| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0771/Э |
| Дугаар | 775 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 22.4.3., 22.5.1., 23.4.2., |
| Улсын яллагч | Б.Батжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 775
-Л.Х, Б.А Э.Б-г хахууль өгсөн,
-Э.Б-г улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичгийг үйлдсэн, хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хач 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч 8100 нэгж буюу 8.100.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан 8100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 1 жил, Л.Х-д оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял, Б.А-д оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял, Э.Б-д оногдуулсан 3700 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг тус бүр 5 сар, Я.Б-д оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тус тус тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.А-с шүүх хуралдаанд гаргаж өгсөн 150.000 төгрөг, Я.Б-с шүүх хуралдаанд гаргаж өгсөн 690.000 төгрөг, Э.Б-с шүүх хуралдаанд гаргаж өгсөн 200.000 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Хэрэгт эд мөрйин баримаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР