Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/0428

 

Т.Э, Ц.Э, Б.Е, Г.Р нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт,

хөгжлийн газарт холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                    Х.Батсүрэн                            

                                     Б.Мөнхтуяа

                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Ц.Э: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “О к” ХХК-д холбогдох хэсгийг мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас “О к” ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “О к” ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцыг албадан буулгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах”,

Нэхэмжлэгч Б.Е: “Хот байгуулалт хөгжлийн газраас “О к” ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нэхэмжлэгч Т.Э, Г.Р нар: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “О к” ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О к” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, /Г.Р илт хууль бус болохыг тогтоолгох/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын “О к” ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О к” ХХК-ийн барилга ба орон сууцны 43-р байр хоорондын зайг БНБД 31-01-04-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгт ёсоор хангуулах, “О к” ХХК-ийн барилга ба “Б т” ХХК-ийн барилга хоорондын зайг БНБД 31-01-10-ын 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан ёсоор хангуулах, “О к” ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зайг БНБД 21-01-02, 21-02-02, 30-01-04-ийн 4-р хавсралтын 8-д заасны дагуу хангуулах, Засгийн газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон БНБД 30-01-04-ийн 14 дүгээр хүснэгт мөн гадна дулааны хангамж БНБД 41-02-05-ын 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд заасны дагуу Токиогийн гудамжны төв зам дагуух дулааны болон цэвэр усны 2В магистрал шугамын хамгаалалтын зурвасыг хангуулж, уг зурваст орсон “О к” ХХК-ийн барилгыг буулгах, “О к” ХХК-ийн барилгад Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг болон БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 14 дүгээр хүснэгтэд заасан ил ба дулаан зогсоолын нормыг хангуулах, “О к” ХХК-ийн барилгын зүүн талын болон бохирын шугам, сүлжээнүүдийн хамгаалалтын зурвасыг Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон БНБД 30-01-04-ийн 15 дугаар хүснэгтийн дагуу хангуулж уг зурваст орсон “О к” ХХК-ийн барилгыг буулгах, БНбД 30-01-04-ийн 9.19 болон БНбД 23-04-07-ийн 3.1, 3.5, 3.6, 4.5, 4.6 дугаар заалтуудыг хангуулах, Эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасны дагуу хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0352 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0352 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан Т.Э, Ц.Э, Г.Р, Б.Е нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “О к” ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О к” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, “О к” ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцыг албадан буулгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын “О к” ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О к” ХХК-ийн барилга ба орон сууцны 43-р байр хоорондын зайг БНБД 31-01-04-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгт ёсоор хангуулах, “О к” ХХК-ийн барилга ба “Б т” ХХК-ийн барилга хоорондын зайг БНБД 31-01-10-ын 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан ёсоор хангуулах, “О к” ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зайг БНБД 21-01-02, 21-02-02, 30-01-04-ийн 4-р хавсралтын 8-д заасны дагуу хангуулах, Засгийн газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон БНБД 30-01-04-ийн 14 дүгээр хүснэгт мөн Гадна дулааны хангамж БНБД 41-02-05-ын 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд заасны дагуу Токиогийн гудамжны төв зам дагуух дулааны болон цэвэр усны 2В магистрал шугамын хамгаалалтын зурвасыг хангуулж, уг зурваст орсон “О к” ХХК-ийн барилгыг буулгах, “О к” ХХК-ийн барилгад Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг болон БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 14 дүгээр хүснэгтэд заасан ил ба дулаан зогсоолын нормыг хангуулах, “О к” ХХК-ийн барилгын зүүн талын болон бохирын шугам, сүлжээнүүдийн хамгаалалтын зурвасыг Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон БНБД 30-01-04-ийн 15 дугаар хүснэгтийн дагуу хангуулж уг зурваст орсон “О к” ХХК-ийн барилгыг буулгах, Эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасны дагуу хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Р-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-ы БНбД 30-01-04-ийн 9.19 болон БНбД 23-04-07-ийн 3.1, 3.5, 3.6, 4.5, 4.6 дугаар заалтуудыг хангуулахыг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 352 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ц.Э-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “О к” ХХК-д холбогдох хэсгийг мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас “О к” ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “О к” ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцыг албадан буулгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах”, нэхэмжлэгч Б.Е-ийн “Хот байгуулалт хөгжлийн газраас “О к” ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”, нэхэмжлэгч Г.Р-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “О к” ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О к” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”, нэхэмжлэгч Т.Э-ы “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийн “О к” ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О к” ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Г.Р, Т.Э нарын “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын “О к” ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О к” ХХК-ийн барилга ба орон сууцны 43 дугаар байр хоорондын зайг БНБД 31-01-04-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгт ёсоор хангуулах, “О к” ХХК-ийн барилга ба “Б т” ХХК-ийн барилга хоорондын зайг БНБД 31-01-10-ын 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан ёсоор хангуулах, “О к” ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зайг БНБД 21-01-02, 21-02-02, 30-01-04-ийн 4-р хавсралтын 8-д заасны дагуу хангуулах, Засгийн газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон БНБД 30-01-04-ийн 14 дүгээр хүснэгт мөн Гадна дулааны хангамж БНБД 41-02-05-ын 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд заасны дагуу Токиогийн гудамжны төв зам дагуух дулааны болон цэвэр усны 2В магистрал шугамын хамгаалалтын зурвасыг хангуулж, уг зурваст орсон “О к” ХХК-ийн барилгыг буулгах, “О к” ХХК-ийн барилгад Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг болон БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 14 дүгээр хүснэгтэд заасан ил ба дулаан зогсоолын нормыг хангуулах, “О к” ХХК-ийн барилгын зүүн талын болон бохирын шугам, сүлжээнүүдийн хамгаалалтын зурвасыг Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон БНБД 30-01-04-ийн 15 дугаар хүснэгтийн дагуу хангуулж уг зурваст орсон “О к” ХХК-ийн барилгыг буулгах, Эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасны дагуу хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, дэс дарааллыг зөв хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт дурдсан үйл баримтад дүгнэлт өгөлгүй орхигдуулсан, нэхэмжлэгч нарын маргаагүй асуудлаар болон анхан шатны шүүхэд авагдаагүй нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж шийдвэр /магадлал/ гаргасан, хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг зөв үнэлж чадаагүй зэрэг шалтгааны улмаас шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул дараах үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж байна.

4. “Захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухай: Нийслэлийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 33.1.1 дэх заалтыг үндэслэсэн утгатай атлаа захирамжийнхаа хавсралтаар өөр зориулалтаар буюу Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтад хамаарах “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар аж ахуйн нэгж байгууллагад үнэ төлбөргүй эзэмшүүлсэн агуулгатай байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “Утга агуулгын илэрхий алдаатай” бол илт хууль бус байх шинжийг бүрэн агуулсан гэж маргасныг давж заалдах шатны шүүх ... “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжаар нийт 23 иргэн, аж, ахуйн нэгж байгууллагад газар эзэмших, ашиглуулах эрх олгох асуудлыг шийдвэрлэсэн байхад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг зөвхөн гуравдагч этгээд “О к” ХХК-д хамаарна гэж тайлбарлах үндэслэлгүй” гэж тайлбарлажээ. Хэрэгт авагдсан нотлох баримт болох бичгээр гаргасан Засаг даргын дээрх захирамжид нийт 23 аж ахуйн нэгж байх боловч ямар ч иргэн уг жагсаалтад  байхгүй. Иймд Засаг даргын захирамж нь газрын зориулалтыг зориуд өөрчлөн бусдад олгосон нь баримттай бөгөөд шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтыг зохиох байдлаар шийдвэр, магадлал гаргах, үндэслэл болгох нь хууль бус.

5. ...Шүүхийн магадлалд Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлж хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний акт болох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль бус. Энэхүү журмын 6 дугаар зүйлд хуулиар нийслэлийн Засаг даргад олгогдсон барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох эрхийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хот байгуулалт, хөгжлийн газарт шилжүүлсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын  ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-д барилгын зөвшөөрлийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага олгохоор хэм хэмжээ тогтоосон нь Барилгын тухай хуульд заасантай зөрчилдсөн. ...Барилгын тухай хуульд хэн барилгын ажлын зөвшөөрөл олгохыг нарийвчлан зохицуулсан байх тул сонгох боломжийг хэрэглэх ёсгүй, хуулиа хэрэглэх ёстой. ...Хот байгуулалт, хөгжлийн газраас өөрийнх нь чиг үүрэгт үл хамаарах асуудал болох “барилгын ажлын зөвшөөрөл” олгоод үүнийхээ дагуу гэрчилгээ олгодог тогтсон практик нь хуульд нийцэхгүй. Давж заалдах шатны шүүх энэхүү нарийн зааг ялгааг тогтоож үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй.

6. ...”О к” ХХК-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан үндэслэлээр газар эзэмшүүлэх бол эхлээд газрын алба нь дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээд дараа нь газар эзэмшүүлэх асуудлыг нь нийслэлийн Засаг даргад оруулж шийдвэрлүүлээд үүний дараа гэрээ байгуулах тухай захирамж гарах ёстой. Иймд хуульд заасан журмыг зөрчин гэрээ байгуулахыг даалгах хууль бус үйлдэл хийхийг шаардсан хэлбэр юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал нь нэхэмжлэлийн уг үндэслэлд заасан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр шийдвэр гаргасан. Тухайлбал, ... “О к” ХХК-д газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй байх тул” ...гэрээ байгуулахыг газрын албанд даалгасан нь хууль зөрчихийг шаардсан гэж үзэхгүй гэж дүгнэснээ үндэслэлтэйгээр тайлбарлах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

7. Нэхэмжлэгч Б.Е-ийн ... “нэхэмжлэлд дурдсан зөрчлүүдийг хууль тогтоомж норм дүрэмд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан тухай: ...Нэхэмжлэл нь анх шүүхэд гаргасан тэр хувилбараар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх учиртай. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ шаардлагыг орхигдуулан шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүүхдийн тоглоомын талбайд нарны ээвэрлэлтийн норм хангагдахгүй байгаад  хоёр шатны шүүх аль аль нь ямар ч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Харин давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Б.Е-ийн огт маргаагүй асуудлыг зохиож үүндээ үндэслэн ... “нарны тусгалыг шууд хаасан гэж үзэх боломжгүй”, “Өрөөний цонхыг өдрийн турш хаасан” гэх баримт тогтоогдоогүй” хэмээн дүгнэсэн байна. 

8. 2В магистрал шугамын хамгаалалтын зурваст газарт эзэмшүүлсэн шийдвэр нь хууль бус болох тухай үндэслэлд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан: Нэхэмжлэгч нар нь Токиогийн гудамжны төв зам дагуух 2В магистрал шугамын хамгаалалтын  зурваст газар эзэмшүүлж үүн дээр барилга барьсан нь Газрын тухай хуулиар “нийтийн эдэлбэр газар”-т хамаардаг бөгөөд үүний улмаас нийтийн эзэмшил газарт чөлөөтэй зорчих зэрэг эрх зөрчигдсөн тухай маргаанд хоёр шатны шүүх аль аль нь ямар ч дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр үнэн зөв гарахад нөлөөлжээ. Өмнө нь барилга байсан газарт /45 дугаар байр/ газар эзэмшүүлсэн тул инженерийн шугам сүлжээ түүний хамгаалалтын зурвас газарт хамаарч байгаа гэх  үндэслэл бодит байдалд нийцэхгүй” гэх магадлалын дүгнэлт нь өөрөө харин бодит байдалд нийцэхгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. ...Хуучин 45 дугаар байрыг байхад 2В магистрал шугам болоод, 200x2 ган хоолой нь норм, дүрэм хангаж байсан баримтууд хэрэгт авагдсан байхад шүүхүүд үүний эсрэг дүгнэлт хийж байгаа нь хууль бус. Нөгөө талаар өмнө нь хууль зөрчиж байсан учраас дараа нь барилга барихдаа үргэлжлүүлэн зөрчиж болно  гэх утгаар шүүхийн шийдвэр гарах нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль зэрэг бүх хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна.

9.  ...Дахин төлөвлөлтөд орох орон сууцнуудыг худалдан авснаар газар эзэмших эрх шууд үүсэхгүй. Гагцхүү газар эзэмших хүсэлт гаргах эрх үүснэ. Гаргасан хүсэлтийг хууль тогтоомж, норм дүрмийн хүрээнд хянаж үзээд боломжтой газрыг зохих журмын дагуу эзэмшүүлж болно. Нэхэмжлэгч нар нь дуудлага худалдааны зарчмыг бүхэлд нь аль эсхүл хэсэгчилсэн байдлаар хэрэглээгүй гэж маргасан. Орон сууцнуудыг худалдан авснаар орчны нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээг үнэ төлбөргүйгээр арилжааны зорилготой барилга барих зориулалтаар эзэмших эрх үүсэхгүй.  Энэ зааг ялгааг  өмнөх шатны шүүхүүд нарийн ялгаж зохих дүгнэлт өгч чадсангүй. Иймд хэрэглэх ёстой хуулийг буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Эрчим хүчний тухай хуулийн  33  дугаар зүйлийг хэрэглэж маргааныг хянан шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож буцаах ёстой.

10. Барилга хоорондын зай хэмжээний норм зөрчсөн асуудлаар: Хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээдийн барилга нь орчны бүх барилгатай зай хэмжээний норм дүрмийг зөрчин баригдсан болно. ...Анхнаасаа зэргэлдээ оршин суугчдын эрх ашгийг тооцолгүйгээр 45 дугаар байрны 12 айл болоод дахин төлөвлөлт хийх компанийн эрх ашгийг илүүд үзэн хариуцагчийн зүгээс  үндэслэлгүйгээр барилга хоорондын зай хэмжээний норм дүрмийг зөрчсөн. Энэ талаар Захиргааны ерөнхий хуульд заасан эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдийн хувьд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй оролцогчдын эрх зөрчигдсөн, сонсох ажиллагаа хийгээгүй талаар маргасан. ...Зай хэмжээний норм зөрчигдсөн нь илэрхий баримттай, үүн дээр талууд маргаагүй болох нь нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудал дээр дүгнэлт өгөөгүй бол давж заалдах шатны шүүх энэ нотлох баримтууд, мэтгэлцээний үр дүнд үндэслээгүй харин ...”О к” ХХК нь 45 дугаар байрны суурь дээр байрны хэлбэрийг өөрчлөн барихаар төлөвлөсөн, ингэснээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн барилга хоорондын зай өмнө нь байсан хэмжээнээс харин ч ялимгүй холдсон байх тул байршил нь өөрчлөгдөөгүй байхад барилга хоорондын зай хэмжээнд заавал мөрдөх норм хэмжээ алдагдсан гэж шүүхээс дүгнэх боломжгүй, анхнаасаа тухайн газар дээр байсан барилгын суурин дээр дахин шинээр барилга барьсан болохоос нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэх тайлбар хийж, хууль зүйн үндэслэлийг тайлбарлалгүй орхигдуулсан.

11. ...БНбД-ийн 31-01-10-ын 1.1-д заасны дагуу хуучин 45 дугаар байрыг буулгаад дахин шинээр барихад энэ норм ба дүрмийг баримтлах ёстой, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлээгүй байна. ...Өмнө нь байсан 2 давхар 45 дугаар байр ба 2008 оноос баригдаж, 2010 онд ашиглалтад орсон 10 давхар орон сууцны 43 дугаар байруудын  хөндлөн тал тууш тал хоорондын зай нь тэнхлэгээрээ 14 м байсан нь Хот байгуулалтын мэдээллийн менежментийн  системийн схем зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Энэ үед орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10 батлагдаагүй байсан ба харин Дэд бүтцийн сайдын 2001 оны 190 дүгээр тушаалаар батлагдсан БНбД 31-01-01 албан ёсоор мөрдөгдөж байсан. Гэвч уг нормоор барилга хоорондын зайг нарийвчлан тогтоогоогүй ба БНбД 30-01-04-ийн 2.11 дүгээр заалтаар барилга хоорондын зайг тохируулж байжээ. Уг нормд 5 хүртэл давхар барилга хоорондын зайг нормчилсон байх бөгөөд 2 ба 10 давхар барилга хоорондын зай хэмжээг нормчлоогүй байдаг. Иймд барилга хоорондын зайн норм зөрчигдлөө гэж маргах эрх зүйн боломж 2010 оноос хойш амьдарч буй 43 дугаар байрны оршин суугчдад болон харин ч эрх ашигаа хамгаалах ёстой өмнө нь байсан 45 дугаар байрны эзэмшигчдэд ч байхгүй байжээ. Иймд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийн бодит нөхцөл байдлыг бодитой тогтоож чадаагүй байна.

12. Нотлох баримт гаргах хүсэлтийг хангаагүй, дутуу бүрдүүлсэн талаар:  ...Магадлалын дүгнэлтээр “Засвар хийсэн зураг төсөл”-ийг дахин шинээр батлуулж шинэчилсэн зураг төслөөр барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрснөөс хуучин норматив бичиг баримтын зөрчилтэй зураг төслийг нь огт зөвшөөрөөгүйд шүүх дүгнэлт хийгээгүй нь ноцтой зөрчил мөн. Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүйгээс барилгын зураг төсөл нь засвар хийгдсэн зургаар эсхүл норматив бичиг баримтын шаардлага хангахгүй хуучин зургийн алинаар нь хийгдсэн болохыг тогтоох боломжгүйд хүргэж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарч чадаагүйд нөлөөлсөн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар “Ашиглалтын шаардлага хангахгүй” болох тухай дүгнэлтэд үндэслэж, уг дүгнэлтийг 5-6 удаа шийдвэрийнхээ үндэслэл болгон заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтууд дунд дээрх дүгнэлт огт байхгүй, шүүх өөрөө нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдаагүй баримтад үндэслэн дүгнэлт хийж шийдвэр гаргасан болохын нотолгоо юм.

13. Нэхэмжлэлийн зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй талаар: “О к” ХХК болон Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэг хооронд гал тусгаарлах зайн норм зөрчигдсөн талаарх гомдолд давж заалдах шатны шүүхээс ... “энэ асуудал нь нэхэмжлэгч нарт огт хамаагүй асуудал, хэрэв норм дүрэм зөрчигдсөн гэж үзвэл тухайн хуулийн этгээд өөрсдөө нэхэмжлэл гарган маргах эрхтэй, тэдгээрийн өмнөөс 43 дугаар байрны оршин суугчид маргах эрхгүй” гэх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. ...Норм зөрчигдсөнөөр үзэгдэх харагдах байдал багаслаа гэж маргаж буйд дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгч нарын маргаагүй асуудал болох Ус сувгийн удирдах газрын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй мэтээр мушгин шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн “Б т” ХХК болон “О к” ХХК-ийн барилга хоорондын зайг норм дүрмийн дагуу хангуулахыг даалгаснаар хэрэв  “О к” ХХК-д 16 давхар барилга барих зөвшөөрөл олгосон нь зөв гэвэл БНбД 31-01-10-ын заавал мөрдөх 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан цамхаг хэлбэрт барилгуудын жишээгээр 32 м зайтай баригдах ёстой.

14. Энэ тохиолдолд баруун тийшээ харсан цонхтой 1 давхрын оршин суугч Г.Р, 9,10-р давхрын Т.Э, Ц.Э, Б.Е нарын үзэгдэх харагдах байдал нь 12-32 м болж бараг 3 дахин нэмэгдэх юм. 12 м зайндаа тохируулан барилгын давхараа төлөвлөнө гэвэл энд 8 давхраас илүү барилга баригдах боломжгүй тул 9,10-р давхрын Т.Э, Ц.Э, Б.Е нарын үзэгдэх харагдах байдал хэрхэн нэмэгдэх талаар маргасан байгаа. Шүүх энэ асуудлыг судлан үзэж дүгнэлт хийлгүйгээр шууд эрхийг нь зөрчөөгүй учир өөрт хамааралгүй асуудлаар маргасан гэж дүгнэжээ. Гэтэл зэргэлдээ орших урд талын 2 барилга хоорондын  зайн хэмжээнээс тэдгээрийн ард орших нэхэмжлэгч нарын байрны үзэгдэх харагдах байдал хязгаарлагдаж, тэдгээрийн норм дүрэм баримтлах эсэхээс ихээхэн хамаарч байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй.

15. ...Гарц болох замын доорх инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурваст “О к” ХХК нь барилга байгууламж нэгэнт барьсан. Хэрэв уг шугамуудад засвар хийх шаардлагаар замыг хуулбал уг мухар байрлалаас бид орж гарч чадахгүй байдалд хүрч хүний амь нас, гал түймрийн аюул тохиолдсон үед түргэний болон галын машин орж чадахгүй байдалд хүрч болзошгүй нь тодорхой тул зураг төсөлд заасан аркийг хангуулах нь нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхолд нийцэж байгаа болно. Мөн авто зогсоолын норм хангуулаагүй... Зогсоолын асуудал  нийгмийн асуудал болсон тул энэ нормыг зэргэлдээ орших үйлчилгээний барилгад хангуулах эрх, ашиг сонирхол бидэнд бий. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

17. Учир нь, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрт хангалттай дүгнэлт өгөөгүйгээс “нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэх шүүхүүдийн дүгнэлт эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

18. Нэхэмжлэгч Т.Э, Г.Р нараас Нийслэлийн Засаг даргын болон А/747 дугаар захирамжийн “О к” ХХК-д холбогдох хэсэг, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох/хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын “О к” ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О к” ХХК-ийн барилга ба орон сууцны 43-р байр хоорондын зайг БНБД 31-01-04-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгт ёсоор хангуулах, “О к” ХХК-ийн барилга ба “Б т” ХХК-ийн барилга хоорондын зайг БНБД 31-01-10-ын 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан ёсоор хангуулах, “О к” ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зайг БНБД 21-01-02, 21-02-02, 30-01-04-ийн 4-р хавсралтын 8-д заасны дагуу хангуулах, Засгийн газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон БНБД 30-01-04-ийн 14 дүгээр хүснэгт мөн гадна дулааны хангамж БНБД 41-02-05-ын 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд заасны дагуу Токиогийн гудамжны төв зам дагуух дулааны болон цэвэр усны 2В магистрал шугамын хамгаалалтын зурвасыг хангуулж, уг зурваст орсон “О к” ХХК-ийн барилгыг буулгах, “О к” ХХК-ийн барилгад Барилгын тухай хуулийн 14.2 дахь хэсэг болон БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 14 дүгээр хүснэгтэд заасан ил ба дулаан зогсоолын нормыг хангуулах, “О к” ХХК-ийн барилгын зүүн талын болон бохирын шугам, сүлжээнүүдийн хамгаалалтын зурвасыг Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон БНБД 30-01-04-ийн 15 дугаар хүснэгтийн дагуу хангуулж уг зурваст орсон “О к” ХХК-ийн барилгыг буулгах, БНбД 30-01-04-ийн 9.19 болон БНбД 23-04-07-ийн 3.1, 3.5, 3.6, 4.5, 4.6 дугаар заалтуудыг хангуулах, Эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасны дагуу хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” гэсэн шаардлагыг гаргасан байхад шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагад тодорхой заасан барилгын норм, дүрэм журмууд бодит байдал дээр зөрчигдсөн эсэх, түүний улмаас нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг бүрэн тогтоож дүгнээгүй байна.

19. Тодруулбал, анхан шатны шүүхийн “...Барилга хоорондын зай, галын норм ба дүрэм зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд... “О к” ХХК болон нэхэмжлэгч нарын амьдарч буй 43 дугаар байрны хоорондын зай нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй, учир нь тухайн барилгууд нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны хүрээнд өмнөх барилгыг буулган суурин дээр нь баригдсан бөгөөд нэхэмжлэгч Т.Э-ы орон сууц 43 дугаар байрны зүүн хэсэгт хойшоо, урагшаа харсан цонхны байрлалтай, нэхэмжлэгч Г.Р-ийн орон сууц тухайн байрны 1 давхарт байрладаг тул уг шинээр баригдаж буй барилгуудын улмаас тэдгээрийн цонхоор харагдах үзэгдэх орчин хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй.., Эрчим хүч болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын норм ба дүрэм зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд... Ус сувгийн удирдах газрын 2019 оны 12/2955 тоот албан бичгээр техникийн нөхцөлийг өгсөн бөгөөд уг албан бичигт дээрх хууль, журмыг зөрчсөн талаар дурдаагүй.., Дулаан зогсоол авто замын норм ба дүрмийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд... Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 14 дүгээр хүснэгтээр тээврийн хэрэгслийн зогсоолын нормативыг тогтоож өгсөн боловч уг нормативт орон сууцны барилгын зайг тогтоогоогүй байх тул гуравдагч этгээдийг тухайн барилгыг барихдаа дээрх хууль, нормативыг зөрчсөн гэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтүүд нь маргааны үйл баримтыг бүх талаас нь эргэлзээгүйгээр тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай.

20. Учир нь, хэргийн үйл баримтаас үзвэл маргаан бүхий барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсны улмаас нураагдсан барилгын суурин дээр баригдсан хэдий ч өмнө нь 2 давхар байсан байшингийн оронд 16 давхар барилга баригдсанаар нэхэмжлэгч нарын хувьд яг ижилхэн нөхцөл байдалд байгаа, өмнө нь зөрчигдөөгүй байсан эрх шинээр баригдаж буй барилгын улмаас зөрчигдөхгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

21. Иймд, нэхэмжлэгч нарын маргаж буй “БНбД 31-01-10-ын 4- хавсралтад зааснаар барилгын хөндлөн ба тууш талуудын хоорондын зай 15 м байхад 8 хүртэл давхар барилга барих боломжтой, гэтэл гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын барилгын хоорондын зай ихдээ 13 м, энэ тохиолдолд 5 хүртэл давхар барилга барих ёстой байтал 16 давхар барилга барьсны улмаас орчны орон зай, архитектур төлөвлөлтийн зохиомж алдагдан барилга хоорондын сүүдэрлэлтийг нэмэгдүүлж, бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн.., одоо хүрэлцэхгүй байгаа нийтийн эзэмшлийн авто машины зогсоолын ачааллыг улам нэмэгдүүлж орчны оршин суугч бидний тав тухтай ажиллаж амьдрах эрхийг зөрчиж, өнөөдөр ч зогсоолоос үүдсэн хэрүүл маргаан тасрахгүй байна...” гэж маргаж буй үндэслэлийг бүрэн тодруулах, үүний тулд маргаан бүхий барилгууд нь тууш, хөндлөн байрлалд хамаарах эсэх, бодит байдал дээр барилга хоорондын зай хэд байгаа, шинээр баригдсан барилгын улмаас нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн орон сууцанд нарны тусгал яаж нөлөөлж буй, нарны ээвэрлэлтийн үргэлжлэх цаг хугацаа нь холбогдох дүрэм журамд нийцэж буй эсэхийг мэргэжлийн байгууллагын /шинжээч/ дүгнэлтээр эргэлзээгүйгээр тогтоох, мөн гуравдагч этгээдийн барьж буй орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын хувьд тээврийн хэрэгслийн зогсоолын норм дүрэм огт байдаггүй эсэх, байх ёстой хэмжээнээс бага байгаа тохиолдолд нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөх эсэхийг тодруулах шаардлагатай.

22. Мөн нэхэмжлэгч Б.Е-ээс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Нийслэлийн Засаг дарга түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хөгжлийн газрын “О к” ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль, тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож “О к” ХХК-ийн барилгын нэхэмжлэлд дурдсан зөрчлүүдийг хууль тогтоомж, норм дүрэмд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлдээ “...барилга хоорондын сүүдэрлэлт нэмэгдсэнээс үзэгдэх, харагдах орчныг хязгаарлаж байна...” гэх зэргээр маргасан байхад шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн уг шаардлагад дүгнэлт өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул зөрчлийг арилгах шаардлагатай.

23. Ийнхүү анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь, эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, зарим нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу юм.

24. Иймд “...нэхэмжлэгч Б.Е-ийн даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, 2В магистрал шугамын хамгаалалтын зурваст газарт эзэмшүүлсэн шийдвэр нь хууль бус болох тухай үндэслэлд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан, гуравдагч этгээдэд Токиогийн гудамжны төв зам дагуух 2В магистрал шугамын хамгаалалтын зурваст буюу “нийтийн эдэлбэр газар”-т газар эзэмшүүлсний улмаас нийтийн эзэмшил газарт чөлөөтэй зорчих зэрэг эрх зөрчигдсөн тухай маргаанд хоёр шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй, анхнаасаа тухайн газар дээр байсан барилгын суурин дээр дахин шинээр барилга барьсан болохоос нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэх тайлбар хийж, хууль зүйн үндэслэлийг тайлбарлалгүй орхигдуулсан, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүйгээс барилгын зураг төсөл нь засвар хийгдсэн зургаар эсхүл норматив бичиг баримтын шаардлага хангахгүй хуучин зургийн алинаар нь хийгдсэн болохыг тогтоох боломжгүйд хүргэж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарч чадаагүй, “О к” ХХК-д 16 давхар барилга барих зөвшөөрөл олгосон нь зөв гэвэл БНбД 31-01-10-ын заавал мөрдөх 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан цамхаг хэлбэрт барилгуудын жишээгээр 32 м зайтай баригдах ёстой, энэ тохиолдолд баруун тийшээ харсан цонхтой 1 давхрын оршин суугч Г.Р, 9, 10-р давхрын Т.Э, Ц.Э, Б.Е нарын үзэгдэх харагдах байдал нь 12-32 м болж бараг 3 дахин нэмэгдэх юм. 12 м зайндаа тохируулан барилгын давхраа төлөвлөнө гэвэл энд 8 давхраас илүү барилга баригдах боломжгүй тул 9, 10-р давхрын Т.Э, Ц.Э, Б.Е нарын үзэгдэх харагдах байдал хэрхэн нэмэгдэх талаар маргасан байтал шүүх энэ асуудлыг судлан үзэж дүгнэлт хийлгүйгээр шууд эрхийг нь зөрчөөгүй өөрт хамааралгүй гэж дүгнэсэн, гэтэл зэргэлдээ орших урд талын 2 барилга хоорондын  зайн хэмжээнээс тэдгээрийн ард орших нэхэмжлэгч нарын байрны үзэгдэх харагдах байдал хязгаарлагдаж, тэдгээрийн норм дүрэм баримтлах эсэхээс ихээхэн хамаарч байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй, гарц болох замын доорх инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурваст “О к” ХХК нь барилга байгууламж нэгэнт барьсан, хэрэв уг шугамуудад засвар хийх шаардлагаар замыг хуулбал уг мухар байрлалаас бид орж гарч чадахгүй байдалд хүрч хүний амь нас, гал түймрийн аюул тохиолдсон үед түргэний болон галын машин орж чадахгүй байдалд хүрч болзошгүй нь тодорхой тул зураг төсөлд заасан аркийг хангуулах нь нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхолд нийцэж байгаа болно, мөн зогсоолын асуудал  нийгмийн асуудал болсон тул энэ нормыг зэргэлдээ орших үйлчилгээний барилгад хангуулах эрх, ашиг сонирхол бидэнд бий...” гэх зэрэг нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг дахин шалгуулах шаардлагатай байх тул “хэргийг анхан шатны шүүхэд буцаах” гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

25. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0352 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                         ШҮҮГЧ                                                                Г.БАНЗРАГЧ