Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 755

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

            улсын яллагч Ч.Отгонсүрэн,

            шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Н.Баатардорж,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Ж.Батхуягаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Чулууны З-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өртөө овогт Батбаярын Б- нарт холбогдох эрүүгийн 1802002370152 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:          

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.З нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Тоёота Приус-20 маркийн 22-84 УБС улсын дугаартай тээврйин хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфитамины агууламж бүхий 0.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг бусдад худалдсан, мөн 2.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфитамины агууламж бүхий 0.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.З шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б-тай Баянзүрх захын ойролцоо таарсан. Тэгээд өөрийн S8 утсаа 840.000 төгрөгөөр зарах гэж байгаа талаараа хэлтэл Б.Б “манай ажлын ах утас авна гээд байсан юм ажлынхаа ахад үзүүлээд аваад ирье гээд 40.000 төгрөг өгөөд утсыг маань аваад явсан. Маргааш нь миний утсыг авахаар болсон гээд урьдчилгаа 400.000 төгрөг шилжүүлээд үлдэгдэлийг нь маргааш өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь мөнгөө авъя гэтэл ямар ч байсан өнөөдөр өгнө. 2-3 цагийн дараа болох байх. Эргээд уулзъя гэсэн. Тэгээд Өргөө кино театрын Номин супермаркетын хажууханд тамхи татаад гэж зогсож байгаад нэг танихгүй хүнээс мөс авсан. Удалгүй Б.Баас мөнгөө авахаар болж уулзсан. Машин дотор юм яриад сууж байхдаа мөсний талаар хэлж үзүүлтэл “надад жоохныг өгчих гэж гуйгаад байсан. Би эхэндээ өгөхгүй гэж уурласан боловч гуйсаар байгаад жоохныг авсан. Тэгээд бид 2 салаад гэр гэр рүүгээ харьцгаасан. Гэртээ ирээд тамхинд гарахдаа цагдаа  нарт баригдсан. Би өөрөө хэрэглэх гэж авсан боловч хэрэглэж ч амжилгүй баригдсан...” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх захын ойролцоох автомат тоглоомын газар Ч.З ахтай таарсан. Тэгээд надад “утсаа зарах гэж байгаа талаараа хэлсэн. Манай ажлын агрономич ах андройд утастай болох юм сан гэж байсан болохоор нь түүнд үзүүлэхээр болоод 40.000 төгрөг өгөөд явсан. Тэгээд ахдаа үзүүлтэл гоё утас байна авъя гэсэн болохоор 14-ний өдөр утасны урьдчилгаа 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь буюу 15-ны өдөр бас л тоглоомын төвийн ойролцоо тааралдсан. Тэгтэл Ч.З ах үлдэгдэл мөнгөө өгөх үү гэхээр нь 2-3 цагийн дараа уулзаж байгаад өгье гээд салгасан. Удалгүй уулзалдаад машин дотор нь юм яриад сууж байтал Ч.З ах мөсний талаараа хэлсэн. Ч.З ах

мөснөөсөө өгөх дургүй байсан боловч би түүнээс “надад жоохныг өгчих” гэж гуйсаар байгаад авсан. Тэгээд бид 2 салцгаагаад гэр гэр рүүгээ харьж явтал Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоо цагдаа нарт баригдсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 11-16 дугаар хуудсанд Б.Бы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 20 дугаар хуудсанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 27 дугаар хуудсанд мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл, 32 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт, 36 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт, 58-59 дүгээр хуудсанд Ч.Згийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 62-64 дүгээр хуудсанд Б.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 122-125 дугаар хуудсанд Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, 126 дугаар хуудсанд Ч.Згийн Хаан банкин дахь дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Ч.Згийн өмгөөлөгч Н.Баатардоржоос: “Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд Ч.Згийн Хаан банкин дахь дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Д.Батбаяраас: “Шүүгдэгч О.Оюунтуяад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд 73 дугаар хуудсанд, 126 дугаар хуудас, 159 дүгээр хуудсанд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой: Ч.Згийн иргэний үнэмлэхний лавлагаа, Б.Бы иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Ч.Згийн урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-82, 85, 86, 103, 105, 106, 142-145/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.З, Б.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.З нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Тоёота Приус-20 маркийн 22-84 УБС улсын дугаартай тээврйин хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфитамины агууламж бүхий 0.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг бусдад худалдсан, мөн 2.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Б нь “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфитамины агууламж бүхий 0.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 14-15 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 20 хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6578, 6622 дугаартай дүгнэлт /хх-ийн 32, 36 хуудас/,

Ч.Згийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Өргөө кино театрын тэнд байдаг ТҮЦ-нээс тамхи аваад зогсож байтал нэг залуу сайн уу Заагий ах гэсэн. Би тэр залууг танихгүй байсан намайг таниад байсан. Тэгээд намайг та автомат тоглоом дээр байдаг ах мөн биз дээ гэсэн. Тэгээд надад мөнгөний хэрэг гараад байна мөс байна авах уу гэсэн....Тэгээд танд хямдхан өгч байна шүү гэхээр нь сонирхоод авчихсан. Тэгээд хорооллоос явах гэж байтал Б- над руу..Элбэг их дэлгүүрийн урд зогсоол дээр ирчихсэн байна гэхээр нь тэнд очсон. Би машинаас буугаад Б-ы машинд суугаад нэг ийм зүйл оллоо гэсэн чинь надад жоохныг өгчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь эхэндээ дургүйцэж байгаад нэг гялгар ууттайгаас нь аваад жижиг гялгар уутны ёроол хэсэгт жоохныг хийгээд өгчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/,

Б.Бы яллагдагчаар мэдүүлсэн: “...Би хүнээс 300.000 төгрөг дансаар шилжүүлж авсан болохоор Заагий ахын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Урьд гар утас авахад 1 сая төгрөгөөр бодож өгсөн. Тэгээд бас үлдэгдэл 200.000 төгрөг үлдсэн шүү гэж ярилцаад байж байтал Заагий ах хүнээс нэг ийм зүйл авлаа ч билүү, оллоо ч гэлүү жижигхэн гялгар ууттай цагаан өнгийн зүйл гаргаж ирж үзүүлсэн. Заагий ах надад хэлэхдээ мөс гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод надад жоохныг өгчих л дөө гээд гуйтал тамхины ч билүү нэг гялгар уутанд ёроол хэсгээр нь жоохныг тасдаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөн дээрх нотлох

баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Ч.Згийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Б нарын мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухай бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт бөгөөд шүүгдэгч Б.Бы мансууруулах бодисыг олж авсан үйлдсэн үйлдэл түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Д.Батбаяр нараас гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

            Харин шүүгдэгч Ч.З болон түүний өмгөөлөгчөөс “мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй худалдаалах зорилго байгаагүй гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт цугларсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр “...уг цүнхний том халаасанд 20.000 төгрөг 9 ширхэг, 10.000 төгрөг 4 ширхэг, 5.000 төгрөг 1 ширхэг, 100 төгрөг 1 ширхэг мөн хар өнгийн зайгаар ажилладаг жижиг жин, 9696 1881 8893 3852 дугаартай хар өнгийн хаан банкны карт 1 ширхэг, мөн уг хар өнгийн цүнхний урд талын халааснаас 2 хэсэг тусдаа зиплок түгжээ бүхий уутанд хийсэн мөс мэт зүйл байсныг гар жин дээр жинлэж үзэхэд 2-лаа уутны хамтаар 1 грамм зааж байв. Мөн машины голын хайрцагны дээрээс “парламент” тамхины дотор талын тусдаа 2 хэсэг зиплок түгжээ бүхий ууттай дотор талдаа мөс мэт зүйлтэй гялгар байсныг 2-ууланг нь албаны жин дээр жинлэж үзэхэд 1.4 грамм зааж байв...” гэх,

түүнчлэн Ч.Згийн Хаан банкны 5029199201 дугаар дансаар Б.Бы Хаан банкны 5003815391 дугаар даснаас мөнгө орж ирсэн хуулга, Ч.Згийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Би машинаас буугаад Б-ы машинд суугаад нэг ийм зүйл оллоо гэсэн чинь надад жоохныг өгчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь эхэндээ дургүйцэж байгаад нэг гялгар ууттайгаас нь аваад жижиг гялгар уутны ёроол хэсэгт жоохныг хийгээд өгчихсөн” гэх мэдүүлэг, Б.Бы яллагдагчаар мэдүүлсэн: “...Заагий ах надад хэлэхдээ мөс гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод надад жоохныг өгчих л дөө гээд гуйтал тамхины ч билүү нэг гялгар уутанд ёроол хэсгээр нь жоохныг тасдаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/  зэрэг нотлох баримтуудаар Ч.Згийн үйлдэл нь мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь нотлогдож байна гэж үзэв.

            Мөн мансууруулах бодисыг борлуулах гэдэг нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр борлуулсан гэмт хэргийг төгс үйлдэгдсэнд тооцогддог тул шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нараас “...зүйлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

            2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Батсайхныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах..., гэсэн санал,

Шүүгдэгч Ч.Згийн өмгөөлөгч Н.Баатардоржоос: “…Миний үйлчлүүлэгч тухайн үед хууль бусаар мансууруулах зүйлийг олж авсан. Энэ талаараа маргахгүй байгаа. Бусдад шилжүүлэн өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтаар илэрч байгаа гэж үзэж байна. Улсын яллагчаас зүйлчлэн ирүүлсэн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд эрүүгийн хариуцлага дээр тусгайлан хэлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтийг,

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Д.Батбаяраас: “…Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй. Улсын яллагч хорих ялын санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалт нь гэмт хэргийн ангилалын хувьд хөнгөн гэмт хэрэгт тооцогддог. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх асуудлыг хуульчилсан. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн гаргасан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Ч.З, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн

хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Ч.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ч.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1802002370152 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 дугаартай 2 хэсэг В, Г гэж дугаарласан гялгар уутны хамт нийт 1 грамм, мөн №2 дугаартай А, Б гэж дугаарласан гялгар уутны хамт нийт 1,39 грамм метамфетамины агууламж бүхий бодис, №1 дугаартай гялгар уутны хамт 0,4 грамм метамфетамины агууламж бүхий бодисыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгалын комисст даалгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.З, Б.Б нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  1. Харчин овогт Чулууны З-г мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

-Өртөө овогт Батбаярын Б- нарыг мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Зд 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З, Б.Б нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 дугаартай 2 хэсэг В, Г гэж дугаарласан гялгар уутны хамт нийт 1 грамм, мөн №2 дугаартай А, Б гэж дугаарласан гялгар уутны хамт нийт 1,39 грамм метамфетамины агууламж бүхий бодис, №1 дугаартай гялгар уутны хамт 0,4 грамм метамфетамины агууламж бүхий бодисыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгалын комисст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З, Б.Б нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.З, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.З, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ИДЭР