| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2026/00106/И |
| Дугаар | 192/ШШ2026/02924 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2026/02924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: , 7 тоот хаягт оршин суух, Ха******* овогт Г******* П******* /РД:*******/,
Хариуцагч: Х байрлах, С******* /РД:*******/,
Нэхэмжлэгчийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Г.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энххүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.П******* нь хариуцагч С*******-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.
Үүнд: Миний аав Я.Г ажиллаж байгаад 1720 оны 0-р сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт суусан.
Түлш эрчим хүчний сайдын дугаар тушаалаар Түлш, эрчим хүчний салбарын ажиллагсдын орон сууц хөтөлбөр батлагдаж байгууллагаас цахилгаан, дулааны шугам сүлжээ нь шийдвэрлэсэн компанийн эзэмшлийн газар дээр ажилчдын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгох тендер зарласан. Тендерт С шалгарч 2015 оны 05-р сарын 21-ний өдөр Д-ийн ажилчдын орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. гэрээгээр 10/4-р байрыг 2016 оны 2-р улиралд багтаан барилгын стандарт дүрэм журмын дагуу чанартай барьж дуусган захиалагч ажилтанд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.
Энэхүү гэрээний хүрээнд ТӨХК-иас миний аав Я.Г тус байгууллагад ажилласан жил, компанид оруулсан хувь нэмрийг нь үнэлж компанийн захиалгаар баригдаж байгаа орон сууц худалдан авах ажилчдын нэрсийн жагсаалтад оруулж 6,480,000 төгрөгийн орон сууцны дэмжлэг олгож Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТӨХК-ийн баруун хойд талд байршилтай, 07 тоот хаягт байрлах, 43,22 м2 талбайтай 56,099,560 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг захиалж Сөёмбо ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
Аав маань орон сууцны үлдэгдэл төлбөрөө орон сууцны зээлэнд хамрагдаж төлөх үед аавын маань тэтгэвэрт гарах хугацаа болсон тул зээлэнд хамруулах боломжгүй гэсэн тул орон сууц захиалан бариулах гэрээг станцын захиргаанаас зөвшөөрөл авч миний бие өөрийн нэр дээр шилжүүлэн орон сууц захиалан бариулах гэрээг шинэчлэн байгуулж гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.
D блокийн орон сууц нь 2022 оны 08-р сард ашиглалтад орж улсын комисс хүлээн авч 2022 оны 10-р сард орон сууцандаа орсон боловч өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна.
Иймд, Г.П******* намайг ,, 7 тоот хаягт байршилтай 43,22м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах байдлаар маргасан. Үүнд:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 41,000,000 төгрөг дутуу төлсөн. Мөн гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч Г.П******* нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний заалтыг ноцтой зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Зохигчдоос хавтаст хэрэгт гаргасан нотлох баримтууд,
-нэхэмжлэгчээс: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3-5/ Орон сууц захиалгаар бариулах гэрээ, /хх-6, 38-39/ -ын тайлбар, /хх-8, 10, 117/ С констракшн ХХК, С******* нарын албан бичиг, /хх-9/ ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, /хх-12/ банкны шилжүүлгийн баримт, /хх-40, 115/ төлбөрийн даалгавар, хх-41, 116/ ажилчдын орон сууцны тооцооны нэгтгэл, /хх-42-108/ дансны хуулга зэргийг гаргаж өгсөн.
-хариуцагчаас: /хх-19/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, /хх-20, 37/ ХХК-иас Ц.М, В.М******* нарт олгосон итгэмжлэл, /хх-26/ хариу тайлбар, /хх-120-121/ сөрөг нэхэмжлэл, /хх-122/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-123/ үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, /хх-124-130/ С*******-д иргэдээс гаргасан тайлбар, мэдэгдэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.
Үүнд: ... Иймд Г.П******* намайг ,, 7 тоот хаягт байршилтай 43,22м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч С******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан.
Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 41,000,000 төгрөг дутуу төлсөн. Мөн гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй. Иймд гэрээг ноцтой зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.С*******, Г.П******* нарын хооронд 2021 оны 01-р сарын 20-ны өдөр №43/127 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч С******* нь ,, 7 тоот хаягт байршилтай 43,22м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны барьж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Г.П******* нь 56,099,560 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
4.2.Нэхэмжлэгч Г.П******* нь дээрх гэрээний төлбөрт 2018 оны 01-р сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг,
-2018 оны 02-р сарын 28-ны өдөр 3,829,870 төгрөг,
-2021 оны 11-р сарын 24-ний өдөр 39,269,692 төгрөг, үүнээс үүнээс 25,620,000 төгрөгийг -руу төвлөрүүлж, -аас 2024 оны 08-р сарын 22-ны өдөр С*******-д шилжүүлж, нийт 56,099,560 төгрөг төлсөн,
4.3., Үйлдвэрийн баруун бүс, /17070/, Ажилчдын гудамж, хотхон, 10/4-р байр, 14342,4м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С******* бүртгэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Зохигчийн хооронд 2021 оны 01-р сарын 20-ны өдөр №43/127 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байна.
5.Талуудын маргааны зүйл нь 2021 оны 01-р сарын 20-ны өдөр №43/127 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний төлбөрийг захиалагч тал бүрэн төлсөн эсэх талаар байна. Талууд гэрээний үнэ 56,099,560 төгрөг, ,, 7 тоот хаягт байршилтай 43,22м.кв талбайтай, 2 өрөө орон сууц захиалсан байдал, Г.П******* нь 2018 оноос 2022 оны хооронд 56,099,560 төгрөгийг хариуцагчийн дансанд төлсөн, үүнээс 25,620,000 төгрөгийг -руу төвлөрүүлж, -аас 2024 оны 08-р сарын 22-ны өдөр С*******-д шилжүүлсэн.
6.Хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээс өмнө доорх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн болно.
Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09-р сарын 30-ны өдрийн 183/ШЗ2022/16278 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн 2023 оны 09-р сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/02800 дугаар шийдвэрээр 2018 оны 07-р сарын 06-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2022 оны 08-р сарын 25-ны өдрийн БА-183/2022 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд дурдсаны дагуу -ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С*******-нд даалгаж, С констракшн ХХК-д холбогдох Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12-р сарын 01-ний өдрийн 210/МА2023/02089 дугаар магадлалаар маргаан бүхий барилгад талуудын оруулсан хөрөнгө холилдож, уг хөрөнгөөр барилга ашиглалтад орсон гэж байгаа нөхцөлд гэрээг цуцалж, өгсөн авсныг буцаах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй буюу талуудын хэн нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь тодорхойгүй байх тул эдгээр нөхцөл байдлуудыг бүрэн тодруулсны үндсэн дээр шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09-р сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/02800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06-р сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/28834 дугаар захирамжаар -ын нэхэмжлэлтэй, хариуцагч С*******, С констракшн ХХК нарт холбогдох 2 Ү-2 дугаартай, ,,, хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч -ын нэр дээр гаргуулахыг даалгах тухай шаардлага,
-нэхэмжлэгч ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С*******, С констракшн ХХК нарт холбогдох, 2015 оны 05-р сарын 21-ний өдрийн ТӨХК-ийн ажилчдын орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги 5,088,679,200 төгрөг, гэрээний 3.11-д заасны дагуу 219,542,400 төгрөг, компаниас орон сууцны хөнгөлөлт шилжсэн боловч орон сууцанд орохгүй гэсэн ажилтнуудын хөнгөлөлт 299,560,000 төгрөг, нийт 5,607,781,600 төгрөгийг гаргуулах тухай шаардлага,
-Нэр бүхий иргэд /154 иргэн/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С*******, С констракшн ХХК нарт холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг тус тус тусгаарлаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10-р сарын 27-ны өрийн 192/ШЗ2025/44831 дугаар захирамжаар нэхэмжлэгч ТӨХ болон нарын тус тусын нэхэмжлэлтэй, С*******, С констракшн ХХК нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг нэр бүхий иргэд /154 иргэн/-ийн нэхэмжлэлтэй С*******-д холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн зэрэг болно.
7.Хавтас хэргийн 3-5, 9, 12, 39, 39, 115-117-р талд авагдсан гэрээний заалт болон төлбөрийн баримт -ын тайлбар, тооцоо нэгтгэсэн хүснэгт зэргээр нэхэмжлэгч Г.П******* нь 56,099,560 төгрөгийг гэрээний үнэд төлсөн, гэрээний төлбөрийн үлдэгдэлгүй.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Г.П******* нь хавтас хэргийн 3-5, 9, 12, 39, 39, 115-117-р талд авагдсан банкны дансны хуулга болон орлогын баримтаар 56,099,560 төгрөгийг гэрээний үнэд төлсөн, гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлцлийн хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцлүүд байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
8.Хавтаст хэргийн 3-5-р талд авагдсан С*******, Г.П******* нарын хооронд 2021 оны 01-р сарын 20-ны өдөр №43/127 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч С******* нь , 7 тоот хаягт байршилтай 43,22м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны барьж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Г.П******* нь 56,099,560 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба Г.П******* нь уг гэрээний үүргээ биелүүлсэн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.
9.Хариуцагч С******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй нь гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг 7 хоног хугацаа хэтрүүлсэн ба энэ нь гэрээний заалтыг ялимгүй зөрчсөн, 7 хоногоор хугацаа хэтрүүлсэн нь хариуцагч компанийн үйл ажиллагааг нь доголдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогтохгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд захиалагч буюу нэхэмжлэгч Г.П******* нь барилга 2022 оны 08-р сард ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсны үндсэн дээр уг ажлын үр дүнг хүлээн авсан, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргээ биелүүлсэн,
-Гүйцэтгэгч буюу хариуцагч С******* нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэсэн боловч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2.-д зааснаар Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.
Иймд нэхэмжлэгчийн мэдэгдэлд гарын үсэг зурсан байдлаас үзэхэд хариуцагчийн санал /хүсэл зоригийн илэрхийлэл/ болон нэхэмжлэгчийн хүсэл зориг илэрхийллийн утга ойлгомжтой байна.
10.Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.П*******г ,, 7 тоот хаягт байршилтай 43,22м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгажшийдвэрлэв.
11.Нэхэмжлэл хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 508,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 508,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.П*******г ,, 7 тоот хаягт байршилтай 43,22м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 508,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 508,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН