2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/06402

 

 

 

 

    2026              06             05                                           192/ШШ2026/06402

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-ид холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-тай 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №27 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж ******* дүүрэг, 16 дугаар хороо/одоогийнхоор 25 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний төвтэй “Цагаан хаалга цогцолбор” хотхоны А блок 2 дугаар орц, 2 давхар L загварын 65.09 м.кв 3 өрөө 25 тоот орон сууцыг нийт 195,270,000 төгрөгөөр захиалсан бөгөөд төлбөрийг 2021 онд нийлүүлсэн мод модон материалын 235,000,000 төгрөгийн авлагаас хасаж тооцож төлбөр тооцоо 100 хувь төлөгдсөн болно. Учир нь “Цагаан хаалга цогцолбор” хотхон нь бүхлээрээ "Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа, мөн 2 байгууллага хоорондоо шүүхийн маргаантай байгаа учир өөрийн захиалсан дээрх орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг саадгүй бүртгүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд *******г ******* дүүрэг, 16 хороо/одоогийнхоор 25 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний төвтэй “Цагаан хаалга цогцолбор” хотхоны А блок 2-р орц, 2 давхар L загварын 65.09 м.кв 3 өрөө 25 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. ******* миний нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-ид холбогдох иргэний хэрэгт өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Гэрээний төлбөрт 2021 онд тухайн барилгыг барих явцад барилгад шаардлагатай нийлүүлсэн мод модон материалын 235,000,000 төгрөгийн авлагаас хасаж тооцох тодорхойлолт албан бичгийг “******* *******” ХХК-ийн захирал ******* нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3/27 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан. Тухайн 235,00,000 төгрөгөөс 195,270,000 төгрөгт энэхүү орон сууцыг захиалж, гэрээ байгуулсан. Гэтэл төслийн ажил эхэлснээс  хойш ашиглалтад ороогүй 7-8 дахь жилдээ явж байна. Нэхэмжлэгчийн хувьд худалдаж авсан орон сууцыг өмчлөх эрхээ баталгаажуулж зорилгоор шүүхэд хандаж байна. 400 гаруй хүнээс захиалга авсан түүнээс 300 гаруй хүн өмчлөгчөөр тогтоолгосон байна. Дараа нь улсын комисс хүлээж авч, гэрчилгээ гаргах үед маргаан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү хүсэлтээ гаргаж байна. Баримтаар нотлогдохгүй ч гэсэн талуудын хооронд өөрсдийн хэлж байгаагаар асуудал үүссэн байна. Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн  243.1 дэхь хэсэгт заасны дагуу  “Цагаан хаалга цогцолбор” хотхоны А блок, 2 дугаар орц, 2 давхар L загварын 65.09 м.кв 3 өрөө 25 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардлагатай бичиг баримтыг Улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хариуцагч “******* *******” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийг шүүх хурлаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа тул шүүх хурлыг зарлаж өгнө үү. Манай “******* *******” ХХК нь “Цагаан хаалга цогцолбор” хотхоны барилгын ажлыг 2019 оноос эхлүүлсэн. Барилгын ажил эхэлсний дараа дэлхий дахинд ковид-19 цар тахал гарч, үүнтэй холбоотойгоор барилгын ажил зогссон. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. 2023 он хүртэл барилгын ажил огт явагдаагүй. Энэ хугацаанд зарим захиалагч нар цагдаагийн байгууллагад хандаж байсан. Тодруулбал, 2023 оны 04 дүгээр сараас эхлэн ******* дүүргийн Цагдаагийн байгууллагад “барилга ашиглалтад орохгүй байна”, “захиалагч нарын өгсөн мөнгийг зориулалтын бусаар ашигласан” гэх агуулгаар гомдол гаргасан. Харин нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй, бусад захиалагч нараас гомдол гаргасан байдаг. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас манай компанийг шалгаж эхэлсэн. Шалгалтын хүрээнд 2 жилийн хугацаанд бүх бичиг баримт, тамга тэмдгийг хураан авсан бөгөөд үүний улмаас барилгын ажил зогссон. 2024 оны 11 дүгээр сар хүртэл цагдаагийн байгууллага шалгалт явуулж, эцэст нь “******* *******” ХХК-ийн барилгын ажил ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас удааширч, зогссон нөхцөл байдал үүссэн байна” гэсэн дүгнэлт гаргасан. Түүнээс хойш барилгын ажлыг үргэлжлүүлэн, ашиглалтад оруулах чиглэлээр манай компани ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд барилгын салбар, барилга захиалгын асуудал хүндрэлтэй болсон нь нийгэм даяар яригдаж байгаа асуудал. Манай зарим захиалагч нарын зүгээс бусад компанитай адил ашиглалтад оруулахгүй, залилсан мэтээр ойлгосон байж болно. Гэвч манай компани өнөөдрийг хүртэл энэхүү барилгыг ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна. Ковид-19 цар тахлын үед эдийн засгийн хүндрэл үүссэнтэй холбоотойгоор барилгын ажлыг үргэлжлүүлэхэд өртөг, төлбөр нэмэгдэх нөхцөл байдал бий болсон. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор зарим захиалагч нар шүүх болон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь үнэн. Барилга захиалсан бүх айлуудын м.кв-ын үнийг 900,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Гэхдээ бид захиалагч нартай харилцан тохиролцож, бүх гэрээгээ шинэчилсэн. Энэ асуудлууд бүгд зөв шийдэгдэж, одоогоор ямар нэгэн асуудалгүй байгаа. Нэхэмжлэгч Б.Гэрэлтуяагийн хувьд төлбөрөө 100 хувь бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. Улсын комисс хүлээж авахаар манай компаниас шаардлагатай бүх бичиг баримтыг гаргаж өгнө. Нэгэнт шүүхэд хандаж байгаа учраас нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зөв байх гэв.

           

3. Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/хх 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 5-7/, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №27 дугаартай Орон сууц захиалгын гэрээ/хх 8-11 тал/, “*******” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/28 дугаартай тодорхойлолт/хх 12 тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 13 тал/, ******* дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/хх 14 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 19 тал/, хариу тайлбар/хх 25 тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-ид холбогдуулан ******* дүүрэг, 16 хороо/одоогийнхоор 25 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний төвтэй “Цагаан хаалга цогцолбор” хотхоны А блок 2-р орц, 2 давхар L загварын 65.09 м.кв 3 өрөө 25 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

5.Нэхэмжлэгч ******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн.

6.Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

7. Дараах үйл баримтууд тогтоогдов.

7.1.Нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ХХК нарын хооронд 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №27 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж ******* дүүрэг, 16 хороо/одоогийнхоор 25 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний төвтэй “Цагаан хаалга цогцолбор” хотхоны А блок 2-р орц, 2 давхар L загварын 65.09 м.кв 3 өрөө 25 тоот орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлж, захиалагч тал гэрээнд заасан 1 м.кв-ын үнийг 3,000,000 төгрөгөөр тооцон нийт 195,270,000 төгрөгийг төлж, өмчлөлдөө авахаар харилцан тохиролцсон./хавтаст хэргийн 8-11 дугаар тал/

7.2.Тус орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний үүрэгт нэхэмжлэгч ******* нь 2021 онд “*******” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох “Цагаан хаалга цогцолбор” үйлчилгээний төвтэй 500 айлын орон сууцны карказ угсралтын ажилд 235,000,000 төгрөгийн мод модон бүтээгдэхүүн болох приус, панер нийлүүлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь тогтоогддог./хавтаст хэргийн 12 дугаар тал/

Иймээс маргаан бүхий 3 өрөө 25 тоот орон сууцны үнэ 195,270,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

8.Нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, мөн хариуцагчийн төлөөлөгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараас үзэхэд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч *******г ******* дүүрэг, 16 хороо/одоогийнхоор 25 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний төвтэй “Цагаан хаалга цогцолбор” хотхоны А блок 2-р орц, 2 давхар L загварын 65.09 м.кв 3 өрөө 25 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоох нь үндэслэлтэй байна.

9.Дээрх үйл баримт, тайлбар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаагаар зүйлчлэх нь зүйтэй юм. 

10.Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг, зохигч талууд маргаан бүхий орон сууцыг давхар захиалагч байхгүй, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүргийн 10 дугаар хороо, “Хөх сувд” хотхоны 804 дүгээр блокийн 10 давхрын А тоот, 2 өрөө, 47,3 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалган шийдвэрлэв.

11.Энэхүү шийдвэрээр нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ХХК нарын хооронд үүссэн гэрээний харилцаа, өмчлөх эрх шилжүүлэх, шилжүүлэн авах эрх, үүргийн хүрээнд “*******” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул *******г тухайн орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Энэ нь гуравдагч этгээдийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдав.

Хариуцагч “*******” ХХК нь уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж тусгай тэмдэглэл үйлдсэн, салж бүртгэгдээгүй болох нь мөн тогтоогддог.

 12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,204,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,204,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***-г ******* дүүрэг, 25 дугаар хороо, “Цагаан хаалга цогцолбор” хотхоны А блок 2-р орц, 2 давхар L загварын 65.09 м.кв талбайтай 3 өрөө 25 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтаар хангахыг хариуцагч “*******” ХХК-ид даалгасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,204,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,204,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосон үеэс хүчинтэй, мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба хүргүүлэх бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            ***