Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 214/МА2022/00022

 

Д.Г*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар  сарын 06-ны өдрийн 132/ШШ2022/00413 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Г*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Захирагчийн ажлын албанд холбогдох,

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Найрамдлын гудамж, 107 дугаар байрны 07, 08, 10, 12 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Ч*******ын Ж******* байсныг, тус байрны 9 тоотын өмчлөгч болохыг тогтоолгох, тус байрны 7-10, 12 тоот орон сууцнууд нь Ч.Ж******* өвлүүлэгчийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Д.Тын бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Г*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О******* /цахим/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Д.Г*******гийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агга: “Д.Г******* би хүү Б.Э*******ын хамт амьдарч байгаа байрны 2 дугаар орцыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар 6 дугаар байрны 2 дугаар орц, 6 /зургаа/ айлын орон сууцыг хувьчлалын 36 ширхэг ягаан тасалбараар, амьдран сууж байгаа давуу эрхээрээ хувьчлан авсан.

а.Хувьчлан авсан айлуудаас 1991 оны байдлаар Б.Г******* 7 тоотод 1 өрөө, манайх 9 тоотод 3 өрөө, М*******ынх 12 тоотод 3 өрөө, байруудад амьдарч байсан.

б.Амьдран сууж байгаа Хялганат тосгоны 107 дугаар байрны 2 дугаар орц /хуучнаар Хялганатын 6 дугаар байрны 2 дугаар орц, амбаартай байр/-нд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Хялганат тосгоны Захирагчийн ажлын албаны нотариатын үүрэг гүйцэтгэгч М******* олгожээ.

в.Дээрх нотариатын үйлдэлтэй холбоотой баримтад 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн Захирагчийн ажлын албанд очиж шүс үзлэг хийхэд нотариатын үйлдэл хийсэн бүртгэлийн дэвтэр байхгүй, өв нээсэн холбогдох баримт нь өв хүлээн авагч Тын өргөдлөөс бусад нь канондсон хэлбэрээр байлаа.

г.Эдгээр баримтаар Д.Тд өв нээж, 5 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдэл нь Нотариатын тухай хийн 43 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг нягтлан шалгаагүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хь бус байна.

д.Иймд нотариатын үүрэг гүйцэтгэгч М*******ын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 5 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдэл нь Нотариатын тухай хийн 43 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг шалгахгүйгээр Д.Тд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Г*******тай холбоотой Хялганат тосгоны Найрамдлын 1 гудамж, 107 дугаар байрны 09 тоотыг иргэн Д овогтой Тд өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгсөнийг хүчингүй болгах талаар тайлбартаа дурдсан байна.

а.Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн жагсаалтын 27 дугаарт бичигдсэнийг үндэслэж олгосон.

б.Улсын бүртгэлийн хэлтэс нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохдоо холбогдох бичиг баримтын эх хувийг үндэслэж олгодог бөгөөд нотариатын үүрэг гүйцэтгэгч нар нь хбарлан авч үлддэг.

в.Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэл нь олдоогүй. Үүнийг дэвтэрт бүртгэдэг.

г.Нотариатын үйлдэл нь зөв, харин дэвтэрт бүртгэлээ хийгээгүй нь алдаа болсон.” гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2022 оны 5 дугаар сард Д.Таас Хангал сумын Хялганат тосгоны Найрамдлын гудамж, 107 дугаар байрны 8 тоотыг худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарч уг байрыг би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Би Д.Г******* гуайн нэхэмжлэлийг сайн ойлгохгүй байна.” гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Булган аймгийн Хангал сумын Хялганат баг Найрамдлын гудамж, 107 дугаар байрны 08 тоот орон сууцны өмчлөлийн талаар иргэн Д.Тын гаргасан нэхэмжлэлийн дагуу Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралд хариуцагчаар оролцсон болно.

а.Анхан шатны шүс 107 дугаар байрны 08 тоотын өмчлөгч нь иргэн Д.Т болохыг тогтоож, тус байрыг суллаж өгөхийг ЭБЦТС ТӨХК-д даалгасан. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүс хангаж, иргэн Д.Таас 4 155 755.00 /дөрвөн сая нэг зуун тавин таван мянга долоон зуун тавин тав/ төгрөгийг гаргж компанид олгохоор шийдвэрлэсэн. Д.Т нь дээрх мөнгөн дүнд Булган аймгийн Хангал сумын Хялганат баг, Найрамдал гудамжны 107 дугаар байрны 2 давхарт байрлах 10 тоот 1 өрөө байрыг өгөхөөр тохиролцсоны дагуу улсын бүртгэлийн газарт хүсэлт хүргүүлж компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлсэн болно.

б.Иргэн Д.Т нь 107 дугаар байрны 10 тоотын эзэн болох нь 132/2021/00648/И индекстэй иргэний хэрэгт авагдсан цэнхэр ягаан тасалбараар уг байрыг Д.Тын нөхөр болох Ч.Ж******* худалдан авсан тухай бүртгэл, тэмдэглэлээр нотлогдож байна гэж үзэж байна.

в.Иргэн Д.Г******* гаргасан нэхэмжлэлдээ 107 дугаар байрны 7, 9, 12 тоот байрны талаар дурдсан байх ба 10 тоотын талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байна. Иймд иргэн Д.Т нь 107 дугаар байрны 10 тоотын өмчлөгч мөн бөгөөд манай компани уг байрыг хь ёсоор шилжүүлэн авсан болно.” гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Д.Т нь нөхөр Ч.Ж*******тай 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, охин М 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Албан ёсоор гэр бүлээ 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр батлсан. Бид хоёр 1989 онд гэр бүл болоод Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд амьдарч байсан. Нөхөр маань зүрх судасны хүнд өвчнөөр 2008 оны 9 дүгээр 23-ны өдөр нас барсан. Энэхүү өвчнөөр удаан хугацаанд өвдсөн. Нас барах үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт ээжийнд хамт айлчлан явж байх үедээ гэнэт муудаж нас барсан. Энэхүү өвчнөөр удаан хугацаанд өвдөж, би асарч байгаад өөрийнхөө гар дээр алдаж, хүнд хэцүү амьдралыг үзсэн. Эмч хүн учраас чадах бүхнээ хийж сүүлдээ ажлаасаа гарч, нөхрөө асарсан. Нөхрийг нас барснаас хойш би болон охин маань өвлөгч болсон. Гэсэн ч өвлөх эрхийн гэрчилгээг гаргах асуудлыг түр хойшлж, охиноо нас биед хүрэхэд нь ярилцаж байгаад миний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээг авахаар болж, өөрийн харъяа газар болох Хялганат багийн нотариатчид хандсан. Үүний дагуу нотариатчаар ажиллаж байсан Засаг даргын орлогч хэд хэдэн баримт бүрдүүл гэсний дагуу бүрдүүлж өгсөн. Үүнд иргэний үнэмлэхний хбар, охин Мгийн өвлөхөөс татгалзсан баримт, нөхрийн нас барсны гэрчилгээ, хамт амьдарч байсан гэх Улсын бүртгэлийн баримт, ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг хэд хэдэн баримт шаардсаныг бүрдүүлж өөрийн охин Мн хамт явж, өвлөх эрхийн гэрчилгээг авч байсан. Нас барсан нөхөр Ч.Ж*******ы хь ёсны өвлөгч би мөн. Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ гаргах үед хэн ч маргаж байгаагүй. Өвлөгч биш этгээд өвийн гэрчилгээг хүчингүй болгохоор хандах боломжгүй гэж үзэж байна. Би өөрийн нөхөр Ч.Ж*******ы өвлөгч бөгөөд Ч.Ж******* нь нэхэмжлэгчтэй садан төрлийн ямар ч хамааралгүй этгээд юм. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн баримт биш болно.” гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн Найрамдлын гудамж, 107 дугаар байрны 2 дугаар орцонд 6 айл байдаг. Энэхүү орон сууц 1974 онд баригдсан. Хялганатад илгээлтээр ирж байгаа болон төрийн болон төрийн бус байглагад ажиллаж байгаа ажилчидаа байршж байсан байр юм. Өөрөөр хэлбэл Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн мэдэлд байсан орон сууцнууд гэсэн үг. 1991 онд хувьчлал явагдахад тухайн байрыг цэнхэр ягаан тасалбараар хувьчлахаар шийдвэр, тогтоолууд гарсан. Энэ тогтоолын дагуу 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдаа явагдаж Ч.Ж******* нь цэнхэр, ягаан тасалбараар 6 дугаар байрны 2 дугаар орцыг 36 тасалбараар авч, ягаан тасалбараа бүрэн хүлээлгэж өгснөөр өмчлөгч болсон. Энэ дуудлага худалдааны дараа Хялганат мод бэлтгэлийн аж ахуй татан буугдсантай холбоотой тухайн газрын хөрөнгүүд эзэнгүйтсэн. Үүнтэй холбоотой тус байр ус дулаангүй болж тэнд байсан айлууд бүгд нүүж хороолол болон бусад орон нутаг руу шилжсэн. 1 дүгээр орцонд Т, Ж******* нар амьдарч байсан болохоор маш сайн мэдэж байдаг. 2 дугаар орцонд ганцхан айл буюу 2 давхарын С, О гэсэн гэр бүл үлдээд бусад айлууд гарсан гэдэг юм. Г******* уг орон сууцнаас 1991 онд гарч Хялганатын техникумын дотуур байрыг авч шилжин орж тэндээ амьдарч байсан. Гэхдээ 9 тоотоос өөрийнхөө зарим эд хогшилыг авдаггүй байсан гэдэг. Тухайн байранд 2017 онд дулааны шугам холбосон. Д.Т нь Д.Г*******тай заж энэ байрандаа орвол дулааны шугам тавих зардал авах талаар хэлсэн. Д.Г******* нь нас өндөр болсон тул амьдарна гэж хэлсэн боловч дулааны шугам тавихад гарах зардлын талаар маргасан байдаг. Д.Т нь дулааны шугам тавьсан тул байруудаа өмчлөлдөө авъя гэдэг байдлаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргсан. Д.Т нь Ч.Ж*******ы хь ёсны эхнэр тул өвлөгч юм. Ч.Ж******* нь 2008 онд хүнд өвчний улмаас нас барьсан. Д.Т нь тус байрны 1 дүгээр орцны 4 тоотод амьдардаг. Охин М нь Хялганат тосгонд амьдардагүй учир өвлөх эрхээсээ татгалзаж ээждээ хөрөнгөө үлдээсэн. Г*******г 9 тоот байрнаас гар гэж хэлээгүй. Мөн өвлөх эрхийн гэрчилгээг энэ 9 тоот байранд аваагүй. Мөн 11 тоот байранд гэрчилгээ аваагүй. 11 тоот байранд О, С нар амьдардаг. Тэд Ч.Ж*******д яагаан тасалбараа өгсөн хүмүүс юм. Д.Г*******, Т нар нь өөр газар хөрөнгө оралт хийнэ гэж яагаан тасалбараа өгөөгүй. Оийн хувьд ягаан тасалбараа өгсөн тул Д.Т өөрөө өмчилж аваагүй, өвлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй. Үүнтэй холбоотойгоор Оийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байгаа юм. Харин Г*******гийн амьдарч байгаа 9 тоот байранд ямар нэгэн маргаан үүсээгүй байгаа. 9 тоот байранд өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй учраас Д.Тын өмчлөлд очоогүй. Д.Г******* нь 7 тоот, 12 тоот байрыг худалдан авсан нь нотлогдохгүй. 12 тоотод амьдарч байсан М******* нь 1996 онд Хялганат тосгонд байгаагүй. 7 тоотыг А гэдэг хүнээс худалдаж авсан гэж ярьдаг ч А өмчлөгч гэсэн баримт байхгүй. Улсын бүртгэлийн хэлтэст тухайн байрыг Мод бэлтгэлийн аж ахуйн өмчлөлөөс Ч.Ж******* худалдан авсан гэх баримтаас өөр өөрчлөлт орсон баримт байхгүй. Энэ байрны түүх ийм учиртай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн аггаа тодорхойлохдоо би хүү Э*******ын хамт амьдардаг ба уг байрны 2 дугаар орцыг 1991 оны дуудлага худалдаагаар 36 ягаан тасалбараар давуу эрхээрээ хувьчлан авсан гэж бичдэг. Д.Г******* нь дуудлага худалдаанд ороогүй, 36 ягаан тасалбараар аваагүй. Энэ байрыг Ч.Ж******* авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч тус байрны 12 болон 7 тоотыг худалдаж авсан гэж байна. Худалдан авсан талаар ямар ч баримт энэ хэрэгт ирээгүй. Тус байрны өвлөх эрхийн гэрчилгээ нь 7, 8, 10, 12 тоот орон сууцанд гарсан. Д.Г******* нь тус байранд 1991 оноос хойш тасралтгүй 46 жил амьдарсан гэж байгаа атлаа энэ хугацаанд улсын бүртгэлд хандаагүй. Иймд Иргэний хийн 101, 104 дүгээр зүйлд заасан шаардлага гаргах эрхээ алдаж байгаа юм. Д.Г******* Т нар нь эрх ашиг хөндөгдлөө гэж үзсэн бол 2019 он хүртэл энэ байрны өмчлөлийн асуудлаар яагаад хаана ч хандаагүй юм бэ, мөн 2008 он хүртэл Ч.Ж******* амьд байхад нь яагаад өөрт нь хандаж өмчлөлийн гэрчилгээ аваагүй юм бэ. 1991 оноос хойш 30 жилийн дараа уг байрыг өмчлөн авсан өмчлөгч гэж шүүхэд хандсан. Одоо болохоор худалдан авсан өмчлөгч гэж ярьж байна. Худалдан авсан хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болохыг бүгд мэдэж байгаа. Өмчлөгчийн эрх ашигийг хөндөж байна гэж өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хандаж байгаа нь нотлогдохгүй байна. Шүс өвлөх эрхийн гэрчилгээ олгосон баримтанд үзлэг хийсэн. Нэхэмжлэгч тус үзлэгийн тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагч тал өвлөх эрхийг олгосон бүртгэл хийгээгүй алдаа гарсан гэж ярьж байгаа ч угтаа бүртгэлийн дэвтэр алга болсон. Бүртгэлийн дэвтэр алга болсон гэж өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгах гэж байна. Бүртгэлийн дэвтрээ хэзээ алга болгосон, Тд өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед бүртгэлийн дэвтэр байсан эсэх үйл баримт тогтоогдоогүй байхад ямар шалтгаанаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа нь ойлгомжгүй байна. Д.Тд өвлөх эрхийн гэрчилгээ гаргах үндсэн баримтууд өөрт нь байдаг. Нотариатч тухайн үед хь ёсны дагуу бүртгэлээ хөтөлсөн. Нотариатын танхимд бүртгүүлэх асуудал нь 2021 оны өөрчлөлтөөр орж ирсэн. 2017 онд төв танхимд бүртгүүлэх асуудал байгаагүй. Цахим санд үйл ажиллагаа нэгдсэнтэй холбоотой нэгдсэн сангийн бүртгэл бий болсон. Энэ нэгдсэн сангийн бүртгэл 2021 онд хэрэгжиж эхэлсэн. Энэ өвлөх эрхийн гэрчилгээнд 7, 8, 10, 12 тоот байруудыг бичсэн. Энэ өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл Д.Г*******гийн ямар эрх ашгийг хохироосон нь хэрэгт тогтоогдоогүй, шаардах эрх үүсэх үү гэдэг асуудал яригдана. Энэ байрны 9 тоотод өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй.

Д.Г******* нь Иргэний хийн 101, 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан үндэслэлээр өвлөх эрхийг гэрчилгээг хүчингүй болгохыг шаардах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б овогтой О би Д.Г*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 107 дугаар байрны 12 тоот байрыг иргэн Д.Таас 13 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд Д.Ттай хамт Булган аймаг явж Улсын бүртгэлийн хэлтсээс байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гарган авсан. Байраа аваад 6 500 000 төгрөгийн засвар хийсэн. Дээврээ төмөрлөж, сангаа шинэчлэж, шалаа зассан. Энэ болгонд хүн хөлслөн ажиллсан.” гэжээ.

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.Г******* миний бие нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Найрамдал гудамж, 107 дугаар байр, 07 тоотод байршилтай 31.96 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 6 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Би бичиг баримт бүрэн, хийн дагуу уг байрыг худалдан авсан. Уг хэрэг нь миний эрх ашигт нөлөөлж байгаа тул Д.Г*******гийн хүсэлтийг цуцалж өгнө үү. Уг байрыг би Хялганатад хэн эзэмшдэг, амьдардаг мөн Д.Тын нөхөр Ч.Ж******* гуай гэдгийг сайн мэддэг тул ямар ч хэрэг үүсэх шалтгаангүй. Д.Таас хь ёсны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэж бодож байна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О******* нь шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон тайлбартаа: Тухайн үеийн Эрдэнэт хотын Хялганат хорооны давхар байрны 6 дугаар байрын 2 дугаар орц дахь 6 айлын орон сууцыг Ч******* овогтой Ж******* миний нөхөр хувьчлалаар өмчлөн авсан бөгөөд энэхүү хувьчлал нь Хялганат хороонд 1991 оны 12 сарын 01-ний өдөр явагдсан тухай дуудлага худалдааны протокол, ягаан тасалбарыг хүлээн авч, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон иргэдийн нэрсийн жагсаалт гэх Хавсралт 01, 02, 03 зэрэг баримтхудалдагдсан байруудын нэгдсэн товьёог, Хялганат хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо зэрэг өмч хувьчлалтай холбоотой баримтуудаар нотлогдож байгаа. Гэтэл нэхэмжлэгч Д.Г******* нь тухайн орон сууцнуудыг 1991 оны дуудлага худалдаагаар хувьчлан авсан өмчлөгч гэж өөрийгөө үзэж, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргажээ. Д.Г******* нь тухайн орон сууцнуудыг 1991 оны дуудлага худалдаагаар хувьчлан аваагүй, өмчлөгч биш юм. Харин тухайн үеийн Эрдэнэт хотын Хялганат хорооны давхар байрны 6 дугаар байрын 2 дугаар орц дахь 6 айлын орон сууцнууд буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын 4 баг, Хялганат Найрамдлын гудамж, 107 дугаар байрны 07, 08, 09, 10, 11, 12 тоот орон сууцнуудыг Ч******* овогтой Ж******* хувьчлан авч өмчлөгч болсон тул 107 дугаар байрны 07, 08, 10, 12 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Ч******* овогтой Ж******* байсныг, Булган аймгийн Хангал сумын 4 баг, Хялганат Найрамдлын гудамж 107 байрны 09 тоотын өмчлөгч болохыг тогтоолгох, Булган аймгийн Хангал сумын 4 баг Хялганат тосгоны Найрамдлын гудамж 107 дугаар байрны 07, 08, 10, 12 тоот орон сууцнуудын өмчлөгч байсан болон 09 тоотын өмчлөгч болох Ч*******ын Ж******* нь нас барсан тул Булган аймгийн Хангал сумын 4 баг, Хялганат Найрамдлын гудамж 107 дугаар байрны 07, 08, 09, 10, 12 тоот орон сууцнууд нь Ч.Ж******* өвлүүлэгчийн эд хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.” гэжээ.

10.Нэхэмжлэгч Д.Г******* бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие гэр бүлийн хамтаар энэ байрандаа 1977 оноос хойш 45 дахь жилдээ амьдарч байна. 7, 12 тоотыг амьдарч байсан эздээс нь худалдаж авсан. Энэ тухай нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй бичсэн. Ч.Ж*******, Д.Т нар бидний амьдарч байгаа хуучнаар 6 дугаар байрны 2 дугаар орцонд огт амьдарч байгаагүй. Одоо ч амьдардаггүй. Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн ажилчдын амьдардаг байруудыг бага хувьчлалаар зөвхөн амьдарч байгаа ажилчдад нь олгохдоо өмч хувьчлалын асуудлыг орон нутагт зохион байгах Эрдэнэт хотын АДХГЗахиргаа оролцоогүй, хувьчлал хийн дагуу явагдаагүй учраас өмч хувьчлах гэрчилгээ огт олгоогүй байдаг. Дуудлага худалдаа гэх ажиллагаа нь эхнээсээ хь бус болсон. Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

 11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агга: Иргэний хийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Нотариатын тухай хийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Захирагчийн ажлын албанд холбогдох, өвлөх эрх олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцах тухай Д.Г*******гийн нэхэмжлэлийг, Иргэний хийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Найрамдлын гудамж, 107 дугаар байрны 07, 08, 10, 12 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Ч*******ын Ж******* байсныг, тус байрны 9 тоотын өмчлөгч болохыг тогтоолгох, тус байрны 7-10, 12 тоот орон сууцнууд нь Ч.Ж******* өвлүүлэгчийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Тын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн, 60 дүгээр зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

12. Нэхэмжлэгч Д.Г******* түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч Д.Г******* нь ...№ 7, №12 тоот байруудыг бусдаас худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарласан... Д.Г******* нь дээрх орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Нотариатын тухай хийн 31 дүгээр зүйлийн 31.3-т нотариатын үйлдлийг хүчингүйд тооцахаар шүүхэд хандах эрхийг тухайн нотариатч болон сонирхогч этгээдэд олгосон байдаг. Энд заасан сонирхогч этгээд гэдэг нь тухайн нотариатын үйлдлийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээдийг ойлгоно... Д.Г*******гийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна... Т нь Д.Г*******гийн орон сууцыг өвлөн авсан, түүний эд хөрөнгө өвлөн авах, өмчлөх эрхийг хөндсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна..." гэж шүүх дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Үндэслэл нь:

а.Ч.Ж******* нь дээрх №6 /II орц амбаартай орон сууцыг худалдан авахаар дуудлага худалдаанд оролцсон атлаа орон сууцыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хийн дагуу төрийн эрх бүхий байглагад бүртгүүлж өмчөх эрхээ бүртгүүлээгүй байна... Ч.Ж******* нь дуудлага худалдаанд оролцож худалдан авсан орон сууцаа эзэмших, ашиглах, хадгалан хамгаалах эрхээ хэрэгжүүлэхэд нь бусдын хь бус эзэмшил саад учрж байна гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч Иргэний хийн хөөн хэлэлцэх хугацааны дотор зөрчигдсөн эрхээ хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна ..." гэж шүүх үндэслэлтэй дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Д.Г*******гийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж шүүх үнэлээд байгаа нь буруу юм.

б.1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны протоколыг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 05 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үүрэг гүйцэтгэгч М*******ын үйлдэл нь Нотариатын тухай хийн 43 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй, өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг шалгахгүйгээр Д.Тд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хь бус бөгөөд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

в.Дээр дурдсан дуудлага худалдаанд төрийг төлөөлж, Эрдэнэт хотын АДХГЗахиргаанаас оролцоогүй талаарх хэрэгт авагдсан баримтад шүүх огт дүгнэлт хийгээгүй нь нотлох баримт үнэлэх журам зөрчсөн алдаа гэж үзнэ.

Иймд хэргийн тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдааг залрж, 00413 дугаартай шийдвэрт өөрчлөлт орж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

13. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч Д.Г******* нь би өөрөө хувьчилж авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргадаг. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтаар Ж******* хувьчилж авсан болох нь нотлогддог. Хавтаст хэргийн 195 дугаар талд 104 дугаартай гэрчилгээ авсан болохыг дурдсан баримт байгаа. 7 болон 12 тоот орон сууц нь 6 дугаар байрны хоёр орон сууц юм. Өвлөх эрхийн гэрчилгээг Г*******гийн одоо амьдарч буй 9 тоот болон Оийн амьдарч буй 11 тоот орон сууц дээр гараагүй. Бусад орон сууц буюу 7, 8, 10, 12 тоот дээр гарсан. Д.Г*******г нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд биш гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухай үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахдаа хувьчлан авсан гэж гаргаж байсан. Сүүлд худалдан авсан болж хувирсан. Гэвч худалдан авсан талаарх нэг ч баримт байдаггүй. 12 тоот болон 7 тоотыг өөрийнхөө ногооны агах болгон  дүүргэчихээд гуравдагч этгээдэд суллаж өгөхгүй өнөөдрийг хүрч байгаа үйл баримт байгаа. Анх Ж*******ыг бүртгэсэн гэрчилгээ хь ёсны дагуу хийгдсэн. Засаг захиргааны ажилтнууд солигдох үед бүртгэлийн асуудалд хайнга ханддаг байдлаас болоод өвлөх эрхийн гэрчилгээнд бүртгэл хийсэн бүртгэлийн дэвтэр алга болсон асуудлыг буруутгах хь зүйн үндэслэл байхгүй. Хамгийн гол нь Д.Г*******г шаардах эрх гаргах этгээд биш гэж үзэж байгаа. Үүнийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн учир шийдвэр хь ёсны дагуу гарсан үзэж байгаа” гэв.

14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Г******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би 2020 оны 06 дугаар сард бичиг баримт бүрэн үл хөдлөх хөрөнгө Таас худалдаж авсан. Одоогоор энэ байранд ороогүй, байрыг суллаж өгөөгүй байгаа учир энэ асуудлыг яаралтай шийдвэрлүүлж орон сууцандаа орж амьдармаар байна” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г******* болон түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгч Д.Г******* нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Захирагчийн ажлын албанд холбогдан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Найрамдлын гудамж, 107 дугаар байрны 07, 08, 10, 12 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Ч*******ын Ж******* байсныг, тус байрны 9 тоотын өмчлөгч болохыг тогтоолгох, тус байрны 7-10, 12 тоот орон сууцнууд нь Ч.Ж******* өвлүүлэгчийн эд хөрөнгө болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус гаргасан.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Д.Г******* нь Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Найрамдлын гудамж, 107 дугаар байрны 2 дугаар орцны 6 айлын орон сууц /хуучнаар Хялганатын 6 дугаар байрны 2 дугаар орц, амбаартай байр/-ыг хувьчлаж авсан хийгээд 7, 12 тоот орон сууцыг амьдарч байсан эздээс нь худалдан авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

 3а. Харин маргааны зүйл болж байгаа тухай байрыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар иргэн Ч.Ж******* 36 ширхэг өмч хувьчлалын ягаан тасалбараар худалдаж авсан болох нь нотлогддог. /1 дүгээр хх 182-203 тал/

3б. Иргэн Ч.Ж******* нь 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан бөгөөд эхнэр Д.Т, охин Ч.М нар Иргэний хийн 528 дугаар зүйлийн 528.1- зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ.

3в. Иргэний хийн 531 дүгээр зүйлийн 531.1-д Хь ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана.гэж, Нотариатын тухай хь /1997 оны хь/-ийн 23 дугаар зүйлийн 9-д өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох нь нотариатчийн гүйцэтгэх үйлдэл бөгөөд энэ үйлдэл нь нотариатчийн үүрэг гүйцэтгэгчид нэгэн адил хамааралтай тул хьд заасны дагуу Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нотариатчийн үүрэг гүйцэтгэгчид хандан хүсэлт гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хьд нийцнэ.

 Өөрөөр хэлбэл: Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 05 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь  хьд нийцсэн байх тул нотариатчийн үйлдлийг буруутгах боломжгүй байна.  /1 дүгээр хх 57-58 тал/

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 132/ШШ2022/00413 дугаартай шийдвэрийн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Найрамдлын гудамж, 107 дугаар байрны 07, 08, 10, 12 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Ч*******ын Ж******* байсныг, тус байрны 9 тоотын өмчлөгч болохыг тогтоолгох, тус байрны 7-10, 12 тоот орон сууцнууд нь Ч.Ж******* өвлүүлэгчийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул диспозитив зарчмын хүрээнд хэвээр үлдээж шийдвэрлэв.

5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 167 дугаар зүйлийн167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 132/ШШ2022/00413 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ХҮРЭЛБААТАР                 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АЗЖАРГАЛ

                                                                                       

                                            ШҮҮГЧ                            Л.АРИУНЦЭЦЭГ