Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 703

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

Улсын яллагч З.Энхжаргал,

            Шүүгдэгч Х.Ннарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Еншөөбүү овогт Хишгээгийн Н-д холбогдох эрүүгийн 1809032130744 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Ннь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин супермаркет” дэлгүүрийн орчим иргэн О.Адъяанямын гээгдүүлсэн хэтэвч, түүн дотор байсан элэн 540.000 төгрөг, иргэний цахим үнэмлэх, банкны виза карт, “Сод монгол” шатахуун түгээх станцын виза карт зэрэг эд хөрөнгийг завшиж бөгө хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Улсын яллагчаас: “...хохирогч О.Адъяанямын мэдүүлэг /хх-11/, шүүгдэгч Х.Н-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-12-13, 21-22/,

Х.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-24-27/, хохирогч О.Адъяанямын “хохирлыг бүрэн барагдуулж авсан, шүүх хурал суухгүй” /хх-32/ гэх баримтуудыг шинжлэн судлуулах саналыг,

Шүүгдэгч Х.Н“Шинжлэн судлуулах баримтгүй” гэснийг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Ннь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин супермаркет” дэлгүүрийн орчим иргэн О.Адъяанямын гээгдүүлсэн хэтэвч, түүн дотор байсан элэн 540.000 төгрөг, иргэний цахим үнэмлэх, банкны виза карт, “Сод монгол” шатахуун түгээх станцын виза карт зэрэг эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч О.Адъяанямын: “...өмдний халаасанд байсан хэтэвчтэй 540.000 төгрөг, иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлээ гээсэн тул цагдаад хандсан. ...хүнсний дэлгүүрийн камерт би хэтэвчээ хаяж байгаа, миний гээсэн хэтэвчийг нэг үл таних эмэгтэй хүн авч байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг /хх-11/, шүүгдэгч Х.Нгэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ Номин супермаркетийн хойд талын гудамжинд хар өнгийн хэтэвч байж байхаар нь авч онгойлгож үзтэл Иргэний үнэмлэх, банкны виза карт, бэлэн 540.000 төгрөг байсан юм. 320.000 төгрөгийг нь үрчихсэн юм үлдэгдэл мөнгө нь байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх /хх-11, 22/, хохирогч О.Адъяанямын “...хохирлыг бүрэн барагдуулж авсан, шүүх хуралд суухгүй” /хх-32/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Х.Ннь бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Х.Ннь улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ннь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Х.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг,

шүүгдэгч Х.Н“торгуулийн ялыг төлөх хугацаа тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч Х.Н-д ял шийтгэл оногдуулахад улсын яллагч, шүүгдэгч нарын гаргасан саналыг харгалзан “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Н-д ял шийтгэл оногдуулахад “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1809032130744 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ннь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Еншөөбүү овогт Хишгээгийн Н-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Н-г 450 нэгж буюу, 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ннь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацааны дотор төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Х.Ннь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Ннь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд

шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР