Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1543

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж хуралдааны нарийн бичгийн дарга Д.А, улсын яллагч Б.Э, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Э-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806073641823 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн жанжиний 3-59 тоотоос иргэн Г.Г “Хувэй” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг” загварын гар утас 1 ширхэг зэргийг нууцаар хулгайлан авч хохирогч Г.Г 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Г хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 6-7, 12-13/, эд мөрийн баримтыг хураан авах тухай, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 9-10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Я.А өгсөн мэдүүлэг /хх-н 14-16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Б өгсөн мэдүүлэг /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Б өгсөн мэдүүлэг /хх-н 19/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 44-45/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт /хх-н 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх-н 23, 25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн жанжиний 3-59 тоотоос иргэн Г.Гын гар утас 1 ширхэг, “Самсунг” загварын гар утас 1 ширхэг зэргийг нууцаар хулгайлан авч хохирогч Г.Г 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.     

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн жанжиний 3-59 тоотоос иргэн Г.Г “Хувэй” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг” загварын гар утас 1 ширхэг зэргийг тус тус нууцаар хулгайлан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Г өгсөн “... гэх мэдүүлэг /хх-н 13/,

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Б өгсөн "...  гэх мэдүүлэг /хх-н 18/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.            

            Шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Г учирсан хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

            Шүүхээс шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

            Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.