2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2026/06306

 

 

 

 

 

 

 

    2026             06            03                                            192/ШШ2026/06306

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ад холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хэн аль нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200  төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч *******т, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200  төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас гаргуулан хариуцагч *******ад тус тус буцаан олгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсэгт зааснаар эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохигч талуудын хэн аль нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***