Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1496

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч Т.М, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806021101758 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 дугаар хорооллын автобусны буудал дээрээс иргэн А.Г-г автобусанд суух үед нь куртикны халааснаас “Орро С-17” маркийн гар утсыг хулгайлан бусдад 358800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Б.Б-г 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 дугаар хорооллын автобусны буудал дээрээс иргэн А.Г-г автобусанд суух үед нь куртикны халааснаас “Орро С-17” маркийн гар утсыг хулгайлан бусдад 358800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.     

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч Б.Б-г 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй иргэн А.Г-н куртикны халааснаас “Орро С-17” маркийн гар утсыг хулгайлан, түүнд 358.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч А.Гн өгсөн “..." гэх мэдүүлэг /хх-н 12, 59-61/,

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөгч нарын өгсөн: "...” гэх илтгэх хуудас /хх-н 11/

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.Б өгсөн  "...

” гэх мэдүүлэг /хх-53-54/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 9-10/, Нийслэлийн Цагдаагийн газрын мөрдөгч нарын илтгэх хуудас /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Гмэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-13/, гэмт хэргийн улмаас 358800 төгрөгийн хохирол учирсан болохыг тодорхойлсон "Дамно" компаний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-17/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 18-19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 53-54/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.      

            Шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Г учирсан хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

            Шүүгдэгч Б.Бн хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.