| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0666/Э |
| Дугаар | 681 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.Шоовдор, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Жигд овогт Цэндийн Шоовдорт холбогдох эрүүгийн 1809029430718 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын бетон армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 71 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ЛК 78092414 / Жигд овогт Цэндийн Шоовдор нь:
- 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Пүрэвбаатартай “хашаа руу шээлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Пүрэвбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: … 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад амьдардаг Дөлбаяр гэх найзындаа очсон. Машинаас буугаад найзынхаа урд байх айлын хашаа руу шээсэн юм. Тэр үед уг хашаанаас нэг халамцуу залуу гарч ирээд намайг “Чи яахаараа бурхан, тахилтай хашаа руу шээдэг юм” гээд заамдаад авсан юм. Тэгээд надтай цуг явсан явсан хүүхэн салгах гээд ирэхэд тэр хүүхнийг хэл амаар доромжлохоор нь би чи яахаараа хүнийг хэл амаар доромжилдог хэн юм бэ гэхэд тэр баруун гараараа зүүн нүд хэсэг рүү 1 удаа цохиж, 2 удаа нүүр рүү мөргөсөн. Тэгээд миний ухаан балартаад газар унахад зодоод байсан. Миний биед учирсан гэмтлийг тэр Шоовдор гэдэг ах учруулсан гэжээ. / хх 5, 7 /
Гэрч Г.Гантуяаг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ж.Пүрэвбаатар нэг хашаа руу шээсэн чинь тэр хашаанаас нэг ах гарч ирээд Пүрэвбаатарыг “Чи манай бурхан руу шээлээ” гэж уурлахаар нь Пүрэвбаатар тэр ахаас уучлалт гуйхад шууд Пүрэвбаатарын нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Би очоод тэр ахыг болиулах гэтэл амжаагүй. Тэр ах ахиад Пүрэвбаатарын нүүр рүү 2 удаа толгойгоороо мөргөсөн гэжээ. / хх 12 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7978 дугаар дүгнэлтэнд:
1. Ж.Пүрэвбаатарын биед зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, нуруу, баруун гарын алганы зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 15 /
Яллагдагч Ц.Шоовдор мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хашаанаас руу гараад хартал манай хашаа руу дээгүүрээ нүцгэн нэг залуу шээгээд зогсож байсан. Тэгэхлээр нь би тэр залуу дээр очоод “Боль. Битгий шээгээд бай” гэж шаардлага тавихад өөдөөс нус, цэрээ хаяж “Танай хашааг шатаана” гэж хэл амаар доромжилсон. Дээгүүрээ нүцгэн хувцасгүй байсан залуугийн зүүн талын нүд рүү нь толгойгоороо нэг удаа мөргөөд, цээж рүү нь гарынхаа ар хэсгээр 3 удаа цохьсон гэжээ. / хх 24 /
Шүүгдэгч Ц.Шоовдорыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 22-25 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 31 / зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Шоовдор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би түүнтэй уулзъя гэж утсаар ярьсан боловч тэр “Уулзахгүй. Чи явдаг газраараа яв” гэсэн. Би буруугаа хүлээж байна. Ял шийтгүүлэхэд гомдолгүй гэв.
Шүүгдэгч Ц.Шоовдор нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Пүрэвбаатартай “хашаа руу шээлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Машинаас буугаад найзынхаа урд байх айлын хашаа руу шээсэн. Уг хашаанаас нэг халамцуу залуу гарч ирээд намайг чи яахаараа бурхан, тахилтай хашаа руу шээдэг юм гээд заамдаад баруун гараараа зүүн нүд рүү 1 удаа цохиж, 2 удаа нүүр рүү мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Пүрэвбаатарын мэдүүлэг / хх 5, 7 /, ...Ж.Пүрэвбаатар нэг хашаа руу шээсэн чинь нэг ах гарч ирээд Пүрэвбаатарын нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Нүүрэнд нь хоёр удаа мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Гантуяагийн мэдүүлэг / хх 12 /, ...Ж.Пүрэвбаатарын биед зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, нуруу, баруун гарын алганы зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7978 дугаар дүгнэлт / хх 15 /, ...Хашаа руу дээгүүрээ нүцгэн нэг залуу шээгээд зогсож байсан. Би шаардлага тавихад өөдөөс нус, цэрээ хаяж хэл амаар доромжлохоор нь зүүн талын нүд рүү нь толгойгоороо нэг удаа мөргөөд, цээж рүү гарынхаа ар хэсгээр 3 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Шоовдорын мэдүүлэг / хх 24 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Шоовдорыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хохирогчийн буруутай ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь Ц.Шоовдор нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгаан, хохирлын хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтгүй, мөрдөн шалгалтын явцад болон шүүхэд баримтаа гаргаж өгөөгүй тул хэрэгсэхгүй болгож, баримтаар нотлогдсон 8000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Шоовдор нь цагдан хоригдоогүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жигд овогт Цэндийн Шоовдорыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Цэндийн Шоовдорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Шоовдор нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Жигд овогт Цэндийн Шоовдороос 8000 төгрөгийг гаргуулж хохирогч / Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 2 дугаар хэсэг Хангамжийн 27-2-17 тоот оршин суух, РД: ХИ 83090230, утас: 94702770 / Алаг сарлагт овогт Жаргалсайханы Пүрэвбаатарт олгож, нэхэмжлэлээс 392.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Шоовдор нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Ц.Шоовдорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Шоовдор авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ