Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2026/01236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2026/00865/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* холбогдох, 

“Шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилж, хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийлгэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б*******, Б.Ц*******, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******, Г.Э******* нарын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч ******* холбогдуулан гаргасан “Шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилж, хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийлгэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгуулах тухай” нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.2 дугаар зүйлийн 751.2.1-д зааснаар тусгайлсан журмаар хянан хэлэлцээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

2. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 

“...Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.05.31-ний өдрийн 001/ХТ2018/00909 дугаартай тогтоолоор *******-аас 1,468,000,000 төгрөг гаргуулж ******* банканд олгохоор шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулж байгаа үйл ажиллагаанд гомдож, доорх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18070767/40 дугаар “Шинжээч томилох тогтоол”-ын дагуу *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №Да24-06 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан. Уг тайлангаар *******-ийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нийт 3,509,650,552 төгрөгөөр үнэлсэн. Тодруулбал: Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө багт байрлах 582.8 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 266,900,749 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 458 м.кв талбайтай, хүнсний үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 195,438,102 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 387.5 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 165,354,290 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 151 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 83,509,490 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, *******-ийн баруун талд байрлах 612 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилгыг 261,153,098 төгрөгөөр, Нэгж талбарын ******* дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 7107.55 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газрыг 752,231,419 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймаг, ******* байрлах 172.0 м.кв талбайтай, оффисын барилгыг 131,515,293 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймаг, ******* байрлах 557.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 568,367,777 төгрөгөөр, Нэгж талбарын ******* дугаартай Дархан-Уул аймаг, ******* байрлах 1301 м.кв талбайтай үйлдвэрлэл, худалдааны зориулалттай газрыг 319,736,760 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2-р баг, Зулзага гудамжинд байрлах 408.24 м.кв талбайтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 248,866,218 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2-р баг, Зулзагын голд байрлах 712.7 м.кв талбайтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 434,467,356 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Хонгор сум 2-р баг, Зулзагын голд байрлах 0.6 га амралтын газрын зориулалттай газрыг 82,110,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Ийнхүү хөрөнгийг үнэлсэн тайлан гарснаас хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Дээрх тайланд *******-ийн эзэмшлийн газар, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нийт 3,509,650,552 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ё.Б******* 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26/01 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолын дагуу 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26/03 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолын дагуу 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтоосон. Хоёр дахь дуудлага худалдаагаар төлбөр төлөгч *******-ийн өмчлөлийн эд хөрөнгийг *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №Да24-06 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт 3,509,650,552 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 50 хувь бууруулж санал болгох доод үнийг тогтоохоор шийдвэрлэсэн байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээ тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан байна. Төлбөр төлөгч ******* нь дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийг үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй *******-иар үнэлүүлэхэд 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар нийт 8,498,250,556 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийн үнэ 1 жил 6 сарын өмнөх хөрөнгийн үнэлгээгээр анх тогтоосон үнийн дүнгээс 2.4 дахин өсөж, өөрчлөлт орсон байдаг.

Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26/01 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаанд явуулах тухай” тогтоолыг эс зөвшөөрч, *******-ийн зүгээс “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна, 66.3-т шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ, 68 дугаар зүйлийн 68.2-т дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж заасан боловч дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг дуудлага худалдаа явуулахаас 8 хоногийн өмнө үйлдэж, дуудлага худалдаа явуулахаас 5 хоногийн өмнө Баасан гаригт ажлын цаг дууссаны дараа мэдэгдсэн” гэх үндэслэлээр  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ё.Б******* 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26/01 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалаад тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээр дахин үнэлгээ хийлгэх боломж олгоно уу гэх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт хандаж гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01-1/420 дугаар “Гомдолд хариу өгөх тухай” албан тоотоор “...Харьяа газраас албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллыг зөрчиж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарахаас өмнө албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн байх тул “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26/01 тогтоолыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2026 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцов. Харин таны гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хөрөнгийн үнэлгээ дахин тогтоох тухай гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэж мэдэгдсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “хөрөнгийн үнэлгээ дахин тогтоох тухай гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилж, хураасан дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв. 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2018/00909 дугаар тогтоолоор *******-аас 1,475,497,950 төгрөгийг гаргуулж “К******* банк” ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу *******-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулахад төлбөр төлөгч *******-аас үнэлгээг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 307/ШШ2025/00978 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор битүүмжилж, хурааж, шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2025/00055 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2025/01075 дугаар тогтоолоор иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.4-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж хуульчилсан байх тул хөрөнгийн үнэлгээ дахин тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлд тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *******-ийн үнэлгээний тайлан, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *******-ийн үнэлгээний тайланг хооронд нь харьцуулах боломжгүй. Эрх бүхий байгууллагаас *******-ийг хууль сануулан шинжээчээр томилж үнэлгээг гаргуулсан бол, *******-ийн үнэлгээний тайлан бодитой эсэх, үнэлгээг хараат бусаар гаргаж, бодитой үнэлсэн эсэх, үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан компани нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй” гэж тайлбарлаж байна. 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь “...нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээ дахин гаргуулах шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбар гаргажээ.

5.1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1066 дугаартай шийдвэрээр *******-иас 1,105,777,130 төгрөгийг гаргуулж К******* б Дархан салбарт олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2018/00909 дугаартай тогтоолоор тус тус өөрчлөлт оруулж, хариуцагч *******-аас 1,468,000,000 төгрөг гаргуулж К******* б Дархан салбарт олгож, үлдэх 864,448,392 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1,468,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 7,497,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

  Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 506 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна.  (1хх74-86, 111-123х, 2хх55-77х)

5.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******-иас хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 307/ШШ2025/00978 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******-ийн хариуцагч ******* холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, ...хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2025/00055 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2025/01075 тогтоолоор хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. (хх87-108,124-145х)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж зааснаар төлбөр төлөгчөөс хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргасныг шүүх өмнө шийдвэрлэсэн байх тул тухайн асуудлаар дахин гомдол гаргасан тохиолдолд шүүх хянан хэлэлцэх үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгчийн гаргаж буй гомдол нь дээрх шүүхэд гаргасан үнэлгээтэй холбоотой гомдол бус, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ хийлгүүлэх агуулга бүхий өөр гомдол байна. 

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн битүүмжилж, хураагдсан дараах эд хөрөнгүүдэд ******* нь үнэлгээ тогтоосон байх бөгөөд тухайн үнэлгээ нь үндэслэл бүхий талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ. 

Шинжээч *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлангаар төлбөр төлөгч *******-ийн өмчлөлийн битүүмжлэн хураагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө багт байрлах 582,8 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 266 900 749 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 458 м.кв талбайтай, хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 195,438,102 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 387,5 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 165,354,290 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, Дархан сум 4-р багт байрлах 151 м.кв талбайтай, гаражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 83,509,490 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, *******-ийн баруун талд байрлах, 612 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай барилгыг 261,153,098 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах, 7107.55 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын ******* дугаартай газрыг 752,231,419 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 172,0 м.кв талбайтай, оффисын барилгыг 131,515,293 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, ******* байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 557,6 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 568,367,777 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, ******* байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 1301 м.кв талбайтай, үйлдвэрлэл, худалдааны зориулалттай газрыг 319,736,760 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2-р баг, Зулзага гудамжинд байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 408,24 м.кв талбайтай, амралтын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 248,866,218 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2-р баг, Зулзагын голд байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 712,7 м.кв талбайтай, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 434,467,356 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг, Хонгор сум 2-р баг, Зулзагын голд байрлах, 0,6 га амралтын газрын зориулалттай газрыг 82,110,000 төгрөгөөр, нийт 3,509,650,552 төгрөгөөр үнэлсэн байна. (2хх1х)

5.4. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлэн явагдаж, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26/04 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, төлбөр төлөгч *******-ийн өмчлөлийн битүүмжлэн хураан авсан:

-Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө багт байрлах, 582 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрийн барилга зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 266,900,749 төгрөгийн 70 хувь болох 186,830,525 төгрөгөөр,

-Эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай Дархан-Уул аймгийн ******* байрлах 458,0 м.кв талбайтай, хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 195,438,102 төгрөгийн 70 хувь болох 136,806,672 төгрөгөөр,

-Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Дархан-Уул аймгийн ******* байрлах 387,5 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 165,354,290 төгрөгийн 70 хувь болох 115,748,003 төгрөгөөр,

-Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багт байрлах 151 м.кв талбайтай гаражийн /8 машины/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 83,509,490 төгрөгийн 70 хувь болох 58,456,643 төгрөгөөр,

-Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг, "З" компанийн баруун урд талын буланд байрлах жижиг засварын цехийн 612 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 261,153,098 төгрөгийн 70 хувь болох 182,807,169 төгрөгөөр,

-Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багт байрлах нэгж талбарын ******* дугаартай 7107,55 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг шинжээчийн тогтоосон үнэ болох 752,231,419 төгрөгийн 70 хувь болох 526,561,994 төгрөгөөр,

-Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багт байрлах 172 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 131,515,293 төгрөгийн 70 хувь болох 92,060,706 төгрөгөөр,

-Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багт байрлах 557,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 568,367,777 төгрөгийн 70 хувь болох 397,857,444 төгрөгөөр,

-Дархан-Уул аймаг Дархан сумд байрлах нэгж талбарын ******* дугаартай 1301,8 м.кв талбайтай үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг шинжээчийн тогтоосон үнэ болох 319,736,760 төгрөгийн 70 хувь болох 223,815,732 төгрөгөөр,

-Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг Зулзагын голд байрлах 408,24 м.кв талбайтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 248,866,218 төгрөгийн 70 хувь болох 174,206,353 төгрөгөөр,

-Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймаг Хонгор сум 2 дугаар баг Зулзагын голд байрлах 712,7 м.кв талбайтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 434,467,356 төгрөгийн 70 хувь болох 304,127,150 төгрөгөөр,

-Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг Зулзагын гол орчимд байрлах 0,6 га эзэмших эрхтэй газрыг шинжээчийн тогтоосон үнэ болох 82,110,000 төгрөгийн 70 хувь болох 57,477,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтжээ. (1хх63х)

5.5. Нэхэмжлэгч нь дээрх анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, хөрөнгийн үнэлгээг дахин хийлгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар гомдол гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/1/420 дугаартай “Гомдолд хариу өгөх “ албан бичгээр ...анхны дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26/01 дугаартай тогтоолыг хуульд заасан дараалал зөрчсөн үндэслэлээр хүчингүйд тооцож, харин хөрөнгийн үнэлгээ дахин тогтоох үндэслэл тогтоогдоогүй тул тус гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгчээ. (1хх9х)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д ...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн..., заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргажээ.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж хуульчилсан.

7. Хариуцагч талаас *******-ийн үнэлгээг хийлгэснээс хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнээс даруй 2.4 дахин хэмжээний өөрчлөлт орсон гэсэн үндэслэлээр дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн ба нэхэмжлэлийн үндэслэл нь *******-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдоно гэж тайлбарласан.

8. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй *******-ийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар *******-ийн өмчлөлийн: 

- Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээрт багт байрлах сүү тарагны үйлдвэрийн зориулалттай барилгын 387.5 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

- Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах 458 м.кв талбайтай хүнсний үйлдвэрлэлийн барилга зориулалттай, ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

- Дархан-Уул аймаг, ******* хаягт байрлах, 7,766 м.кв талбайтай, үйлдвэрийн албан конторын зориулалттай, ******* нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газрыг,

- Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 багт байрлах 557.6 м.кв талбайтай, үйлчилгээ албаны зориулалттай, ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг,

- Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 1283 м.кв талбайтай, худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай, ******* нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газрыг,

- Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр багт байрлах 25,131 м.кв талбайтай, амралтын газар зориулалттай, ******* нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газрыг нийт 8,498,250,556 төгрөгөөр үнэлсэн байна. (1хх15х)

9. Гэвч тус *******-ийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан *******-ийн тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал, *******-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 953,905,546 төгрөгөөр үнэлэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 7766 м.кв талбайтай, үйлдвэрийн албан конторын зориулалттай газар, 403,964,352 төгрөгөөр үнэлэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 1283 м.кв талбайтай, худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай, ******* нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн хураагдаж, үнэлгээ хийгдсэн төлбөр төлөгчийн хөрөнгийн жагсаалтад байхгүй, шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилж хураан, үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгө биш байна.  (1хх23х)

Үнэлгээний тайланд төлбөр төлөгч *******-ийн өмчлөлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжлэн хураагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах 458 м.кв талбайтай, хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р багт байрлах, 387,5 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2,478,135,500 төгрөгөөр үнэлсэн болох нь нэгтгэл хэсэгт дурдагджээ. (1хх31х)

Ингэхдээ үнэлгээчин нь зөвхөн дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийг бус, 239.72 м.кв талбайн хэмжээтэй сүүний үйлдвэрийн барилгын коридорыг 404,995,127 төгрөгөөр, 78.36 м.кв талбайн хэмжээтэй сүүний үйлдвэрийн хүзүүвчийг 144,416,755 төгрөгөөр, 417.13 м.кв хэмжээтэй төмөр саравчийг 36,057,239 төгрөг гэх мэтчилэн шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилж хураан, үнэлгээ тогтоолгосон эд хөрөнгөд хамааралгүй хөрөнгүүдийг хамтатган үнэлсэн байна. (1хх21х)

Түүнчлэн үнэлгээний тайланд Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр багт байрлах 25,131 м.кв талбайтай, амралтын газар зориулалттай, ******* нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газрыг 746,063,997 төгрөгөөр үнэлжээ. (1хх21х)

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Хонгор сумд байрлах эзэмших эрхтэй газрыг битүүмжлэн хураасан байх боловч тухайн битүүмжлэгдэн хураагдсан газрын хаяг байршил, талбайн хэмжээ нь Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар баг, Зулзагын голд байрлах 0,6 га эзэмших эрхтэй газар гэж тодорхойлогдсон байгаа нь дээрх үнэлэгдсэн хөрөнгийн газрын байршил, талбайн хэмжээтэй тохирохгүй байна.

Мөн үнэлгээний нэгтгэл хэсэгт үйлдвэрийн дуусаагүй барилгыг 1,589,225,664 төгрөгөөр үнэлж, нийт үнэлгээнд хамруулсан байх хэдий ч тус үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.9-д тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь үйлдвэрийн дуусаагүй барилга гэж хаана байрлалтай, ямар хөрөнгийг үнэлсэн эсэх, тухайн дуусаагүй барилгын үнэлгээг хийхэд ашигласан баримт мэдээлэл, үнэлгээний тооцоолол зэрэг баримт үнэлгээний тайланд хавсаргагдаагүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй учир дээрх тогтоогдож буй нөхцөл байдлуудаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *******-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг  төлбөр төлөгчийн хураагдсан эд хөрөнгөд тогтоосон үнэлгээнд өөрчлөлт орсон гэх үндэслэлийг нотлохгүй байна гэж үзсэн болно.

10. Иймд нэхэмжлэгч *******-ийн гаргасан “Шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилж, хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийлгэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

11. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч ******* холбогдуулан гаргасан “Шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилж, хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийлгэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НОМИН