| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/1422/Э |
| Дугаар | 1482 |
| Огноо | 2018-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 1482
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч М.Э, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706028710956 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын өврийн 21-76 тоотод танил Ү.Батмөнхтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “…Би хохирогчийн гэрт зурагт авах гэж орсон. Тэгээд манайд очоод манай эхнэрийг оролдоод байхаар нь би уурлаад бид 2 муудалцсан. Би тэр үед эхнэрээ өмөөрсөн. Б татаж байсан тамхиныхаа ишийг миний хацар дээр нааж унтраахаар нь би цохисон. Харин өшиглөсөн зүйл байхгүй. Тэгээд манай эхнэр намайг аваад гарч явж байгаад эргүүлийн цагдаа нартай таарсан.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ү.Б хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-12-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.О гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-17-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13442 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-27/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-57-58, 84/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэр Ж уулын өврийн 21-76 тоотод танил Ү.Б маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.О 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын өврийн 21-76 тоотод Ү.Б маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ү.Б хохирогчоор өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 08 цагын үед Эртний танил О над руу залгаад Сансарын колонкын автобусны буудлын ард байрлах 3 давхар шар зочид буудалд хүрээд ир гэхээр нь яваад очтол О нь эхнэр болох гэж байгаа нэг танихгүй хүүхэнтэй хамт байсан. Тэр хүүхнийг нь М гээд байсан. Тэгээд яваад орсон чинь тал шил архи тавьчихсан байсан. ...Манай гэрт очоод би хоол хийгээд тэр хэд авсан архиа тойруулж уугаад сууцгаасан. Тэгээд архиа ууж байгаад О найз хүүхэнтэйгээ маргалдаад найз хүүхнээ цохиод авсан. Тэгэхээр нь О “...та 2 айлд байгаагаа мэдэж байна уу” гээд Орхон найз хүүхэн хоёрынх нь голд очиж суусан. Отгонбаатар эхнэр ажлаасаа ирэх болсон гээд гэр рүүгээ 12 цаг өнгөрөөд яваад өгсөн. Тэгээд гурвуулаа архиа уугаад яриад сууж байтал Отгонбаатар эхнэрээ дагуулаад хүрээд ирсэн. ...Тэгтэл Орхон эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь би эмэгтэй хүнтэй маргалдаад байх юм гээд эхнэрийг нь өмөөрсөн шинжтэй хэдэн үг хэлэхэд О над руу дайраад бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгтэл Оайг гараараа зүүн талын нүд рүү 2 удаа цохихоор нь би зөрүүлээд гэдэс рүү нь өшиглөөд гараараа цээжинд нь 1 удаа цохисон. Тэгтэл намайг дарж унагаагаад миний толгой руу баруун хөлөөрөө 1, 2 удаа өшиглөсөн гэж бодож байна. Тухайн үед би болсон явдлыг сайн санахгүй байна. Миний толгой хагарсан. Тэгээд О найз хүүхэнээ дагуулаад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 13-15/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С. гэрчээр өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-17-19/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мн гэрчээр өгсөн: “...
.” гэх мэдүүлэг /хх-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13442 дугаар
1. Ү.Б биед дагзанд зулгаралт цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-27/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.О-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Харин шүүгдэгч Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 20 хоног цагдан хоригдсон болох нь 341/2 дугаартай шүүгчийн захирамжаар /хх88/ тогтоогдож байна.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.О энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.