| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00394/И |
| Дугаар | 157/ШШ2026/00376 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 157/ШШ2026/00376
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч: “*******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,651,971 (дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун далан нэгэн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”Зээлдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “******* ББСБ”-аас биеэр ирж гар утас барьцаалан Лизингийн зээлийг зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай жилийн 3.5%-н хүүтэй 4,790,000 төгрөг авсан ба банк гэрээний үүргээ биелүүлж 2025.04.18-ны өдөр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ******* ББСБ-аас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хуваарьт төлөлтөө хэтрүүлсэн байна. ******* ББСБ-аас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, утсаар болон биечлэн уулзаж сануулж байсан боловч 2026.06.02-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 4,651,971 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....4,651,971 төгрөгийг 8 сарын 20-ноос сард 2 удаа 400,000 төгрөгөөр төлөх боломжтой байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК нь хариуцагч Э.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,651,971 (дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун далан нэгэн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,651,971 (дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун далан нэгэн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,651,971 (дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун далан нэгэн) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,651,971 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,382 төгрөгийн тал хувь болох 44,691 төгрөгийгтөрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 44,691 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 44,691 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,651,971 (дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун далан нэгэн) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,382 төгрөгийн тал хувь болох 44,691 төгрөгийгтөрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 44,691 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 44,691 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ