2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 192/шш2026/02784

 

 

 

 

   

   2026          03           11                                         192/ШШ2026/02784

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***********нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ************-д холбогдох

 

34 516 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

нэхэмжлэгч *********,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*********** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ********** хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 34 516 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: …********** аймгийн ********** сумын иргэн ***** миний бие хүнсний гурил, будаа худалдан борлуулдаг /**********дэлгүүрт/ бөгөөд 2013 оноос хойш ***********-иас бараа бүтээгдэхүүнээ авч борлуулж ирсэн. Энэ хугацаанд *****аймаг дахь салбарын худалдааны итгэмжлэгдсэн ажилтан ***********т бараа бүтээгдэхүүнийхээ төлбөр мөнгийг өгч гурил, будаагаа хүлээн авч худалдан борлуулдаг байсан. Гэтэл тус худалдааны ажилтан ***** нь ***********-ийн төгрөг мөнгөнөөс дутааж залилан мэхэлсэн гэх үндэслэлээр 2023 оны 03 дугаар сараас хойш *****аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд одоог хүртэл шийдвэрлэгдээгүй миний шилжүүлсэн 34,516,000.00 төгрөгт тооцогдох гурилыг өнөөдрийг хүртэл *********** нь надад өгөхгүй бизнесийн ашиг орлогод хохирол учруулж чирэгдүүлээд байна. Бидний хувьд ***********-иас бараа бүтээгдэхүүнээ авахдаа төлбөрөө *********ийн дансаар шилжүүлж өгч байсан бөгөөд *********** нь ч энэ талаар зөвшөөрч бидний дунд ямарваа мөнгө төгрөгний асуудал гардаггүй байсан тул ***********-ийн *****аймгийн салбарын ажилтан *****ийн дансаар төлбөр тооцоогоо дамжуулж 10 гаруй жил худалдаа үйлчилгээгээ хэвийн явуулсаар ирсэн. Миний хувьд ХААН банкны ********* тоот данснаас ********ийн ********** тоот дансанд 2023 оны 08 сарын 09-ний өдөр 39,800,000.0 төгрөг, 2023 оны 11 сарын 01-ний өдөр 6,325,000.0 + 1,275,000 0 + 896,000.0 + 1,140,000.0 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20,000,000.0 төгрөгийг ***********-нд гурилын үнэ болох нийт 43,566,000.0 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд ******** ч дээрх мөнгийг хүлээн аваад шууд ***********-ийн********** тоот дансанд шилжүүлж байсан талаараа надад мэдэгдсэн тул миний хувьд *****т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэж дуусах хүртэл хүлээх шаардлагагүй гэж үзэж байна. Цаг хугацаа өнгөрөх хирээр миний бизнесийн үйл ажиллагаа алдагдалд орж хохирч байна. *********** нь А. ********ийн залилсан гэх төлбөр тооцооны асуудлаа эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхэд миний уг нэхэмжлэл хамаарахгүй гэж үзэж байгаа болно. Тодруулбал надаас 34.516,000.00 төгрөгийг ******** нь хүлээн аваад ***********-д шууд шилжүүлсэн байгаа бөгөөд энэ нь түүний дансны хуулгаар нотлогдож байгаа тул миний хувьд ***********-иас шаардах эрх нээлттэй гэж үзэж байна. Иймд ***********-аас 34,516,000.0 төгрөгийг, эсхүл 34,516,000.0 төгрerт оногдох гурилыг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...иргэн ***** нь манайд хөдөлмөрийн гэрээгээр байнгын ажлын байранд ажилладаг хүн байсан.Худалдааны төлөөлөгч. *****аймагт манай салбарыг хариуцаж ажилладаг байсан. Тухайн үед *****аймгийн салбарт 2022-2023 онд санхүүгийн шалгалт, иж бүрэн тооллого хийхээр очсон. Бидний үйлдсэн актаар *****, нэр бүхий 6 этгээд нийлээд 900 сая орчим төгрөгийн хохирол учруулчихсан. Энэ актыг гаргаад үүний дагуу цагдаад гомдол мэдүүлсэн. Хохирол учруулахдаа байгууллагын харилцагч нараас хувийн дансаараа төлбөрөө аваад, компаниас барааг нь гаргаж өгдөг байсан юм байна лээ.Санхүүгийн программаас харахад манай *****аймгийн салбар дээр өчнөөн гурил байгаа юм шиг харагддаг боловч бодит байдал дээрээ агуулах нь хоосорчихсон, аль хэзээний бараагаа гаргаад мөнгийг нь хувьдаа аваад ашиглачихсан ийм хэрэг байсан. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа 30 хэдэн сая төгрөгтэй холбоотой нэхэмжлэгчээс авсан төлбөрийг ***** манайх руу шилжүүлсэн гэхэд тодорхой бус байгаад байгаа юм. Яагаад гэвэл тухайн үеийн 20 000 000 төгрөг орж ирсэн, гэхдээ үүнтэй холбоотой 100 гаран сая төгрөгийг манай компаний данс руу 10, 20 саяаар орлого гээд шилжүүлчихсэн тэр өдөр. Бүгдэдэд нь ямар газраас ирсэн, ямар газрын төлбөр тооцоо, захиалга болохыг тайлбар дээр бичээгүй. Ийт төлбөр шилжээд ороод ирчихсэн. Үүнтэй холбоотой ямар зөрчил гаргасан, ямар гэмт хэргийн шинжтэй байгааг тодруулахаар цагдаад хандсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дүн манай манай байгууллагад Б.******** шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй учир хариуцах үрэггүй гэж үзэж байна... гэв.       

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банк, Хас банкны дансны хуулга, ***********-ийн *****аймаг дахь салбарын худалдааны төлөөлөгч *****тай тооцоо нийлсэн акт, хүсэлт, Хас банкны дансны хуулга, шилжүүлгийн баримт   /хэргийн 1-34, 46-50 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хариуцагчаас ******* олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, хариу тайлбар, 2026.02.11 Мөрдөгчийн тогтоол, 2026.02.11, *****аймгийн цагдаагийн газрын албан бичиг   /хэргийн 36, 51-52  тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч ... нийт 34 516 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...  хариуцагч байгууллагын борлуулалтын ажилтанд гурил худалдан авахаар мөнгөө шилжүүлсэн боловч бараагаа бүрэн нийлүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ... нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй тул хариуцах ёсгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Иргэн ***** нь ***********-ийн *****аймаг дах гэрээт борлуулагчаар 2023 оны 12 сар хүртэл хугацаанд ажиллаж байсан нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

6. Дээрх хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагч ***********-ийн нэрийн бүтээгдэхүүн болох гурил, хивэг зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авахаар гэрээт борлуулагч Б.********тай амаар тохирч, түүний Хаан банкны ******* дугаарын данс руу 2023 оны 08 сарын 09-ний өдөр 39 800 000 төгрөг, 2023 оны 11 сарын 01-ний өдөр 11 742 200 төгрөг,  2023 оны 11 сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг, нийт 71 542 000 төгрөг шилжүүлж, 37 026 000 төгрөгийн үнэ бүхий гурил хивгийг хүлээн авсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банк, Хас банкны дансны хуулга шилжүүлгийн баримт, Б.********ийн Хаан банкны дансны хуулга баримтууд, Б.********ийн гараар бичсэн тооцоолол бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-33, 46-50 дугаар тал/

          

7. Нэхэмжлэгч худалдан авах гурил хивгийн үнийг гэрээт борлуулагчийн өөрийнх нь эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлж, авах гурил хивгийн хэмжээг утсаар хэлж амаар тохиролцдог ажил хэргийн тогтсон зан заншил байсан ба энэхүү үйлдлийг ажил олгогч хариуцагч *********** тухайн үед хүлээн зөвшөөрдөг байсан нь нэхэмжлэгч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

 8. Талуудын тохиролцоо, тайлбараар нэг талаас худалдан авагч буюу нэхэмжлэгч гурил, хивэг эд хөрөнгө худалдан авч үнийг төлөх, нөгөө талаас хариуцагч буюу худалдагч нэхэмжлэгчийн захиалсан тоо хэмжээний гурил хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

 9. Дээрх гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

10. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

11.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй нэрийн бүтээгдэхүүнээ худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх нийлүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.

 

12. Нэхэмжлэгч 2023 оны 08 сард өөрийн Хаан банкны 5286094281 тоот дансанаас *****ийн Хаан банкны ************ тоот дансанд 19 800 000 төгрөг, Хас банкны ********** тоот данснаас *****ийн Хаан банкны ******** тоот дансанд 20 000 000 төгрөг, 2023 оны 11 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Хас банкны ******* тоот данснаас *****ийн Хаан банкны ********* тоот дансанд 4 770 000 төгрөг, 4 580 000 төгрөг, мөн Хаан банкны *********тоот дансанаас *****ийн Хаан банкны ********* тоот дансанд 2 106 200 төгрөг, 2023 оны 11 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Хаан банкны *********тоот дансанаас *****ийн Хаан банкны ******** тоот дансанд 20 000 000 төгрөг нийт 71 542 000 төгрөг шилжүүлсэн байна. /хэргийн 7, 24-25, 27, 30, 46 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч худалдан авахаар тохирсон гурилын үнийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлжээ.

 

13. Хариуцагч хариу үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, гурил хивэг хөрөнгийг нэхэмжлэгчид дутуу нийлүүлсэн нь Б.********ийн гараар бичсэн ...**** 2023.08.09-д миний данс руу 39 000 000 төгрөг шилжүүлсэн үлдэгдпэл 180 шуудай гурилын үнэ 13 093 000 төгрөг үлдсэн, ...2023.11.1-д 25 кг дээд гураил 5тн авахаас 90 шуудайг авсан. Үлдэгдэл 110 шуудай үлдсэн, үлдэгдэл мөнгө 6 325 000 төгрөг үлдсэн, ...2023.11.1-д 10 кг дээд гурил 1тн авахаас 500 кг авсан бөгөөд үлдэгдэл 500 кг үлдсэн, үлдэгдэл мөнгө 1 275 000 төгрөг, ...2023.11.1-д 5кг дпээд гурил 1тн авахаас 300кг авсан, үлдэгдэл 700 кг үлдсэн мөнгө 896 000 төгрөг, дараа нь 2023.11.7-д **** миний данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн, ширхэгтэй дээд гурил авахаар захиалга өгсөн боловч чадаагүй.Үлдэгдэл 20 сая төгрөгийг тэр өдөр нь компаний данс руу шилжүүлсэн дээрх зүйлс бүгд үнэн... гэх баримт, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 31-32 дугаар тал/

 

14. Тодруулбал хариуцагч  34 516 000 төгрөгийн үнэ бүхий гурил хивгийг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

15. Хариуцагч нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн дээрх баримтуудыг үгүйсгэж баримтаар няцаагаагүй, мөнгө шилжүүлсэн, түүнийг хүлээн авсан, нийлүүлсэн гурил бүтээгдэхүүний хэмжээ, үнэ, нэхэмжлэлийн тооцоолол, шаардлагын хэмжээний талаар маргаагүй.

 

16. Харин ...*****аас компаний данс руу 100 гаруй сая төгрөгийн шилжүүлэг хийсэн боловч хэний захиалгын төлбөр болох нь бичигдээгүй тодорхойгүй учир үүрэг хүлээхгүй... гэх хариуцагчийн тайлбар татгалзал нь хуулийн үндэслэлгүй үзнэ.

 

17. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэжээ.

18. Нэхэмжлэгчийн захиалсан тоо хэмжээнээс дутуу буюу биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн нь дээрх авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзнэ.

19.  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т “... худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй” , мөн хуулийн 254.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж заасан.

20. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэг 34 516 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330 530 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 330 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар хариуцагч ***********-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34 516 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330 530 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 330 530 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ