сая нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун арван хоёр төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.   

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,199,212,6 (зургаан сая нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун арван хоёр төгрөг зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,199,212,6 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,137 төгрөгийн тал хувь болох 57,068 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,068 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 57,068 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ”      ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн 6,199,212,6 (зургаан сая нэг зуун ерэн есөн мянга хоёр зуун арван хоёр төгрөг зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,137 төгрөгийн тал хувь болох 57,068 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,068 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 57,068 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ