| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00401/И |
| Дугаар | 157/ШШ2026/00384 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 157/ШШ2026/00384
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч: Д.Б, Ц.О *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Ж, Б.Т *******т холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******, Ц.******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* *******, ******* ******* бид хоёр эхнэр нөхөр бөгөөд 2025 оны 12 сарын 15-ны өдөр нөхрийн найз нь мөнгө зээлээч, зээлээ хаагаад буцааж аваад эргүүлээд өгнө, 1 хоног л болно гэхээр нь бид хоёр итгэж, өөрсдийн малнаасаа махалж зарсан. Max худалдан авагч махны нийт төлбөрөөсөө 7,000,00 төгрөгийг Г.ын Хаан банкны 5954101804 дугаарын харилцах дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 8,822,000 төгрөгийг нөхөр Ц.******* нь өөрийн Хаан банкны 5936082984 дугаарын харилцах дансандаа мах худалдан авагч шилжүүлэн авсан. Ингээд 2025 оны 12 сарын 16-ны өдөр болсон боловч Г.Жавзанпагма, ******* нь бид хоёроос зээлсэн мөнгөө өгөөгүй тул эхнэр Д.******* нь өөрийн Фэйсбүүк чатнаас, нөхөр Ц.*******ын өөрийн жимобайлын дугаараасаа зээлсэн мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан. Гэтэл хариуцагч Г.Жавзанпагма, ******* нь бидний 7,000,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул тэд *******аас гаргуулж бидэнд олгож өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч , ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Найз *******аас 7,000,000 төгрөг авсан нь үнэн. Сар бүр цалин дээрээсээ төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******, Ц.******* ******* нь хариуцагч Г., *******т холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч Д.*******, Ц.*******, хариуцагч Г., *******ын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г., ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Г., ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч Д.*******, Ц.******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийн тал хувь болох 63,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 63,475 төгрөгийг, хариуцагч Г., *******аас улсын тэмдэгтийн хураамж Г., *******аас 63,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Ц.******* *******т олгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1900 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******, Ц.******* *******ын нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,000,000 (долоон сая) төгрөгийг хариуцагч Г., ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******, Ц.******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийн тал хувь болох 63,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 63,475 төгрөгийг, хариуцагч Г., *******аас улсын тэмдэгтийн хураамж 63,475 төгрөгийг, нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1900 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Ц.******* *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.. ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ