Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2026/01998

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2026/01998

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг би,

Нэхэмжлэгч; ********* хот ********* дүүрэг ** дугаар хороо, ********* ББСБ ХХК /РД; *********, утас; *********/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч; ********* аймаг ********* сум ********* баг мөрөн **-р гудамж ** тоотод оршин суух, Д овогт Ш-ийн Б /РД; *********, утас; *********/-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 534,520.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...хариуцагч Ш.Б-аас үндсэн зээлийн төлбөрт 196,631 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 257,263.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,525.81 төгрөг, шимтгэл 1100 төгрөг, нийт 534,520.05 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа миний бие ********* ББСБ-аас нэхэмжилсэн 534,520.05 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх зээлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байна. гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ш.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 534,520.05 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 534,520.05 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ш.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 534,520.05 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,685.60 төгрөгөөс 8,342 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн 100210000941 данснаас 8,342 төгрөг, хариуцагчаас 8,342 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ