Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2026/00381

 


  Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг                                                                                
      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, 
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: ******* ******* холбогдох “ашиглалтын зардал 413,526 (дөрвөн зуун арван гурван мянга таван зуун хорин зургаан) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад                                                                                                                                            


ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...******* нь Бор-Өндөр УБҮйлдвэрт 36-13 тоот байрны ашиглалтын зардал болох 2026 оны 01-р сараас 2026 оны 04-р cap дуустал 368,808 төгрөг мөн уг хугацаан дахь алданги 44,718 төгрөг, нийт 413,526 төгрөгийг УБҮйлдвэрийн IBAN590034 данс төрийн банк 320000207580 тоот дансанд тушааж өр авлагыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 413,526 төгрөгөөс 276,630 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцсэн.” гэжээ. 

3.Нэхэмжлэгч  байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагаа 136,896 төгрөгөөр багасгаж 276,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.” гэжээ.


                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨҮГ нь хариуцагч У.******* холбогдуулан “ашиглалтын зардал 413,526 (дөрвөн зуун арван гурван мянга таван зуун хорин зургаан) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “ашиглалтын зардал 413,526 (дөрвөн зуун арван гурван мянга таван зуун хорин зургаан) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.    

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 276,630 төгрөгийг төлөх талаар тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч  байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 136,896 төгрөгөөр багасгаж 276,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тайлбар ирүүлж, зохигчид хоорондоо эвлэрсэн байна. 
 
4.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 276,630  төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 136,896 төгрөгөөр багасгаж, 276,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.  

5.Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨҮГ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,056 төгрөгийн тал хувь болох 6528 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 6528 төгрөгийг, нэхэмжлэлийн эвлэрсэн шаардлага болох 276,630 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 8949 төгрөгийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул тал хувиар бууруулж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 4475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨҮГ-т олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 
 
1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨҮГ-ын нэхэмжилсэн “413,526 (дөрвөн зуун арван гурван мянга таван зуун хорин зургаан) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 136,896 төгрөгөөр багасгаж, 276,630 (хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун гучин) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨҮГ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,056 төгрөгийн тал хувь болох 6528 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 6528 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 4475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨҮГ-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ