Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 704

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Улсын яллагч: Л.Мажигсүрэн,

            Шүүгдэгч Ц.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ширээт овогт Цацралын А-т холбогдох эрүүгийн 1809032150708 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Ань 2018 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзий төвийн орчим хохирогч А.Мөнхбатын халааснаас Iphone-6s маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 354.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан учраас хулгай хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг манай ээж төлнө гэсэн.  Тухайн үед би бага зэргийн согтолттой байсан.  Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 6-7 дугаар хуудас хохирогч А.Мөнхбатын мэдүүлэг, 8-9, 24-25 дугаар хуудас яллагдагч Ц.А-ын мэдүүлэг, мөн гэрчээр өгсөн өөрийнх нь мэдүүлэг, 13-14 дүгээр хуудас Дамно ХХК-ний эд хөрөнгийн тайлангийн үнэлгээ, 29 дүгээр хуудас Мобиком Корпораци ХХК-ний лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.А-: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

Шүүхээс шүүгдэгч Ц.А-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

НЭГ: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.Ань 2018 оны 05 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзий төвийн орчим хохирогч А.Мөнхбатын халааснаас Iphone-6s маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 354.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

Хохирогч А.Мөнхбатын: “...Ууганбаяр, Өлзийбаяр бид 3 шөнийн 3 цагийн үед тус караокеноос гараад явж байтал Агэх залуу явж байсан. Тэгээд манай 2 найз шинэ замын уулзвар дээрээс салаад би урагшаа зам хөндлөн гараад Өлзий төвийн урд явж байхад Анамайг дагаад яваад байсан. Тэгээд баруун тийшээ зам хөндлөн гараад 73 дугаар хотхон руу гэр лүүгээ харьсан. Өглөө гэртээ сэрэхэд миний гар утас байхгүй байсан учир өөрийн гар утасны дугаар луу залгахад дуудаад авахгүй байхаар нь зурвас илгээсэн. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Мобиком дээр очиж өөрийн дугаараа хаалгаад гар утас алдагдсанаас хойш ярианы биллийг гаргуулахад 95559478 /А-ын дугаар/, 99329985 /дүү Отгонтуяа/, 94462353, 80260025 /ээжийнх нь дугаар/ гэх дугаарууд руу залгаж нэгж явуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

Гэрч Ц.А-ын: “...Хохирогч гэх залуу 2 найзын хамтаар гарч ирээд Өлзий төвийн уулзвар луу алхаад явахаар нь би араас нь дагаж очиход хохирогч залуу урагшаа зам хөндлөн гарах гэж байхад нь хохирогчийн гадуур хувцасны баруун талын халаас руу гараа оруулаад Iphone-6s маркийн гар утсыг нь хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Яллагдагч Ц.А-ын: “...Би өмнө нь Цэлмэг мөрдөгч дээр өгсөн гэрчийн мэдүүлэг дээр бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан тул одоо надад нэмж ярих зүйл алга. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирогчийн хохирлыг яаралтай барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг хулгайлагдсан Iphone-6s маркийн гар утас нь 354.000 төгрөгөөр үнэлэгдсэн /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, Ц.А-ын бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-аас 354.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мөнхбатад олгох нь зүйтэй байна.

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас: “…Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоног хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх…” гэсэн саналыг,

Шүүгдэгчээс: “…Би улсын яллагчийн саналыг дэмжиж байна…” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч Ц.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Аял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдав.

ГУРАВ: Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,

Шүүгдэгч Ц.Ань 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,

36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ширээт овогт Цацралын А-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.А-аас 354.000 /гурван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Мөнхбатад олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-ын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж , түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ИДЭР