| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0301/Э |
| Дугаар | 319 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, хохирогчийн өмгөөлөгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******д холбогдох эрүүгийн 1821004030269 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1997 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл гэх , /РД:*******/, Х овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй шатахуун түгээгүүрийн баруун талд байх засмал зам дээр “” маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн *******-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо төлж барагдуулна. Миний урьд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ...Хэрлэн Номин төвийн урд талын замаар явж байгаад Шинэ хөгжил сургуулийн хойд талд байх ШТС-ын зүүн талын уулзвараар эргээд колонкийн түгээгүүрийн ойролцоо ирээд баруун гар тийшээ эргэх дохио өгөөд эргэх гэж байтал баруун уулзвараас буюу өөдөөс “” маркийн сааралдуу өнгийн машин гэнэт гараад ирэхээр нь би тоормослоод баруун гар тал руугаа буюу хойшоогоо дарахад өөдөөс ирсэн машин миний дарсан зүг рүү адилхан дараад миний мотоциклийг ирж мөргөж унагахад нь би мотоциклтойгоо урагшаа буюу хашлага даваад ойчсон. Тухайн үед би хөлөө гэмтсэнийг мэдээгүй газраас босох гэхэд миний зүүн хөл арагшаа эргэчихсэн их цус гарч байсан. ...Би тухайн үед багцаагаар 25 км/ цагийн хурдтай явж байсан. ...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 514 тоот дүгнэлтэд: 1. *******-ын биед зүүн шилбэ ясны доод болон дунд хэсгийн бяцарсан зөрүүтэй ил хугарал, няцарч урагдсан шарх, зүүн мөр, тохой, баруун гуяны зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар тогтоогдсон зүүн шилбэ ясны доод болон дунд хэсгийн бяцарсан зөрүүтэй ил хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шилбэний няцарч урагдсан шарх, зүүн мөр, тохой, баруун гуяны зулгарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 36/
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 40 тоот дүгнэлтэд: 1. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад “” маркийн улсын дугаартай мотоциклийн жолооч *******өнхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а, б, 5.11.а, б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”. 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг, маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 2. Тухайн хэргийн газрын үзлэг, схем зураглалд тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслүүдийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хөдөлгөөний хурдыг тогтоох боломжгүй. 3. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад // регистрийн дугаартай овогтой нь тээврийн хэрэгсэл жолоодох А ангилалын 1110349 тоот хүчинтэй эрхийн үнэмлэхтэй, харин // регистрийн дугаартай овогтой нь тээврийн хэрэгсэл жолоодох В, С ангилалын 1159825 тоот хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна. 4. *******, *******өнхбат нарыг зам тээврийн ослын газарт очсон зохицуулагч цагдаагийн ахмад Г.Ариунгэрэл нь багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байна. 5. *******гийн жолоодон явсан маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон *******өнхбатын жолоодон явсан “” маркийн улсын дугаартай мотоциклийн тормоз хэвийн замын хөдөлгөөнд оролцох боломжтой. 6. *******гийн жолоодон явсан маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон *******-ын жолоодон явсан “” маркийн улсын дугаартай мотоцикл нь тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзэв. 7. Дээрх тээврийн хэрэгслүүд нь техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан байна” гэжээ. /хх-ийн 40-42/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/,
-Зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 11/
-Зам тээврийн осолд холбогдсон “” маркийн улсын дугаартай, “” маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/
-“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 19/
-Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49/
-Хохирогч *******-ын хохирол нэхэмжилсэн талаарх баримт / хх-ийн 77-78, задгай 18 ширхэг баримт/
-Хохирогч *******-ын бичгээр ирүүлсэн хүсэлт /задгай 3 хуудас/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй шатахуун түгээгүүрийн баруун талд байх засмал зам дээр “” маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч *******-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн шүүгдэгч *******гийн өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн орой 17 цагийн орчим ... маркийн ******* УНА дугаарын автомашиныг бариад ...Шинэ хөгжил сургуулийн хойд талын колонкийн бензин авах гэж баруун талын уулзвараар эргээд колонк руугаа орж явтал зүүн талаас боржур дагаж мотоциклтой хүн гарч ирээд миний урдуур орж ирэхээр нь би тоормос гишгээд зогсоход нөгөө мотоциклийн жолооч өөдөөс хойд тал руугаа шахаж дайвалзаж ирээд миний унаж явсан машиныг мөргөөд ...газар унасан. Би сандраад машинаасаа буугаад тухайн жолоочийг харсан чинь зүүн хөл нь хугарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би шууд түргэн дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч *******-ын өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ...Хэрлэн Номин төвийн урд талын замаар явж байгаад Шинэ хөгжил сургуулийн хойд талд байх ШТС-ын зүүн талын уулзвараар эргээд колонкийн түгээгүүрийн ойролцоо ирээд баруун гар тийшээ эргэх дохио өгөөд эргэх гэж байтал баруун уулзвараас буюу өөдөөс “” маркийн сааралдуу өнгийн машин гэнэт гараад ирэхээр нь би тоормослоод баруун гар тал руугаа буюу хойшоогоо дарахад өөдөөс ирсэн машин миний дарсан зүг рүү адилхан дараад миний мотоциклийг ирж мөргөж унагахад нь би мотоциклтойгоо урагшаа буюу хашлага даваад ойчсон. Тухайн үед би хөлөө гэмтсэнийг мэдээгүй газраас босох гэхэд миний зүүн хөл арагшаа эргэчихсэн их цус гарч байсан. ...Би тухайн үед багцаагаар 25 км/ цагийн хурдтай явж байсан. ...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 514 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 40 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг, Зам тээврийн осолд холбогдсон “” маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******-д учирсан хүнд хохирол нь шүүгдэгч *******гийн тээврийн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан заалтыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 232373 төгрөгийг өгсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч *******өнхбат нь мотоциклийн эвдрэлийн үнэ 185000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 4 сарын нөхөн төлбөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй буюу 300000 төгрөгөөр бодож 1200000 төгрөг, эмчилгээний зардалд 253138 төгрөг нийт 1638138 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж байх ба шүүгдэгчийн эзэмшлээс 5 ширхэг 20000 төгрөгийн дэвсгэрт буюу 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг 100000 төгрөгийг хохирогчид олгож, дээрх 1638138 төгрөгнөөс 100000 төгрөгийг хасаж үлдсэн 1538138 /нэг сая таван зуун гучин найман мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч *******өнхбатад олговол зохино.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн *******....... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******г тэнссэн хугацаанд оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгч *******д авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
6. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гээс нийт 1538138 /Нэг сая таван зуун гучин найман мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч *******өнхбатад олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс гаргуулахаар заасан 1538138 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн *******........ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчийн эзэмшлээс 5 ширхэг 20000 төгрөгийн дэвсгэрт буюу 100000 /Нэг зуун мянга/ төгрөгийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг 100000 төгрөгийг хохирогч *******өнхбатад нэн даруй олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар нь тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР