Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1512

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч М.Э, шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806070101668 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Г.Д нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Кола кибаб”-ын орчимд иргэн П.М толгой руу пивоны шилээр цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.     

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.             

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, камерын бичлэгт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.М хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-11-13, 14-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-22-23/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дүгээр сарын 22-ны өдрийн 10153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-46-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас шүүгдэгч Г.Д нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Кола кибаб”-ын орчимд иргэн П.М толгой руу пивоны шилээр цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Г.Д 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.М толгой руу пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.М хохирогчоор өгсөн: “... .” гэх мэдүүлэг /хх-н 14-17/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Б гэрчээр өгсөн: “...” гэх мэдүүлэг /хх-23/, 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М гэрчээр өгсөн: “...” гэх мэдүүлэг /хх-24-25/, 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10153 дугаар,

          1. П.М биед зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо,  

          2. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй үзүүртэй зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

         5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ..” гэх дүгнэлт /хх-21/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Хохирогч 500.000 төгрөг авсан хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Дйг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.