Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2022/00035

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 138/ШШ2022/000557 дугаар тэй,

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

Хариуцагч Дорнод аймаг дахь холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 6 705 160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Дорнод аймаг дахь шүүхийн ай 2018 оны 1 сарын 01-ний өдөр 05/18 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани газрын тосны нийлүүлэлтээ хийсэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу худалдан авагч нь тухайн зээлээр худалдан авсан барааны тооцоог сарын 5-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор ******* ******* ХХК-ийн ХААН банкин дахь ******* дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 3 421 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Бид хариуцагчийг удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд сарын 2 хувийн хүү худалдагч талд төлнө, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг төлнө гэж тус тус зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 3 421 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1 573 660 төгрөг, алданги 1 710 500 төгрөг нийт 6 705 160 төгрөг гаргуулж өгнө үү.

Шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалж байхад талууд гэрээ байгуулсан гэдэг дээр хэн аль нь маргахгүй байна. Уг гэрээнд гэрч ******* гарын үсэг зурсан гэдгээ хэллээ. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн байгууллагын дарга нь уг байгууллагыг шууд төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байдаг. Тэрнээс биш заавал нягтланг дагуулж яваад байгууллагыг төлөөлөх эрх үүснэ гэсэн хуулийн зохицуулалт байдаггүй. Манай байгууллага нь гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлээд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй баримтаар шатахуун нийлүүлж байсан нь тогтоогдож байгаа. Мөн тухайн байгууллагын жолооч нь *******ын жолоочоор ажиллаж байхдаа фургондоо шатахуун авдаг байсан гэдгээ хэлж байна. Бидний хувьд зөвшөөрлийн хуудсууд, шатахуун хүлээлгэж өгсөн баримт, мөн байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурсан тооцоо нийлсэн актаар бол манайх байгууллагад шатахуунаа өгсөн учир төлбөрөө нэхэмжлэх үндэслэлтэй гэдэг нь харагдаж байна. Ер нь аливаа төрийн байгууллагуудад нийтлэг алдаа харагдаад байдаг. Тухайлбал нэг дарга нь солигдохоор дараагийн дарга нь ирээд өмнөх даргын асуудал хамаагүй, энэ ч хувьдаа ашигласан гэдэг байдлаар хандаж аж ахуйн нэгж байгууллагуудыг хохироодог асуудлууд харагдаад байгаа юм. Түүнээс гадна хүү, алдангийн хувьд гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байгаа. Мөн *******т хувьд нь зориулж шатахуун өгсөн гэж яриад байгаа асуудлын хувьд шалгаж тогтоосон зүйл байхгүй бөгөөд хувьдаа зарцуулсан байсан ч гэсэн тухайн байгууллага энэ асуудлыг тусдаа лүүлж, *******аас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: ******* гэдэг хүн тус албаны даргаар ажиллаж байхдаа ******* ******* ХХК-аас 2018 оны 1 сарын 1-ний өдөр гэрээ байгуулан өөрийн гарын үсгээ зурж, албаны тамга тэмдгээ даран өөрийн хувийн хадландаа зориулж бараа, материал авсан байдаг. Гэвч ******* нь 2018 оны 12 сарын 4-ний өдөр Б15/29 тоот тушаалаар тус байгууллагын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тэрнээс хойшхи цаг хугацаанд ******* ******* ХХК нь 8 удаагийн гүйлгээгээр буюу *******тай хувийн харилцаа тогтоож мөнгөө шилжүүлж байсан байдаг. Байгууллагын ажилчдын нэг нь ч энэ гэрээ байгуулагдсан талаар мэддэггүй байсан. 2019 оны 1 сарын 22-ны өдөр төлбөрийн асуудал гарсан гэдэг талаар хэлснээр мэдсэн гэдэг. Түүнээс хойш ******* нь Монголд байх хугацаандаа мөнгөө төлж байсан юм билээ. Мөн тухайн шатахуун авсан машинууд Дорнод аймгийн газрын харъяанд огт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд барааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, барагдуулаагүй нөхцөлд өөрт учирсан хохирлоо алдангийн хамт нэхэмжлэх эрхтэй гэж заасан хэрнээ тухайн үед ******* нь мөнгөө шилжүүлдэг байсан байгаа юм. Мөн гэрээний 3.2-т заасан шаардлагаас гадна гэрээний 8.2-т хэрэв гэрээний 8.1-д заасан нөхцөл 20 хоногоос илүү хугацаагаар үргэлжилвэл аль ч тал нийлүүлэлтийг нөгөө талдаа мэдэгдэн цуцлах эрхтэй гэж заасан байна. Гэтэл одоо ******* ******* ХХК нь ийм зүйлийг огт хийгээгүй. Нөгөө талаас ******* нь газрын даргын албанаас тухайн оныхоо 12 сарын 4-ний өдөр халагдсан байхад хүртэл нэхэмжлэгч байгууллага төлбөрөө аваад явж байсан. Тухайлбал 2018 оны 2 сарын 18-ны өдөр 148 700 төгрөг, 2018 оны 8 сарын 8-ны өдөр 2 836 501 төгрөг, 2019 оны 2 сарын 27-ны өдөр 336 736 төгрөг, 2019 оны 4 сарын 19-ний өдөр 4 040 000 төгрөг, 7 сарын 16-ны өдөр 2 500 000 төгрөг, 11 сарын 18-ны өдөр 839 000 төгрөгийг тус тус шилжүүлж, өөрөөр хэлбэл бүтэн жил орчим энэ байгууллагатай хувийн харилцаа тогтоож явж байсан байна. Тийм учраас энэ төлбөрийг Дорнод аймгийн газар хариуцах ёсгүй. Үүнийг хариуцах ёстой хүн нь ******* юм. Энэ асуудлаа тухайн үед нь шийдүүлээгүйгээс болоод одоо ******* нь Швед улсад байгаа гэсэн мэдээлэл байдаг. *******аас энэ мөнгөө нэхэмжлэхгүйгээр хариуцагчаа буруу тогтоож газраас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

ИХШХТХ-ийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон байдаг. Энэ гэрээний үүргийн хувьд төрийн байгууллагын нэрийг барьж ******* нь нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулан өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. ******* ******* ХХК хохирсон бол *******аас нэхэмжлэх нь зүйтэй. Учир нь ******* гэх хүнтэй гэрээ байгуулаад ажилласан байгаа. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас харахад тухайн онд Дорнод аймгийн дизель түлшээр ажиллаж байсан машин байхгүй байдаг. ******* нь хувийн хадлангийн салаа гаргаж Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэр дээр ажиллаж, ингэхдээ тухайн компаниас бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд эндээс авсан бензин, тосны мөнгийг Дорнод аймгийн газраас төлж байгаагүй юм. Тухайн мөнгийг ******* нь 2019 оны 11 сарын 18-ний өдрийг хүртэл хугацаанд ******* ******* ХХК-тай харьцаж төлж явсаар ирсэн байдаг. Нэхэмжлэгч тал нь гэрээнд заасан алданги гэж нэхээд байгаа тухайд энэ алдангийн асуудал нь Дорнод аймгийн хамааралгүй бөгөөд *******аас уг төлбөрөө нэхэмжлэх эрх үүсэх ёстой. Мөн тухайн үед 200л, 400 литрээр шатахуун ашиглах хэмжээний машин байгаагүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар Дорнод аймаг дахь газраас Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 6 705 160 төгрөг гаргуулан ******* ******* ХХКомпанид олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 233 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймаг дахь газраас улсын тэмдэгтийн хураамжид 122 233 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-д олгож,... лэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь газрын даргаар ажиллаж байсан ******* гэгч нь ******* ******* ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 05/18 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн давуу байдлаа ашиглан хувьдаа уг гэрээний үр шимийг хүртэж өөртөө давуу байдал үүсгэж байгууллагыг хохироосон байдаг. Үүнийг ч ******* ******* ХХК нь мэдэж байгаа.

******* нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б15/29 тоот тушаалаар тус байгууллагын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Түүнээс хойш цаг хугацаанд ******* ******* ХХК нь 8 удаагийн гүйлгээгээр *******аас мөнгөө нэхэмжилж ******* нь ******* ******* ХХК-ийн дансаар мөнгөө шилжүүлж байсан. Тэр үед ******* нь Улаанбаатар хотод ерөнхий алба хашиж байсан. Тухайн үед уг ******* ******* ХХК нь уг мөнгийг нэхэмжилж шүүхэд хандсан бол ******* нь хариуцагчаар татагдан уг төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой байсан.

Гэрээний 3.2-т заасан шаардлагаас гадна 8.2-т хэрэв гэрээний 8.1-д заасан нөхцөл 20 хоногоос илүү хугацаагаар үргэлжилбэл аль ч тал нийлүүлэлтийг нөгөө талдаа мэдэгдэн цуцлах эрхтэй гэж заасан байх ба ******* ******* ХХК нь ийм зүйлийг огт хийгээгүй. Дорнод аймаг дахь газар нь хариуцагч биш байх тул анхан шатны шүүхийн ийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Дорнод аймгийн ай зээлийн гэрээг байгуулсан. Энэ үед Дорнод аймаг дахь газрын дарга гарын үсэг зурж баталгаажуулж тамгалсан байдаг. Гэрээний дагуу манай компанийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарыг хүртэл нийлүүлж байсан. Тухайн үед бараа бүтээгдэхүүний үнийг төлөхгүй явж байсан. ерөнхий нь хүртэл бичиг хүргүүлж байсан. Анхан шатны шүүхийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна. гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Дорнод аймаг дахь холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 6 705 160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Дорнод аймаг дахь ай  2018 оны 01 дүгээр сарын 01ий өдөр 05/18 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, худалдагч нь стандартын шаардлага хангасан барааг өөрийн Шатахуун түгээх станцаар дамжуулан саадгүй олгох, худалдан авагч нь сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдсэнээс хойш үнийг төлөхөөр харилцан тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь худалдан авагч нь өнөөдрийг хүртэл 3 421 000 төгрөгийг худалдагчид төлөөгүй тул үлдэгдэл төлбөр 3 421 000 төгрөг, хугацаа хэтэрсний хүү 1 573 660 төгрөг, алданги 1 710 500 төгрөг нийт 6 705 160 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Дорнод аймаг дахь газар нь ******* ******* ХХК хохирсон бол *******аас нэхэмжлэх нь зүйтэй. Учир нь ******* гэх хүнтэй гэрээ байгуулаад ажилласан байгаа. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас харахад тухайн онд Дорнод аймгийн дизель түлшээр ажиллаж байсан машин байхгүй байдаг. ******* нь хувийн хадлангийн салаа гаргаж Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэр дээр ажиллаж, ингэхдээ тухайн компаниас бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд эндээс авсан бензин, тосны мөнгийг Дорнод аймгийн газраас төлж байгаагүй юм. Тухайн мөнгийг ******* нь 2019 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ******* ******* ХХК-тай харьцаж төлж явсаар ирсэн байдаг. гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулагдсан 05/18 тоот гэрээнд нэхэмжлэгч талыг төлөөлж ******* ******* ХХК-ний Гүйцэтгэх захирал , борлуулалтын менежер , хариуцагч талыг төлөөлж Дорнод аймгийн албаны дарга *******, нягтлан бодогч ******* нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж лэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн ийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэлгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн ийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллага нь өөрт учирсан хохирлыг *******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 122 233 /нэг зуун хорин хоёр мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хариуцагч Дорнод аймгийн газрын төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 138/ШШ2022/000557 дугаар ийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 122 233 төгрөг /нэг зуун хорин хоёр мянга хоёр зуун гучин гурав/ гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан лэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Ж.ДОЛГОРМАА