Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 675

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,         

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,                      

шүүгдэгч П.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яргайт овогт Пүрвээгийн Х-д холбогдох эрүүгийн 1809013560218 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч П.Хнь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн задгай тоот иргэн П.Өлзийгэрэлийн гэрт өөрийн эхнэр Ж.Орхонтуултай “гэртээ очиж хүүхдүүддээ хоол хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар марган түүний зүүн гарын бугалган тус газарт хутгаар хатган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Хмэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.”

гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн хохирогч Ж.Орхонтуулын мэдүүлэг /хх-14/, гэрч П.Өлзийгэрэлийн мэдүүлэг /хх-21/, №3776 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-25/ болон яллагдагч П.Х-ын мэдүүлэг /хх-56/ болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-28-32/ зэрэг нотлох баримтуудыг судлуулах,

Шүүгдэгч П.Хшүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэснийг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь П.Хнь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн задгай тоот иргэн П.Өлзийгэрэлийн гэрт өөрийн эхнэр Ж.Орхонтуултай “гэртээ очиж хүүхдүүддээ хоол хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар марган түүний зүүн гарын бугалган тус газарт хутгаар хатган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Үүнд:

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Орхонтуул мэдүүлэхдээ  “…манай нөхөр гэнэт ор руу түлхэж унагахаар нь би “чи яагаад байгаа юм бэ” гэхэд хариу юм хэлэхгүй дахиж унагасны дараа миний зүүн мөр жирс гээд сонин болоод цус учиргүй гоожиход Өлзийгэрэл миний цусыг тогтоож дарсан, ...Х- цаашаа эргээд түд удалгүй хар алаг иштэй хутга барьж ирээд миний зүүн талын гарын булчин хэсэг рүү хатгасан...” гэх /хх-13-16/,

мөрдөн шалгах ажиллагаа явцад гэрч П.Өлзийгэрэл мэдүүлэхдээ “...Х- ах хутга бариад байсан, эхнэрийнхээ зүүн талын тохой, бугалга орчим хар иштэй хутгаараа хатгасан байсан...” гэх /хх-21/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №3776 дугаартай шинжээчийн дүгнэлт “Ж.Орхонтуулын биед зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-25/,

яаралтай тусламжийн хуудас /хх-34-36/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-40-49/, шүүгдэгч П.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-55-56/ зэрэг болно.

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч П.Хнь хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Хнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хохирогч Ж.Орхонтуул нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч П.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.     

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгуулах” гэсэн саналыг гаргав.  

Харин шүүгдэгч П.Хнь эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгалын комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Хцагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй байна.        

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Яргайт овогт Пүрвээгийн Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Х-ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар П.Хнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6

дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар цагаан өнгийн алаг хуванцар иштэй, 20 см урттай, төмөр металл 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгалын комисст даалгасугай.

5. Хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П.Хнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР