Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

           Улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

            Өсвөр насны шүүгдэгч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хулан, өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашдоржийн Б-д холбогдох эрүүгийн 1809039450873 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт гудамжинд хохирогч Д.Нямцэцэгийн 310.0000 төгрөгний үнэ бүхий рэдми ноте 4 маркийн бүхий гар утсыг “гар утсаа өгөөч, би найзтайгаа холбоо барих гэсэн юм, би хөдөөнөөс ирсэн Улаанбаатар хот мэдэхгүй” хэмээн хуурч эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эцэг эх 2 маань нас барсан. Би дүүгээ сайн харж хандана. Сургуулиасаа жилийн чөлөө авсан байгаа гэв.

Хохирогч Д.Нямцэцэгийн:...“2018 оны 09 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 100-д орой найзуудтайгаа хамт явж байсан. Тэгсэн нэг охин ирээд намайг гар утсааөгөөчээ би найзтайгаа холбоо барих гэсэн юм, би хөдөөнөөс ирсэн Улаанбаатар хот мэдэхгүй хүн байгаа юм гээд тэгэхээр нь би гар утсаа өгсний дараа гадаа бороо ороод норохгүй гээд өөр тийшээ гүйж байтал нөгөө охин алга болсон байсан. Дараа нь өөрийнхөө гар утасруу залгахад миний утсыг авахгүй байсан” ... хохирлыг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 11,14 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Бы:...“2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрэлт гудамжинд явж байгаад нэг охинтой танилцаад 2-3 цаг хамт байсан тэгээд нөгөө эгчийн гар утсаар нь фэйсбүүк ороод байж байгаад гар утсыг нь аваад явсан. ...Гар утсыг нь сансарт байдаг ломбарданд 60.000 төгрөгөөр тавьсан. Би гар утсыг нь ломбарднаас авч эзэнд нь өгөх болно” гэх мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тооцоо:..“тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 310.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх /хх- ийн 20 дугаар хуудас/

Өсвөр насны яллагдагч Д.Бы:...“Би 2018 оны 09 дүгээр сарын 01- ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Гэрэлт гудамжинд явж байсан. Би тухайн үед нэрийг нь мэдэхгүй, хаана амьдардаг юу хийдгийг нь мэдэхгүй 3 эгчтэй хамт явж байсан юм. Тэгэж байгаад Нямка гэдэг эгчтэй тэнд танилцсан тэгээд хамт юм ярьж байгаад та гар утсаа өгөөчээ, би фэйсбүүк орчихоод өгье гэсэн тэгээд тэр эгч надад гар утсааөгсөн тэгэхээр нь би гар утсыг нь аваад фэйсбүүк орж байсан чинь тухайн үед бороо орж байсан, борооноос нуугдаад зогсож байсан. Тэгтэл надтай хамт байсан 3 эгч намайг тэр гар утсыг аваад явъя гээд бид дөрөв хамтдаа тэг га рутсыг нь аваад явсан. Тэгээд тэр гар утсыг нь такси бариад Сансарт байдаг ломбарданд тавьсан. Ломбарданд тавихдаа таксины жолоочийг гуйж байгаад тавиулсан. Тэгээд цагдаад баригдаад би ломбарднаас гар утсыг нь аваад буцаагаад Нямка гэдэг эгчид цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/

Өсвөр насны яллагдагч Д.Б нь уг гэмт хэргийг үйлдэхдээ 16 настай байсан болох нь иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-33/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар,

хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт гудамжинд хохирогч Д.Нямцэцэгийн 310.0000 төгрөгний үнэ бүхий рэдми ноте 4 маркийн бүхий гар утсыг “гар утсаа өгөөч, би найзтайгаа холбоо барих гэсэн юм, би хөдөөнөөс ирсэн Улаанбаатар хот мэдэхгүй” хэмээн хуурч эд хөрөнгийг залилсан болох нь

Хохирогч Д.Нямцэцэгийн мэдүүлэг, /хх-ийн 11,14 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Бы мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тооцоо /хх- ийн 20 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Д.Бы мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон хохирогч, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ. 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүх өсвөр насны шүүгдэгч Д.Бы үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар өсвөр насны шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн

 

талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Дашдоржийн Б-ыг бусдын эд хөрөнгийг хуурч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгасугай.  

3. Өсвөр насны шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР