Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2022/00027

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2022/00027

 

 

Н.*******, Э.Э, Э.Э,

Э.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 155/ШШ2022/00825 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Д, Э.Э, Э.Э, Э.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Л, Л.Э, Г.П нарт холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 443м2 газар, 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 42м2 сууцны байшин, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 128м2 хашааны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дарийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Халтарын 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 44 тоот захирамжаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байгаа 443м2 газрыг Алтангэрэлийн Эрдэнэбилэгт шинээр олгосон нь одоог хүртэл өмчлөгдөөгүй байгаа. А.Э 1992 онд тус газар дээр 42м2 сууцны байшин барьсан.... өмчлөгч нь Э.Ганхуяг, Н.******* ......... нар болно...1996 онд 28мталх нарийн боовны цех барьсан... 2008 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05-04 тоотод суух, Даш овогтой*******д 800,000 төгрөгөөр зарсан. 2004 онд би Хас банкны зээл гаргуулан авахдаа, Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байгаа 443мгазраа Эрдэнэбилэгийн Ганхуягийн нэр дээр газар эзэмших эрхийн №......... дугаартай жижиг ногоон өнгөтэй гэрчилгээг авсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын газрын даамал З.Н хуурамчаар Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах, 443мгазрыг 28 мталх нарийн боовны цехийг 64мхашааг өмчлөгчөөр Э.Ганхуягийг тогтоож, нэгж талбарын .............. гэсэн тоот газрын хамтран эзэмшигчдийн бүртгэлд 1. Г-ийн Л, 2. Г-ийн Э, 3. Г.П гэж бичсэн.

...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод суух, Гончигийн*******,*******ын*******, Гончигийн*******нар Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах, өмчлөгдөөгүй 443м2 газарт хууль ёсны газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй... 42м2 өмчлөгдөөгүй сууцны байшинд хууль ёсны өвлөгч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй... өмчлөгдөөгүй 128м2 хашаанд өмчилсөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод суух, Г-ийн Л, Л-ын Э, Г-ийн П нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах, өмчлөгдөөгүй 443м2 газар, өмчлөгдөөгүй 42мсууцны байшин, өмчлөгдөөгүй 128м2 хашааг хууль ёсны өвлөх эд хөрөнгө бишээ.

2013 онд 1 ширхэг банз 1,000 төгрөгийн үнэтэй байсан. 2022 онд 1 ширхэг банз 3,500 төгрөгийн үнэлгээтэй, 1 куб банз 350,000 төгрөгийн үнэтэй болсон. 2013 онд 1 ширхэг палк 1,000 төгрөгийн үнэтэй байсан, 2022 онд 1 ширхэг палк 40,000-50,000 төгрөг болсон. Н.Д, Э.Э, Э.Г, Э.Э бид нарын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах, өмчлөгдөөгүй 443м2 газар нь 15,000,000 (арван таван сая) төгрөгийн үнэлгээтэй... 42мхувийн сууц, тамбарын хамт 20,000,000 (хорин сая) төгрөгийн үнэлгээтэй өвлөх эд хөрөнгө... өмчлөгдөөгүй 128м2 хашаа нь 15,000,000 (арван таван сая) төгрөгийн үнэлгээтэй өвлөх эд хөрөнгө.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах, өмчлөгдөөгүй 443м2 газар, өмчлөгдөөгүй 42мсууцны байшин, 128м2 хашааг хууль ёсны өв залгамжлагчаар Н.*******, Э.Энхбаяр, Э.Энхболд, Э.Ганболд нарыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Г.Э, Г.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Л болон Г.Эн, Г.П нар нэхэмжлэгчийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Л би өөрийн нөхөр талийгаач Ганхуягтай 1996 онд танилцаад, 1999 оноос Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод хамтран амьдрах болсон. 1999 онд намайг очиход уг хашаанд ******* гуай хүүхдүүдийн хамт гэрт амьдардаг байсан. Тус хашаанд 42мамины орон сууцыг Ганхуяг, бид хоёр өөрсдийн хүчээр барьж орсон. Би Г суухдаа дагавар хүү П-ийн хамт ирж байсан. Харин охин Э нь 1999 онд төрсөн. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул охиноо Л-ын Э гэж овоглосон байсан. Ингээд 2012 онд нөхөр Г нь хүнд өвчний учир нас барсан. Г-ийг нас барсны дараа охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болоод шүүхэд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Ингээд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхээр шүүгч Т.Б-ын 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №973 дугаар шийдвэрээр Л намайг талийгаач Г-ай хамтын амьдралтай байсныг тогтоосон. Уг шийдвэрийг үндэслэн охин Э-г Г-н Э гэж улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн. Хадам ээж ******* нь хүүхдүүдийн хамт 5 дугаар багийн 36-05 тоотод амьдарч байгаад Мөрөн сумын 4 дүгээр хороо луу нүүсэн. Тэр үед*******бид хоёр банкнаас зээл авч, хашаа байшин авч өгч байсан юм. 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр №.................. дугаартай, улсын бүртгэлийн ................ дугаартай Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дүгээр гудамжны 05 тоот (42м) амины орон сууц, (28м2) үйлдвэрийн зориулалттай байшингийн хууль ёсны өмчлөгч нь Монгол улсын иргэн Питай Э.Г ......... ............., Мэргэд Г.Л ................... ............., Питай Г.П ................., Питай Г.Э ...................... нар болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байгаа болно. Уг гэрчилгээг талийгаач нөхөр Э.Г өөрөө амьд сэрүүн, ухаан бүрэн, эрх зүйн чадамжтай байхдаа төрийн байгууллагад хүсэлт гарган бүх гэр бүлийн гишүүдийн нэрийг заан өгч, хуулийн дагуу авсан байдаг. Үүний дараа таллаж хашаагаа (нарийн боов хийх) Б гэх хүнд нөхөр*******нь өөрөө зарсан байдаг. Талийгаач нөхөр Э.Г нь Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №138 дугаар захирамжаар 260мга газрыг 40 жилийн хугацаатай 5 дугаар багийн 36-05б-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийг олж авсан байдаг. Үүгээр Л, П, Э нар нь Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05б тоот газрын эзэмшигч гэдэг нь нотлогдоно.

Иймд нэхэмжлэгч Н.Дарийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Э.Э, Э.Н, Э.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний нөхөр А.Э-ийн анх авсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар, түүн дээр барьсан 42м2 сууцны байшин, 128м2 хашаа нь хүүхдүүд бидний өмч юм. Хариуцагч Г.Л нь миний хүү талийгаач Э.Ганхуягтай гэр бүл болоогүй, манайд том гэдэстэй, хүүтэй минь хамт амьдрахаар ирж байсан. Хамт амьдарч байхдаа миний хүү Э.Г таарамж муутай, хүүг минь зоддог, хүүхдүүдийг минь янз бүрээр хэлээд өөрийн ах, дүү нараараа зодуулаад байсан болохоор манайх нүүсэн. Гэтэл Г.Л нь тус хашаа байшингийн өмчлөгчөөр Э.Г хуурамчаар тогтоож, хамтран эзэмшигчээр өөрийгөө болон хүү Г.П, охин Л.Э нарыг хуурамчаар бүртгүүлсэн байсан. Миний хүү Э.Г 2012 онд нас барсан. Би хүүхдүүдтэйгээ хамт өөрийн хашаа байшиндаа амьдармаар байна. Дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгүүд одоо болтол өмчлөгдөөгүй байгаа. Одоо юмны үнэ ханш өссөн учир 443м2 газрыг 15,000,000 төгрөг, 42м2 сууцны байшинг 20,000,000 төгрөгөөр, 128м2 хашааг 15,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би талийгаач хүү Э.Г өвлөгчөөр тогтоосон өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй. Г.Л-оос 2,000,000 төгрөг авч, эвлэрэхгүй. Мөн нэхэмжлэлд бичсэн хуурамчаар үйлдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хянуулна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах, өмчлөгдөөгүй 443м2 газар, өмчлөгдөөгүй 42мсууцны байшин, 128м2 хашааг хууль ёсны өв залгамжлагчаар Н.Д, хүү Э., Э.Э, Э.Г нар мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Г.Э, Г.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лд анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Миний нөхөр талийгаач Э.Г бид хоёр хадам ээж Н.*******д 4 дүгээр хороонд хашаа байшин авч өгсөн. Манай нөхөр Э.Г-йг 2012 онд нас барснаас хойш байнга хашаа байшин авна гэж шүүх, цагдаагаар 10 жил заргалдаж байна. Надад болон миний хүүхдүүдэд ч хэцүү байна. Хадам ээж Н.******* хүүхдийнхээ хөрөнгөөс өвлөх хэсгээ авна гэж байгаа бол 2,000,000 төгрөг олж өгөөд эвлэрч болно. Гэтэл бидний амьдарч байгаа хашаа байшинг авна, эвлэрэхгүй гэж байна. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод өөрийн дагавар хүү Г.П, талийгаач Э.Г-охин Г.Э нартай хамт амьдарч байгаа, бидний эд хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 155/ШШ2022/00825 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.1.2-д заасныг баримтлан хариуцагч Г.Лонжид, Л.Энхбаясгалан, Г.Пүрэвдаш нарт холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 443м2 газар, 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 42м2 сууцны байшин, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 128м2 хашааны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.*******, Э.Энхболд, Э.Энхбаяр, Э.Ганболд нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 825 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нар хуульд заасан үндэслэлээр Э.Ганхуяг нас барснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоосон өвлөх эрхийн гэрчилгээ авсан эсэх нь тодорхойгүй, түүнтэй холбоотой баримт байхгүй гэсэн үндэслэлээр миний Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 443м2 газар, 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 42м2 сууцны байшин, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 128м2 хашааны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна.

2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаан болоход миний бие шүүх хуралдаанд Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод хууль бусаар оршин сууж байгаа Гончигийн*******,*******ын*******, Гончигийн*******нар 2014 онд тэтгэвэрт гарсан Мөрөн сумын Засаг дарга Б.Халтарын гарын үсэг, нэрийг нь хуурамчаар хийж гаргасан 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар захирамжийг ашиглаж 2014 оны 7 дугаар сарын 31-нд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 482 дугаартай гэрээг хуурамчаар үйлдэж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №................ дугаартай гэрчилгээг хуурамчаар үйлдсэнийг ялгаж өгнө үү гэснийг хянасангүй гомдолтой байна. Мөн шүүх хуралдаанд Гончигийн*******,*******ын*******, Гончигийн*******нар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст байгаа 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг дээрх талийгаач Э.Ганхуягийн нэр, гарын үсгийг хуурамчаар ашиглаж хамтран өмчлөгчдийн бүртгэлд бүртгүүлсэн гэдгийг хэлсэн боловч үүнийг анхаарсангүй гомдолтой байна.

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаартай дүгнэлтээр Э.Ганхуяг 2004 оны 1 дүгээр сарын 19-нд мэдүүлэг гаргаагүй, харин 2004 оны 9 дүгээр сарын 19-нд мэдүүлэг гаргаж 2011 оны 5 дугаар сарын 02-нд Гео-Эрдэнэ ББСБ-аас 356 дугаартай зээлийн гэрээ хийж 1,500,000 мянган төгрөг авахаар нотлох баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэжээ.

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах 42м2 сууцны байшингийн өмчлөгчөөр Гончигийн*******,*******ын*******, Гончигийн*******нар өөрийн нэр дээр тогтоолгож 0074429 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар авсан талаар хэлсэн боловч үүнийг анхаарсангүй гомдолтой байна.

2014 онд Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаартай дүгнэлтээр 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ............... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүрдүүлсэн нотлох баримт байхгүй нь тогтоогдсон тул үүнийг хянаж өгнө үү.

Дээрх шүүхийн шийдвэрээр Н.******* миний шүүхэд өгсөн нотлох баримтуудыг урвуулан ашиглаж Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод оршин суух Гончигийн*******,*******ын*******, Гончигийн*******нарыг эдгээр нотлох баримтуудыг өгсөн мэтээр гүтгэсэнд гомдолтой байгаа тул хянаж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрт*******ын*******, Ганхуягийн******* гэж хоёр өөрөөр бичсэнд гомдолтой байгаа тул хянаж өгнө үү.

Гончигийн******* нь охин*******гаа талийгаач Э.Ганхуягаар овоглох хүсэлтээ 2013 оны 8 дугаар сарын 17-нд Улсын бүртгэлийн хэлтэст гаргасныг хянаж өгнө үү.

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/583 дугаартай албан тоотод: Гончигийн*******/............../ нь таны хүү Питай овогт Эрдэнэбилэгийн Ганхуягаар овог, эцэг /эх/-ийн нэр өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийгдээгүй болно.*******ын******* /.............../ нь 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эцэг тогтоолтын бүртгэл хийлгэж Питай овгийн Ганхуягийн******* /.................../ нэрээр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй байна гэсэн тул үүнийг хянаж өгнө үү.

...Талийгаач Э.Ганхуягтай хариуцагч Г.Лонжид хууль ёсоор гэрлээгүй, хамтран амьдарч байсан бөгөөд охин*******ын*******, хүү Гончигийн*******нар өөр овогтой, үрчлэлт хийгдээгүй байх тул хуульд зааснаар талийгаач Э.Ганхуягийн хууль ёсны өмчлөгч биш гэдэг нь тогтоогдож байх тул хянаж өгнө үү.

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд Н.******* би Гончигийн*******ийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат нар хуйвалдаж намайг эрх зүйн харилцаанд оролцох чадваргүй, удамших сэтгэцийн өвчтэй гэж гүтгэж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгээр 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт хийлгэсэн. Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат нь хариуцагч Г.Лонжидтой хуйвалдаж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Н.******* миний сэтгэцийн байдалд удаа дараа дүгнэлт гаргуулж миний эрхийг зөрчиж, хурлын товыг надад мэдэгдэлгүйгээр 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №2104 дугаартай захирамжийг хуурамчаар үйлдсэнийг хянаж өгнө үү.

...Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 825 дугаартай шийдвэр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.*******, Э.Энхболд, Э.Энхбаяр, Э.Ганболд нар нь хариуцагч Г.Лонжид, Г.Энхбаясгалан, Г.Пүрэвдаш нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 443м2 газар, 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 42м2 сууцны байшин, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөгдөөгүй 128м2 хашааны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лонжид нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Питай Э.Ганхуяг ................, Мэргэд Г.Лонжид .................., Питай Г.Пүрэвдаш ..............., Питай Г.Энхбаясгалан ................ нар болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байгаа бөгөөд энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг талийгаач нөхөр Э.Ганхуяг өөрөө амьд сэрүүн, ухаан бүрэн, эрх зүйн чадамжтай байхдаа төрийн байгууллагад хүсэлт гарган гэр бүлийн гишүүд болох хариуцагч бидний нэрийг заан өгч хуулийн дагуу авсан, хадам эх Н.******* хүүхдийнхээ хөрөнгөөс өвлөх хэсгээ авна гэж байгаа бол 2,000,000 төгрөг олж өгөөд эвлэрч болох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх маргааны зүйл болох Хөвсгөл аймгийн Мөрөн сум 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар талийгаач Э.Ганхуягийн эзэмшилд, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр талийгаач Э.Ганхуяг, хариуцагч Г.Лонжид, Г.Энхбаясгалан, Г.Пүрэвдаш нар тус тус бүртгэгдсэн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын газрын даамлын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр олгосон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ................... дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2004 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр олгосон .................... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т заасан үндэслэлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоосон өвлөх эрхийн гэрчилгээ авсан эсэх нь тодорхойгүй, түүнтэй холбоотой баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй, энэ тухайгаа нотолж чадахгүй байна гэж дүгнэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******, Э.Энхболд, Э.Энхбаяр, Э.Ганболд нарын нэхэмжлэл-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талийгаач Э.Ганхуягийн төрсөн эцэг А.Эрдэнэбилэг, төрсөн эх Н.*******, төрсөн ах Э.Энхболд, төрсөн эгч Э.Энхбаяр, төрсөн дүү Э.Ганболд нар болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсийн даргын 1988 оны 3 дугаар 05-ны өдөр Э.Ганхуягт олгосон №643625 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна /1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал/.

Хариуцагч Г.Лонжид, талийгаач Э.Ганхуяг нар 1999 оноос 2012 оны хоорондох хугацаанд гэрлэлтийн бүртгэлгүй, харин хамтын амьдралтай байсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 973 дугаар бүхий шийдвэр, хамтран амьдарч байсан тухай зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 1/547 дугаартай албан бичиг, Э.Ганхуяг 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь №................. дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа, №..................... дугаартай нас барсны гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна /2 дугаар хавтаст хэргийн 265, 302, 309, 371 дэх тал/.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж, 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсны хойно төрсөн хүүхэд нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж тус тус заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд талийгаач Э.Ганхуягийн эд хөрөнгөөс нэгдүгээр ээлжийн хууль ёсны өвлөгч нь түүний төрсөн эх буюу нэхэмжлэгч Н.******* гэж үзэж болохоор байна.

Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №973 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Г.Лонжид нь талийгаач Ганхуягтай хамтын амьдралтай байсныг тогтоолгож, уг шийдвэрийг үндэслэн охин Г.Энхбаясгаланг талийгаач Э.Ганхуягаар овоглуулж бүртгэлийн байгууллагад бүртгүүлж №............... дугаартай, улсын бүртгэлийн №................. дугаартай Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 05 тоот (42м2) амины орон сууц, (28м2) үйлдвэрийн зориулалттай байшингийн хууль ёсны өмчлөгч нь Питай Э.Ганхуяг ............., Мэргэд Г.Лонжид ............., Питай Г.Пүрэвдаш .................., Питай Г.Энхбаясгалан .................... нар болохыг баталгаажуулсан үйл баримт хэрэгт авагдсан байх ба талийгаач Э.Ганхуягтай хариуцагч Г.Лонжид, Г.Пүрэвдаш, Г.Энхбаясгалан нар нь хамтран амьдарч байсан талаар нэхэмжлэгч маргаагүй байна /2 дугаар хавтаст хэргийн 269, 302-303 дахь тал/.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үздэг бол бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсанд тооцно. Харин дээрх хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэх үндэслэл болдог.

Гэтэл хариуцагч Г.Лонжид, Г.Пүрэвдаш, Г.Энхбаясгалан нар нь Иргэний хуулийн  528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Э.Ганхуягийн өвийг хүлээн авсан байх бөгөөд нэхэмжлэгч Н.******* нь мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт заасан нэг жилийн хугацаанд өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч зохих байгууллага, этгээдэд өргөдөл, хүсэлтээ гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Г.Лонжидыг хуурамч баримт бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгийг өмчилсөн, гарын үсэг Э.Ганхуягийнх биш гэх тайлбарыг гаргаж маргаж байгаа боловч энэ талаар тогтоосон холбогдох байгууллагын шийдвэр байхгүй, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагч болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, маргааны талаар өмнө гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл энэ хэргийг шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 120 дугаартай шийдвэрийг Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх ба анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтын талаар дахин шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дарийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 155/ШШ2022/00825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

.