Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00094

“Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2022/01269 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дулааны төлбөрт 613,968.20 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

М.******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 613,968.20 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөртэй ба гэр нь очихоор хаалгаа тайлдаггүй, төлбөрийг барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч төлөөгүйгээс өр үүссэн.

Нийтийн зориулалттай орон сууцны халаалтыг айл тус бүрээр хааж хязгаарлах техникийн боломжгүй байдаг тул хуримтлагдсан 613,968.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

  2. Миний бие 2007 онд 4 ам бүлтэй айлаас орон сууцаа худалдан авсан. Байраа аваад хууль ёсны дагуу бүх газруудаар явж төлбөр тооцоог шалгаж, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-д 4 ам бүлтэй айлаас нэг ам бүлд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Төлбөр тооцоогоо сар бүр барагдуулж, зарим сард төлбөрөө төлж чадахгүй ч боломжтой болонгуут бөөнөөр хийдэг байсан.

Гэтэл дулааны төлбөр өндөр гарч байна, 3 ам бүлээр тооцож дулааныг төлбөрийг бичиж байгааг 2016 онд мэдсэн, мэдээд хүсэлт гаргасан боловч  хүсэлт хүлээн авсан дарга нь удаа дараа солигдож шийдвэрлэж чадаагүй.  

Иймд хэрэглэсэн дулааны төлбөрөөс илүү төлбөр 10 гаруй жил төлсөн учир надад төлөх төлбөр байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албаны 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн ******* гэрчилгээгээр иргэн М.******* нь 6 дугаар хорооллын ******* тоотын эзэмшигч болохыг тогтоосон байна.

            2009 оноос хойш тус байрны Дулаан эрчим хүчээр хангах гэрээг шинэчлээгүй ба жил бүр сунгалт хийгээгүй байна. Дулаан эрчим хүчээр хангах аж ахуйн харилцааны дүрмийн 2.5 хэрэглэгч нь барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх тохиолдолд хангагчтай байгуулсан гэрээг шинэчилж байгуулахаар зохицуулсныг биелүүлээгүйн улмаас өмнөх худалдсан айл өрхийн гэрээний үзүүлэлт шинэчлэгдээгүй тул 4 ам бүлээр тогтоогдон төлбөрийн бичилт гарсан.

            Энэ талаар хэрэглэгч 2016 онд мэдсэн ба 7,11 саруудад өргөдөл өгсөн. Өргөдлийн хавсралтаар багийн засаг даргын тодорхойлолт хавсрагдсан байх тул хэрэглээний халуун усны бичилтийг ам бүл нэгээр тооцон 2015-2016 оны 6 дугаар сар хүртэлх хэрэглээний халуун усны бичилтийг нэг ам бүлээр залруулахаар компанийн өргөдөл гомдол барагдуулах комиссоос шийдвэрлэн 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр ам бүлийн зөрүү 128,244.6 төгрөгийг залруулан хэрэглэгчид мэдэгдсэн байдаг.

            2019 онд хэрэглэгч М.******* нь дулаан эрчим хүчний төлбөрийн төлөлт огт хийгээгүй байсан ба үлдэгдэл төлбөрт 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 587,220.79*0,5 хувь*60 хоногоор 166,708 төгрөгийн алданги тооцогдсон байдаг.

            Үүнийг байцаагчийн саналаар хэрэглэгч төлбөрөө бууруулсан тул 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр алданги төлбөрөөс чөлөөлж залруулга хийснээр нийт 294,416.6 төгрөгийг залруулсан байна.

            Үүнээс хойш тухайн иргэн ямар нэг гомдолгүй боловч төлбөрийн хуримтлалыг бага багаар үүсгэн, хариуцсан байцаагч нар солигдох бүрт тухайн үеийн ам бүлийн зөрүүний талаар ярьж төлбөрөө төлөхгүй, боломжгүй байна гэх маргаан үүсгэн хуримтлалыг нэмэгдүүлсээр 2022 онд огт төлбөр төлөөгүй байх тул М.*******ээс 2018 оноос 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үүссэн үлдэгдэл төлбөр 613,968.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн гаргасан хариуцагч М.*******ээс 613,963.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал  давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх 3 жилийн шаардах эрхийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2018-2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт дулаан эрчим хүчний төлбөр 1,626,999.86 төгрөг бичигдсэн. Үүнээс Засгийн газраас 396,343.35 төгрөгийн төлбөрийг хэрэглэгч М.******* нь 2021 оны 03 дугаар 30-ны өдрийн 250,000, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 200,000 төгрөг нийт 450,000 төгрөг, 2020 оны 01 сарын байдлаарх 587,220,79 төгрөгийн төлбөрт тооцогдсон алданги болох 166,688.31 төгрөгийг компаниас чөлөөлөн, зарцуулсан нь кредит буюу төлөлтөөр бичигдэж нийт 1,013,031.66 төгрөг төлөгдсөнөөр 613,968.20 төгрөг үлдэж байна.

Дээрх төлөлтөөс харахад хэрэглэгч М.******* нь 2018-2020 оны хооронд үүссэн Дулаан эрчим  хүчний 1,031,490.57 төгрөгийн төлбөрөөс 450,000 төгрөгийг төлсөн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт М.*******ийн төлсөн 400,000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 1-11 сар, 2022 оны 08-р сар дуусталх төлбөр гэж үзэж шийдвэрлэсэн нь алдаатай байна. Учир нь нэхэмжлэл гаргасан өдрөөс гэрээний үүрэгтэй холбогдох 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2019 оны 06 сараас 2022 оны 05 дугаар сарыг дуусталх төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна. Гэтэл шийдвэрт дурдсан хугацаанд 2019 оны төлбөрийг огт тооцоогүй болно.

2019 онд 63,342.76 төгрөг, 2022 оны 01 сараас 05 сарыг дуустал 199,185.94 төгрөг нийт 262,528.7 төгрөгийн төлбөр үлдэж байгааг М.*******ээс гаргуулах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хэргээс судлан үзвэл:

3. Нэхэмжлэгч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК хариуцагч ******* холбогдуулж дулааны төлбөрт 613,968.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч М.******* нь  2007 онд байраа аваад “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-тай дулааны эрчим хүчний гэрээг 4 ам бүлтэй айлаас нэг ам бүлд өөрийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл дулааны төлбөр өндөр гарч байна, 4 ам бүлээр тооцож дулааныг төлбөрийг бичиж байгааг 2016 онд мэдсэн, хэрэглэсэн дулааны төлбөрөөс илүү төлбөр 10 гаруй жил төлсөн учир надад төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж  маргажээ.

4. Анхан шатны шүүх  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацааны айл өрхийн дулааны төлбөрийг төлсөн учир хариуцагч М.******* нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар, 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацааны дулааны төлбөрийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч М.******* нь 2021 оны 03 сард 200,000 төгрөг, 2021 оны 05 сард 200,000 төгрөгийг нийт 400,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байх тул хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар, 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацааны дулааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж дүгнэн М.*******ээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Хэрэгт дулааны эрчим хүчээр хангах гэрээ авагдаагүй боловч талууд энэ талаар маргаагүй.  

6. Харин талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах  гэрээний харилцаа үүссэн. Худалдах, худалдан авах гэрээг амаар буюу бичгээр байгуулж болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны эрчим хүчээр хангаж, хэрэглэгчид нийлүүлэх, хариуцагч М.******* нь дулааны эрчим хүчээр хангагдсаны буюу  худалдан авсан үнэ төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч,бэлтгэн нийлүүлэгч буюу  нэхэмжлэгч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны эрчим хүчийг хэрэглэгчид нийлүүлсэн боловч хариуцагч М.******* нь дулаан эрчим хүчээр хангагдсаны үнэ төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүсч нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заасны дагуу түүнд урьдчилан нийлүүлсэн дулааны эрчим хүчний төлбөрийг шаардах эрхтэй байна.

Иймд анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

8.Талуудын тайлбараас үзвэл хөөн хэлэлцэх хугацааны талаар хэн аль нь маргаагүй, энэ талаар тайлбарт тусгагдаагүй байна.

 Гэтэл анхан шатны шүүх “ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна “ гэсэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан тусгай хугацааны талаар  дүгнэлт хийж, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, мөн  Засгийн газрын хөнгөлөлтөд хамаарсан, 2021 оны 3, 5 сард нийт 400,000 төгрөгийг хариуцагч М.******* нь төлсөн гэх үндэслэлүүдээр  2018-2022 оны 05 дугаар сарын 31-н хүртэл хугацааны дулааны эрчим хүчний төлбөр гэх 613,968.20 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын диспозитив эрхийг зөрчсөн гэж үзэхээр байх боловч  нэхэмжлэгч, хариуцагч нарын  хэн аль нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбоотой хэсэгт гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй  болно.

9.Харин нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 6 сараас 12 сарыг дуустал дулааны эрчим хүчний төлбөр 195,716.64 төгрөг, 2020 оны 1 сараас 12 сарыг дуустал хугацааны төлбөр нийт 484,313.83 төгрөг, 2022 оны 199,185.94 төгрөг, нийт 879,216.41 төгрөг гаргуулах, үүнээс хариуцагч М.*******ийн төлсөн 450,000 төгрөг, актаар залруулсан 166,708.31 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 262,508.10 төгрөгийг гаргуулах гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн 613,968.20 төгрөгөөс гомдолд дурдсан  262,508.10 төгрөгийг хангаж, үлдэх 351,460.10 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын шаардлагаас үзвэл нэхэмжлэлд хамрагдах хугацааг 2022.05.31-ний өдрийн байдлаар гэж энэ хүртэл хугацааны буюу 2018 оноос - 2022.05.31-н хүртэлх харилцагчийн дэлгэрэнгүй тайлан 5 хуудас бичгийн баримт /хх-5-9/- ыг хавсарган ирүүлж, энэ хугацааны дулааны төлбөрт 613,968.20 төгрөг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх нь  2015 оноос 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны дулааны төлбөр 613,968.20 төгрөг гэж  дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэх үндэслэл болсон. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2022/01269 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-н гаргасан хариуцагч М.*******ээс 613,963.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

 “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тус тус баримтлан “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн гаргасан хариуцагч М.*******ээс 613,968.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим  болох 262,508.10 төгрөгийг хариуцагч М.*******ээс гаргуулж нэхэмжлэгч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 351,460.10 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19070 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19070 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******ээс 8525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                                                        ШҮҮГЧИД                               Я.ТУУЛ

                                                                                  Х.БАЙГАЛМАА

2022        10            27                                            209/МА2022/00094

“Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/01322/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2022/01269 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дулааны төлбөрт 613,968.20 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

М.******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 613,968.20 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөртэй ба гэр нь очихоор хаалгаа тайлдаггүй, төлбөрийг барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч төлөөгүйгээс өр үүссэн.

Нийтийн зориулалттай орон сууцны халаалтыг айл тус бүрээр хааж хязгаарлах техникийн боломжгүй байдаг тул хуримтлагдсан 613,968.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

D:\Magadlal 2020\DDS NUHK-S,Baynbileg.doc

Миний бие 2007 онд 4 ам бүлтэй айлаас орон сууцаа худалдан авсан. Байраа аваад хууль ёсны дагуу бүх газруудаар явж төлбөр тооцоог шалгаж, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-д 4 ам бүлтэй айлаас нэг ам бүлд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Төлбөр тооцоогоо сар бүр барагдуулж, зарим сард төлбөрөө төлж чадахгүй ч боломжтой болонгуут бөөнөөр хийдэг байсан.