Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 316

 

                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2018       10        30                                         2018/ШТ/316

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа, өсвөр насны шүүгдэгч Э.Т, А.Б, Г.Ц, өсвөр насны шүүгдэгч Э.Тгийн хууль ёсны төлөөлөгч И.Ононмөрөн, өсвөр насны шүүгдэгч А.Б-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, өсвөр насны шүүгдэгч Г.Цын хууль ёсны төлөөлөгч Л.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Б, С овогт Э.Т, Б овогт Г.Ц, мөн хуулийн  хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Э.Т, Б овогт Г.Ц нарт холбогдох эрүүгийн 1821004720314 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 14 нас 3 сар 10 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................... регистрийн дугаартай, С овогт Э.Т.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 14 нас 3 сар 14 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................... регистрийн дугаартай, Б овогт А.Б.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 14 нас 8 сар 28 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ регистрийн дугаартай, Б овогт Г.Ц.

 

   1. Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь А.Б, Г.Ц нартай хамтран 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Улзын 108 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн байшингийн вакум цонхыг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 223600 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Г.Цтай хамтран 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Улзын 108 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлахыг завдсан,

2. Өсвөр насны шүүгдэгч А.Б нь Г.Цтай хамтран 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Улзын 108 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 710000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Э.Т, Г.Ц нартай хамтран 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Улзын 108 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн байшингийн вакум цонхыг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 223600 төгрөгийн хохирол учруулсан,

3. Өсвөр насны шүүгдэгч Г.Ц нь А.Бтай хамтран 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Улзын 108 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 710000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Э.Т, А.Б нартай хамтран 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Улзын 108 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн байшингийн вакум цонхыг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 223600 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Э.Ттэй хамтран 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Улзын 108 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Тгийн хууль ёсны төлөөлөгч И.Ононмөрөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед хөдөө байсан учир сүүлд мэдсэн. Миний хараа хяналтгүй байснаас болсон, цаашдаа хүүгээ өөрөө харж хандана” гэв.

Өсвөр насны шүүгдэгч А.Б-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Ц: “Баттулга манай эгчийн хүүхэд байгаа юм. Би өөр суманд амьдардаг. Баттулга ээж, эгчтэйгээ гурвуулаа амьдардаг. Би сүүлд мэдээд ирсэн. Ээж нь бие муутай тул надад нарийн зүйлийг нь хэлээгүй. Уг нь Баттулга хичээлдээ сайн хүүхэд. Цаашдаа анхаарч байх болно. Хэрвээ болохгүй бол би өөр дээрээ шилжүүлж авна гэж бодож байгаа” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.Цын хууль ёсны төлөөлөгч Л.Г: “Бид нар хүүгээ ингээд явж байна гэж мэдээгүй. Энэ гурав хар багаасаа нөхөрлөсөн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Бидний анхаарал дутуу байснаас ийм зүйл болчихлоо. Цаашид сургууль соёл болон ямар хүүхэдтэй найзалж байгааг нь анхаарч халамжлах болно” гэв.

Хохирогч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрийн орчимд шиг санаж байна, манай нөхөр Мөнхжаргал нь Улаанбаатар хотоос ирсэн мал махны ченжид мал зарах ажлаар сумын төвд ирэхэд нь гэрийн гэрэл асаалттай байсан байна лээ. Тэгээд манай нөхөр Мөнхжаргал нь эд зүйлээ бүртгэж үзэхэд Нокиа маркийн 2 ширхэг гар утас, компьютерийн гар 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхэг, Самсунг маркийн ягаан өнгөтэй гар утас 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас 1 ширхэг, гар утасны чихэвч 1 ширхэг, бэлнээр 15000 төгрөг зэрэг зүйлс алга болсон талаар надад ирж хэлсэн. Манай гэрт хулгай орсон асуудлыг манай нөхөр Мөнхжаргал нь хуучин хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Хадбаатарт хэлж мэдэгдсэн байсан. Үүний дараа 2018 оны 7 дугаар сарын 13, 14-ний өдрийн орчимд би сумын төв рүү орж төмсөө манах ажлаар ирэхэд зүүн талын байшингийн амбаарын хаалганы хажуу талын банзыг хуулж хулгай орсон байсан. Би эд зүйлээ бүртгэж үзэхэд хадуурын соёо 20 ширхэг, хүрз 1 ширхэг, 3 ширхэг түлхүүр багаж, 2 литрийн савалгаатай ногоон будаг 1 ширхэг, бууны дуран 1 ширхэг, бууны 30 ширхэг сум, 1.7 грамм савалгаатай лак, мотоциклийн ком багаж түлхүүр, тасдагч 1 ширхэг, цахилгаан өрөм 1 ширхэг, цахилгааны уртасгагч дамартай утас 1 ширхэг зэрэг зүйл алга болсон байсан. Энэ асуудлыг цагдаад хэлж чадаагүй юм. Үүний дараа 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хөдөөнөөс сумын төвд ирэхэд манай баруун талын байшингийн таамбарын баруун талын вакум цонхыг хөшиж хулгай орсон байсан. Тэгэхэд Dell маркийн суурин компьютерийн процессор 1 ширхэг, жи мобайлын интернет модем 1 ширхэг, гар утасны 2 ширхэг цэнэглэгч зэрэг зүйлс алдагдсан байсан. Үүнийг сумын хэсгийн төлөөлөгч Мөнхбаатар очиж үзэж харсан. Үүний дараа 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би хөдөөнөөс сумын төв дахь гэртээ ирэхэд баруун байшингийн таамбарын вакум цонхыг хөшөөд дахин хулгай орсон байсан энэ үед Сангира нэртэй 1.5 литр дарсыг задлаад гэрт талыг нь уучихсан байсан, гэрт будаа агшааж тарьсан төмснөөс төмс авчирч хайруулын тавган дээр шарж идсэн байсан. Харин 0.5 литрийн /нэрийг нь мэдэхгүй/ 1 ширхэг дарс, 4 кг цагаан будаа, 5 кг сахар, газан плетка, аяга 6 ширхэг, гүц 1 ширхэгтэй ком, шинэ бахь 1 ширхэг, нэмэх атверк 1 ширхэг, хасах атверк 1 ширхэг, миний зүүж хэрэглэж байсан орос баадуутай бугуйн цаг /нэрийг нь мэдэхгүй/ 1 ширхэг, манай нөхрийн зүүж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн батерейтай бугуйн цаг /нэрийг нь мэдэхгүй / 1 ширхэг, ширээний хар өнгийн жижиг цаг /нэрийг нь мэдэхгүй/ 1 ширхэг, эрэгтэй монгол савхин /шинэ/ бээлий 1 ширхэг, эрэгтэй монгол савхин бээлий 1 ширхэг зэрэг зүйлс алдагдсан байсныг хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж шалгуулсан юм. Дээрх алдагдсан зүйлээс аяга тавагны ком, газан плетка, будаа, сахар, дарс зэрэг зүйлийг байшингийн зүүн хойд талд шуудайнд хийгээд орхисон байсан. Би дээрх алдагдсан зүйлүүдээс бууны сум 30 ширхэг, цахилгаан өрөм, цахилгаан таслагч, бууны дуран, процессор, модем, аяга тавагны ком, газан плетка, будаа, сахар, дарс, 14 ширхэг хадуурын соёо, хүрз, 3 ширхэг том түлхүүр, гар утасны 2 ширхэг цэнэглэгч, 2 ширхэг Нокиа маркийн гар утас зэрэг зүйлээ авсан. Авсан эд зүйлээс процессор ажиллахгүй эвдэрсэн байна гэсэн үүнийг төлүүлнэ, нэг гар утасны дэлгэц нь эвдэрсэн батерейгүй байна, 6 ширхэг хадуурын соёо дутуу байна. Үлдсэн эд зүйлээ төлүүлж цонхны эвдрэл янзлуулж, хаалганы гол солиулах хүсэлтэй байна. ...Хүүхдүүдийн эцэг, эх нь миний алдагдсан ... эд зүйлүүдийг бүрэн төлж барагдуулсан, цаашид энэ хүүхдүүдэд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  34-35, 36/

- Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37-40/

- Насанд хүрээгүй гэрч Д.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 49-50/

- Насанд хүрээгүй гэрч Б.М-ын мэдүүлэг /хх-ийн 51-52/

- Өсвөр насны шүүгдэгч нарын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 57-64/

- Өсвөр насны шүүгдэгч Э.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-79/

- Өсвөр насны шүүгдэгч А.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-82/

- Өсвөр насны шүүгдэгч Г.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-85/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

             Өсвөр насны шүүгдэгч Э.Т, А.Б, Г.Ц нар нь хамтран 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Улзын 108 тоотод оршин суух хохирогч  Д.Д-ийн байшингийн вакум цонхыг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 223600 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өсвөр насны шүүгдэгч А.Б, Г.Ц нар нь хамтран 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Улзын 108 тоотод оршин суух хохирогч Д.Д-ийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 710000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өсвөр насны шүүгдэгч Э.Т, Г.Ц нар нь хамтран 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн Улзын 108 тоотод оршин суух хохирогч Д.Д-ийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь өсвөр насны шүүгдэгч Э.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэр хоёр Мөнхжаргал ахын гэр рүү орж юм хулгайлж авсан гэж ярьж байсан учраас бид гурав дахин орохоор болж Мөнхжаргал ахын гэр рүү очсон. ...Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байна...“ гэж /хх-ийн 77-79/, өсвөр насны шүүгдэгч А.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Бид нар Мөнхжаргал ахын гэр рүү орохдоо вакум цонхыг нь татахад нээгддэг учраас дотогшоо нь орж эд зүйлс авдаг байсан...“ гэж /хх-ийн 80-82/, өсвөр насны шүүгдэгч Г.Цын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Бид нар Мөнхжаргал ахын гэр рүү вакум цонхоор нь ордог байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...“ гэж /хх-ийн 83-85/,  түүнийг давхар нотолсон хохирогч Д.Долгормаагийн өгсөн: “ ...Манай нөхөр Мөнхжаргал нь хулгай ороод байхаар нь гэртээ байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүүхдүүд гаднаас нь түлхүүрээр онгойлгож орж ирэхээр нь барьж авсан. Тэр хүүхдүүд дандаа манай хөрш айлын хүүхдүүд байсан...” гэх /хх-ийн 34-35/ мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Э.Т, А.Б, Г.Ц нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, өсвөр насны шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул өсвөр насны шүүгдэгч А.Б, Э.Т, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын хөрөнгийг орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн өсвөр насны шүүгдэгч Э.Т, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь өсвөр насны шүүгдэгч нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, уг ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулах санал гаргасныг хүлээн авч, уг саналыг харгалзан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч Э.Тгийн ..................... регистрийн дугаартай, өсвөр насны шүүгдэгч А.Б-ын ................ регистрийн дугаартай, өсвөр насны шүүгдэгч Г.Цын .................. регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт А.Б, С овогт Э.Т, Б овогт Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын хөрөнгийг орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн өсвөр насны шүүгдэгч С овогт Э.Т, Б овогт Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд зүйлийг орон байранд нэвтэрч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, Г.Ц нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч  Э.Т, А.Б, Г.Ц нарт тус бүр оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, А.Б, Г.Ц нарт тус бүр 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Т, А.Б, Г.Ц нарыг зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.Т, А.Б, Г.Ц нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргахыг өсвөр насны шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

7. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Э.Т, А.Б, Г.Ц нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч Э.Тгийн ............., өсвөр насны шүүгдэгч А.Б-ын ..................., өсвөр насны шүүгдэгч Г.Цын .................... регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.Т, А.Б, Г.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР