2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2026/06554

 

 

 

 

    2026              06             10                                           192/ШШ2026/06554

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-ид холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие “******* *******” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, ******* дүүргийн 2 дугаар хороо, Хулан хотхоноос 42,83 м.кв талбайтай орон сууцыг захиалсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр захиалсан байрны м.кв талбайг томсгож дахин гэрээ байгуулсан. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээг “******* *******” ХХК-иас холбогдон гэрээг шинэчлэх шаардлагатай гэсний дагуу дахин шинэчилж 67 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,200,000 төгрөгөөр тооцож, 80,400,000 төгрөгөөр тохиролцсон. Уг орон сууцны төлбөр болох 80,400,000 төгрөгийг хэсэгчлэн төлж гэрээний дагуу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүрэн дуусгаж 2022 оны 07 дугаар сард тус дүүргийн 2 дугаар хорооны 39/1 дүгээр байрны 1-23 тоотод нүүж орон одоог хүртэл амьдарч байна. Гэвч өнөөдрийг хүртэл “******* *******” ХХК нь уг байрны гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөөгүй. Би удаа дараа “******* *******” ХХК-ийн захирал *******, нартай ярьсан боловч янз бүрийн тайлбар өгсөөр өнөөдрийг хүргэсэн. Энэ хугацаанд миний бие удаа дараа шүүхэд нэхэмжлэл өгч байсан. Гэвч “******* *******” ХХК нь байнга хаяг дээрээ байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаадаг байсан бөгөөд сүүлд ******* дүүрэг, 15 дугаар хороо, 27б дугаар байр, 201 тоот хаягт байрлаж байгаа тухайгаа надад өөрсдөө хэлж энэ хаягаар шүүхэд өгөхөд бид нэхэмжлэлийг гардаж авна, таныг олон жил хөөцөлдүүлж байгаагаа ойлгож байна гэж хэлсэн учраас би энэ хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Хэдийгээр миний бие байрандаа амьдарч байгаа ч гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулж аваагүй байгаа тул надад маш хэцүү байна. Энэ байдлаа би удаа дараа учирлаж хэлж байгаа. Иймд намайг ******* дүүргийн 2 дугаар хороо, Хулан хотхоны 39/1 дүгээр байрны 23 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг “******* ******* ХХК”-д даалгаж өгнө үү гэв.

           

2. Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3-4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 5/, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний хуулбар/хх 6-7/, *** дугаартай шүүгчийн захирамж/хх 10-12/, *******ын гаргасан өргөдлийн хуулбар/хх 13/, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний хуулбар/хх 14-15/, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний хуулбар/хх 16-18/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн болон орлогын мэдүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх 19, 22-24, 26, 32/, *******ын 5749428723 хаан банкны дансны хуулга/хх 20-21, 25, 27, 29-31, 33/, Бэлэн мөнгөний орлогын баримт/хх 26/, *******, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай Прокурорын тогтоолын хуулбар/хх 34-36/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.  

 

Хариуцагч талаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 42-43/, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 44/ нотлох баримтыг гарган өгсөн боловч хариу тайлбар ирүүлээгүй.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдуулан ******* дүүрэг, 2 дугаар хороо, Хулан хотхоны 39/1 дүгээр байр, 23 тоот хаяг байршилтай, 67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

4.Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул хянан шийдвэрлэх ажиллагааг түүний эзгүйд үргэлжлүүлж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5.Хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлэн мэтгэлцэн маргаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, 2026 оны 04 дүгээр сарын 27-ний өдрөөс хойш хугацаанд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.

6.Шүүх нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

7. Дараах үйл баримтууд тогтоогдов.

7.1.Нэхэмжлэгч *******, хариуцагч “******* *******” ХХК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 05 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж ******* дүүрэг, 2 дугаар хороо, Хулан хотхоны 4 давхрын С3 блокийн 42.83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлж, захиалагч тал гэрээнд заасан 1 м.кв-ын үнийг 1,100,000 төгрөгөөр тооцон нийт 47,113,000 төгрөгийг төлж, өмчлөлдөө авахаар харилцан тохиролцсон./хавтаст хэргийн 6-7 дугаар тал/

7.2.Нэхэмжлэгч *******, хариуцагч “******* *******” ХХК-ид хүсэлтээ гарган маргаан бүхий Хулан хотхоны дээрх орон сууцны м.кв-ын хэмжээг 59,91 м.кв болгон томсгон талууд хооронд дахин 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, дахин 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр 67 м.кв болгон томсгон нэмэгдүүлэхээр тохиролцсон гэрээнүүд байгуулагдаж талууд өмнөх гэрээнүүдийг өөрчилж шинэчлэн ******* дүүрэг, 2 дугаар хороо, Хулан хотхон 39/5 дугаар байр, 4 давхар хаяг байрлах, 67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,200,000 төгрөгөөр тооцон нийт дүнг 80,400,000 төгрөгөөр тохиролцон бариулахаар болсон байна./хх 14-18/

7.3.Тус орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний үүрэгт нэхэмжлэгч ******* нь хариуцагч компанийн болон менежер гийн дансаар болон бэлэн мөнгөөр 1.2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5,107,200 төгрөг, 2.2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 20,590,800 төгрөг, 3.2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 4.2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 5.2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 6.2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 13,000,000 төгрөг, 7.2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 8.2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 9.2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3,500,000 төгрөг, 10.2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 712,000 төгрөг, 11.2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр, 12.2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг бэлнээр, 13.2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 14.2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 15.2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 16.2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 90,000 төгрөг, 17.2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 18.2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 900,000 төгрөг, 19.2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 20.2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөгөөр буюу нийт 20 удаагийн шилжүүлэг, 2 удаагийн бэлэн мөнгөний орлогоор нийт 80,400,000 төгрөг төлж төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь тогтоогддог./хх 19-33/

Иймээс маргаан бүхий ******* дүүрэг, 2 дугаар хороо, Хулан хотхон 39 дүгээр байр, 23 тоот хаяг байрлах, 67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэ 80,400,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдов.

7.4.Нэхэмжлэгч ******* хариуцагч “******* *******” ХХК-ийн өмнө хүлээсэн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний үүрэгт маргаан бүхий 23 тоот орон сууцны төлбөрт 80,400,000 төгрөгийг бүрэн төлсөн, гэрээнд Хулан хотхон 39/5 дугаар байр, 4 давхар хаяг байрлах, 67 м.кв талбайтай 2 өрөө гэж дурдсан боловч маргаан бүхий орон сууц нь 39/1 дүгээр байрны 23 тоот гэх бөгөөд уг тоотод нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сараас хойш амьдарч байгаа, энэ хугацаанд өөр өмчлөх эзэмших эрхтэй этгээд байхгүй, давхардсан гэрээгүй, хариуцагч компанийн эрх бүхий этгээдүүдийн зүгээс өөрсдөө зөвшөөрсөн хариуг хэлдэг, хаягаа ч зааж өгсөн ч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь зөвшөөрсөн хэлбэр гэх байдлаар тайлбар гаргадаг, мөн энэ хугацаанд өөр этгээд түүнд хандан гомдол хүсэлт гаргаж байгаагүй гэх тайлбар гаргасан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч *******ыг ******* дүүрэг, 3 дугаар хороо, Хулан хотхон 39/1 дүгээр байр, 23 тоот хаяг байрлах, 67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоох нь үндэслэлтэй байна.

9.Дээрх үйл баримт, тайлбар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаагаар зүйлчлэх нь зүйтэй юм. 

10.Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч тал маргасан тайлбар ирүүлээгүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг, хариуцагч тал маргаан бүхий орон сууцыг давхар захиалагч байгаа эсэх, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг эс хүлээн зөвшөөрсөн талаар хариу тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул зөвшөөрсөнд тооцон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг, 2 дугаар хороо, Хулан хотхон 39/1 дүгээр байр, 23 тоот хаяг байрлах, 67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоон шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ыг маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10.Энэхүү шийдвэрээр нэхэмжлэгч *******, хариуцагч “******* *******” ХХК нарын хооронд үүссэн гэрээний харилцаа, өмчлөх эрх шилжүүлэх, шилжүүлэн авах эрх, үүргийн хүрээнд “******* *******” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул *******ыг тухайн орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн ч энэ нь гуравдагч этгээдийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдав.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 630,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 630,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***-ыг ******* дүүрэг, 2 дугаар хороо, Хулан хотхоны 39/1 дүгээр байрны 23 тоот хаяг байршилтай 67 м.кв талбайтай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтаар хангахыг хариуцагч “******* *******” ХХК-ид даалгасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 630,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 630,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосон үеэс хүчинтэй, мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба хүргүүлэх бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            ***